Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан билээ. Тодруулбал, тэрээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарын шүүх хурлын үеэр өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө “Ганц худаг”-т хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна.

Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсныг шүүгч Х.Идэр “Нэр төрд нь халдсан” гэж үзэн ийнхүү гомдол гаргажээ

“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонсоод байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар болжээ. Тодруулбал, нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүгч Х.Идэрийн гаргасан гомдлын дагуу түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Их-Уул суманд цасаар шуурчээ

Их-уул суманд өнөө өглөөнөөс эхлэн маш их хэмжээний цас орсон талаар нутгийн иргэд мэдээллээ. Түүнчлэн Их-уул суманд ажлаар явж байсан хэсэг хүмүүс цас маш их орж, автомашинаар зорчиход ямар их хүндрэл бэрхшээлтэй байгааг өөрсдийн гар утсандаа буулгасан бичлэгийг хэдхэн цагийн өмнө өөрсдийн фейсбүүк хуудаснаа тавьжээ. Маргааш цаг зэргийн цастай өдөртөө таван хэмийн дулаан бол нөгөөдөр долоон хэм аж. Энэ долоо хоногийн сүүлээр баруун зүгийн нутгаар дахин хур тунадас орох төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар: Эмнэлэг, сургуулиудын байр маш их эрсдэлтэй байна

Монгол Улсын гамшгийн эрсдлээс хамгалах төлөвлөгөөг энэ сарын 19-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан байна. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар “Монгол төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нууцын зэрэглэлтэй байсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийгөө болон, эд хөрөнгөө хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байсан. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн бус бүх нийтийн ажил тул энэхүү төлөвлөгөөг нийтэд ил болгохоор шийдсэн” гэв.

Тэрбээр, Монгол Улс гамшгаас хамгаалах төлөвлөгөөг есөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэн зарцуулах зэргийг дурьдаж болно. Энэ төлөвлөгөөг баталснаар зуд, ган гачиг, гал түймэр, үер ус, газар хөдлөлт зэрэг аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлоготой болж байна гэсэн үг.

Зөвхөн ОБЕГ-ийн бие бүрэлдэхүүн гамшиг осолтой тэмцэх, таслан зогсоох бус иргэд өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад суралцах хэрэгтэй. Энэ үүднээс иргэдэд гамшиг ослын үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг айл бүрт хүргэх ёстой. Энэхүү ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжууулан нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаан хугацааны, төлөвлөгөөт мэдээллийг нийтэд хүргэснээр иргэд гамшгаас өөрийгөө болон бусдын ам нас, эд хөрөнгийг авран хамгаалах боловсролтой болох юм.

Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “2010 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Гэтэл 2010 оны зудын дараа энэхүү өсөлт 12 болж буурсан. Тэрхүү зуд Монгол Улсад 554 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс үзэхэд улс орон тогтвортой хөгжихийн тулд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Төлөвлөгөө бол гамгаас үүдэлтэй хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилготой.

Жишээ татахад Япон Улсад болсон газар хөдлөлт болон бусад гамшгаас аврагдсан 100 хүн тутмын 80-ийг нь хөршүүд нь аварсан байдаг. Харин Монгол Улсад энэхүү 80 хүнийг Онцгой байдлын алба хаагч аварсан байдаг. Тэгэхээр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг улс оронд ямар давуу та бий болгож байна вэ гэдгийг харж болно” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Эмнэлэг сургуулийн байр газар хөдлөлтийн үед нурах магадлал маш өндөртэй байгаа талаар Ерөнхийлөгч мэдээлж байсан. Газар хөдлөлтийн үед сурагч болон өвчтөнүүдээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Эмнэлэг, сургуулийн барилгыг гамшгийн дараа хоргодох байр болгон ашиглах ёстой. Гэтэл манайд бол эмнэлэг, сургуулийн байр маш их эрсдэлтэй байна. НМХГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны төсөлтэй хамтран 413 орон сууцны барилгад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үүнээс 166 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүн гарсан. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад ч судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л сургууль, цэцэрлэгийн зориулаттай зургаан барилгыг акталсан. Сургууль цэцэрлэгийг акталж, хүүхдийн сурч боловсрох нөхцлийг дордууллаа гэхээс илүүтэйгээр газар хөдлөлтийн гамшгаас хүүхэд багачууд, багш ажилчдыг хамгаалах хүрээнд хийгдэж байгаа ажил гэдгээр нь харах хэрэгтэй.

-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Өнөөдөр хэрэглэж байгаа багаж Улаанбаатар хотоос 500 км хол хөдөлсөн газар хөдлөлтийг мэдрэх чадалтай. Гэхдээ газар хөдлөлт асар богино хугацаанд болдог тул нийслэлээс 20, 30 км зайтай байгаа газар хөдлөлтийг нийслэлд мэдээллэх ямар ч боломж байхгүй. Энэ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг бол нэгэнт урьдчилан мэдэх боломжгүй газар хөдлөлтөөс хамгаалахын тулд бид барилга, байгууламжийнхаа чанарыг сайжруулах ёстой.

Categories
мэдээ улс-төр

Автобус сэлгэн суухад хөнгөлөлт эдлэх эсэхийг маргааш шийдвэрлэнэ

НИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан маргааш
буюу 2015 оны 10 дугаар сарын 22-нд буюу маргааш болно. Хуралдаанаар нийтийн
тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм.

Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн
карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг тус тус
хэлэлцэнэ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн
нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин
цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл лифтийг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. энэ хүрээнд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны лифтийг шинэчлэхээр болжээ. Хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй лифтийг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэг лифтийг 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Гацууртын ордын хамгаалалтыг чангатгах үүрэг өглөө

Өнөөдрийн “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

“Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна” гэсэн мэдээлэл иргэдээс сүүлийн үед их ирэх болжээ. Өнгөрсөн шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтрэн оржээ. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулсан аж.

Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Дашрамд дуулгахад Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ.

Categories
мэдээ нийгэм

1000 төгрөг хандивын нэрээр мөнгө цуглуулсан хэрэг гарлаа

ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн хүүхдүүдийг өвчин шаналалаасаа салахад нь бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс 25-р суваг телевизийнхнээс санаачлан “1000 төгрөг” төслийг хэрэгжүүлсэн. Зорилтот төслийн гол зорилго нь Түлэнхийн тасагт хамгийн хэрэгцээтэй төхөөрөмж гэгдэх арьс зүсэгч лазер аппарат, арьс хадгалах хөргөгчийг даруй авч, эмч өвчтөнүүдийн шаналалаас бага ч атугай нимгэлэх юм.

Харамсалтай нь аяны нэрийг барьсан хэсэг бүлэг этгээдүүд хандив цуглуулж явсан хэрэг гарсан байна. Хэд хоногийн өмнөөс аяны хайрцаг барьсан 30 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр зарим албан байгууллагаар явсан байна.

Categories
гадаад мэдээ

Си Жиньпин Букингемийн ордонд зочилж байна

Хятадын
төрийн тэргүүн Си Жиньпин гэргийн хамтаар Англи улсад дөрөв хоногийн албан ёсны
айлчлалаа уржигдар эхлүүлсэн бөгөөд анх удаа тус улсад ийн төрийн өндөр дээд
хэмжээний айлчлал хийж байгаа гэх утгаараа хоёр орны хоорон дахь харилцааг шинэ
шатанд гаргана гэдэгт эрх баригчид итгэлтэй байгаа аж. Си Жинпинь айлчлалынхаа
хүрээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих ажилд бодит туслалцаа үзүүлэхийг Английн
талаас хүссэн байна.

Си Жиньпин
Английн парламентыг “Ууган бас бусад бүх орны парламентыг “төрүүлсэн” ээж нь”
гэж тодотгон хэлжээ.

Энэхүү
айлчлалын гол зорилго нь хоёр орны эдийн засгийн харилцаа тэр дундаа Хятадын
хөрөнгө оруулалтын сувгийг нэмэгдүүлэх юм байна. Айлчлалын уур амьсгал маш
халуун дулаан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Хэдхэн
цагийн өмнө түүнд зориулан хатан хааны арми ёслолын буудлага хийсэн байна.
Тэрбээр өдгөө Букингемийн ордонд зочилж байгаа бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүдтэй уулзаж байгаа
аж.

Айлчлалын
үеэр Си Жиньпиний маш том хөрөг зургийг энгэртээ барьсан түүний туслах нь “Тэр бол бидний ерөнхийлөгч, Бид түүгээр
маш их бахархаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхэд ялын тогтоолыг нь гардуулав

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идэж уусан гэх Л.Гансүхийн ялын тогтоолыг өөрт нь гардуулжээ. Ингэснээр Л.Гансүх Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялын тогтоолоо хүлээн авч 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Уг гомдол гаргах хугацаа ирэх мягмар гаригт дуусах аж. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ирэх мягмар гаригаас өмнө Нийслэлийн шүүхэд гомдлоо хүргүүлэхээр болжээ. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгаж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар буруутган 4.5 жилийн хорих ял оноосон юм.

Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байгаа. Нийслэлийн шүүхээс шийдвэр гарсны дараа суллагдах уу, өөр хорих ангид хуваарилагдах уу гэдэг нь тодорхой болно.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машин улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлжээ

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж буй. Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм байна.

Иймээс төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгажээ.

Засгийн газраас мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар 1.3 сая иргэн үйлчлүүлж, 2015 оны хагас жилийн байдлаар улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлсэн байна.