Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-т 17 бөх хүч үзнэ

АНЭУ-ын Абу-Даби хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх манай баг тамирчид зорьсон газраа хүрсэн байна.

Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

55 кг- Баяраагийн Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)

60 кг- Цэнд-Очирын Цогтбаатар (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо), Ганбаатарын Баттулга(Ховд аймгийн хөгжлийн төлөө сан)

66 кг- Нэргүйн Мөнхбаяр (Женко),

73 кг- Ганболдын Балсанлүндэв (Хангарьд)

81 кг- Бандихүү Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо), Дашцэрэнгийн Сандуйжав (Жүдо Академи)

90 кг- Дэлгэрийн Цэрэнням (Хэнтий аймаг)

-100 кг- Ганболдын Болдням (Жүдо Академи)

Эмэгтэй:

44 кг- Ганбаатарын Наранцэцэг (Женко)

48 кг- Эрдэнэцогтын Гэрэлмаа (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо)

52 кг- Пүрэвсүрэнгийн Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)

63 кг-Болдын Ганхайч (Спортын дунд сургууль)

70 кг- Батбаатарын Хулан (Женко)

+78 кг- Ганбатын Одонжаргал (Спортын дунд сургууль) нар хүч үзнэ

Categories
мэдээ нийгэм

Иргэд 17, албаныхан 46 улс руу визгүй зорчдог

Манай улсын гадаад харилцаа өргөжин тэлэхийн хэрээр иргэдэд боломж нээгддэг. Үүний нэг нь гадны улс орнууд руу визгүй зорчдог боломж. Одоогоор манай улсын энгийн паспорттай иргэд 17 улсад, дипломат албан паспорттай иргэд 46 улсад визгүй зорчиж байна. Цаашид дипломат албан паспорттай иргэд визгүй зорчих орны тоог 4-өөр нэмэхээр ярьж буй аж. Мөн хоёр оронтой энгийн паспорттай иргэдээ визгүй зорчуулахаар яриа хэлэлцээр хийгдэж байна.

ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ

Д/д

Орон

Зорчих нөхцөл

Хэлэлцээр

Иргэд визгүй зорчих орнууд

1

Беларусь

90 хүртэл хоног

2013.09.04

2

Гонконг

14 хүртэл хоног

1998.06.18

3

Израйль

30 хүртэл хоног

1996.03.12

4

Казахстан

90 хүртэл хоног

1994.12.02

5

Киргиз

90 хүртэл хоног

1999.12.04

6

Куба

30 хүртэл хоног

2001.10.08

7

Макао

90 хүртэл хоног

2004.07.03

8

Малайз

30 хүртэл хоног

1994.06.06

9

Сингапур

14 хүртэл хоног

1990.03.09

10

Украин*

90 хүртэл хоног/Албан ёсны урилгатай тохиолдолд/

11

Филиппин

21 хүртэл хоног

1994.05.13

12

Хятад

Дипломат, албан болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино.

1989.03.30

13

Турк

30 хүртэл хоног

2013.10.10

14

Лаос

30 хүртэл хоног

2007.10.14

15

Tайланд

30 хүртэл хоног

2008.01.13

16

Серби

90 хүртэл хоног

2013.11.08

17

ОХУ

30 хүртэл хоног

2014.09.03

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд

1

БНАСАУ

90 хүртэл хоног

1986.11.14

2

Болгар

30 хүртэл хоног

1982.12.25

3

Бразил

90 хүртэл хоног

2007.05.03

4

Вьетнам

90 хүртэл хоног

2000.01.07

5

Лаос

90 хүртэл хоног

1978.06.08

6

Мексик

90 хүртэл хоног

2001.11.09

7

Орос

90 хүртэл хоног

1995.04.05

8

Румын

30 хүртэл хоног

1974.10.14

9

Словак

90 хүртэл хоног

1992.06.26

10

БНСУ

90 хүртэл хоног

2012.05.31

11

Унгар

30 хүртэл хоног

1992.09.24

12

Чех

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

1992.06.26
2011.07.29

13

Чили

90 хүртэл хоног

2003.09.25

14

Энэтхэг

90 хүртэл хоног

2005.12.23

15

Польш

90 хүртэл хоног

2011.06.29

16

Индонез

30 хүртэл хоног

2011.11.15

17

Кипр

90 хүртэл хоног

2011.03.30

18

Камбож

30 хүртэл хоног

2012.08.27

19

Бруней

14 хүртэл хоног

2013.07.01

20

Кувейт

90 хүртэл хоног

2013.04.16

21

Перу

90 хүртэл хоног

2013.04.30

22

ХБНГУ

90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/

2013.05.08

23

Колумб

30 хүртэл хоног

2013.09.23

24

Франц

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2013.10.26

25

Мьянмар

30 хүртэл хоног

2013.11.18

26

Эстони

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/

2014.04.28

27

Итали

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2014.07.14

28

Латви

90 хүртэл хоног

2014.06.12

29

Туркменистан

30 хүртэл хоног

2015.06.03

Бусад хөнгөлөлт

1

АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.

АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.

2001.07.06

2

ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон.

2009.06.29

3

Япон

Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.

4

ХБНГУ

ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.09.01-нээс эхлэн мөрдөнө.

5

Канад

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.

Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.06.04

2014.01.01-ээс эхлэн

Бусад оронд визтэй зорчино

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн үндсэн зураг төслийн ажил ирэх сард дуусна

Энэ жилээс эхлэн Төв цэвэрлэх байгууламж шинээр барих ажлын хэсэг томилогдон
ажиллаж эхэлсэн. Уг ажилд 270 сая
орчим долларын хөрөнгө шаардлагатай байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж
буй.

Харин энэхүү ажил ямар ахицтай яваа талаар Ус сувгийн удирдах газрын дарга
С.Үнэнээс тодруулахад “Одоогийн байдлаар Ус сувгийн удирдах газар цэвэрлэх
байгууламжийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл, Үндсэн зураг
төслийг хийхээр тендерт шалгарсан Францийн компанитай гэрээ хийн ажиллаж
байгаа. Энэхүү ажлыг арваннэгдүгээр сарын эхээр дуусгах төлөвлөгөөтэй байна.
Ямар хөрөнгөөр ямар компаниар бариулах эсэх нь энэ техник эдийн засгийн
үзүүлэлтээр тодорхой болно. Тухайлбал, хэдий хэрийн зардлаар, ямар технологитой
барих тэр дундаа цэвэрлэгээний явцад гарах лаг шавар, үнэрийг хэрхэн шийдэх нь
үүгээр тодорхойлогдоно. Үүний дараа шинэ цэвэрлэх байгууламж барихад хэчнээн
хөрөнгө шаардах нь ойлгомжтой болно” гэлээ.

Categories
мэдээ спорт

“Хакухо цом” сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргалын нэрэмжит
“Хакухо цом” сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр
сарын 8-нд зургаа дахь жилдээ
зохион байгуулагдана. Тэмцээн
Спортын төв ордонд болох бөгөөд 8, 9, 10, 11, 12 болон 13-15 нас гэсэн зургаан
ангилалд хүүхдүүд өрсөлдөнө. 13-15
нас гэсэн ангилалд 2000 оны хоёрдугаар сараас хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэх
юм байна.

Тэмцээн хасагдах журмаар болно. Нас насны ангилалд медальт байр эзэлсэн
болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж улмаар 2016 оны
хоёрдугаар сард Японы Токио хотноо болох “Hakuho Cup” тэмцээнд оролцох 8
хүүхдийг сонгох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Импортын архи, тамхины татварыг буулгахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улс, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Ингэхдээ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд импортын архи, тамхинд ногдуулдаг ОАТ-ын хувь хэмжээг дотоодынхтой адил түвшинд аваачих зорилгоор хийж байгаа өөрчлөлт аж.


Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Архи, тамхинд ногдуулж ирсэн ОАТ-ын хувь хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ бууруулж тогтоосноор улсын төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгөөр буурч, тэр нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд цэвэр ашиг болж очсон тул архи, тамхины ОАТ-ыг нэмэгдүүлэх ёстой” гэв. Ингэхдээ импортын архи тамхинд ногдуулах ОАТ-ын хувь хэмжээг бага зэрэг бууруулж, дотоодын архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг нэмж, дунджилсан байдлаар татварыг тогтооё гэсэн санал дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотойгоор импортын архи, тамхины ОАТ-ыг дотоодынхтой ижил төвшинд хүргэх шаардлага үүсч буй юм бол дотоодынхоо бүтээгдэхүүнд ногдуулах ОАТ-ыг нэмээд өгчихье. Энэ тохиолдолд импортын ОАТ-ын хувь хэмжээг бууруулах шаардлага үүсэхгүй гэж үзэв. Мөн тэрээр импортын архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг бууруулахгүйгээр дотоодынхыгоо нэмж ижил төвшинд хүргэе гэсэн санал гаргасан боловч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос зургаа нь дээрх саналыг дэмжиж долоо нь дэмжээгүй юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг градусаас нь хамаарч ялгавартай тогтоох санал гаргасан ч мөн л олонхийн дэмжлэг хүлээлгүй унаж, Засгийн газрын өргөн барьсан хувилбараар хуулийн төсөл чуулган руу шилжихээр болов.


Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын хувьд импортын архи, тамхинд ногдуулах ОАТ-ын хувь хэмжээг ямар байдлаар тогтоовол зохистой вэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш тодорхой тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хамгийн альтернатив хувилбар нь энэ юм байна гэж тогтсон.

Татварыг нэмэх асуудлыг хүчээр шийдэж болохгүй. Засгийн газрын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд өнгөрсөн наймдугаар сард импортын бараанд ногдуулах Гаалийн татварт өөрчлөлт оруулж зарим барааг 40 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ удаад ОАТ-т өөрчлөлт оруулахаар болсон нь аль нэг улсын эрх ашгийг хамгаалах юм уу, аль нэг компанийг хамгаалах зорилгоор хийгдсэн зүйл биш. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагатай байгуулсан гэрээнийхээ хүрээнд хийж буй зохицуулалт” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

МОХ-ны удирдлагуудад арга хэмжээ авлаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн зарим өөрчлөлтүүдийг МОХ-ноос эсэргүүцэн, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих ёстой хэмээн Чингисийн талбайд суулт зарласан. Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярыг саатуулж, шүүхээр арга хэмжээ авсан тухай МОХ өөрийн цахим хуудсаараа дамжуулах мэдээлсэн юм. Ингэхдээ түүнийг 25 мянган төгрөгөөр торгож, Чингисийн талбайд ахиж орвол 30 хоногоор саатуулна гэсэн аж. Харин өнөөдөр ажлын албаны дарга Б.Жигжидийг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан чиглэлийн замын осол их гардаг цэгүүд

Улаанбаатар-Дархан чиглэлийн 52 дахь километрээс
161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын
байгууллага тогтоолоо.

Дарханы чиглэлийн 52 дахь км-т
2013 онд зам, тээврийн 30 осол гарсан бөгөөд замын уруудах хэсэгт хурд
хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байна. Мөн замын
эвдрэл, хагарлаас болж эгнээ нарийссан хэсгээр жолооч сөрөг урсгалд орж
мөргөлддөг нь тодорхой болжээ. Иймээс замын тухайн хэсгүүдэд хурдны хязгаарлалт
заасан тэмдэгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх
шаардлагатай байна.

Замын 60 дахь км-т 2013 онд 20
удаа осол гарсан. Энэ нь хашлаганы эргэлттэй хэсэг болон төгсгөлд гэрэл
ойлгогчийг хангалттай хийж өгөөгүй, үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн тэмдэг,
тэмдэглэгээ дутмаг.

85 болон 91 км-т 2013 онд зам, тээврийн 44 осол гарсан.
Эргэлт дээр налуу өндөрлөгөөг хийхдээ эргэлтийн хэсэгт төвөөс зугтах хүчний
үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн эргэлтийн хэсгээр
явахдаа замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолддог

97 дахь км-т 2013 онд зам,
тээврийн 4 осол гарсан. Зам дээрх гүүрний байгууламжийн өргөн хангалтгүйгээс
жолоочийн харах орчин хязгаарлагдмал. Шөнийн цагт гүүрний баганын хашлага
мөргөдөг. Замын гүүрэн
байгууламж дээрх зорчих хэсгийн голоор заагласан тасархай шугам балархай, бүдэг
болсон нь шөнийн цагт жолооч баримжаа алдаж осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг

-103-аас 109 дэх км-т 2013 онд зам,
тээврийн 26 осол гарч нэг хүн нас барсан. Шулуун замаас огцом эргэлтэнд орох хэсэгт
замын налуу өндөрлөгөөг хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай
тооцоогүй. Үүнээс болж замын тухайн хэсгийн гадна эгнээгээр яваа тээврийн
хэрэгсэл замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол
гаргах магадлал их

-120
дахь км-т 2013 онд зам, тээврийн 150 осол гарч нэг хүн нас барсан. Замын
уруудах хэсэгт хурд хэтрүүлдэг. Бага хурдаар өгсөж яваа тээврийн хэрэгслийг
гүйцэж түрүүлэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осол их
гардаг. Огцом эргэлтээс
уруудах замын хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюулгүйн хаалт, хашлага
дутмагаас шөнийн цагт жолооч баримжаа алддаг

-157
дахь км-т тээврийн хэрэгслүүд мөргөлдөх болон замын хажуугийн хаалт, хашлага
мөргөх осол ихэвчлэн гардаг. Замын огцом өгсүүрийн оройгоос баруун тал руу
эргэсэн огцом эргэлт залгаж байгаа нь ослын шалтгаан болдог. Замын огцом эргэлт, уруудах үед үзэгдэх
орчин хязгаарлагдмал, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашлага хангалтгүй

-161
дэх км-т хурд хэтрүүлдэг. Замын өгсүүр хэсгийн оройд буюу Хадагтай модны орчим
тээврийн хэрэгсэл удаан зогсдог. Үүнийг тойрч гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн
хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал их.

Иймээс ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах тухай саналаа Мэргэжлийн хяналтын
ерөнхий газраас Зам, тээврийн яаманд хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн Алтай суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт
малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу
үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан
байна. Тиймээс хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар,
зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж
авах, аймгийн онцгой комиссыг хуралдуулах зэрэг яаралтай арга хэмжээ авчээ. Мөн
Мал эмнэлэг, үржлийн газраас шаардлагатай 111 мянган тун шүлхийгээс сэргийлэх
хос цэнэт вакцин, 100 хос халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, 30 килограмм
ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангасан байна. Энэ сарын 19-ний байдлаар
урьдчилан сэргийлэх тарилгад 20 өрхийн 73,461 мал буюу нийт малын 86.6 хувийг
хамруулаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан гэдгийг УИХ-ын даргад танилцууллаа.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай үүсэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга лхагва гараг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана

Өнөөдөр нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн оролцож, санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дүүргээр дамжуулалгүйгээр би өөрөө хүлээж авдаг болно. Долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэнэ. Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана” гэлээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, 24,000 гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлжээ.