Categories
мэдээ нийгэм

Бодибилдинг фитнессийн улсын аваргууд тодорчээ

“Монголын
мистер-2015” 24 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Улсын аварга
шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж,
дүнгээ гаргажээ.

Тэмцээнд нийт
31 клубын 105 тамирчин 13 жингийн ангилалд өрсөлдөж багийн дүнгээр
тэргүүн байрт “Чийрэг Монгол”, дэд байрт “Perfect body” клуб,
гуравдугаар байрт “Голден жим” клуб шалгарсан байна.

Тэмцээний үеэр МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Монголын мистер Б.Батсуурь,
“Олимпын Алдар” одонгоор Монголын мистер А.Энхтайван, Олимпын хорооны
Алтан медалиар Монголын мистер Л.Баянхүү, МБФХ-ны хүндэт гишүүн Л.Алдар,
МБФХ-ны шүүгч З.Ариунжаргал нарыг шагнажээ. Мөн ЭМСЯ-аас нэр бүхий 12
тамирчинд олон улсад гаргасан амжилтыг үндэслэж ОУХ-ны Мастер цолны
үнэмлэх тэмдэг гардуулсан байна.

Харин үнэмлэхүй аварга буюу Монголын мистерээр Б.Пүрэвдорж (даймонд) шалгарчээ.

Залуучуудын ангилал

1-р байр Н.Чинзориг (Чийрэг монгол)
2-р байр А.Баатар (Grand gym)
3-р байр О.Бодьболд (Амжилт фитнесс)
4-р байр н.Энхтүвшин (Perfect body)
5-р байр А.Батбаатар (Golden gym)

60 кг
1-р байр Ч.Мянганбилэг (Perfect body)
2-р байр Б.Баярсүрэн (Чийрэг монгол)
3-р байр З.Намсрай (Fit life)

65 кг
1-р байр Ч.Батбаяр (тайхар)
2-р байр Э.Цолмон (чийрэг монгол)
3-р байр Э.Мөнхбаяр (говь)
4-р байр Г.Адъяа (чийрэг монгол)
5-р байр С.Алтангэрэл (улаанбаатар)

70 кг
1-р байр Л.Саруулбат (улаанбаатар)
2-р байр Г.Жамц (perfect)
3-р байр Э.Чинзориг (чийрэг монгол)
4-р байр А.Баатар (grand gym)

75 кг
1-р байр Н.Сумъяа (чийрэг монгол)
2-р байр Г.Цэнгэл (perfect)
3-р байр Л.Амгаланбаатар (ncp)
4-р байр С.Дуламрагчаа (лотус)
5-р байр Т.Чахар (magic)

80 кг
1-р байр Б.Пүрэвдорж (даймонд)
2-р байр Э.Ганзориг (чийрэг монгол)
3-р байр Г.Ганбаатар (perfect)
4-р байр Н.Чинзориг (чийрэг монгол)

+80 кг
1-р байр Т.Батнасан (hawaii)
2-р байр Л.Баянхүү (enthusiast)
3-р байр Б.Түвшинтогтох (чийрэг монгол)
4-р байр П.Ууганбаатар (magic)
5-р байр Б.Дөлгөөн (perfect)

Эрэгтэй фитнесс
1-р байр Э.Жавхлан (голдэн жим)
2-р байр Б.Лхагвадорж (perfect)
3-р байр Ж.Бейбит (majesty)
4-р байр Б.Бум-Өлзий (perfect)

Эмэгтэй фитнесс
1-р байр Б.Бадамсүрэн (дархан)
2-р байр Г.Угалзцэцэг (улаанбаатар)
3-р байр Н.Анужин (чийрэг монгол)
4-р байр Г.Гансаруул (power nutrition)
5-р байр Н.Онондарь (golden gym)

Эмэгтэй модель -165см
1-р байр Н.Онондарь (голден жим)
2-р байр Б.Уянга (perfect)
3-р байр У.Оюундарь (perfect)
4-р байр Л.Тамир (perfect)
5-р байр А.Ичинноров (perfect)

Эмэгтэй модель +165см
1-р байр Н.Анужин (чийрэг монгол)
2-р байр Х.Ариунзаяа (амжилт)
3-р байр Э.Энхжин (улаанбаатар)
4-р байр Б.Энхцацрал (perfect)
5-р байр Б.Халиун (голден жим)

Эрэгтэй спорт модель -175см
1-р байр О.Мөнгөнсүх (чийрэг монгол)
2-р байр У.Нямтулга (hawaii)
3-р байр Г.Ганзориг (hawaii)
4-р байр Г.Гүндсамбуу (амжилт)
5-р байр Н.Түвшинбаяр (титан)

Эрэгтэй спорт модель +175см
1-р байр Б.Лхагвадорж (perfect)
2-р байр Э.Билгүүн (changes)
3-р байр Б.Чинсанаа (голден жим)
4-р байр Э.Эрхэмбаяр (gym beast)
5-р байр Х.Мөнхбилэг (ripped)

Categories
мэдээ нийгэм

Эрхэм гишүүд хууль зөрчиж байгаа дүрс хальсанд буужээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Гэвч зарим төрийн түшээдэд энэ хамаарахгүй байгаа бололтой. УИХ-ын баталсан хуульд зааснаар явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал цагаан гарц, ногоон гэрлээр гарах ёстой хэмээн заасан байгаа. Хэрэв уг заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200 төгрөгөөр торгоно. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талаар зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгажээ. Ингэхдээ бүр инээд алдсан баясгалантай нь аргагүй зам хөндлөн гарч явсан шүү.

Хууль баталсан хүмүүс өөрсдөө ингээд хуулиа зөрчөөд байхаар яаж ч хэрэгжих билээ дээ.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Б.Батзаяа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжжээ

Өршөөлийн хуулийн талаар нийгэм эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Дийлэнх нь энэ хуулийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Учир нь одоо ял эдэлж байгаа хүмүүсийн тэн хагас нь буюу 4000 орчим хүн өршөөлд хамрагдана. Мөн цагаан захтнууд буюу авлига авсан албан тушаалтнууд хэргээс мултрах болохоор Ерөнхийлөгч энэ хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэгчид цөөнгүй бий. Тэгвэл дэмжигчид ч өөр өөрийн арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний нэг бол хошин урлагийн загалмайлсан эцэг жүжигчин Б.Батзаяа юм. Тэрбээр өнөөдөр төв талбайд лоозон барин зогсов. Ингэхдээ “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав! Хуульчилсан тонуул дээрэм хийхээ болиоч!! Ямар ичдэггүй юм бэ!!!” гэсэн үгтэй лоозонг Төрийн ордон руу харуулаад өргөн бариад зогссон байв.

Categories
мэдээ нийгэм

Төрөлтийн түүхээ авах боломжтой болжээ

“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ёслол боллоо. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байгаа гэх төрөлтийн түүх гардуулах явдлын талаар тус амаржих газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Мөнхтунгалаг ярихдаа “1984-1994 онд манай эмнэлэгт амаржсан төрөлтийн түүхийг хадгалах хугацаа дууссан тул ийнхүү эздэд нь гардуулж өгөхөөр болсон. Төрөлтийн түүх гэдэг нь тухайн эх хэзээ, хэрхэн төрсөн, хэн эх барьж авсан, хүүхдийн биеийн жин, өндөр, биеийн байдал зэрэг бүхий л мэдээллийг багтаасан бичиг баримт юм” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Төрийн ордны “В” танхимд хаалттай хуралдаж байна. Бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга оролцож байгаа юм. Тэл Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй аж. Энэ асуудалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг бүлгийн хуралдаа оролцуулсан гэх мэдээлэл ч байна. Онцлоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа мэдэгдсэн. Үүний дараагаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаанаа эхлүүлсэн юм.

Categories
мэдээ спорт

Казахстаны дасгалжуулагч Б.Түвшинбатаас уучлал гуйсан гэв үү

Тайландын Бангкок хотноо Азийн аварга шалгаруулах боксын 18 дахь удаагийн тэмцээн болж өнгөрсөн билээ. Наймдугаар сарын 26-наас энэ сарын 5-ны өдрүүдэд болсон уг тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцсон юм. Тэднээс Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медаль, 60 кг-д Д.Отгондалай алтан медаль хүртсэн.

ОУХМ Б.Түвшинбат тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолтод Казахстаны тамирчин, дэлхийн аварга Данияр Еоеуссиновыг гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч шүүгчид 1:2-оор эсрэг талд ялалт өгсөн нь нэлээд дуулиан дагуулсан юм. Гэтэл тоглолт дууссаны дараа Казахстаны дасгалжуулагч манай улсын баг тамирчид дээр ирж, Б.Түвшинбат болон дасгалжуулагч д.Батсүрэн нараас уучлалт гуйгаад өнгөрсөн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Завханд газар хөдөлжээ

Саяхан Увс аймагт 4 магнитудын газар хөдлөлт болсон. Тэгвэл өчигдөр үдшийн 22.11 цагт Завхан аймгийн Буянхайрхан сумаас зүүн зүгт 22 километрийн зайд газар хөдөлжээ. Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ газар хөдлөлт 3.5 магнитутын хүчтэй байсан, одоогоор газрын хөрсөнд чичирхийлэлт үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Бүгдийг багтаах боломжтой “Гига сэлфи”

“Сэлфи”-гээр зөвхөн өөрийнхөө болон ойр орчин дахь зүйлсийг дарах боломжтой байлаа. Харин Австралийн аялал жуулчлалын нэгэн компани жуулчдыг татах үүднээс маш өргөн цар хүрээтэй “Гига сэлфи” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь зураг дарж буй хүний утас болон камертай огт холбогдолгүй.

Тухайн аялал жуулчлалын бүсэд байрлуулсан камерын тусламжтайгаар ийм том хэмжээний “сэлфи” хийх боломжтой юм. Жуулчдын хувьд “Gigа Selfie” апплекэйшнийг утсан дээрээ татсан байх шаардлагатай. Сэлфи хий системийг идэвхжүүлсэн бүсэд яваа хүмүүс тодорхой нэг цэгт зогсоод зургаа дарна. Дарсан зургаа “Gigа Selfie” апплекэйшн рүү оруулаад комманд өгөхөд хол зайд байрлуулсан камер руу зураг илгээгдэнэ. Тэр зургийг хүлээж аваад өргөн газрыг хамарсан “сэлфи” болгон буцааж утас руу илгээх юм байна. Энэ нь нэг ёсондоо утсаар мессэж бичдэгтэй адилхан ажээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хороолол захиалгаа авч эхэллээ

“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт
эхэллээ. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн
байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2”
хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн ажил дууссан байна.

Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон
сууцны барилгыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар
болжээ. Үлдсэн барилгыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж, Улсын
комисст хүлээлгэн өгөх юм байна.

Тус хорооллоос байр захиалагчид доорхи
нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай. Үүнд: Орон сууцны 8 хувийн зээлд
хамрагдах боломжтой эсэхээ зээл авах банкнаасаа судалсан байх. Байр
хүссэн өргөдөл, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд
байршуулах. Хэрвээ байраа буцаах, эсвэл банкны зээл гараагүй тохиолдолд 5
хувийн торгууль ногдуулна.

Буянт-Ухаа 2” хороооллын эхний ээлжийн
48 барилга 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа 6 айлтай
байхаар төлөвлөжээ. Давхартаа 68.59мкв 3 өрөө байр хоёр ширхэг, 49.23
мкв 2 өрөө 2 ширхэг, 39.30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь
гаргасан байна. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулан 56.08 мкв 2 өрөө нэг ширхэг байрыг олон улсын стандартын дагуу
барьж гүйцэтгэжээ.

Байрны нэг мкв-ийн үнэ 1.350.000 төгрөг
байхаар баталсан. “Буянт-Ухаа 2” хороолол нь шинэ суурьшлын бүсэд
харьяалагддаг. Уг бүсэд шинээр инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан,
бохирын шугам барих ажлын өртөг орон сууцны үнэд нөлөөлжээ.

“Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ
1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4
цэцэрлэг, 5 давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, 7 давхар
409 машины нэгдсэн авто гараж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж
өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

LG корпораци хоёр талдаа дэлгэцтэй зурагт зохион бүтээжээ

Гэр ахуйн хэрэглэл, цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч LG компанийнхан энэ жил зурагтны түүхэнд шинэ хувьсал хийлээ. Тус компанийн мэргэжилтнүүд хоёр талдаа дэлгэцтэй ухаалаг зурагт зохион бүтээжээ.

Энэхүү бүтээл нь хоёр өөр дэлгэцтэй төдийгүй хоёр дэлгэцээрээ өөр өөр дуу дүрсийг  дамжуулах боломжтой юм.

Одоогоор зурагтыг худалдаанд гаргаагүй, туршилтын журмаар л танилцуулж байгаа аж. Зохион бүтээгчид шинэ бүтээлээ 111 инч болон илүү бага оврын 55 инч, 5.3 мм зузаантай хоёр хэмжээгээр гаргажээ.

Түүнчлэн тус зурагтын дэлгэцийг хамгийн сүүлийн үеийн OLED буюу органик LED технологиор хийсэн байна. Энэ нь бидний өдөр тутамдаа харж, ашиглаж байдаг плазм, шингэн кристалл дэлгэцийн дараагийн шатны технологи юм.

“Хоёр дэлгэцтэй зурагт нь бизнес эрхлэгчдэд хэр их ашиг авчрахыг бид таамаглаж чадахгүй. Гэхдээ олон дэвшилттэй боломж болон сайн үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн зохион бүтээгчдийн нэг доктор Жин В.Танг мэдэгджээ.

Э.НОМИН