Categories
мэдээ спорт

“Хүүхдийн спортын V их наадам”-д оролцогчдын зардлыг тухайн аймаг нь хариуцана

Монголын хүүхдийн спортын V ихнаадам” ын нээлт энэ сарын 12 нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ. Наадамд оролцох баг тамирчдадаймгийн удирлагууд болон зохион байгуулах хорооны гишүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Үүний тод жишээ нь Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхдийн их наадамдаа онцгой анхаарал хандуулж, баг тамирчидаа аймгаасаа үдэн гаргаж өгсөн байна. Тус аймгаас спортын14 төрөлд 136 тамирчин 17 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан аж. Улаанбаатар хотод болох нэгдсэн нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн тугийг хөнгөн атлетикийн тамирчин спортын мастер Д.Шинэбаяр барьж жагсахаар болсон байна.

Гэтэл зарим аймгууд энэхүү их наадамд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн баг тамирчид V их наадамд оролцох эрхээ авсан боловч, тухайн аймгийн удирдлагууд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээгүйн улмаас өчигдөр эхэлсэн тэмцээндээ оролцож чадаагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томиллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан юм. Эхлээд Ц.Оюунбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж санал хэлсний дараа санал хураахад 89,7 хувиар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар: Шадар сайдын суудал шагнал биш

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Монгол Улсын Шадар сайдад томилох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа. Гишүүдийн асуултад хариулахдаа Ц.Оюунбаатар гишүүн “Шадар сайдпын суудал шагнал биш. Монгол төрийн ажил. Би Ч.Сайханбилэгийн Засгийн газарт биш Монгол Улсад ажиллана. Тэр утгаараа хэн нэгний төлөө, намын тусын тулд ажиллахгүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайдаар Ц.Оюунбаатар гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Ерөнхий сайд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Яг одоо Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилуулах тухай хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна.

Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай. Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай.

Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монголд айлчилж байна

АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монголд айлчилж байна. Түүний айлчлалын хүрээнд Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Тэд Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлөвийн талаар санал солилцоно. Мөн туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт бараалхах юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр товлосон. Гэвч “Шударга ёс” эвсэл завсарлага авахаа мэдэгдээд байгаа.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд гишүүн сэжигтэн болсноо мэдээгүй гэв

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баянсэлэнгэ “Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр нийт 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүс өршөөгдөх юм.

Нийтдээ авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа 100 гаруй хүн бий. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн.

Энэ хэрэг хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байх үед буюу Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар, Ё.Отгонбаяр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарна” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Болд “Би хохирсон хүний хувьд хэлмээр байна. Би өнөөдөр байнгын хорооны хуралдаан дээр тараасан материал дээрээс 2014 оны 10 сарын 28-нд намайг сэжигтнээр татаад, 2014 оны 11 сарын 16-нд хэрэг нээсэн юм байна. 2015 оны 1-р сарын 26-нд хэргийг түдгэлзүүлсэн гэсэн байна. Би өнөөдөр л энэ талаар уншиж мэдлээ.

Ийм байж болох уу. Надад нээсэн хэрэг намайг сэжигтнээр татаж, хэрэг нээсэн байхад өнөөдөр би байнгын хорооны хурал дээрээс олж мэдэх гэж. Энэ хүний эрхийг зөрчсөн асуудал биш гэж үү. Тиймээс үүнд би албан ёсны тайлбар өгмөөр байна.

Гишүүдийн нэр иймэрхүү асуудалтай холбогдсон байгаа учраас байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргаж өгөөч ээ. Хамгийн сонин нь хэрэг түдгэлзүүлсэн үндэслэл нь их сонин байгаа юм. “Түүний димпломат дархан эрхийг хязгаарлаагүй учраас хэрэг түдгэлзсэн” гэсэн байна. Надад дипломат дархан эрх байхгүй. Би энэ яриад байгаа асуудалд гомдолтой байна. Л.Болдтой холбоотой хэрэг гэх зэргээр олон хүнийг хохироож, олон хүнийг шахалт, хавчлага дор байлгалаа.

Тэдний ар, гэр амьдрал нь сүйрээд байна. АТГ газар 100 тэрбумын төсөвтэй юм байна. 10 жилийн дотор 10 тэрбумыг олсон юм байна. Батлан хамгаалахын яам намайг очиход 50 тэрбумын төсөвтэй байсан. Бүх юм нь алган дээрээ дэлгээтэй байдаг. Цэргийн хүмүүс чинь шударга байдаг юм. Ийм балиар заваан зүйлстэй орооцолддоггүй юм” гэв. Уг гормын саналыг байнгын хорооны дарга хүлээн авлаа гэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз – төгөлдөр хуур, ятга – төгөлдөр хуур, лимбэ, төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим, ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авах юм. Дугуйлангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 9 сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль сурталчилсан комикс ном хэвлэнэ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийг ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл, иргэдэд зориулсан Үндсэн хууль, хүүхдэд зориулсан комикс ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг Загсийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар их сургуулийг хувьд бүрэн шилжүүллээ

Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн сургалтын үйл ажиллагааг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн бие даалган зохион байгуулж ажиллуулж, одоогийн орон тоонд багтаан өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авч, сургалт эрхлэх зөвшөөрөл олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. Монгол Улсын их сургуулийн балансаас Улаанбаатар их сургуулийн барилга, эд хөрөнгө, холбогдох техник, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид үүрэг болголоо.

Дээд боловсролын салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх зорилгоор Засгийн газрын 2010 оны “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 15 дугаар тогтоол батлагдаж, энэ өөрчлөлтөөр бие даан үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар их сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч Улаанбаатар их сургуулийн цөөн чанартай судлаач бэлтгэдэг, суурь судалгааны чиглэлээр сургалт эрхэлдэг онцлог нь алдагдах, гадаад харилцааны хэрэгжилт саарах, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл гэсэн сургалтын гол бодлого нь МУИС-ийн бодлоготой зөрчилдөх зэрэг сөрөг үйдлүүд гарчээ. Иймээс БСШУЯ энэ асуудлыг судлаад, тус сургуулийг эргэн бие даан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.