Categories
мэдээ нийгэм

Богдхан уулыг тахих төрийн ёслол болно

Аргын тооллоор аравдугаар сарын 7 буюу, билгийн тооллоор намрын дунд сарын 25-ны билэгт сайн өдөр Богдхан уулыг тахих төрийн ёслол болох юм байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тахих төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай” зарлигийг үндэслэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс төрийн тахилгын ёслол үйлдэх тухай тогтоолыг гаргажээ.

Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахих тахилгын дагуу ёслолыг холбогдох албаныхан зохион байгуулах ба одоогоор самарчдыг уулнаас буулгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 9-р сарын 24-ний Пүрэв гарагийн 9 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон зарим аймгийн баг, хороодын Засаг дарга нар оролцох аж.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Шинэ хороо хөдөлгөөн”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал “Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд”, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар “Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юмгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Өнөөгийн эдийн засгийн байдал бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна

2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.

Энэ оны төсвийг 2014 онд баталж, 2015 оны нэгдүгээр сард тодотгосон. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна гэж Сангийн сайд хэллээ.

Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай.

Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн өөр орлого олох, хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхаарууллаа.

2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байна. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.

Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.

13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Татварын зохицуулалт, орлого нэмэх боломжийг бий болгохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчилна. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа Сангийн сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамрагдаж байна.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтаар сэтгүүлчдэд Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн хамгаалалт, Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шүүхийн эрх зүйн шинэтгэл, тулгамдаж буй асуудал зэргийг хөндөж, цогц мэдлэг олгох зорилготой юм.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээМөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудтай “Шүүхээс мэдээлэл авах эрх” сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага зохион байгуулна.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж оролцож, сэтгүүлчдэд амжилт хүслээ. Эхний хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа “Хэргийн хөдөлгөөний удирдлага сэдвээр” зааж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж тэдэнтэй нээлттэй санал солилцов. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч, докторант Ц.Амарсайхан “Иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр хичээл заалаа.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Сургалтад өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал”, УИХ-ын гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Х.Тэмүүжин “Шүүхийн эрх зүйн шинэтгэл, тулгамдаж буй асуудал” Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны онцлог” сэдвээр тус тус хичээл заана. Сургалт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Хүн мөргөөд зугтсан жолоочийг баривчиллаа

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай баривчилжээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ийн зүүн замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ. Уг хэргийн мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Тиймээс жолооч нарыг зам тээврийн осол гаргасан бол хэргийн газрыг орхин явахгүй, осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг замын цагдаагийн газраас мэдээлээ.

Categories
мэдээ улс-төр

Өршөөлөөр суллагдах хүмүүст 155.1 сая төгрөг зориулна

Өршөөлөөр суллагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан суллагдсан хүмүүсийг орон нутант нь хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдон гарах зардлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг зардалд 155.1 сая төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Засгийн газраас даалгалаа.

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

“School police” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ

Сурагчдын аюулгүй байдлыг хангах “School police” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Тэгвэл энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа аймгийн төвүүдэд энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар Монголын сурагчдын холбооноос мэдээллээ. Учир нь аймгийн төвийн сурагчид сургуулийнхаа орчимд мотоциклийн осолд өртөх, сургуулийн хашаанд иргэд архидан согтуурах асуудал багагүй гардаг байна. Тиймээс орон нутгийн сургуулиудаас хүсэлт ирүүлжээ.

Эхний ээлжинд энэ хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуульд туршилт хийж эхэлсэн байна. Ер нь орон нутагт мотоциклийн хэрэглээ их байдаг аж. Тэр хэрээр сургуулийн насны хүүхэд мотоциклийн осолд өртөх явдал нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, эцэг эхчүүдийг сургуулийн орчимд үүрэг гүйцэтгүүлэх ажилд үргэлжлүүлэн татан оролцуулах юм.

Замын цагдаагийн газрын статистикт дурьдсанаар, есдүгээр сарын эхний 14 хоногийн хувьд л гэхэд 42 хүүхэд зам тээврийн осолд өртөж нэг хүүхэд амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дугаар тушаалаар Завхан аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Данзансамбуугийн Шинэбал 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Прокурорын тангараг өргөжээ.

Тангараг өргөх ажиллагаанд аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төлөөллүүд оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Найман мянган жолооч жолоодох эрхээ сэргээжээ

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн.

Гэхдээ 2014 оны аравдугаар сарын нэгнээс долоодугаар сарын 02-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах ёстой болжээ.

Учир нь 2014 оны есдүгээр сарын 22-нд гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалд ’’Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт оржээ.

Энэ нь жолоодох эрхээ хасуулсан иргэдийн үнэмлэхийг хурааж, үзүүрийг нь хайчлан тухай хүний архивыг үүсгэн хадгалдаг гэсэн үг.

Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болно. Нэг үгээр хэлбэл 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болох юм.

Дээрх иргэдээс одоогоор найман мянга орчим нь жолоодох эрхээ сэргээсэн байна.