Categories
мэдээ нийгэм

Цэрэг, оюутнууд ургац хураалтад гар бие оролцож байна

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан байна. Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тарианы хураалт 9 дүгээр сарын 08-наас эхэлсэн, цаг агаарын байдалтай холбоотойгоор үр тарианы хураалт бүрэн жигдэрч чадаагүй байгаа аж.

Одоогийн байдлаар ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ашиглаж байгаагаас гадна 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшлогдлоо

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар гуравдугаар сарын 28-нд зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан.

Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилж, улмаар өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Өөрөөр хэлбэл, 00.00 цаг болмогц та цагаа 23.00 болгон тааруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуураас завиа гаргахыг үүрэг болголоо

Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаанаас дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд хандаж энэ сарын 25-наас өмнө Хөвсгөл нуураас өөрсдийн мэдлийн завь, катерыг гаргаж, өвлийн зогсоолд зогсоохыг үүрэг болголоо. 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс цаг агаарын таагүй нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргаж байгаа аж. Мөн өвлийн зогсоолд завь катерыг гаргахдаа аюулгүй ажиллагааны заавар дүрмийг баримтлаж гаргахыг даалгасан байна.

Categories
гадаад мэдээ

Орост дараахь газруудад селфи хийхийг хориглолоо

Он гарсаар дэлхий дахинаа 15 хүн селфи хийж байхдаа амиа алджээ. Энэ нь өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тухайлбал Испанид Сан Фермин баярын үеэр бухнаас зугтаж явахдаа өөрийн зургаа дарах гэж байгаад харамсалтайгаар амиа алджээ. Нэг эмэгтэй нэг гартаа утсаа, нөгөө гартаа буу барьж байгаад өөрийн толгойдоо буу тулгасан зургаа авах гэж байгаад андуурч гохоо дараад амиа алджээ. Саяхан гэхэд л Орост хоёр залуу гар бөмбөг барьж байгаад селфи авах гэж байгаад, гар бөмбөг нь дэлбэрч амиа алджээ. Тиймээс ОХУ-д селфитэй холбоотой амиа алдах явдал нэмэгдсэн учраас ийм анхааруулах тэмдэг хүртэл гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал төмрөөр дугуйн зогсоол хийжээ

Монголын Залуучуудын Холбоо нь 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийнхөө хүрээнд Трек дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл уг төслийн хүрээнд “ДЦС4” ТӨХК-ий Залуучуудын зөвлөлийн санаачилгаар тус байгууллагын залуус унадаг дугуйн зогсоолтой болжээ. Уг дугуйн зогсоолыг техникийн шаардлага хангахгүй болсон хаягдал төмөр ашиглан өөрсдөө хийсэн байна. Цаашдаа ч “Унадаг дугуйтай улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн зогсоол хийх ажлаа үргэлжлүүлэх бөгөөд хувь хүн, албан байгууллагууд ч захиалан хийлгэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр баруун болон
төвийн нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 25-ны өдөр зүүн
зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун зүгийн
нутгаар бороо, нойтон цас орж, салхи зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсэж
хүйтэрнэ. Иймд:

-Иргэд, малчид салхи шуурганы үеэр төөрөх,
малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж,
хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

-Хур тунадас орох үеэр автозамын зорчих хэсэгт
үүссэн халтиргаа гулгааны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирдаг тул
жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчиж, тээврийн хэрэгслийн
найдвартай байдлыг ханган, бензин, шатахууны нөөцтэй явах;

-Цас орж, цочир хүйтрэх тул тариалангийн аж ахуй
эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хураагдсан тарвагыг устгалд оруулжээ

Эмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор 352 тарвагыг нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Их хэмжээний тарвагыг Завхан аймгийн Отгон сумаас нийслэл рүү тээвэрлэх гэж байсан юм. Хяналт шалгалтынхан их хураагдсан тарвагыг Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэн хүлээлгэн өгсөн. Хураагдсан тарваганд ЗӨСҮТ-ийн лаборатори нян судлалын шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийж, устгалд оруулжээ. Устгалын явц байдалд НМХГ-ын улсын байцаагчид болон ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа ухаан алдаж, шүүх хурлыг хойшлууллаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.40 цаг орчимд эхэлсэн. Шүүх хурал эхлэх үед шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, түргэн тусламжийн машинаар түүнийг авч явлаа.

Ийнхүү шүүгдэгчийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7 хүртэл хойшлууллаа.

Categories
гадаад мэдээ

Шумахер 45 кг жинтэй болтлоо туржээ

Осолд орж олон сар сэхээнд байсан “Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн биеийн жин 45 килограмм хүртэл хасагдсан тухай Corriere della Sera сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр 174 см өндөртэй тамирчин өдгөө 45 хан кг жинтэй болоод байгаа ббөгөөд ярьж, явж чадахгүй байгаа аж. Түүнийг Швейцарийн Женев нуурын ойролцоо байрлах гэрт нь 15 эмч, мэргэжилтнүүдийн баг эмчилж байна. Тамирчний менежер Сабина Кем түүний биеийн байдлыг сайжрах хандлагатай боллоо хэмээн мэдэгджээ.

Шумахер 2013 оны арванхоёрдугаар сард уулын цанаар гулгаж яваад хад мөргөн унасны улмаас толгойдоо хүнд гэмтэл аван хагас жил гаруй ухаангүй байсан юм.