Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчтэй уулзав

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накаог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Эдийн засгийн тогтворжуулах, инфляцыг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж байгаагаа ноён Такехико Накао уулзалтын үеэр хэлжээ.

Монгол Улс стратегийн чухал байршилтай, уул уурхайн болон бусад салбарын нөөц арвин тул эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц боломж бий. Монгол Улс макроэдийн засаг, бүтцийн зөв зүйтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжил болон хөрөнгө оруулалтаар дамжуулан энэхүү нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч ажлын 10 хоногоор сунгаж, 10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авахаар болсон. Тиймээс нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зарлагдсан байршлуудын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниуд
Д/д Байршил Байршил Нэршил Зураг хийлгэх компаниуд Холбоо барих
Баянзүрх дүүрэг
1 4 Улиастайн аманд байршуулан Цагдуултын ам Блюжэй ланд ХХК 99764464, 98882626, 91651743, 94386038
2 5 Улиастайн аманд байршуулан Цагаан даваа
3 10 Улиастайн аманд байршуулан Хөшөөтийн ам
4 12 Улиастайн аманд байршуулан Овоотын урд, хойд ам
Хан-Уул дүүрэг
5 17 Туул тосгоны урд хэсэгт байршуулан Уушийн ар Классик ланд ХХК 96682333, 99021599, 99127945, 96023315, 88481558
6 18 Хапитатын амины сууцын хойд талд байршуулан Дарцагт
Сонгинохайрхан дүүрэг
7 24 Эмээлтэд байршуулан Эмээлтийн дөрөлж Гранд инженеринг ХХК 88705504, 91111929, 88159648, 95047797, 99209659
11 29 361 –ийн гарамын орчимд байршуулан Долоон худгийн хөндий
12 31 Хужиртын даваа орчимд байршуулан Хужрын хяр
8 26 Баруун туруунд байршуулан Түрүүний хөндий Билэг төгс дэлгэр ХХК 99062070, 88055266
9 27 Тахилтын аманд байршуулан Тахилтын хөндий Гранд-Амур ХХК 91913114, 99219977, 88003488
10 28 361 –ийн гарамын орчимд байршуулан Эхэн усны хөндий Дижитал мэппинг ХХК 99156264, 88229005, 94706617, 89430279, 88430279
13 32 Ар шижиртийн аманд байршуулан Хуст уул, Тахилт уул Земпроект ХХК 88012073, 88987071, 96025007, 99585007
15 36 Сайр уулын өвөрт байршуулан Өндөрхаан уул
14 35 Бурхантын аманд байршуулан Бурхантын ам Хөх хасагт ХХК 89909900, 99153707, 88409944, 99290717
16 37 Цагаан чулуутын аманд байршуулан Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим Онч сүрвэй ХХК 88025308, 88028659, 99157791, 88021224
17 38 Халзан мухарын аманд байршуулан Бороочын ам Тост-Элс ХХК 96664657, 98934147, 94170811, 88831614
18 39 Тарвагатайн аманд байршуулан Хүйн хөндий Тэнхлэг-Уул ХХК 94453636, 96057737, 96017737, 88070219, 99066223
19 40 Тарвагатайн аманд байршуулан Өвөр уулын овоо Бэйс пойнт ХХК 99811710, 99625329, 99556345
20 41 Саалийн аманд байршуулан Эмгэнтын ам, Тарвагтайн ам Супер инженеринг ХХК 99251561, 99828284, 99024996, 88187871
21 42 Рашаантын аманд байршуулан Саалийн ам, ухнын ам Вектор мэп ХХК 99086801, 99251610, 99832240, 99071151, 80001002
22 43 Оорцогийн аманд байршуулан Дүүрэнгийн хөндий, дундын ам Норт мэйп ХХК 80246789, 80236789, 94918798, 94918799
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Уралын их сургуулийн Хүндэт доктор боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д айлчилж байна.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн Хүндэт доктор боллоо. Тэрээр 1989 онд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийг /Уралын Политехникийн дээд сургууль/ автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн байна.

УИХ-ын даргад Уралын Холбооны Их Сургуулийн хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээнд чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Е.И.Верхотурцева, Т.М.Воробьева, В.И.Горбунов, Н.М.Лаптев, С.С.Козьмин болон тус сургуулийн багш, оюутнууд оролцсон юм. Ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ахмад дайчдад чөлөөлөх дайны ойн медаль болон дурсгалын зүйлс гардуулав.

  • УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор болсны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудад “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншлаа. Энэхүү лекцид ардчиллын үнэ цэнэ, Монгол-Орос хоёр орны харилцааны тухай, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Их Сургуультай хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн юм.

  • УИХ-ын дарга З.Энхболд “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншсаны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

  • УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн хүндэт доктор болсонтой холбогдуулан тус сургуулийг төгсөж, олонд танигдсан алдартнуудын буланг нээх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийг төгсөгч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров, эрдэмтэн багш нар болон тус сургуульд суралцагч монгол оюутнууд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

“Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газраас хүслээ

Гэр хороололд амьдардаг хэсэг иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь иргэдийн амьдралд хэрэгтэй байна гэв.

Сэрүүн орж, сүүлийн хэд хоногт нүүрсний үнэ огцом өслөө, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь хэн байх нь хамаагүй, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр яаралтай шийдэж өгөхийг аминчлан гуйв.

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт Улаанбаатар хотын иргэдийн тэн хагас нь оршин сууж байгаа гэр хорооллынхон талархалтай хандаж байсан төдийгүй 700 гаруй ажлын байр бий болгосон. Ингэхдээ борлуулагч нар 600-900 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсныг иргэд хэлж байв.

Түүнчлэн хувиараа нүүрс зардаг иргэд хөтөлбөрийн хүрээнд зарж буй нүүрстэй өрсөлдөхийн тулд хэмжээгээ нэмж, үнээ буулгаж байсан аж. Тухайн үед портер нүүрс 280 мянга хүрч байхад нэг тонныг нь 80 мянга хүртэл буулгаж ард түмэндээ жинхэнэ бодитой дэмжлэг үзүүлж байсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ тэтгэврийн хүмүүс ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн гэж иргэд ярилаа. Хэвлэлийн хурлаас хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Х.Энхманлай “Korean Air” компани хүний эрхийг зөрчсөн талаар баримт дэлгэв

Иргэн Х.Энхманлай Солонгосын “Korean Air” авиа компани монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийв.

Х.Энхманлайн эгч хүнд өвчтэй, тэргэнцэртэй эмэгтэйг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хилээр нэвтрэх үед нь өөртэй нь ярилцалгүй, биеийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй түр саатуулах байранд хорьжээ. Түр саатуулах байр өвчтэй хүн байхад тохиромжгүй хүйтэн, цонхгүй байсан бөгөөд 15 цагийн турш хорьж саатуулсан байна. Үүний улмаас Х.Энхманлайн эгчийн биеийн байдал хүндэрчээ.

Улмаар БНСУ руу орох боломжгүй болсон тул буцах нислэгийг Монгол руу биш, Бээжин рүү болгож өгөхийг хүссэн аж. Учир нь эмчилгээ хийлгэхээр явсан эмэгтэйн бие муудсан тул Бээжин дэх эмнэлэгт очих хүсэлтэй байгаагаа “Korean air” компанид уламжилсан байна. Хүсэлтийг хүлээн авч орой явуулахаар болсон ч, 16.00 цагийн үед ээлж солигдсоноор хэлэлцээ өөрчлөгдөж Монгол руу буцаан явуулахаар болжээ.

Х.Энхманлай “Олон монголчууд БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явдаг. Ахин миний эгчид тохиолдсон шиг зүйл бүү тохиолдоосой. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, Монгол хүний эрхийг хамгаалаасай гэж хүсч байна. Тэд хүнийг эрхийг уландаа гишгэж байна. Өмнө нь ч ийм асуудлууд дуулдсаар ирсэн. Зөвхөн хил дээр ийм асуудал гарч байгаа юм чинь, хилийн цаана Монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгааг таамаглашгүй шүү дээ” гэв. Энэ хэвлэлийн хурлын дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт газар хөдөлжээ

Архангай аймгийн Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” газар өчигдөр 16:02 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлт 3,6 магнитутын хүчтэй байсан бөгөөд энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Categories
гадаад мэдээ

Обама Ромын папад талархлаа илэрхийлэв

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ромын пап Францисыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрээр Куба болон АНУ-ын хагас зуун жил гаруйн өмнө тасарсан дипломат харилцааг бүрэн сэргээхэд болон хоёр орны харилцааны шинэ эхлэлийг тавихад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн сайшааж талархлаа илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Обама болон Ромын пап Фрэнсис нар шашны эрх чөлөө, уур амьсгалын өөрчлөлт, Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид, дүрвэгчид Европ руу олноороо цувж буй болон ядуурлыг дарах арга замуудын талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараа Ромын Пап Францис Вашингтон хотын гудамжуудаар машинтай явж, цугласан олонтой мэндчилжээ.

Categories
гадаад мэдээ

Хаж мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алджээ

Саудын Арабад өчигдөр болсон Хаж мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алдаж, 900 гаруй хүн бэртэж гэмтжээ. Тухайлбал, Саудын Арабын Мекка хотноо олон сая иргэд цугларч хувь заяа, амь насаа даатган мөргөж байх үеэр ийм эмгэнэлтэй хэрэг болсон байна. Саудын Арабын хамгийн том сүм болох “Ариун мөргөлийн өргөө” ордны гаднах багана мөргөлийн үеэр нурсны улмаас эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс бие биенээ дарж эхэлжээ. Албаныхны мэдээлснээр өчигдөр орон нутгийн цагаар 1.30 цагт эхэлсэн мөргөлөөс хойш 24 цаг хүрэхгүй хугацаанд 717 хүн амиа алдсан байна.

Мөн Мекка хотоос таван км орчим зайтай Мина хотод эмх замбараагүй байдал үүсчээ. Мекка хотын төвд байрлах “Ариун мөргөлийн өргөө”-ний гадна сая гаруй мөргөлч цугларчээ. “Аллахын гар хүрсэн газар” гэх тус өргөөний гадна байрлах чулуун хана руу мөргөлчид чулуу шидэж, чөтгөрийг хөөн зайлуулдаг уламжлалтай юм. Аллах бурхны туслахууд огторгуй, ертөнцөөр хэрэн тэнэж, хүмүүсийг хорон санаа, мунхаг бодолтой болгодог чөтгөрүүдийг барьж, тус өргөөнд авчирдаг байна. Мөргөлчид Аллахын туслахуудын барьсан чөтгөрүүдийг чулуугаар шидэж, хөнөөдөг аж. Энэ жилийн мөргөлийн үеэр ч мөргөлчид ад, чөтгөрийг хөөн зайлуулах ёслол үйлдэж байхад ийнхүү осол гарсан аж.

Хоёр долоо хоногийн өмнө Мекка хотод мөн шашны мөргөлийн үеэр хүмүүсийн дээр кран унаж 100 гаруй хүн амь эрсэдсэн билээ. Удаа дараагийн энэхүү гамшгийг исламын шашинтнууд “Чөтгөрийн хорлол”, “Тэнгэр бурхнаас илгээж буй цээрлэл” гэх зэргээр ярьцгааж байгаа аж.

“СNN” агентлагт мэдээлснээр Мекка хотод ослын дараа маш эмх замбараагүй байдал үүсч, хаа сайгүй, шархадсан, нас барсан хүмүүс байсан бөгөөд 20,30 түргэн тусламжийн багийнхан ажиллаж байгаа ч бэртэгсдийг зөөж амжихгүй байна хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн дархлаажуулалт ирэх сарын эхээр эхэлнэ

Томуугийн дархлаажуулалт
аравдугаар сарын эхээр эхэлнэ гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс
мэдээлэв. Хүйтний улиралд ханиад томуу ихэсч, хүндэрвэл хатгалгаа болдог. Жил
бүр дунджаар 200 орчим мянган хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэн
эмчлүүлдэг байна. Ханиад, томуунаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт бол
томуугийн эсрэг дархлаажуулалт юм. Дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн Сайн дурын
дархлаажуулалтын тасагт хийдэг бөгөөд энэ жилийн вакцин аравдугаар сарын эхээр
АНУ-аас ирэх аж. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Тиймээс
эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судалж, тогтоосны дараа тэр жилдээ
дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг вакциныг бүтээдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутны смарт картыг өдрийн 1000 төгрөгөөр тооцон, цэнэглэж өгнө

Энэ зун нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаа биш цахим картаар зорчихоор болсон. Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байгаа юм.

Харин дөнгөж саяхан их дээд сургуулийн оюутны смарт картыг нийслэлийн Боловсролын газар, МСҮТ-ийн оюутнуудын смарт картыг нийслэлийн Хөдөлмөрийн газраас олгоно гэсэн чиглэл гарсан байна. Өөрөөр хэлбэл, оюутнууд МОХ-ны хэвлэсэн картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо.

Ингэхдээ өдрийн 1000 төгрөгөөр тооцож сарын хугацаатай цэнэглэхээр болжээ.