Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаанаараа эхэллээ. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн түүхэн 70 жилийн ойн чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцож буйгаараа онцлог болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцов.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна.

Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүү усанд осолджээ

Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар гурван настай хүү энэ сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, цагдаа, орон нутгийн иргэд нийлсэн 67 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр Бурхын голоос хүүгийн цогцосыг олжээ. Тиймээс ОБЕГ-аас эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байхыг сэрэмжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын үзэсгэлэнт 100 газрын лавлах номыг таницууллаа

Монголчуудын эрт галавын амьдралын ул мөрийг хадгалсан цав толгод, говийн өвөрмөц тогтоц, зах хязгаар нь үл үзэгдэх уудам тал, хээр, уул нурууд, нуур цөөрөм, гол мөрөн, нууцлаг агуй гээд бидний мэдэх хийгээд, үл мэдэх олон зуун гайхам сонин газрууд бий. Энэ газруудын гэрэл зураг, тайлбар бүхий “Монгол орны байгалийн гайхамшиг” сэдэвчилсэн зурагт лавлах номын нээлт боллоо. Номын зохиолч МУБИС-ийн спорт, аялал жуулчлалын багш Д.Батболдтой ярилцаж шинэ номын талаар тодрууллаа.

Монгол орны үзэсгэлэнт 100 газрын байгалийн гэрэл зураг, тайлбар багтсан зурагт лавлах ном гэсэн. Та номныхоо талаар мэдээлэл өгөөч?

Энэ ном маань Монгол орны байгалийн сэдэвчилсэн зурагт лавлах бөгөөд, мөнх цаст уул /9/, гол мөрөн /21/, нуур /19/, уул нурууд /26/, элс, говь, тал /15/, галт уул, агуй /10/ гэсэн зургаан ангилалд хуваасан 100 газрын тухай өгүүлнэ. Номонд Монгол Улсын газар дүрсийн зургийг 30х60 см хэмжээтэй дэлгэмэл байдлаар хавсаргасан байгаа. Үзэх, унших, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс тодорхой сэдвийн дагуу үндсэн мэдээлэл, тайлбар, тодорхойлолтыг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл хэлбэрээр цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсааж бичсэн. Англи монгол тайлбартай, 700 гаруй гэрэл зураг, 300 орчим газрын байршлын солбилцлыг багтааснаараа танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл болсон гэж үзэж байна.

Үзэсгэлэнт 100 газраар аялсан гэсэн. Багагүй хугацаа орсон болов уу? Номонд багтсан газруудаасаа нэрлэвэл?

Шилийн богд уул, Өгий нуур, Буйр нуур, Бөөнцагаан нуур, Эг гол, Их Богд уул, Молцог элсний зэгс нуур, Монгол дагуурын хээр цав, Сутай хайрхан уул, Сөөгтийн агуй, Байдраг гол, Сангийн далайн нуур гээд хамгийн үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц тогтоцтой 100 газрыг сонгон 2007 оноос хойш аялж, очсон газар бүхнийхээ гэрэл зургийг авч ном болголоо. Жилийн 4 улиралд гэрэл зураг авахыг зорилго болгож Монгол орныг 4 дахин тойрсонтой дүйцэхүйц хэмжээг өөрөөр хэлбэл 100 мянган орчим км газрыг туулсан. Зарим уулсын өндөр дээр нь гарч хэмжилт хүртэл хийж, Хөвсгөл нуурын зургийг дээрээс нь авахын тулд өндөр уул руу 3 жил авирч байж зураг авсан.

Эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялах хүсэл хэн бүхэнд л байдаг. Таны хувьд аялж, ном гаргах санаа яаж төрөв?

Их газарзүйч О. Намнандоржын “Монгол орны газарзүйн гайхамшигт сонин” номыг уншаад л эх орныхоо гайхам сайхан тогтоцтой газруудаар аялаж үзэхийг хүссэн дээ. Ном гаргахын тулд өөрөө асар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой гэж бодсон учраас аялах нь зөв, өөрөө туулж мэдэх нь, нүдээр үзэх нь зүйтэй юм байна гэж шийдсэн.

“Монгол орны байгалийн гайхамшиг” гэдэг энэ номыг уншсанаар ямар ач холбогдолтой вэ?

Энэ бүтээлд Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий 100 газрын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, практик судалгаанд тулгуурласан сонирхолтой мэдээллийг энгийн үгээр тайлбарлаж бичсэн нь байгалийн аялал жуулчлалын төлөвлөлтөд үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалж болох юм. Мөн монгол, англи тайлбартай учраас аяллын хөтөч нар шууд ашиглах “Гарын авлага” түүнчлэн гэр бүлийн бүх гишүүдийн танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээл болсноороо онцлогтой. Газарзүй, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдын хувьд онолын мэдлэгээ батжуулан уншиж судлахад туслах бүтээл болсон гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Бага олимпийн ширээний теннисний аваргууд тодорлоо

“Баянхонгорын бага олимп” гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Төвийн, хангайн, говийн бүсийн тэмцээнүүд явагдаж нийт 30 багийн 1500 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Ширээний теннис хангайн бүсийн тэмцээнд 24 багийн эрэгтэйчүүдийн ангилалд 25, эмэгтэйчүүдэд 25, холимог хосын төрөлд 50 тамирчин өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд спортын мастер Д.Энхбаатар, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан спортын дэд мастер Б.Батдэлгэр, холимог хосын төрөлд Алигритмийн Б.Баттөмөр, Б.Мөнхчимэг нар түрүүлэв.

Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Д.Нэргүй ажиллалаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд

  • Алт Д.Энхбаатар
  • Мөнгө Б.Баттөмөр
  • Хүрэл Б.Гантогтох

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд

  • Алт Б.Батдэлгэр
  • Мөнгө Б.Сийлэгмаа
  • Хүрэл Б.Хонгорзул

Холимог хосын төрөлд

  • Алт Б.Баттөмөр, Б.Мөнхчимэг
  • Мөнгө Д.Энхбаатар, Б.Сийлэгмаа
  • Хүрэл Б.Батдэлгэр, Р.Маргад
Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөг болж байна

“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд эхэлж байна. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга хот байгуулалтын яам, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран уг өдөрлөгийг зохион байгуулж буй.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдэд дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч, түүнтэй холбоотой санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллах юм байна.

Үүнд:

– Орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо

– Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ

-Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд

-Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж өгнө

-Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол

-Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл

-Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол болон бусад асуудал орж байгаа аж. Тус өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын симпозиум болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ивээл дор “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын VII симпозиум Шангрилла зочид буудлын хурлын танхимд болж байна.

Олон улсын илтгэгч нар “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт видео илтгэл, лекцүүд тавьж байна.

Тус симпозиумд Япон улсаас проф.Масаказо Ямамото, проф.Хироки Ямауэ, проф.Хисахиро Мацубара, проф. Харуши Осуги тэргүүтэй ходоод, улаан хоолойн хорт хавдрын чиглэлээр дэлхийд тэргүүлэх 20 илтгэгч ирж тус салбарын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт талуудын талаар видео илтгэл тавих юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны шилдгүүдийг шалгаруулна

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 23 дахь удаагийн уралдаан” ирэх сарын 7-16-нд болно. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг тус уралдаан нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, хүүхэд багачуудад уран сайхны боловсрол олгох, авьяасыг нь хөгжүүлэх зорилготой аж. Оролцогчид заавал дуулах, өөрийн урын сан дахь дан найрал, хөгжимтэй найрал дуу гэсэн төрлөөр өрсөлдөнө. Заавал дуулах дуу пь өнгөрсөн жилийн уралдааны хоёрдугаар байрын шагналт У.Мөнхжаргалын “Би зугаалж явна” дан найрал дуу аж. Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн ЗДГГ хариуцан зохион байгуулж, тус бүр гурван хамтлагийг төгсгөлийн шатанд оролдуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Дараах замууд хаалттай байна

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 09.25-09.27-ны хооронд дараах байршлуудад түр хугацаанд зам хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.



Categories
гадаад мэдээ

Маргааш шөнө сар хиртэнэ

Энэ амралтын өдөр буюу маргаашнаас нөгөөдөр шилжих шөнө сар бүтэн хиртэх ба сансар судлаачнд уг үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна. Сар хиртэх үеэр нарны эрчим хүч тасалдаж, нарны цэнэгээр ажилладаг сансрын хөлөг эх үүсвэргүй болох магадлалтай учир NASA-ийн зүгээс тааламжтай хандахгүй байна. Сар хиртэх үед цаг уур эрс хүйтэрч нар халхлагдах тул цэнэгтэй батерей бэлдэх, утасныхаа wifi болон зарим програмыг хаахыг NASA-аас анхааруулж байна. Тэрбээр “Бид сансрын хөлгийг аюулгүй байлгах арга хэмжээг авна. Мөн учирч болзошгүй аюулд бэлэн байгаа гэжээ. 2018 он хүртэл сар хиртэхгүй ба 2033 онд сар дахин бүтэн хиртэх аж.

Ганц хиртэлт ч бус энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна.

Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Энэ нь ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна.

Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” худалдаа болж байна

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2015” үзэсгэлэн, худалдаа энэ амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Чингисийн талбайд болно. Харин есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны өдрүүдэд “Мишээл Экспо” худалдааны төвд эл үзэсгэлэн үргэлжлэх ажээ.

УИХ-ын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.