Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн баталлаа

Баасан гаригийн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Галт зэвсгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийг 76 хувийн саналаар баталлаа.

Мөн үүнтэй холбоотойгоор бусад хуулийн төслийг шинэчлэн баталж байна.

2001 онд баталсан Галт зэвсгийн тухай хууль нь зэвсэгт хүчин, бусад
цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд байгаа байлдааны
зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших,
ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байсан бөгөөд уг хуульд нийт
гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.08.07/ нэгдсэн
хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох
бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа.


Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн
байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан
бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар
санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн тухай хууль, уг
хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


Дараа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн
талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн
Б.Наранхүү уншиж танилцууллаа.

Төсвийн байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.7.
Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхын дэмжлэг авсан тул
энэ заалттай холбоотой төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн
“Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар”
гэснийг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “мэдүүлэг, холбогдох
байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн
“хөрөнгө, орлогын” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “болон
хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тус хасаж, төслийн эцсийн
хувилбарт тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн
Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн юм.

Ц.Нямдорж: Ил тод байдлын тухай хууль Эрүүгийн хуульд
ямар ч хамаагүй хууль гэсэн. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн
этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно
гэсэн заалт байгаа шүү. Үүнийгээ ойлгож баталж байгаа биз дээ.

З.Энхболд: Хөрөнгө оруулалт мэдүүлдэг 40 мянган хүнд
энэ хууль хамаагүй гэж ойлгож байгаа. Тийм учраас авлигын эсрэг гэсэн үг
болгоныг авна гэж ойлгож байгаа шүү дээ.

Ц.Нямдорж: Эрүүгийн болон бусад хариуцлагад татахыг
хориглоно гэж хуульд заасан байна. Та нарын зааж байгаа хэлбэр хууль
дээр очоод юу ч биш болно. Эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно гэдэг
нь гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, эрүүгийн хэрэгт татахыг
хориглоно гээд заачихсан байгаа шүү дээ. Үүнийгээ л ойлгож батлаарай
даа…

Ингээд УИХ-ын гишүүдийн 80 хувийн саналаар Эдийн засгийн
ил тод байдлын тухай хуулийг баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан
өндөрлөлөө.


ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХАРАХ:

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ

Categories
мэдээ улс-төр

Г.Уянга гишүүн сайдын суудалд санаархан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэв үү

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулаад эхэллээ. Ерөнхий сайдыг
огцруулах түүний бичигт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарын үсэг зурсан байна. УИХ-ын
гишүүн Г.Уянгын хувьд Дубайд гарын үзэг зурагдсан Оюу толгойн гэрээнээс үүдэж,
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдсэн. Хэдэн сарын өмнөөс
яригдаж байсан энэ асуудал МАН-ыг Засгаас гарсны дараа улам идэвхжиж эхэллээ.
Ямартаа ч саналд хичнээн гишүүн гарын үсэг зурах нь таашгүй. Энэ удаа МАН-ын
гишүүд Г.Уянга гишүүний саналд гарын үсэг зуран нэгдвэл сандал ширээтэйгээ
зууралдсан гэдэг нь тодорхой болох юм. Ийм нөхцөл хэрэв бүгдсэн тохиолдолд МАН
жинхэнэ утгаараа муухай харагдана. Сайдын суудал бидний гол зорилго биш гэж
байсан хүмүүс огцруулахдаа хүрвэл хөөгдсөндөө өшөө авч байна гэдэг нь тодорхой
болно.

Ямартаа ч Г.Уянга гишүүний Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын
үсэг цуглуулаад эхэлсэн процессыг сайдын суудал авахын тулд ийм аяг гаргаж
байгаа тухай Төрийн ордноор бор шувуу нисээд эхэллээ. Өнөөдрийн энэ нөхцөлд
Засгийн газрыг огцруулбал хэн хожих вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд урган
гарах учиртай. Дээдэс нь гүйдлээ олж чадахгүй бол доороо ард түмэн ямар байх нь
тодорхой. Магадгүй Г.Уянга гишүүн ганцаараа ялалт байгуулж магадгүй юм. МАН-ын
дарга өнөөдөр мэдээлэл хийхдээ шинэ сайд нарыг дэмжиж ажиллана гэдгээ
илэрхийлсэн. Тиймээс МАН-ын эв нэгдэл нэг байж, даргынхаа үгэнд орох уу эсвэл
даргынхаа өөдөөс сөргөн Ж.Энхбаяр гишүүн шиг гарын үсгээ зураад явах уу гэдэг
нь тодорхой бус байна

Categories
мэдээ нийгэм

Харцага Б.Пүрэвсайхан Даншиг наадамд зодоглоно

Монголын Бурхан шашны сүм хийдүүд
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Хүй долоон
худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулахаар
болсон.

Тэгвэл тус наадамд Монгол улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Ч.Цогбаяр зодоглохоор бүртгүүлсэн байна.

Наадмын үндэсний бөхийн бүртгэл Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороонд явагдаж байна.

Уг наадамд үндэсний бөхийн барилдаанд
нийт 256 бөх төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр сугалаагаар
барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн
тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн
бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав
давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг
гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л
хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал
олгоно.

Categories
мэдээ нийгэм

Даншигт барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын
газартай хамтран наймдугаар сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт
“Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,
үндэсний сурын харваа болох юм.

Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол
харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны
төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд
Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд
Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус
олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн
“Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт
түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.

Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр буюу наймдугаар
сарын 7 – ны өдрийн 09-18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн биеийн
тамир, спорт хорооны байранд бүртгэнэ. Хурдан морины уралдааны
бүртгэлийг өнөөдөр Хүй долоон худагт, Үндэсний сурын харваанд оролцох
харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд бүртгэж
байна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талархал” хүргүүлжээ

Монголын сурагчдын холбоо Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх”
хөтөлбөрийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн
газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоотой хамтран 2015 оны 06
дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг
дэвсгэр Гачууртад Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 480
сурагчдад “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх нь” сэдвээр сургалт орлоо.

Тус арга хэмжээг үр дүнтэй зохион
байгуулсныг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн
хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн
хамт олонд “Талархал” хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гоо төгс салон таны гоо үзэсгэлэнг тодотгоно

Олны танил эрхмүүдийн байнгын үйлчлүүлдэг “Гоо төгс“ үсчин, гоо сайхны салон буйраа сэлгэжээ. Урьд нь “Туул” рестораны хажууханд байрладаг байсан тус салон байнгын үйлчлүүлэгчдэдээ ойртож, Зайсанд нүүж очсон байна. Үйлчлүүлэгчдэдээ 100 хувийн сэтгэл ханамжийг өгдөг “Гоо төгс” салонд та зочилсноор үсчин, маникюр, педикюр, усан массаж, бүтэн биеийн массаж гэх зэрэг гоо сайхны бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Тэгвэл эдний үсчний салоны үйлчилгээ нь үнэхээр гайхалтай. Иймд “Гоо төгс” салоны захирал Э.Баярмаагийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

-“Гоо төгс” салоны онцлог, давуу талыг нь та эхлээд сонирхуулахгүй юу?

-Манай салон бол үсчний талын бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Голчлон үсний залгаа, ороолт, өнгө гаргалт, сор тавих зэрэг үйлчилгээ маань тун онцлог, давуу талтай л даа. Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн тухайд бүгд салоны зориулалтынх. Үсний будаг, хими, маникюр гээд бүгдийг Герман болон Солонгосоос тогтмол захиалгаар авдаг байгаа. Тиймээс тэр бүр дэлгүүрт элбэг зарагддаггүй. Бусад үсчин, салонуудыг бодвол манай хэрэглэдэг материал үүгээрээ илүү давуу талтай юм.

-Салоны бүтээгдэхүүн ахуйн зориулалтынхаас ямар ялгаатай байдаг юм бэ?

-Мэдээж ахуйн будаг, хэрэгсэл салоныхыг бодвол хэмжээ, савлагаа багатай, хэрэглэхэд илүү хялбаршуулсан байдаг. Тухайлбал, ахуйн будаг бол өнгө гаргалт хийж будалт хийхэд хүний хүссэнээр ордоггүй. Ахуйн будгийг салонд ашигласан ч үр дүнгүй. Харин салоны будаг нь өнгөний сонголт арвинтай. Үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээр үснийх нь өнгийг өөрчлөх боломжтой.

-Тухайлбал?

-Үйлчлүүлэгчийнхээ хүссэн өнгөөр үсийг нь будахын тулд 4-6 өнгийг хооронд нь хольдог. Тэгж байж төгс өнгө гаргадаг л даа. Ногоон туяатай бор шаргал өнгө гаргалаа гэхэд тухай хүн маань байгаа орчноос нь хамаараад үснийх нь өнгө өөрчлөгдөж байх жишээтэй. Хав хар үстэй хүний хажууд бор үстэй хүн шар үстэй болж харагдана. Шар үстэй хүний хажууд очоод зогсохоор бор болж харагдах ч юм уу. Эсвэл улаан өнгийн үстэй хүний хажууд ногоон туяатай үстэй хүн очоод зогсохоор бор өнгөтэй болж харагддаг л даа. Энэ мэтчилэн “Гоо төгс” салон 3D өнгө гаргаж буддагт үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай байдаг.

-Хүмүүс ихэвчлэн ямар өнгөөр үсээ будуулж байх юм?

-Өнгөрсөн жилийн тухайд цайвардуу, шаргал, бор, ногоон өнгө зонхилдог байсан. Харин одоо улбар туяатай өнгийг сонгож байгаа. Богино болон урт үсэнд улаан болоод бор өнгө илүү зохимжтой. Эсвэл үзүүр рүүгээ цайралттай сортой саарал юм уу ногоон туяатай өнгөөр голчлон будуулж байгаа.

-“Гоо төгс” салон үсний залгаа хийдэг гэсэн. Ер нь залгаж байгаа үс нь юуных байдаг юм бэ?

-Адууны дэл сүүлийг боловсруулаад, химийн урвалд оруулж хүний үс шиг болгочихсон байдаг. Манайх ийм зориулалтын үс хэрэглэдэг. Бээжингээс захиалгаар авдаг л даа. Энэ үсийг Монголоос олно гэвэл хэцүү.

-Адууны дэл сүүлийг ингэж боловсруулснаар өнгө, хими авахдаа хэр зэрэг байдаг вэ?

-Маш сайн.

-Үс залгахаар сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт зарим хүнд байдаг. Та энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Зарим үсчин, салон үс залгахдаа төмрөөр бөгжилчихдөг. Бас цавуугаар наачихдаг. Энэ нь тухайн хүнийхээ үсэнд сөрөг үр дагавартай л даа. Төмөр бол гадны биет. Тиймээс тухайн бөгжилсөн хэсгийн үс тасарч, унаад байдаг. Мөн цавуугаар наасан үсийг салгаж авахаар үс гэмтэж, унадаг. Энэ мэтчилэн сөрөг нөлөө бий. Харин “Гоо төгс” салоны маань тухайд үс залгахдаа зориулалтын резинээр сүлждэг. Энэ нь үсэнд ямар ч хор нөлөөгүй.

-Залгасан үсийг хэр удаан хэрэглэж болох вэ?

-Ерөнхийдөө гурван сар болоод сойлт хийдэг. Хуйханд тулгаад сүлжчихсэн болохоор үс тодорхой хэмжээнд ургана. Тэгээд сойлт хийж болно. Хэрэв сойлт хийлгэх шаардлагагүй гэвэл долоо, найман сар урт намирсан үстэйгээ байж болно л доо.

-Хурим найрын улирал эхэлж байна. Гоёлын даашинз болон монгол дээлэн дээр ямар үс засалт илүү зохимжтойг бүсгүйчүүддээ зөвлөвөл?

-Дээлэн дээр сүлжээс орсон, сулавтар, энгийн, харахад дэгжин засалтууд зохимжтой. Харин хуримын даашинз дээр гоёл чимэглэл орсон энгийн засалттай үс илүү тансаг, эрхэмсэг, ялдам харагддаг.

-Манай орны цаг уурын онцлогоос болоод үс хуурайшиж, хагтах явдал элбэг. Ийм асуудалтай үсэнд “Гоо төгс” салон ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Гэмтсэн үсэнд зөгийн бал өндөг, тэжээлийн тостой маскууд хэрэглэнэ. Хүний үс хоёр шалтгаанаар хагтдаг. Хуурай хаг, тослог хаг гэж бий. Тослог хаг нь бол хүний хуйхны тослогийн булчирхай идэвхжихээр ихэсдэг. Хүмүүс ихэвчлэн тэжээлийн тосны оронд ангижруулагч хэрэглэдэг шүү дээ. Ингэхдээ хуйхандаа түрхээд байдаг нь буруу юм. Ангижруулагч нь тэжээлийн тосыг бодоход тослогжилт ихтэй. Тухайн хүн гэрийн нөхцөлд угаахдаа дутуу зайлаад байдаг. Үүнээс болж үснийхээ тослогийн булчирхайг идэвхжүүлчихдэг. Тиймээс ангижруулагчийг аль болох бага хэрэглэж байх хэрэгтэй. Үснийхээ хуйханд түрхэхгүй байхад болно. Иймд үсний тослогийн булчирхайг багасгахын тулд салоны зориулалттай шампунь хэрэглэх ёстой. Салоны зориулалттай шампунь бол гүн цэвэрлэгээнийх байдаг. Долоо хоногт 1-2 удаа гүн цэвэрлэгээний шампуниар хуурай угаалга хийлгээд байвал гайгүй болно. Ингэхдээ жамц давстай усаар угаавал илүү үр дүнтэй.

-Сонирхолтой зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Г.ДАВААМАА

“Гоо төгс” салоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88408481 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар
анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд
тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун
гишүүний гаргасан хуулийн төслийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн
төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг
хуулийг хасах саналыг холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулан тусгаж,
төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар хууль санаачлагчаас асуулт
асууж, тодруулга авсан. Гишүүдийн асуулт, тодруулгын дараа хуулийн
төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн
саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал
нэгтэй дэмжлээ.
Categories
мэдээ нийгэм

Гудамжинд худалдаалж буй түүхий самар идэхгүй байхыг анхааруулав

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн
гудамжинд болц нь гүйцээгүй самар худалдаалах нь олширч байгаа. Иргэдийн
гар дээрээсээ борлуулж буй болц нь гүйцээгүй байгаа тийм самрыг
худалдан авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас
анхааруулж байна.

Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Самрыг
боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх
жилийн ургацад ч нөлөөлдөг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь
мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны
гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш
модны гол иш, титмийг гэмтээдэг байна.
Нөгөө талаар болц гүйцээгүй
самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан
татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд
тохиромжгүй юм. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр
гарах эрсдэлд ч хүргэдэг аж. Мөн гудамжинд
худалдаалж буй самруудыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг
бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл
мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм байна.
Иймээс иргэдийг болц нь гүйцээгүй
түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин
нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг
НМХГ-аас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худаг өнгө нэмжээ

Маргааш эхлэх Даншиг наадмын бэлтгэл ажилтай яг одоо хотын удирдлагууд танилцаж байна.

Хүй долоо худагт 2100 хүний суудалтай асар барьж байгаа ажээ. Энэ
хэсэгт бөхийн барилдаан болохоос гадна соёл, урлагийн тоглолт, бусад хэд
хэдэн арга хэмжээ болох юм. “Одоогоор соёл урлагийн арга хэмжээ буюу
тайз засах, чимэглэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Үдээс хойш гэхэд
тайзыг бүрэн засч дуусна” гэж холбогдох албаныхан ярилаа.

Харин Хүй долоо худагт хийсэн ариутгал цэвэрлэгээний ажил дуусчээ.

Цаг агаарын хувьд тогтуун байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд Хүй долоо
худагт бороо элбэг орж, газар ногоорсныг зургаас харж болно.

Маргаашийн даншигийг дотоодын наадамчдаас гадна гадны 1500 орчим
жуулчин үзэж сонирхоно гэсэн тооцооллыг нийслэлийн Засаг даргын тамгын
газраас гаргажээ. Аялагч, жуулчдын дийлэнхи нь БНСУ, Японы жуулчид байх
бололтой.

Наадамчдын амар тайван байдлыг хангахаар 2000 орчим цагдаагийн албан
хаагчид хамгаалалтад гарах юм байна. Харин Хүй долоо худагт нийт 150 аж
ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна.

Наадмын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.