Categories
мэдээ нийгэм

“Хүй долоон худаг” руу нийтийн тээвэр үнэгүй үйлчилж байна

“Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм.

Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ. Мөн “Хүй долоон худаг”-т болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС – Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт “Хүй долоон худаг”-аас МУБИС чиглэлд хөдөлнө.

АВТОБУСНЫ ЗОРЧИХ ЧИГЛЭЛ:

д/д

Чиглэлийн нэр

Үйлчлэх өдөр

Үйлчилгээ эхлэх хугацаа /Хүлээгдлийн хугацаа/

Тээврийн хэрэгслийн тоо

1

Хүй 7 худаг-МУБИС

VIII/8, 9

08:00

/30 минут/

8

2

Орбит-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

3

Нарангийн гол-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

4

ХМК-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

5

Баянхошуу-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

6

Нисэх-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

7

Яармаг-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

8

Дэнжийн 1000-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

9

Чингэлтэй-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

10

Бэлх-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

11

Шархад-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

12

Зүүнсалаа-Чингисийн талбай

VIII/8

05:30

/15 минут/

2

13

Улаанхуаран-Чингисийнталбай

VIII/8

05:30

/15 минут/

2

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншиг наадмын хөтөлбөр

Монголын бурхан, шашны хийдүүд, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам – Хүрээ цам” наадам өнөө, маргаашдаа болно. Хүрээ даншигийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүргэе.


08 дугаар сарын 07-ны өдөр

09:00-18:00, 21.00- 07.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна.

Гандантэгчинлэн хийдэд


08 дугаар сарын 08-ны өдөр

06:00 -08:00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана.

/Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөл/

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

Хүй долоон худагт

09:00-11:00 Азарганы уралдаан

Хүй долоон худагт

11:00 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа

Хүй долоон худагт, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол

Хүй долоон худагт, цамын талбайд

11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална.

Хүй долоон худагт, цамын талбайд

11.35-11:45 Мандал өргөнө.

Хүй долоон худагт, цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдаан: Нэгийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

13:00-16:00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /Тусгай

хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

14:00-16:20 Соёолон насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

15:00-16:30 Хүчит бөхийн барилдаан: Хоёрын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

16:30-18:00 Үндэсний сурын харвааны дунд өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдаан: Гурвын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:00-20:00 Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт

Хүй долоон худагт, цамын талбайд

20:00-21:30 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/

Хүй долоон худагт, цамын талбайд


08 дугаар сарын 09-ний өдөр

08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

Хүй долоон худагт

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

08:00-08:30 Суудал барих

Хүй долоон худагт, цамын талбайд

08:30-09:00 Маани татах /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-15:00 Цам харайх /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-12:00 Их насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

10:00-13:00 Жороо морины уралдаан

Хүй долоон худагт

12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

15:00-15:30 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх гардуулна.

Хүй долоон худагт, Сурын талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан: Тавын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдаан: Зургаагийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:00-18:20 Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна.

Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:20-18:40 Хүчит бөхийн барилдаан: Долоогийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:30-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Хүй долоон худагт

19:00-19:20 Хүчит бөхийн барилдаан: Наймын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

19:30-20:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

20:00-20:20 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Даншигийн арслан, заан цол үнэмлэх олгож, шагнал гардуулна.

Хүй долоон худагт, цамын талбайд

20:20 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа

Хүй долоон худагт, цамын талбайд

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа. Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү даншиг наадамд Нарванчин гэгээн, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцож байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам эхэллээ

Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй Даншиг өргөх ёслол өнөөдөр тохиож байна. Наадмын албан ёсны нээлт өнөөдөр 11.00 цагаас эхэллээ. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа цамын талбайд болж хурсан олныг баясгасан. Үүний дараа соёмбот туг, өндөр гэгээний дүрийг залсан юм.

Даншиг наадмын хөтөлбөрт үндэсний бөх, сурын харваа, хурдан мориноос гадна жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ багтжээ. 13.10-14.00 цагт ном хаях, мэтгэлцэх, балин болон тосон урлалын тэмцээн болно. Мөн жуулчдад зориулсан үзэсгэлэн гарна. Харин оройн 19.00 цагаас эхлэн наадамчин олонд зориулсан урлагийн тоглолт болох аж.

Жуулчдаас “Найрсаг Улаанбаатар” гэх үнэлгээ авахын тулд өнгөрсөн жилээс шат дараатай арга хэмжээг нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохиож байгаа билээ. Энэ удаагийн наадам ч шашин, соёлын арга хэмжээ боловч нөгөө талаас жуулчдыг татах боломж хэмээн албаныхан тайлбарлаж буй. Өнөөдөр маргааш үргэлжлэх даншигт 1000 гаруй жуулчин ирнэ гэсэн таамгийг хотын удирдлагууд гаргажээ. Гэхдээ энэ удаагийн наадам нь Үндэсний их баяр наадам шиг брэнд болоогүй учраас жуулчдын хувьд хэтэрхий том тоо гаргах нь утгагүй хэмээн хотын дарга Э.Бат-Үүл онцолсон. Гэхдээ л үндэснийхээ үнэт баялаг, онцлогийг гадныханд сурталчлах томоохон боломж хэмээн харж байгаа.

Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худаг шороо тоос ихтэй, хуурайшилттай байсан. Харин өнөөдрийн хувьд Хүй долоон худагт зүлэг ногоо ургаж, ногоорсон, наадамлахад тохиромжтой болсныг онцлов.

560 сая төгрөгийг даншиг бус нийгмийн хэрэгтэй үйлсэд зарцуулах талаар зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгарч байсан. Ямартай ч шүүмжлэл дагуулсаар ирсэн ч Даншиг наадам ийнхүү эхэллээ.

Наадамд зориулж Хүй долоон худагт 2100 хүний суудалтай талбай тохижуулж, бэлэн болгосон юм. Наадмын цамын ёслол, нээлт, урлагийн тоглолт гээд голлох үйл ажиллагаа энд болно. Наадмын үеэр 150 аж ахуйн нэгж, иргэн худалдаа үйлчилгээ явуулах юм байна. Мөн даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы компаниуд үндэсний үйлдвэрлэгчдэд юу гэж зөвлөснийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн уншигч таны гарт очлоо. Манай сонины энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрээс “Японы компаниуд үндэсний үйлдвэрлэгчдэд ингэж зөвлөлөө” хэмээх сурвалжлага багтсан. Үргэлжлэл нь долдугаар нүүрт багтсан байна.

Энэ удаагийн нэг ангийнхан буланд “Болор цом”-д аман хүзүүдсэн Н.Билгүүн, тархины мэс засалч Ц.Энхбаяр тэргүүтэй нэг үеийнхэний төгсөлтийг урьжээ. Үргэлжлэлн нь зургадугаар нүүрт хэвлэгджээ.

Түүнчлэн Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн зээ, Ардын жүжигчин Н.Сувдын хүү дууны найруулагч, гитарчин Т.Мөнх-Оргилын ярилцлага хэвлэгдлээ. Үргэлжлэл нь есдүгээр нүүрт хэвлэгдсэн байна. Мөнх-Оргилын ах Бат-Оргилыг манай уншигчид илүүтэй мэдэх билээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн тухай чуулганы нэгдсэн хуралдааны тойм, МАН-ын даргын мэдээлэл, анхны парламентад ардчилсан хүчин таван суудал авч байсан талаар мэдээлжээ.

Баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт “Найрсаг хөдөөдөө дотоодын жуулчдыг татъя” хэмээх сонирхолтой нийтлэл багтсан юм. Түүнчлэн тус нүүрт гэмт хэргийн тойм хэвлэгдсэн аж.

Иргэдийн үгээ хэлэх чөлөөт индэр болсон “Хэлэх эрхийн индэр” буланд тун сонирхолтой дөрвөн хүн орж өөрсдийн үзэл бодлыг илэрхийлжээ.

Таеквондогийн шинэ амжилт тогтоосон хүүхдүүд “Өдрийн зочин” буланд уригдсан бол дэлхийн мэдээ энэ нүүрт хэвлэгдсэнээр уншигчдын хүртээл боллоо.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нохой судлалынхан уулзана

Монголын Нохой Судлалын Холбооноос жил болгон зохион байгуулдаг зуны
сургалт, семинар маргааш буюу энэ сарын 8-ны GREEN SECRET амралтын
газарт болно.

Нохой сонирхогч, үржүүлэгч хэн бүхэн энэ сургалтад оролцох боломтой юм байна.

Семинарын зорилго бол нохойн антоми,экстерьерийн талаар зөв мэдээлэл
олгох, үржил селекцийн мэдээлэл олгох, өөрийн мэдэж буй эргэлзэж буй
асуудлуудаараа харилцан санал солилцож, зөвлөлцөх, хамт олноороо нэгдэн
нягтарших зэрэг ач холбогдолтой гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Маш нууц” кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

Монголын кино урлагт бас нэг кино
мэндлэх гэж байна. Тодруулбал, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийгийн хийж
байгаа “Маш нууц” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох
гэж байна. Тус кинонд 1970-иад оны цэргийн арми, хүний мөс чанар, хайр
дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг харуулах юм байна.

Киноны албан ёсны трейлэр өчигдөр албан ёсоор цацагдаж байна.

Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн хувьд
2001 онд “Зүрхэнд шивнэсэн үг” , 2003 онд “Ноён солиот”, 2004 онд
“Уулын Төмөр” , 2005 онд “Чиний эзгүйд” , 2007 онд “Хайрыг хайрла” ,
2010 онд “Нар сарны зааг” зэрэг сайхан бүтээлүүд дээр ерөнхий
найруулагчаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Аав хүү баатрууд баримтат кинонд мөнхөрлөө

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга
Ж.Мөнхбат, түүний хүү М.Даваажаргал Японы Сумогийн 69 дэх Их аварга нар
бөхийн түүхэнд нэрээ дуурсгаад байгаа билээ. Тэд Монгол Улсын түүхэн дэх
анхны аав, хүү Хөдөлмөрийн баатрууд юм.

Тэгвэл “Зуун дамнасан аав хүү баатар”-уудын тухай өгүүлэх “Монгол
бахархал” баримтат кино үзэгчдийн хүртээл болжээ. Энэхүү баримтат кинонд
аав хүү хоёрын их спорттой амьдралаа холбосон түүх, дурсамж яриа, ховор
гэрэл зургууд болон тэдний гаргасан түүхэн амжилтуудыг багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүдэд хандан МҮХАҮТ-аас уриалга гаргажээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх
гол хуулийн нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль юм.
Тэрхүү хуулийг яаравчлан хэлэлцэж, бизнес эрхлэгчдээ нэг гараанаас
гаргах нь зөв гэсэн саналыг МҮХАҮТ-аас гаргажээ. Тус танхим
бизнесийнхний түшиг тулгуур болохын хувьд дараах уриалгыг УИХ-ын
гишүүдэд хаягласан байна. Уриалгад:

Төрийн эрхэм түшээдийн энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

УИХ-ын ээлжит бус чуулганаа хуралдуулан улс орны олон асуудалд
анхаарлаа хандуулахын сацуу бизнес эрхлэгчдийн сураг тавин хүлээж буй
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэгт оюун
санаагаа чилээн суугаа Та бүхэнд Монголын хувийн хэвшил, бизнес
эрхлэгчдийн төлөөллийн байгууллага-МҮХАҮТ-аас уриалга сонордуулж байна.

Та бүхний хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль
нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд олон талын дэвшил өөрчлөлт
авчрах ач холбогдолтой тул яаралтай батлан гаргах шаардлага байна.

Энэ хууль батлагдан гарснаар юуны өмнө далд, бүртгэлгүй байсан орлого,
хөрөнгө ил гарч, хууль ёсны бүртгэл хяналтад орж цэгцрэх юм. Нөгөө
талаар албан бус секторт тооцогдох далд эдийн засгийг ил болгох, татвар
төлөгчдийн бааз суурь өргөжих, хөрөнгө дахин хуваарилагдаж эргэлтэнд орж
хямрал, хүндрэлтэй байгаа өнөөгийн эдийн засагт хувь нэмрээ оруулах
чухал ач холбогдолтой юм.

Эдийн засаг, санхүү ил тод болсноор компани, ААН-үүд 2-3 баланстай явж
ирсэн зовлонгоосоо ангижирч улмаар хөрөнгийн бүртгэлээс эхлэн татвар,
нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа
хөгжиж, санхүүгийн систем бүхэлдээ шинэчлэгдэх дараа дараагийн
өөрчлөлтүүдийн үндэс болно.

Тиймээс энэ хуулийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх олон талт
ач холбогдол, гарах бодит үр дүнг улс орны эрх ашгийн үүднээс харж
баялаг бүтээгчдэдээ шударгаар өрсөлдөж, нэг гараанаас гарах эдийн
засгийн болоод санхүүгийн эрх чөлөөг олгож, өмчөө дахин захиран зарцуулж
хөрөнгө босгох боломжийг нээж өгөх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
хуулийг яаралтай батлаж өгөхийг УИХ-ын эрхэм гишүүдэд уриалж байна.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн
өнгөрсөн 25 жилийн хугацаанд өөрсдөө бие даан хөгжиж, техник, технологи
нэвтрүүлж, улс орны төсвийн дийлэнхийг бүрдүүлж ирсэн Монголын хувийн
хэвшлийн цаашдын хөгжил, өсөлт дэвшилд төрийн зөв бодлого, дэмжлэг чухал
нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэж байна гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа

”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын
тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг захирамж гаргалаа.

Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн
томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн
сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын
үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд
Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцууллаа.

Мөн дараагийн сайд томилогдох хүртэл түүний үүргийг хууль тогтоомжийн
хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт
даалгалаа.