Categories
мэдээ нийгэм

Тоглоомыг хэрхэн сонгох вэ?

Тоглоомын тусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг. Иймд хүүхдэдээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санах хэрэгтэй.

Хүүхдийн тоглоомтой хамааралтай хууль эрх зүйн орчин байдаг уу?

Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатайг анхааруулах нь зүйтэй. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 “Тоглоомын аюулгүй байдал” багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

– MNS ISO 8124-1:2011- Тоглоомын аюулгүй байдал. 1-р хэсэг.Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох

– MNS ISO 8124-2:2011- Тоглоомын аюулгүй байдал. 2-р хэсэг. Шатамхай байдал

– MNS ISO 8124-3:2011- Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг. Тодорхой элементүүдийн шилжилт

– MNS ISO 8124-4:2011- Тоглоомын аюулгүй байдал. 4-р хэсэг. Гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоом

Хэдий эдгээр стандартууд Монгол Улсад мөрдөгдөж байгаач олон улсын хэмжээнд одоог хүртэл хүүхдийн тоглоомны найрлага, орцыг тоглоомны шошгонд заавал заахыг хуульчилж, журамлаагүй байна.

Бидний хүүхэддээ худалдан авч өгдөг тоглоомонд шошго байдаг боловч уг шошгонд тухайн тоглоомын химийн найрлагыг харуулсан мэдээлэл байдаггүй. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм.

Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомонд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд таньд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг. Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөх болно.


Ерөнхий зөвлөмжүүд:

– Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.

– Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.

– Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.

– Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрах эд анги тоглоомонд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгихгэх мэт эрсдлээс хамгаалахболно.

– Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай.


Тоглоомын ангилал

  • Хүүхэлдэй
  • Чихмэл тоглоом
  • Модон тоглоом
  • Хуванцар тоглоом
  • Гоо сайхны тоглоом
  • Цахим тоглоом

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын сектор

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганаар ийм асуудлууд хэлэлцэнэ

Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулганы наймдугаар сарын 10-аас 14-ний өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил нь бүрэн хийгдэж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд :
Хэлэлцэх асуудал:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.

Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн оношлогоонд ороогүй бол журамлана

Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогооны хариуцлагын арга хэмжээг ирэх сарын нэгнээс чангатгахаар болсон байна. Тээврийн хэрэгслийн албан татвар хураах, үзлэг оношлогоонд цагтаа хамрагдаагүй бол шууд журамлах аж. Гэхдээ энэ шийдвэрийг ирэх сараас хэрэгжүүлж эхэлнэ гэж албаныхан онцолж байна. Одоогоор автомашины үзлэг оношлогоонд ороогүй тохиолдолд 5-25 мянган төгрөгөөр торгож, гэрчилгээг нь хураах арга хэмжээ авч байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч байгаа гэв

Дүүгээ галын аюулаас аварсан А.Цэрэнтогтох хүүг өчигдрөөс эхлэн өдөрт хоёр цаг гадаа гарч болохыг эмч нь зөвшөөрчээ. Энэ талаар ээж нь фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Хүү удахгүй эмнэлгээс гарах гэнэ. Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гал гарч, айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. 16 настай хүү найман сартай дүүгээ гэртээ хараад унтаж байх үед гэрийнх нь хэрэглээний газ дэлбэрч, гал гарсан юм. Дүүгээ аварсан хүү 80 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдсэн. Хүүгийн биеийн байдал эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа маш хүнд, эмч нар нарийн эмчилгээ шаардлагатай тухай мэдээлж байсан. Удалгүй хүү сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар Бүгд найрамдах өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр явсан юм.

Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Жил болгон зохион байгуулагдахаар болж байгаа “Даншиг наадам – Хүрээ цам – 2015”-ын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах юм.Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Даншигийн даваа бүр мөнгөн шагналтай

Өнөөдөр,
маргааш болох “Даншиг наадам – Хүрээ цам – 2015”-ын хүчит бөхийн
барилдаанд нийт 256 бөх
төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах юм байна. Монголын Бурхан шашинтны төв
Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн
Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй
Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг
гардуулах аж. Олгосон цолны хувьд зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал
олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

Бороо ихээр орсноос томоохон гол мөрөн, нуурын усны төвшин ихэсч усанд осолдох тохиолдол олонтаа гарах болсон учраас ЦЕГ-аас иргэд, олон нийтийг амарч, аялж, зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол байнга хараа хяналтандаа байлгах
  • Нийслэлийн ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурмаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах
  • Авто тээврын хэрэгсэлээ голын усанд оруулахгүй, угааж цэвэрлэхгүй байхыг анхааруулсан байна.

Түүнчлэн хүмүүс яарч сандарсан үедээ яаралтай тусламж дуудахын тулд хаана хандахаа ч санадаггүй. Тэгвэл аливаа хэрэг, ослын үед хамгийн түрүүнд 102, 105 тоот тусгай дугаарт түргэн шуурхай хандахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдийн нэг жилийн хэрэгслийн жагсаалт

Хэрэглэгдэхүүний нэр

Чанарын шаардлага

Тоо хэмжээ

Ердийн цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Сургалтын хэрэглэгдэхүүн

1

Балын харандаа

Хагас хатуу НВ, ВЗ, НЗ, М2 үзүүрлэдэг байх

НВ

В3, Н3, М2

В3, Н3, М2

В3, Н3, М2

2

Будгийн харандаа

Тод зөөлөн будагддаг байх, бал нь бүдүүн харандааны урт 8 буюу 15 см байх

1ком

1ком

1ком

1ком

12 өнгө, урт 8 см

12 өнгө, урт 15 см

12 өнгө, урт 15 см

12 өнгө, урт 15 см

3

Харандаа үзүүрлэгч

Харандаа үзүүрлэх зориулалттай байх

4

Фломастер

Элдэв хурц үнэргүй, хүүхдэд сөрөг нөлөөгүй байх

1ком

1ком

12 өнгө

12 өнгө

5

Тосон харандаа (Пастел)

Гадуураа хамгаалалт буюу гэртэй, урт 8 буюу 15 см, үзүүрлэдэггүй байх

6 өнгө урт 8 см

6 өнгө урт 8 см

12 өнгөтэй урт 15 см

6 өнгө урт 8 см

6 өнгө урт 8 см

12 өнгөтэй урт 15 см

6

Зургийн дэвтэр

Үдээс наалт нь салгаж болохуйц, цаас нь зузаан ус даадаг байх

12 хуудас

20 хуудас

24 хуудас

12 хуудас

20 хуудас

24 хуудас

7

Ватом цаас

Зузаан, гадаргуу нь гөлгөр байх

8

Усан будаг гуашь

Усан будгийн өмнө тус бүр нь савалгаатай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй байх. Гуашь савлагаатай, хэмжээ нь 12 мл байх

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш

9

Бийр

Бийр нь хүүхдийн гарт тохирсон, бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэртэй, бийрний үс нь зөөлөн, ширхэг нь нарийн, ишний урт нь 10-15 см байх

Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

10

Өнгийн цаас

А4 буюу 20*28 см, 14*20 см хэмжээтэй байх

1ком

2ком

3ком

2ком

3ком

3ком

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20 см

10-12 өнгө 20*28 см

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20 см

10-12 өнгө 20*28 см

11

Баримлын шавар

Элдэв хурц үнэргүй, өнгө гардаггүй, гарт наалддаггүй, барьцамтгай чанар сайтай, савлагаатай байх

1ком

2ком

2ком

1ком

2ком

2ком

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

12

Хайч

Үзүүр нь мохоо, тагтай хүүхдийн гарт тохирсон байна. Хайчлах урт нь 7-13 см байх

урт нь 5-7 см

урт нь 5-7 см

урт нь 11-13 см

урт нь 5-7 см

урт нь 11-13 см

урт нь 11-13 см

13

Цавуу

Элдэв хурц үнэргүй, сайн наалддаг байх, 8 буюу 15 грамм байх

43ш

8 грамм

8 грамм

15 грамм

8 грамм

8 грамм

15 грамм

14

Шугам

Үзүүр нь мохоо, хүүхдэд аюулгүй уян чанартай, урт нь 15-20 см. Янз бүрийн хэлбэртэй байх

15

Дэвтэр (Дөрвөлжин элемент)

12 хуудастай, Монгол Улсын стандартад нийцсэн байх

тус бүр 4ш

тус бүр 4ш

Ариун цэврийн хэрэгсэл

16

Гарын саван

Хүүхдэд зориулсан 250 мл-ийн савлагаатай байх

17

Шүдний сойз

Тухайн хүүхдийн насанд тохирсон, үс нь зөөлөн байх

18

Шүдний оо

Хүүхдэд зориулагдсан, 75 мл, 95 граммаас багагүй байх

19

Ариун цэврийн цаас

MNS 4273: 1995

20

Амны цаас (боодол)

Боодол тус бүр 250 ширхэгээр савлагдсан байх

21

Саван (хатуу)

Хүүхдийн зориулалттай, хүүхдийн биед харшил өгөхгүй байх

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжтэй наадахыг анхааруулав

Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам 2015” болж байгаа билээ. Даншиг наадмын үеэр Цагдаагийн албан хаагчид өглөөний 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эргүүл хяналт хийж байгаа юм. Наадмын үеэр хоёр хүүхэд төөрснийг нь эцэг эх асран хамгаалагчид нь олж өгчээ. Баяр наадмын үеэр иргэд сонор сэрэмж алдаж, бага насны хүүхэд төөрөх явдал гарах нь элбэг байдаг тул наадамчин олныг сонор сэрэмжтэй байж, үр хүүхэддээ анхааралтай явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Очирваань сахиусыг тахиж байна

Хүй долоон худагт Очирваань сахиусыг тахиж байна. Тахилгад аймаг сумдаас ирсэн Монголын хүрээ хийдүүдийн лам нар оролцож байгаа аж.3000 жилийн өмнө Бурхан багшийн бошголсноор “Хүчтэний орон”, “Улаан хацартнуудын орон” хэмээн монголчуудыг нэрийддэг байж. Энэ үед Хүчтэний орны гол сахиус нь бол хэмээн Бурхан багш Очирваани бурханыг Монгол түмний заяа, буяныг даагч зүрхэн шүтээн болгож байсан гэнэ.