Categories
мэдээ нийгэм

Улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулна

Энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна.

Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 22, 29-нд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23, 30-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа байгаа бөгөөд дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах үгүйг иргэдээс санал асуулга авч шийдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Албан тушаалын хэрэгт сэжигтнээр татан шалгагдаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэн өчигдөр үдээс хойш ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ухаан алджээ. Улмаар тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгүүлж эхэлсэн тухай өмгөөлөгч Ц.Дэлгэрням мэдээллээ. Г.Дэнзэн нь өөрийг нь гэм буруугүйг нь шүүхээр тогтоогоогүй байхад гурван сар цагдан хорьж, эрүүдэн шүүж байна гэж өнгөрсөн баасан гаригаас эхлэн өлсгөлөн зарлаад байсан юм. Гэвч түүний биеийн байдал уржигдраас эрс мууджээ.

Г.Дэнзэн нь өнөөдрийн байдлаар 82 хоног цагдан хоригдож байгаа. Хоригдсон хоногоосоо хойш нийтдээ 14 кг турсан, элэг, цөс, уушигны өвчин нь сэдэрсэн талаар тэрээр Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргажээ. Гэхдээ ХЭҮК-оос Г.Дэнзэнгийн гомдолд ямар хариу өгсөн тухайгаа мэдээлэхийг хүсэхгүй байна. “Хувь хүний нууц”-ыг хэвлэлээр мэдээлэх учиргүй гэсэн хариу өглөө.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэлд 4,2 тэрбумыг зарцуулна

Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл 10 сард бүрэн дуусахаар төлөвлөгдсөн байна. Мөн засвар үйлчилгээний ажил 80 хувьтай явж байгаа юм. 2015 онд улсын хэмжээнд төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 4,2 тэрбум төгрөг батлагдсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ нь бага тоо юм.

Учир нь 2014 онд энэ ажилд 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жилийн хувьд төсвийг 75 хувиар танаад байгаа
юм. Орон нутгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажлын
эрхийг аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст олгосон
байгаа. Гэсэн хэдий ч төсөвлөсөн 4,2 тэрбум төгрөг нь өвөлжилтийн
бэлтгэл, засвар үйлчилгээний ажилд бүрэн хүрэлцэхээр төсөв биш гэдгийг
албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сурах бичгийг ирэх долоо хоногт хэвлэж дуүсна

Шинэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх юм байна. Энэ жил суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор VI-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх юм байна. Мөн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэх гэнэ. Өнгөрсөн сард
I-V болон XII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ. Мөн шинээр
зохиогдсон VI-IX аншйн сурах бичгүүдийг хэвлэж ирэх долоо хоногт хэвлэж
дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Автомат тоглоомын есөн газрыг хаажээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт 4 сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн, нэг аж ахуйн нэгжийг 1 сая 70 мянган төгрөгөөр торгож, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шаардлага хангаагүй 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүлээлгэн өглөө гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжинд парад алхах бүрэлдэхүүний бэлтгэлтэй танилцана

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлтэй өнөөдөр 17.00 цагт БХИС-ийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцах юм байна.

Цэргийн ёслолын жагсаалд 76 цэрэг эрс
оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 алба хаагч, хилийн
цэргийн 11 анги салбарын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт
хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцохоор
бэлтгэлээ хийж байгаа ажээ. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой
18-38 насны 76 залуус энэ сарын 16-нд БНХАУ-ыг зорих юм байна. Цэргийн
ёслолын жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээвэр ингэж үйлчилнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчлэл энэ сарын 15-ны бямба гаригаас эхэлнэ. 18.7 метр урттай угсраа автобус нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явах юм. Одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнд 19 чиглэлийн 350-иад автобус давхцал өндөртэйгээр явж байгаа аж. Харин шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлийн 250-иад автобус явуулахаар зохион байгуулж буй. Гэхдээ бүх чиглэл өөрчлөгдөөгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэлсэн. Ийнхүү шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ. Түүнчлэн иргэдэд үйлчилгээ хүзрэгх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгджээ.

Нийтийн тээврийн одоогийн сүлжээг хэрхэн шинэчлэн төлөвлөснийг хүргэж байна.

Тойргоор явах чиглэлүүд

Хотын баруун тойрог: 3, 4 дүгээр хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро

Их тойрог: Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам

Зүүн тойрог: Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар

Хойд буюу Баянхошуу 3, 4 дүгээр хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ

Хасбаатарын гудамж буюу 6 дугаар бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж

Энэ таван тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус үйлчилнэ.

2. Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/, хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус, тролейбус үйлчлэх ба 20 нь угсраа автобус байна.

3. Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлдт 72 их багтаамжийн автобус

4. Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус үйлчилнэ.

5. Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү гэх 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус явахаас 30 нь дунд багтаамжийн автобус байна.

6. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллахаар зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболд арсланд зориулсан “Хүндэтгэлийн Наадам” болно

Хэнтий аймгийн ЗДТГ-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам”-ыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулах гэж байна.

Наадмын үеэр их
нас, хязаалан, соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан,
халх сурын харваа, шагайн харваа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах
ба наадмын арга хэмжээ үдшийн шоу, ёслолын буудлагаар үргэлжлэх ажээ.

Э.Оюунболд нь Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын
94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Монгол
Улсын Арслан хэмээх эрхэм цолыг 22 насандаа хүртэж Хан Хэнтийчүүд
биднийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС босго оноогоо 50-иар бууруулжээ

Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч, ЭЕШ өгсөн шалгуулагчийн тоо өмнөх жилүүдийнхээс хоёр дахин бага байгаа юм. Энэ нь ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Элсэгчид бага байгааг харгалзан үзэж улсын их сургуулиуд төлбөрөө нэмж байгаа бол, хувийн их дээд сургуулиуд төлбөрөө багасгаж байгаа юм.

Босго онооны хувьд энэ жил ШУТИС элсэгчдэдээ тавих босго оноогоо бууруулсэн байна. Тус сургуулийн хувьд уг нь босго оноогоо 450 гэж заасан байдаг ч 400 болгож бууруулсан аж. Учир нь ШУТИС-ийн хувьд гэхэд орон нутгийн элсэгчдийн хэмжээ хяналтын тоондоо хүрээгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Угсраа автобус бямба гаригаас явна

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд угсраа автобусыг төв замаар явуулахаар болсон. Тэгвэл энэ сарын тавны өдрөөс 20 угсраа автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулах талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Одоогоор угсраа автобусыг явуулахад зориулж зам засварын ажлыг хийж байна. Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржийн хэлснээр зам засварын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Угсраа автобусаар үйлчилж байгаа нь нэг маршруттай олон автобус төв замаар явж түгжрэл үүсгэдэг байдлыг зогсоох зорилготой билээ. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөгөөр явж буй автобусны маршрутыг богиносгохоор болжээ.