Categories
гадаад мэдээ

Бобби Кристинагийн үхэлд түүний найз залууг буруутгаж байна

Бобби Кристинагын төлөөлөгч түүний найз залуу болох Ник Гордоныг үхэлд нь буруутган шүүхэд зарга үүсгэсэн байна. Бобби Кристина нь энэ оны нэгдүгээр сарын 31-нд угаалгын онгоцондоо ухаангүй олдсон бөгөөд долоодугаар сарын 26-ны өдөр нас барсан билээ. Ник Гордоныг Кристинатай маргалдаад түүнийг зодож, хор өгөн угаалгын онгоцонд хийсэн хэмээн сэжиглэж байна. Мөн түүнийг Кристинаг зоддог байсан, түүний данснаас их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэж тэмдэглэжээ. Ник Гордоны өмгөөлөгчид түүний эсрэг үүсгэсэн заргыг хуурамч гүжирдлэг гээд “Ник өөрийн хайртай хүнээ алдсан хүнд хэцүү цаг үед нотолгоогүй мэдэгдэл гарсан нь харамсалтай. Ник өөрийгөө гэм буруугүйг баталж, энэхүү мэдэгдэл худал гүжирдлэг болохыг харуулах болно” хэмээн хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайдыг хууль бус томилгоогоо залруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Хүн амын хөгжил, нийгминй хамгааллын сайд С.Эрдэнэ хууль бус томилгоо хийсэн гэж 16 төрийн албан хаагч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Ерөнхий сайдын тушаалаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан 16 төрийн албан хаагчийг шалтгаангүй ажлаас чөлөөлсөн байна. Тодруулбал, С.Чинзоригийн үед ажиллаж байсан аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг чөлөөлж, оронд нь Я.Санжмятавын үед ажилласан байсан хүмүүсийг буцаан томилсон байна.

2015 оны наймдугаар сарын 10-ны өдөр аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн гаргасан хууль бус томилгоог эсэргүүцсэн 16 төрийн албан хаагч хэвлэлийн бага хурал зарлаж, сайдыг тушаалаа буцаахыг шаардсан юм. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Их тойруугийн замыг 15-наас хаана

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 15, 16-ны өдөр авто зам хаах хуваарийг танилцуулж байна.

Байршил

Хийгдэх ажил

Зам хаах хугацаа

1

Чингэлтэй дүүрэг, Их тойруугийн зам

Дулааны шугамын ажлын хүрээнд сэтэлгээ хийнэ

2015.08.15-ны 23:00 цагаас 2015.08.16-ны 06:00 цагийн хооронд

2

Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн эцэс орох зам

Эрчим хүч дэд бүтэц төслийн хүрээнд Шинэ цэвэрлэх байгууламж руу татаж байгаа бохирын шугамын ажлын хүрээнд сэтэлгээ хийнэ

2015.08.15-ны 23:00 цагаас 2015.08.16-ны 06:00 цагийн хооронд

Categories
мэдээ нийгэм

Хандгайтын замыг маргааш нээнэ

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд наймдугаар сарын 06-ны 22.00 цагаас наймдугаар сарын 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж:Шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Өршөөлийн хуулийн талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.

Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид – УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.

Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобус осол гаргаж, буудлын шилэн хаалт нураав

Өнөөдөр “Сутайн буянт” компанийн 5-005 номерын нийтийн тээвэрт явж байсан том оврын автобус 3, 4 дүгээр хорооллын эцэст ноцтой осол гаргажээ. Ингэхдээ замын хашлагыг давж, автобусны буудал дээрх саравч, сандлыг мөргөсөн байна. Ослын улмаас хоёр хүн хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн байна. Ослын газар Замын цагдаагийн газрынхан ажиллаж, хэмжилт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын цахим картны захиалгыг ойрын хугацаанд авна

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим карт ашигладаг болсон. Тэгвэл удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутнуудын картыг олгож эхлэхээр болжээ. Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон Төрийн банкны гэсэн хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм. Мөн оюутнуудын хувьд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч эхлэх юм байна. Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр авах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа

Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг жендэрийн мэдрэмжтэй болгоход зөвлөх чиг үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороонд ажлаа тайлагнадаг орон тооны бус нэгж байна. Нийслэлийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар явуулж буй үйл ажиллагаатай танилцах, энэ чиглэлийн хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, түүнтэй холбогдсон асуудлаар нийслэлийн Удирдлагын зөвлөлд санал, дүгнэлт оруулах юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн үндэсний хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг салбар хорооны дарга Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн засаг дарга АНУ-ын Денвер хотын захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар “Эгч дүү хотын гэрээ”-нд гарын үсэг зурснаар найрсаг хамтын ажиллагаа эхэлсэн.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Та бүхэн Улаанбаатар хотод айлчилж байгаад таатай байна. Денвер хотод айлчилж байхад маш сайхан санагдаж байсан. Танай хотоос суралцах зүйл их бий. Хоёр хот бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд энэхүү харилцаагаа цаашид улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсч байна” гэв.
Денвер хотын Захирагч Майкл Ханкок “ Манай хоёр хот эгч дүү хот болоод 14 жил болж байгаа юм. Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хотууд эдийн засаг, соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах болно. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудыг тав тухтай ажиллаж, амьдрахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлмээр байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 / 4
Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Их, дээд сургуулиудын оюутныг зуны амралтаар нь цэргийн алба хаалгах “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд жилийн нүүр үзэж байна. 2014 онд 418 оюутан цэргийн албанд очиж, буудагч тасгийн даргаар мэргэшээд иржээ. Өнөө жил энэ тоо хоёр дахин нэмэгдэж 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан тус хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр 1000 оюутан цэргүүд өнөөдөр Чингисийн талбайд тангараг өргөлөө.

Зургадугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд залуус цэргийн алба хашихдаа бие бялдарын чийрэгжилт, сэтгэлзүйн төлөвшилтэй болж өөрчлөгдсөнөө залуус онцлон ярьлаа. Мөн 100 гаруй залуус тамхи татах зуршлаасаа салж чаджээ. Хамгийн гол нь их, дээд сургуульд суралцах явцдаа богино хугацааны цэргийн албанд хамрагдсан нь залуусын хувьд цаг хугацаа хэмнэсэн том боломж гэнэ.

Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжсэн нь улсад ч, иргэнд ч ашигтайг цэргийн салбарынхан онцолсон юм. Тодруулбал, Зэвсэгт хүчний дайчилгаанд явах цэргийн үүрэгтний нөөц нэмэгдэж, оюутнууд их, дээд сургуулиа төгсөнгүүтээ төрийн албанд орж ажиллах боломж нээгдсэн байна.