Categories
мэдээ нийгэм

УГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээний зардалд хандив өргөхийг уриаллаа

Улсын Филармонийн Уран
сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн
Н.Бүтэнбаяр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын
бэлтгэлийн үеэр цус харваснаас болж Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт
хэвтэн эмчлүүлж байгаа.

Ухаан орохгүй удсан учраас зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай байгаа
бөгөөд эмчилгээний нийт зардал 150 сая төгрөг болох юм байна. Тиймээс
түүний уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь Монголын ард түмнээс
сэтгэлийн дэм хүслээ.

Тодруулбал, удирдаач Н.Бүтэнбаярын тархины мэс заслын эмчилгээний
зардлыг бүрдүүлэх “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлж, элэг
нэгт монгол түмнээ хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Ойн түймрийг унтраахаар 39 хүн ажиллаж байна

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн
“Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар ойн түймэр гарсныг унтраахаар тус
аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 10 иргэн,
нийт 39 хүн ажиллаж байна.

Харин Увс аймгийн Сагил сумын Баянзүрх
багийн “Сээрийн дэнж” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр гарсан түймрийг
тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн иргэдтэй
хүч хавсран өнгөрөгч шөнө 00:00 цагт цурамд оруулжээ. Мөн Булган
аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар
энэ сарын 9-ний өдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын
газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн унтраахаар ажиллаж, 10-ны
өдрийн 11:00 цагт цурамд оруулсан байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант
багийн “Мангирт” гэдэг газар гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой
байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, Хилийн 0132
дугаар ангийн 9 албан хаагч нийт 31 хүн бүрэн унтраажээ. Түүнчлэн Увс
аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар энэ
сарын 8-нд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12
албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн, 5 техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж 12-ны өдрийн 17:00 цагт бүрэн унтраасан гэж
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүрэл хөшөөний оронд хүүхдийн эмнэлэг, номын сан л нэмэртэйсэн

Хүнээ боддог хөгжингүй нийгэмд эрүүл мэнд, боловсролын салбартаа л голлон анхаардгийг гадаадын олон улс орны жишээнээс харж болно. Манайд “Хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна” гэж амны уншлага болговч начир дээрээ чонолог хүйтэн харьцааг л эрхэмлэх болсон нь нууц биш. Хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг устгаж, газрын хөрснөөс арчихын улаан дон тусчээ гэдэг нь амьдрал дээр нотлогдоно. Хүүхэд залуучуудын театр гэхэд аль хэдийнэ хаалгаа бариад хөндий хоосон балгас л үлдсэн. Хотын хичнээн ч олон хүүхдийн тоглоомын талбай хүйтэн сэтгэлтнүүдийн гараар орж барилга байшин болов.

Ганц мод тарьчихгүй мөртлөө гудамжинд ганц нэгээрээ ургасан улиасуудыг хэдхэн хормын дотор хөрөөдөөд хаячихаж байгаа “барилгачид” олон. Тэд чухам юу барьж байгуулж байгаагаа ч эс мэднэ. Сүүлийн үед Ажаа гэгээний барьсан эмнэлгийг эс тооцвол хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг огт баригдсангүй. Харин түүний оронд нэртэй нэргүй хэн нэгнүүдийн үнэтэй үнэгүй хөшөө дурсгалууд хаа сайгүй л шавааралдах болов. Цахим орчинд ч энэ тухай “Хэн ч мэдэхгүй аавуудынхаа хөшөөг хаа сайгүй босгож байхаар хүүхдүүд нь хүнд хэрэгтэй ганц номын сан ч болтугай барьчихаасай” гэж жиргэсэн. Үндэсний төв номын сан маань ч даац нь хэтэрчихээд байгаа энэ үед номын сан баривал хойч үед маань л уг нь хэрэгтэй. Хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг бариад тэр үнэтэй хүрэл хөшөөнд хувилаад буй хэн ч мэдэхгүй аавынхаа нэрэмжит болгочихвол ч буянтай л үйл болж таарна даа.

Л.БатЦЭнгЭЛ

Categories
мэдээ нийгэм

Сондгой тоогоор төгссөн бол ням гаригт зорчино

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нягтрал ихэсдэг.

Үүнийг зохицуулах зорилгоор есдүгээр
сарын 1-ээс өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гариг буюу наймдугаар
сарын 22, 23, 29, 30-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын
төгсгөлийг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Ингэснээр бямба гаригуудад улсын дугаар
нь тэгш тоогоор төгссөн автомашин явах бол сондгой тоогоор төгссөн нь
ням гаригт зорчино.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр ирлээ

МАХН-ын намын дарга Н.Энхбаяр өчигдөр шөнө 23.30 цагт Монголд ирэв. Түүнийг
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар
Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон юм.

Тэрбээр Монголд газардсан даруйдаа хэвлэлд ярилцлага өгч “Манай нам ирэх сонгуульд 11 суудал авна” гэж итгэлтэйгээр мэдэгдэв. Өнөөдөр тэрбээр намынхантайгаа хуралдах бөгөөд зургаан сайдыг томилох ажилд ач холбогдол өгнө гэв.

УИХ-ын өнгөрсөн
мягмар гаригийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Тус
хуулийг баталсаны маргааш нь л Н.Энхбаяр гүйгээд ирж байгаа нь түүний
хэргийг уг хуулиар хэлтрүүлсэнтэй холбоотой юм. Ингэснээр түүний улс
төрийн карьер эрх зүйн хувьд саадгүй болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бага сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг зохион
байгуулах тухай” А/658 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн
төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд он дамжин санхүүжих Бага
сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ,
тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг 2015 онд ашиглалтад
оруулахтай холбогдуулан гэнэтийн болон онцгой нөхцөл байдлын улмаас
нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер
хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй болсон тул Бага сургууль,
цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын
ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт өмнө шалгаран ажиллаж байгаа
үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах аргаар үргэлжлүүлэн
хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө
оруулалтын газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн
ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон
хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд
хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн
хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн
Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд
даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014-2015 ОНД ОН ДАМЖИН САНХҮҮЖИХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/төгрөг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо/ 2014-2015 907448007
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборбарилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ 2014-2015 806369080
3 Бага
сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ,
тохижилтын ажил /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн
эзэмшил газарт/
2014-2015 364891717
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо/ 2014-2015 640439683
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо/ 2014-2015 811072896
6 Бага
сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ,
тохижилтын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/
2014-2015 715726773
7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо/ 2014-2015 583597492
8 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ 2014-2015 822634145
9 Бага
сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгаан хангамж, гадна
ус хангамжийн ажил /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/
2014-2015 147820207
ДҮН 5,800,000,000
Categories
мэдээ нийгэм

Монгол улсын хилээр нэвтрэхэд дахин гар тээш шалгадгийг зогсоолоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан”
олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал
байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай
танилцлаа.

Энэ танилцах үйл явц нь урьдчилан
мэдэгдэлгүйгээр гэнэт хийсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон
улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм.Ерөнхий сайдтай хамт
“Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллав. Нийслэлийн нэг
томоохон үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар
өнгөрөгч онд 1.1 сая зорчигч үйлчлүүлсэн бол зуны ид оргил ачааллын үеэр
өдөрт гадаад, дотоодын 50 гаруй нислэг үйлдэж байна. Аялал жуулчлал,
хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эдгээр тоо ч цаашид нэмэгдэх дүр
зураг харагдаж байгааг тус газрынхан онцолсон. Гэсэн хэдий ч нисэх
буудал дээр онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн
хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан
зорчигчдыг тосч байгаа нь зохистой зүйл биш, ингэж гадаад, дотоодын
жуулчдын тав тухыг алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас
нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг Ерөнхий сайд даалгалаа.

Мөн иргэд онгоцноос буугаад хилийн
зурвасаар нэвтрэхдээ заавал гар тээшээ рентгэн төхөөрөмжөөр дахин
шалгуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байгааг Нийслэлийн Засаг
дарга Э.Бат-Үүл хэллээ. Тодруулбал, зорчигч манай улсыг зорихоор
онгоцонд суухдаа тухайн орны хил, гаалийн байгууллагын ажилтнаар өөрийн
гар тээшинд зохих аюулгүйн үзлэг хийлгэж, төхөөрөмжөөр шалгуулдаг. Иймд
онгоцноос буугаад Монгол Улсын хилээр нэвтрэхдээ ахин гар тээшээ
шалгуулж байгааг зогсоож, ногоон гарцыг ашиглан, зорчигчдод ямар нэг
хүндрэл саад учруулалгүйгээр хилээр нэвтрүүлж байхыг Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг холбогдох байгууллагуудад онцгой анхааруулж, хугацаатай
үүрэг даалгавар өглөө.

Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт
манай улсад зохион байгуулагдана. Түүнчлэн ойрын жилүүдэд болох томоохон
арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг
хүлээн авах шаардлагатай учраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд
онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын
танхимыг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл ямар
байгаатай Ерөнхий сайд танилцсан. Нийтдээ 20,7 тэрбум төгрөгийн засвар,
шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 30-нд бүрэн
дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Засгийн газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэнд
спортын яамны Дэд сайд Т.Болдбаатар, Дэлхийн диф шатрын холбооны
Ерөнхийлөгч Филиф Гарднер (Phillip Gardner), Дэд ерөнхийлөгч Максим
Розков (Maxim Rozkov), шатрын спортыг хөгжүүлэхийг зорьж дэмжигч
эрхэмүүд, тэмцээнийг ивээн тэтгэгч ХААН Банкны хамт олны төлөөлөл
хүрэлцэн ирсэн байна.

Олон улсын сонсголгүй иргэдийн шатрын
хороонд Азийн долоон орон харьяалагддаг бөгөөд энэхүү тэмцээн нь 2001,
2005 онд болж байсан түүхтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээнд Казакстан, Узбекстан Энэтхэг, Монгол гэсэн 4
улсын нийт 27 шилдэг тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 8-15-ны
өдрүүдэд МҮХАҮТ -д болно.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн аваргууд тодорлоо

Монгол орны хоймор болсон Хөвсгөл
аймгийн Мөрөн хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Энэ удаагийн тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин хүч сорин
өрсөлджээ. Хөнгөн жингийнхний өрсөлдөөний үеэр зургаан тамирчин шинээр
спортын цолны болзол биелүүлж, мөн зургаан жингийн ангилалд Монгол Улсын
дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын
жинд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин
А.Бум-Аюуш 155 кг-ыг өргөснөөр олон улсын мастерын болзол хангасан бол
Ч.Нямзул, Б.Мягмарцэрэн, Ч.Очирхуяг нар спортын мастер, Г.Жамъяндорж,
Г.Болорчимэг нар дэд мастер цолтон боллоо. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын
жинд алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер О.Баярцэцэг
түлхэлттэй өргөлтийн төрөлд 88 кг-ыг өргөж, 13 жилийн өмнө тогтоосон
дээд амжилтыг хоёр кг-аар ахиулж шинэ амжилт тогтоосон байна. Түүнчлэн
олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд
нийлбэр дүнгээр удаах тамирчнаасаа 134 кг-аар илүү буюу 256 кг-ыг өргөж
түрүүллээ.

Энэ үзүүлэлтээр М.Анхцэцэг улсын аваргын алтан медаль хүртэхээс гадна
Монгол Улсын дээд амжилтыг огцом, түлхэлттэй болон нийлбэрт эзэмшихээр
болж байгаа юм. Тодруулбал, тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг
116 кг болгон шинэчилсэн. Харин түлхэлттэй өргөлтийн төрөлд 140 кг-ыг
өргөснөөр өмнөхийг нь 14 кг-аар ахиулж залуучууд, насанд хүрэгчдийн
ангилалд тус бүр долоо, нийт 14 удаа улсын дээд амжилтыг шинэчлэн
тогтоолоо. Тэмцээний нийлбэр дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай
“Аврагч”-ынхан 360 оноогоор тэргүүлж, “Хөвсгөл-1”, “Алдар” спорт хорооны
багууд удаалав.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид маргааш ирнэ

Өмнөд Солонгосын Ансон хотноо өнгөрсөн долоо хоногт гурав дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль болсон билээ.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд маш олон орон
оролцож, өрсөлдөөнийг улам чанартай болгожээ. Харин манай улсын хувьд
хоёр дахь удаагаа тус тэмцээнд оролцохдоо дөрвөн багаа илгээсэн.
Дэлгэрүүлбэл, Сүхбаатар аймгийн баг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын
дэргэдэх өсвөрийн шигшээ баг. Мөн “Хүчит-Чулуут ДМЮ” болон “Хараацай”
клубийн тамирчид эх орноо төлөөлж оролцсон юм.

Тамирчдын ур чадварын тухайд ирээдүй болсон тамирчдад дутах зүйл огт байгаагүй гэдгийг дасгалжуулагч нар онцоллоо.

Тэмцээний эхний өдрөөс эхлэн нэг ч ялагдал хүлээгээгүй байсан Чингэлтэй
дүүргийн баг сүүлийн тоглолтоо Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож
2:0-ээр хожигдож, гуравдугаарт байрт шалгарсан байна.

Хөлбөмбөгийн фестивальд оролцсон баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.