Categories
мэдээ нийгэм

Ц.Энхцэнгэл Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст ажиллахаас татгалзав

Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлийг Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст багтаасан.

Гэвч тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хэвлэлийн бага хурал хийж, уг комисст ажиллахаас татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Ц.Энхцэнгэл хурлын үеэр “АТГ-ын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал, болон төрийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангаргаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалгаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан хот 12 метрийн өндөртэй цагтай боллоо

Найрамдлаар овоглосон Дархан хот өөрийн гэсэн цагтай болсон байна. Тус хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дулааны цахилгаан станцын хамт олон 50 жилийн ойгоо тэмдэглэх арга хэмжээнийхээ хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлсний нэг нь Дархан хотын цагийг буй болгох ажил байв. БНХАУ-д захиалгаар хийгдсэн Дархан хотын цаг нь 12 метрийн өндөрт байрлажээ. Цагны хийц, загварыг станцын хамт олон гаргасан бөгөөд дөрвөн зүг найман зовхистын алинаас нь харахад боломжийн тод харагдах аж.

Сэтгэл зүтгэл нэгтэй станцын хамт олны гурван өдрийн цалин болох 40 гаруй сая төгрөгөө хотынхоо хөгжилд хандивлахаар шийдэн аймгийнхаа хүүхдийн эмнэлгийн хүүхэд дамжин өнгөрөх тасгийг бүрэн тохижуулж хүлээлгэж өгсний зэрэгцээ шинээр байгуулагдсан долдугаар хорооны нутаг дэвсгэрийг хүүхдийн тоглоомын талбайтай болгож багачуудыг баярлуулсан байна. Түүнчлэн станцын ажилчиддаа зориулан аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн гурван өрөөг бүрэн тохижуулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Little miss world-2015” наадмын бүртгэл эхэллээ

Орон орны охидын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Little miss world-2015” наадам есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд Турк Улсын Анаталя хотод болох юм. Энэ тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн охид нэгэн дээвэр дор цуглаж, өөрсийдгөө нээж, урлаг соёлын өвөө авьяасаараа дамжуулан сурталчлах, авьяас чадвар, оюун ухаанаараа дэлхийн сая сая охидын үлгэр дууриал болох боломжийг өгдөг юм. Харин манай улсаас төлөөлөн, оролцох үндэсний ялагчийг “SBN” телевизийн уралдаант, шоу нэвтрүүлгээр, үзэгчдийн нүдэн дээр шалгаруулахаар болжээ. Тодруулбал 10-14 насны охидын урд энэ хаалга нээлттэй аж. Наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор эмнэлэгт ханджээ

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт иргэн О /24 настай, эмэгтэй/ өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна.

Түүний 1 дүгээр хавьтал бүхий нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авчээ.

Иймээс энэ сарын 7-13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажилласан байна.

Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд хариу ’сөрөг’ гарсан тул дахин давтан шинжилгээ хийгдэж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

“МХБХ-ны цом” тэмцээн болно

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулах “Холбооны цом-2015” тэмцээн наймдугаар сарын 19-ний өдөр эхэлнэ. Тэмцээн техникийн зөвлөлгөөн энэ сарын 17-ны өдрийн 14.00 цагт МХБХ-ны байранд болох ажээ.

“МХБХ-ны цом”-ын тэмцээн эхлэхтэй холбогдуулан, МХБХ-ны “Үндэсний нэгдүгээр Лиг”-ийн Техникийн зөвлөгөөнийг наймдугаар сарын 14-ний өдөр товлосон байсныг наймдугаар сарын 18-ны 14.00 цагт болгон хойшлуулсныг тус холбооноос мэдэгдэж байна.


Categories
мэдээ спорт

Ч.Нарантуяа 16-р байрт бичигджээ

Азербайжаны Габала хотод буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр явагдсан 50 метрт гурван байдлаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 55 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа 582 оноогоор 16-р байр эзэллээ. ОУХМ О.Янжинлхамын хувьд 581 оноогоор 21, ОУХМ Г.Нандинзаяа 580 оноогоор 25-р байрт тус тус бичигджээ.


Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзул 6-р байр эзлэн, РИО-2016 олимпийн эрхээ өвөртлөөд байгаа. Бусад тамирчдын тухайд, 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ. Харин 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73-р байранд тус тус бичигдсэн.

Мөн тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 110 тамирчин буудсанаас ОУХМ Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 76-99-р байрт шалгарсан. Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 112 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа,О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар 32-61-р байр эзэлсэн байгаа.

Дэлхийн цомын хувьд энэ удаагийн цуврал олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн нь бол Ази тивийн тамирчдад ирэх арваннэгдүгээр сард Кувейтэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “РИО 2016” олимпийн наадмын эрх олгоно.

Сануулахад, Монголын буудлагын тамирчдаас ийнхүү Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайнд оролцсон 169 ахмад дайчныг шагнана

Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ утгаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, ЕБС-ууд “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” эссэ бичлэгийн уралдаан зарлаж өсвөр үеийнхнийг түүхээ мэдэж, түүхээрээ бахархах сэдлийг төрүүлэн ялагчдыг шагнасан, ЕБС ахлах сургуулийн сурагчдын дунд спортын дөрвөн төрөлт тэмцээн, Ахмад дайчдад 70 жилийн ойн медаль гардуулах ёслол болсон бөгөөд тун удахгүй Төрийн одон медалиар ахмадуудаа шагнах гэж байна.

Наймдугаар сарын 16-нд Монгол улсын зэвсэгт хүчний 76 албан хаагч БНХАУ-ын Ялалтын 70 жилийн ойн парадад оролцохоор эх орноосоо явна

Наймдугаар сарын 17-нд Монгол цэргийн музейд “Бид ялав” нэртэй үзэсгэлэнгийн нээлт болно

Наймдугаар сарын 19-нд Сүхбаатар аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/

Наймдугаар сарын 21-нд Дорноговь аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/

Наймдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод хүндэтгэл ёслолын арга хэмжээ болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ

Өнөөдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Прокурорын байгууллагын ойд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрбээр энэ үеэр прокуроруудад баяр хүргэхийн ялдамд авлига, хээл хахуулийн эсрэг тууштай тэмцэхийг санууллаа. Мөн Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа албан ёсоор мэдэгдэв.

Тэрбээр “Албан тушаал, авлигын хэрэгт шүүх, прокурор, хуулийн байгууллагынхан ялгаатай хандах ёстой. Прокурорын алба хашиж буй хэн бүхэн авлигачдыг авлига авахыг болиулахыг шаардах эрхтэй. Тэдний өмнө бөхөлзөх ёсгүй. Тэднийг цээрлүүлэх эрх нь, хууль нь байгаа. Тэрхүү эрхийнхээ дагуу авлигын эсрэг манаандаа үнэнч зогсохыг та бүхэнд сануулъя. Авлигын хамгийн том аюул бол ард түмний төрийг өөрийнх болгодогт байгаа юм. УИХ-ын гишүүдийг нам фракци, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж байгаад өөрийнх нь хэлсний дагуу ажиллах хүнийг сайд, даргаар сонгоход хүргэж байна. Тиймээс энэ аюулын төлөө хамтдаа тэмцье. Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна” гэв.

Харин Өршөөлийн хуульд хориг тавих талаар ” Гадны дайсны эсрэг санаа нэгдэн тэмцдэг шигээ авлигын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна. Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дуучин “Rhianna”-ийн DJ Монголд ирлээ

Энэ сарын 15-ны өдөр буюу маргааш Crocus Event Hall”-д дэлхийн хамгийн том, алдартай электроник хөгжмийн брэнд болох “Ministry of Sound”-ын албан ёсны нээлт болох гэж байна.

Тус эвэнтэд Нью-Йорк, Лондон, Дубай, Ибиза,Токио зэрэг дэлхийн томоохон шоу цэнгээний төв болсон газруудаар аялан тоглодог DJ нар болон тэдний арыг албыг амжуулдаг техникийн ажилчид, шоу зохион байгуулагчид хүрэлцэн ирж, жинхэнэ дэлхийн хэмжээнд шилдэгт тооцогддог шоу мэдрэмжийг монголын залууст түгээх нь ээ.

Мөн энэ эвэнтийн гол зочдын нэг DJ Hannah Jacques 2012 онд зохиогдсон “Английн BBC Radio 1”-ийн шилдэг DJ шалгаруулах тэмцээнд түрүүлж байснаас гадна, олон улсад алдартай Pete Tong, Disclosure and Axwell нартай хамтран “BBC Radio 1”-ээс зохион байгуулдаг “Ushuaia & Privilege” клубуудэд байнга DJ хийдэг юм.

Бас нэгэн онцлох зочин бол DJ, продюсер UrbanSoldier. Лондон, Дубай, Монако, Парис хотуудад суурин амьдардаг тэрбээр алдарт дуучин Rihanna-гийн Европоор хийдэг аялан тоглолтын DJ юм. Тэрээр Taylor Swift, Bruno Mars, Rita Ora, Black Eyes Peas, Justin Bieber,Jason Derulo,Mariah Carey зэрэг дэлхийн томоохон оддуудтай хамтран ажиллаж байгаа алдартай DJ юм.

Харин өнөөдөр “Үнэн” сонины байрны хажуу талын “Модерн Номадс” сүлжээ рестораны 3 давхарт Лондонгийн алдарт DJ Hannah Jacques, DJ, продюсер UrbanSoldier нар монголын хэвлэл мэдээллийнхэнтэй чөлөөт уулзалт хийнэ. Мөн энэ үеэр маргааш болох “Ministry of Sound World Tour Ulaanbaatar” эвэнтийн мандат олгоно.

Categories
мэдээ спорт

Монголын хүүхдийн спортын V их наадам ирэх сарын 12-18-нд болно

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолоор Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах шийдвэр гарч Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж байна.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 оны есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Энэхүү Монголын хүүхдийн спортын V их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болох юм.