Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн Азийн аваргад эмэгтэй баг оролцохгүй

Нэг сарын дараа урд хөршид сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах
тэмцээн эхэлнэ. Тэгвэл уг тэмцээнд Монголын баг оролцох боломжтой боллоо
гэх таатай мэдээлэл сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулж байсан.
Харамсалтай нь, энэ удаагийн тивийн аваргад манай улсын сагсан бөмбөгийн
шигшээ баг оролцох боломжгүй болж байгаа бололтой. Ялангуяа эмэгтэй
багийн горьдлого тасрав. Харин Азийн наадамд шилдэг наймд багтаж чадсан
эрэгтэйчүүдийн хувьд бага ч гэсэн найдвар байна. Азийн сагсан бөмбөгийн
холбооны сайтад мэдээлснээр бол Хонконгийн шигшээ багийн гаргасан гомдол
хэд хэдэн үндэслэлтэй гэнэ. Тиймээс тэднийг гомдлыг ирэх даваа гаригт
хэлэлцэхээр болжээ. Улмаар үүний дараа Монгол, Хонконгийн багийн хооронд
сонгон шалгаруулалт хийх үү, эсвэл чансаагаар манай улсаас илүү
Хонконгийн шигшээг шууд оруулах уу гэдгээ шийдэх аж. Хонконгийн сагсан
бөмбөгийн баг хэдийнэ бэлтгэлдээ орсон бол манайхан одоо хүртэл нэгдсэн
бэлтгэл хийгээгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин тивийн аварга
шалгаруулах тэмцээн эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлджээ.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хуульд 29 гэмт хэрэг хамаарахгүй

Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар
үзүүлж ирсэн бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх
тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж
байсан. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг
2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

УИХ уг хуулийн төслийг 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг
2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталлаа. Энэ хуулиар 2015 оны
долоодугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн
зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны
хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан
байна.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд:

-Зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-Зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох.

Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь
уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн
хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.Эдгээр гэмт хэргээс
нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.

1. Эх орноосоо урвах,

2. Тагнуул хийх,

3. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,

4. Зэвсэгт үймээн дэгдээх,

5. Хорлон сүйтгэх,

6. Хорлон саатуулах,

7. Хүнийг санаатай алах,

8. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,

9. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

10. Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

11. Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

12. Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

13. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

14. Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

15. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,

16. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

17. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

18. Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

19. Терроризм,

20. Терроризмыг санхүүжүүлэх,

21. Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

22. Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,

23. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах
буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар
Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

24. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг
хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх,
борлуулах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

25. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,

26. Агаарын хөлөг авч зугтаах,

27. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

28. Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

29. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас
оргох-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол
хамрагдахгүй.

Мөн дараах таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар
шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь
хасаж байгаа гэнэ. Үүнд,

1.Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

4. Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

5. Танхайрах – хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг багтсан.

Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй
үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг
үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон
биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн
болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ.

Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг
гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж
захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны
шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны
намйдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хуулийн эцсийн найруулгыг Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.
Ерөнхийлөгч тав хоногт багтаан хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгч энэ
хуулинд хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдээд буй. Уг хоригийг УИХ-ын
чуулганаар хэлэлцээд гишүүдийн 3/2-ийн саналыг авсан тохиолдолд хүчин
төгөлдөр болох аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан ”Ахмадын тэмцэл” хэвлэлийн хурал зарлав

Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн
Г.Баасан энэ сарын 17-ны даваа гарагийн 11:00 цагаас хэвлэлийн хурал
хийхээр зар тараажээ.

МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд товлогдсон түүний хэвлэлийн хурал “Ахмадын тэмцэл” сэдвийн хүрээнд явагдах аж.

Нэг хэсэг нам гүм байсан тэрбээр ийнхүү
хэвлэлийн хурал зарлаж, гэнэт “сэрж” байгааг улс төрийн сонгууль ойртож
буйтай холбоотой хэмээн тайлбарлах нэгэн ч байна. Ямартай ч тэрбээр ирэх
даваа гарагт хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд хандахаар шийджээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүгээ галаас аварсан Г.Цэрэнтогтох хүү эмчлүүлээд иржээ

Налайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд гэр нь шатах үед дүрэлзсэн галаас 8 сартай дүүгээ авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэй хүнд бэртэл авсан Г.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүллүүлээд өнөөдөр өглөө 03.45 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Үхэл амьдралын зааг дээр ухаангүй байсан баатарлаг ах ийнхүү эрүүл саруул болж эх орондоо ирлээ. Г.Цэрэнтогтох хүүгийн хувьд БНСУ-д сар гаруйн хугацаанд мэс ажилбар, эмчилгээнүүдийг хийлгэсэн бөгөөд одоо тэрээр эх орондоо физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх юм байна.

Тэднийг бяцхан дүү, аав нь баяр хөөр болсоор тоссон юм. Г.Цэрэнтогтох хүү “Миний төлөө санаа зовнин сэтгэлийн дэм хайрлаж, хандивын гараа сунгасан хүн бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хурдхан том болоод сайн суралцан ачыг нь хариулна аа” хэмээн инээмсэглэн ярьсан юм.

Г.Цэрэнтогтохын аав, ээж хоёр “Энэ бүх хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байж хандив, тусламж үзүүлсэн бүх хүнд маш их баярлалаа” хэмээн баярын нулимс мэлтэлзүүлэн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал хичээлийн шинэ жилийн өмнө үүсдэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж, 22, 23, 29, 30-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан юм.

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр буюу энэ сарын 22, 29-ны бямба гарагт тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин энэ сарын 23, 30-нд буюу ням гаргуудад сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох юм.

Түүнчлэн цаашид ажлын өдрүүдээр үйлчилдэг дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх эсэх асуудлыг иргэдийн дунд санал асуулга явуулж байж шийдэхээр болжээ

Categories
мэдээ нийгэм

Их тойруугийн замыг түр хаана

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор өнөөдрөөс буюу энэ сарын 15, 16-ны өдөр зарим авто замыг хаах юм.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, Их тойруугийн замд дулааны шугамын ажлын хүрээнд сэтэлгээ хийгдэх тул өнөөдрийн 23:00 цагаас маргаашийн 06:00 цаг хүртэл тус замыг түр хаахаар болжээ.

Мөн Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн эцэс орох замд эрчим хүч дэд бүтэц төслийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж руу татаж байгаа бохирын шугамын ажлыг гүйцэтгэх ажээ. Үүнтэй холбоотойгоор сэтэлгээ хийгддэх учир уг замыйн мөн дээрх хугацаанд хаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд кино үзүүлнэ

13 мянган км замыг туулж Монголд ирсэн “Cinéma du Désert” хэмээх сайн дурын байгууллагынхан хөдөө орон нутгаар явж кино үзэх боломжгүй иргэдэд өргөн дэлгэцээр кино үзвэрийг хүргэжээ. Тэд Баянхонгор аймаг, Арвайхээр нутгаар аялан соёлын үрийг түгээсээр нийслэл хотод ирсэн байна.

“Cinéma du Désert” Улаанбаатарт саатах үед нь “Алтан хальс” холбооныхон хамтран Чингис хааны талбай дээр кино арга хэмжээг хоёр өдөр зохиох гэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-нд буюу өнөөдөр Чингисийн талбайд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэж 22:00 “Гэр” баримтат киног Монгол орчуулгатай гаргах нь ээ.

Харин маргааш буюу энэ сарын 16-нд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэн 22.00 цагт дэлхийд алдартай “Babies” киног нийслэлчүүдэд толилуулахаар зэхжээ.

Categories
мэдээ спорт

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөлөө

Азербайжаны Габала хотод олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр явагдсан хийн гар бууны эмэгтэй дасгалд 102 тамирчин буудсанаас МУХБ О.Гүндэгмаа 377 оноогоор 41, ОУХМ Ц. Мөнхзул 373 оноогоор 60, ОУХМ Ө.Өлзийням 369 оноогоор 88 дугаар байрт тус, тус орлоо.

Урьдчилсан буудлаганд ОУХМ Н.Баяраа, ОУХМ Х.Бямбабаатар, ОУХМ Б.Бишрэл нар хэсгээсээ шалгарч чадаагүй учир 50 метрт 3-н байдлаас 120 сум буудах эрэгтэй дасгалд манай багаас тамирчин буудсангүй.

Энэ удаагийн тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд ОУХМ Ц.Мөнхзул олимпийн эрх авснаар гурван эмэгтэй мэргэн бууч Бразил улсыг зорих эрхээ хангалаа.

Categories
мэдээ спорт

Хүүхдийн спортын их наадам ирэх сард эхэлнэ

Үндэсний хэмжээнд монголын хүүхдийн спортын V их наадмыг энэ онд зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж, Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн билээ.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж хэлэхдээ: Энэхүү их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно” гэдгийг онцолсон юм.

Энэхүү наадамд нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. Энэ үеэр их наамдын элч төлөөлөгчөөр томилогдсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, Олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг нарт батламжийг гардууллаа.

Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг тамирчин эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад Эрүүл мэнд, спортын яамнаас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын тээврийн тоог өнөөдрөөс нэмэв

Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ сарын 12-ноос эхэлсэн арга хэмжээ ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн хөдөө, орон нутгаас ирэх оюутан сурагчид, нийт зорчигчдод зориулан өнөөдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал үндсэн 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

2015-2016 оны хичээлийн жил эхэлж, оюутан сурагчдын амралт дуусч хөдөө, орон нутгаас нийслэл хотруу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй.

Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтэс, Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, “Автотээврийн үндэсний төв” УТҮГ-ын мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч, автовокзалын дарга, менежер, тээвэр зохицуулагч нар ажиллаж,

-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, ээлжийн жолоочтой эсэхэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох;

-Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах, хууль бус тээвэрлэлтэд хяналт тавих;

-Орон нутгийн замд зорчих хэсгийн эвдрэл, гэмтэл, байгалийн болон бусад гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, энэ талаар жолооч нарт анхааруулах өгөх юм.