Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг донсолгосон Кафка ба “Хонгилд” номыг ухаарахуй

XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафкагийн “Хонгилд” хэмээх богино өгүүллэгийн түүвэр Монголд анх удаа П.Энхтуяагийн орчуулгаар хэвлэгдэн гарчээ. Тэрээр Чехийн Прага хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эцэг нь насны эцэст хөрөнгөжсөн бөгөөд хувийн дэлгүүрийн эзэн болсон юм. Амьдрал нь ийнхүү дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хүнийг биеэ тоосон, зөрүүд нэгэн болгон хувиргасан бололтой. Учир нь Кафка эцгийнхээ тухай “Эцэгтээ бичсэн захидал”-даа таагүй зүйлсийг бичсэн байдаг. Магадгүй тэр зүйлс Кафкаг амьдралын гүн гүнзгийн тухай “Хонгилд” өгүүллэгийн ном бичигдсэн “Хөдөөгийн эмч” шиг амьдралын тухай эргэцүүлэлд хөтөлж “Индиан болох хүсэл”-ийн зүг тэмүүлэх зүрх сэтгэлийг хайрласан буй за. Тус орчуулгын номыг ариутган шүүсэн соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана өмнөтгөлийн үгэндээ “Энэ номыг нимгэхэн гэж бүү бодоорой” гэжээ. Үнэхээр дэлхий нийтийн уран зохиол судлаач, эрдэмтэн мэргэд, уншигч сонирхогчдын хэн нь ч Кафкаг нимгэхэн хэмээн хүлээн авахгүй болов уу.

Түүний амьдралыг үзэх гүн гүнзгий санаа нь “Цөөврүүд ба арабууд” өгүүллэгийн европ, араб хүмүүсийн зааг ялгааны үнэн чанар, хүний араатанлаг авир, шуналт сэтгэлийг цөөвөр чонын дүрээр илрүүлэн гаргасанд оршино. Тус өгүүллэгийн гол дүрийн өгүүлэгч баатарт цөөвөр чоно ийн хэлдэг “Чи хүн учраас, магадгүй алс умардад ч ялгаагүй байдаг хүний л тэр зангаараа биднийг ойлгосонгүй ээ. Бид тэднийг алж устгахгүй. Хэрвээ тэгвэл Нил мөрний ус ч биднийг угааж ариулж хүчрэхгүй биз. Бид тэдний амьд барааг харангуутаа л илүү цэвэр агаар руу, эх нутаг минь болсон элсэн цөл рүүгээ амь зулбан зугтдаг юм шүү дээ” гэсэн буй. Үүнээс л харахад хүн төрөлхтний оюун санааны оргил болсон утга зохиолыг зөн билгээрээ донсолгосон уран бүтээлч гэж хэлж болохоор юм. Хүмүүс биднийг шунал, бурханлиг чанараа гээсэн зан авираа жинхэнэ уран бүтээлчид амь тавин зугтаж байгальтай илүү ойрхон байхыг хүсэн тэмүүлэх тэр зохиолч чанарынхаа талаар Кафка далд өгүүлэмж бүтээжээ.

Мөн номын 51 дүгээр талд “Прометей” хэмээх идеалист болон түүхэн маягийн богино эргэцүүлэл бий. Прометейн тухай дөрвөн янзын домог л доо. Гэвч Прометейн бурхдаас урваж Кавказын хаданд цовдлуулдаг тухай домог, алдарт зохиол энд төдийлөн байр суурь эзлээгүй. Зүгээр л тэр хүн төрөлхтний оршихуйн тухай санааширсан юм. Яагаад гэвэл тухайн өгүүллэгт энэ тухай тодорхой харуулжээ. Цовдлуулсан Прометейгоос бурхад, махчин шувууд урт удаан хугацааны туршид залхаж байгааг харуулна. Мөн Прометейн шарх дороо эдгэдэг. Эцэстээ хүрэн улаан цохио үлдэж байна. Тиймээс хүний амьдралын мөн чанар, дасан зохицох үйл явц, оршихуйн бодит гаргалгааг домог зүйтэй холбон үзүүлсэн нь гайхалтай.

Эл номын утга санааг ганцхан өгүүлбэрээр бус агуулга, утга санаа, номынх нь бүтцийн хувьд авч үзэх хэрэгтэй. Мөн Кафкаг ойлгоход хэчнээн бэрх байдаг гээч. Үүнийг дэлхийн томоохон шүүмжлэгчид хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч “Хонгилд” номыг ганцхан удаа эргүүлээд номын сандаа хавчуулаад орхих нь маш буруу. Түүнийг дахин дахин сөхөж харах хэрэгтэй.

Ер нь тус номонд нийтдээ 27 өгүүллэг, зураглалууд багтсан байдаг. Орчуулагч П.Энхтуяа “Кафкагийн богино өгүүллэгүүдийг орос хэлнээс орчуулахдаа, түүний бичлэгийн өвөрмөц хэв шинж, тухайлбал яг нэг цаг хугацаанд зэрэг өрнөж байгаа олон үйл явдлыг цэг таслалаар холбосон, урт өгүүлбэрт багтаан, найруулан, хүүрнэдэг онцлогийг аль болох хадгалахаар хичээлээ” хэмээжээ. Энэ нь туйлын үнэн бөгөөд Кафкагийн этгээд содон бичлэгийн хэв маяг, сунжирсан ганц өгүүлбэр дотор хэчнээн олон үйл явдал, бодол эргүүцэл, шинжлэх ухаанд түлхэц болохуйц философийн гүн утга санаа нуугдаж буйг уншигч та бүхэн “Хонгилд” номоос олж харах боломжтой.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг шүүнэ

Ерөнхий сайд
асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр
10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхэд болно.

Шүүх хурал энэ сарын 3-ны өдөр
товлогдсон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох
боломжгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан.

Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж,
АТГ-аас өнгөрсөн оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн
оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа
юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын өдрөөр болсон “UB Food Festival-2015” хөл ихтэй байлаа

Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны томоохон фестивалиуд “Taste
of London”, “Taste of Paris”, “Taste of Chicago” нэртэйгээр зохион байгуулагдаж
хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулсаар байдаг билээ.

Монголд ч “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь
жилдээ “UB Food Festival 2015”-ыг “Viva city” хороололд өнгөрсөн амралтын өдрүүдэд
амжилттай зохион байгууллаа.

“Их Монгол”,”The Ivy”, “Irish pub”, “London pub”, “Hazara,
Namaste Indian Restaurant”, “Sky Lounge”, “Ungane”, “Irish castle”, “BBQ”,
“Biwon”, “Машико Сүши” гээд Монголын шилдэг 50 гаруй ресторан өөрийн нэрийн
хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдаалав. Энэ нь шилдэг ресторануудын хоолыг нэг
дороос хямд үнээр амтлах ховор боломж олгосон явдал юм. Тус фестивальд хүрэлцэн
ирж буй гэр бүлийнхэн, найз нөхөд амралтын өдрөө зугаатай өнгөрөөв. Мөн жуулчид
нэлээд ирж олон орны хоолноос амталж байсан юм. Хоолны олон асар гарсан байсан
ч энэтхэг болон ирланд хоолнуудыг хүмүүс сонирхож дараалал үүсгэж байлаа. Зарим асарт үйлчлүүлэгчдийн дунд тэмцээн
зохиож өөрсдийн нэрийн барааг гардуулж байв.
Хүмүүс хамгийн идэвхтэй оролцсон нь гэр бүлээрээ пицца идэх тэмцээн
байсан юм. “Kitchen all” төв тайз дээр болсон тус тэмцээнийг дэмжигчид ч ирж
сонирхож байлаа. Хоол идэхээс гадна “Open Mic” зохион байгуулагдаж, ковер дуулж
амттай хоол идэнгээ амьд хөгжим сонсох боломжийг олгосон юм.

Фестивальд оролцож байсан Баянзүрх дүүргийн иргэн Н.Батжаргал
“Олон орны жишгээр зохиогддог болсон энэ фестиваль үнэхээр сайхан болж байна.
Энэ үйл ажиллагааг иргэн хүний хувиасаа их дэмжиж байгаа. Анх зохиогдсон жилээс
нь л тасралтгүй ирсэн дээ. Энэ жилийнх нь хоол, амттаны хувьд илүү их
сонголттой болж. Хоолны фестиваль болно гэдгийг мэдээд л ирэх гэж бодсон. Үзэх
юм ихтэй сайхан болдог юм. Амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх гээд гэр бүлээрээ
ирчихсэн байна. Найз нар маань араас ирж байгаа. Зохион байгуулалт ч сайтай
болж байна” гэв.

Эхний өдөр “UB Food
Festival 2015”-ын бас нэгэн тодотгол болох “Тогооч нарын халз тулаан” “Kitchen
all” төв тайз дээр болсон. Тус тэмцээнд зүүн булангаас Олон улсын хэмжээний
мастер тогооч Батмөнх, харин баруун булангаас Олон улсын хэмжээний мастер
тогооч Мөнгөө нар өрсөлдсөн юм. Тогооч нарын шилдгээр Олон улсын хэмжээний мастер тогооч Мөнгөө
шалгарсан.

Анх зохион байгуулагдсан фестивалиар Монголд рекорд тогтоож
хамгийн том бялууг хийж байсан билээ. Тус бялуу нь 3х1 метрийн хэмжээтэй ба 919
ширхэг өндөг, 30 кг гурил, 28 кг элсэн чихэр, 45 литр крем, 72 ширхэг лист
кекс, 1000 ширхэг сарнайн чимэглэлээр 17 тогооч найман цагийн турш хийж 1800 хүн
үнэгүй амталсан сайхан үйл явдал болсон юм. Үүний үргэлжлэл болгон уламжлал
ёсоор “Sweet Kitchen” фэйсбүүк группын авьяаслаг эзэгтэй нар ирсэн зочдоо таван
мянган ширхэг “cupcake”-ээр дайллаа.

Хоолны фестиваль нь өмнөх жилээсээ улам өргөн дэлгэр болж,
хоолноос гадна коктейль, шэйк нэмэгдсэн байлаа. Мөн хүүхдүүдийн идэх дуртай
амттан, зайрмагууд дэлгээтэй байсан юм. Фестивалийн үеэр зарим ресторанууд хөнгөлөлттэй
үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулж байв.

Зайрмаг авч зогссон И.Уянга “Манайх “Viva city”-д байдаг юм.
Хоолны баяр болоод сайхан байна. Хоолнуудын үнэ их таалагдаж байна. Нэг ч гэсэн
өдөр гэрийнхэнтэйгээ орж чаддаггүй рестораныхаа хоолыг аваад идэх боломжтой
болж байна шүү дээ. Өглөөнөөс хойш байрныхаа гадаа байлаа. Дуртай хоолноосоо
авч идээд л их сайхан байна” хэмээв.

Нийслэлийн иргэд энэ л өдрүүдэд ажлын алжаалаа тайлж, их хотын
дуу чимээнээс холдон шилдэг ресторануудын хоолыг амтархан идэж байв. Амтат
хоолуудыг идэхийн тулд урт дараалал үүссэн байсан ч иргэд энэ фестивальд ам
сайтай байсан юм. Харин “UB Food Festival 2015”-ын зохион байгуулагчид шилдгийн
шилдгүүдээ ирэх өдрүүдэд хэвлэлийн бага хурлаар зарлахаар боллоо.

Сонирхуулахад тус фестивалийн үеэр топ ресторануудын хоолыг
амтлангаа гэрэл зургийн уралдаанд оролцох боломжтой аж. Та уралдааны нэр болон
агуулгад нийцсэн зураг аваад өөрийн инстаграм хуудсандаа #ubfoodfestival
hashtag-аар томъёолж байршуулах юм
байна. Хамгийн их “like” авсан нэг ялагч тодрох бөгөөд “Monet” ресторанд 100
мянган төгрөгөнд хоол идэх эрхийн бичиг хожих аж.

С.Ариун

М.Мишээл


Categories
мэдээ нийгэм

Дорноговьд газар хөдөлжээ

Дорноговь аймагт газар хөдөлжээ. Тус
аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд энэ сарын 14-ний өдрийн
12:51:36 цагт //У-111059/ Ө-45080// 4.2 магнитудын хүчтэй газар
хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн
байна.

ОБЕГ-аас тус сумын засаг даргын Тамгын
газрын даргатай холбогдон тодруулахад тухайн бүс нутгийн зарим иргэдэд
мэдрэгдсэн, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Цэрэнтогтох хүү монголчуудынхаа дэмээр эдгээд ирлээ

Дүүгээ аварч, өөрөө хүнд түлэгдсэн Г.Цэрэнтогтох хүүг монголчууд аварч чадлаа. Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд айлын гэр шатахад дотор нь найман сартай хүү байсан юм. Хүүгийн ах Г.Цэрэнтогтох дүүгээ аврахын тулд улаан гал руу цээж нүцгэн гүйж орсон, дүүгээ тэврээд үүд рүү тэмүүлээд ухаан алдсан талаар тухайн үед манай сонин цувралаар хүргэж байсан билээ. 16 настай Г.Цэрэнтогтох хүү дүүгээ авраад өөрөө 80 хувийн түлэгдэлттэй ухаангүй олон хоносон. Манай сонины нийтлэлийн дараа монголчууд Г.Цэрэнтогтох хүүд туслах хандивын аян эхлүүлж, хэнд юу байна түүгээрээ тусалсан. Элэг нэгт монголчуудын сайхан сэтгэлийн үр дүнд Г.Цэрэнтогтох хүү хөл дээрээ босч, өнгөрсөн бямба гаригийн үүрээр эх орондоо ирлээ.

Тэрбээр БНСУ-д сар гаруй эмчилгээ хийлгэсэн бөгөөд Монголд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц бямба гаригийн 03.40 цагт газардахад Г.Цэрэнтогтох хүүг аав, дүү хоёр нь тоссон юм. Мөн онгоцны буудалд байсан хүмүүс баяр хүргэж, дотноор угтан авлаа. Г.Цэрэнтогтох “Миний төлөө санаа зовниж, сэтгэлийн хэмжээлшгүй их дэм хайрлаж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт маш их баярлалаа. Сайн сурч, хурдан том болоод та нарынхаа ачийг хариулна аа” гэсэн юм. Мөн тэрбээр физик эмчилгээ хийлгэх хугацаандаа хамаатныдаа байх тухайгаа ярьсан.

Манай сонинд нийтлэл гарсны дараа буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулсан хандивын аян эхэлсэн билээ. Түүнээс хойш монголчууд арав нь арав, зуу нь зуун мянган төгрөг хандивласаар байсан. Хандивын аян зөвхөн Монголд өрнөөгүй. 21 аймаг, есөн дүүргээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгэн хүүгээ аврахын тулд гараа сунгацгаасан. Эгчийнх нь мэдээлснээр долдугаар сарын 3-ны байдлаар 148 сая 372 мянган төгрөг цугласан юм. Энэ хугацаанд Г.Цэрэнтогтох БНСУ-ын Сөүл дэх “Hangasy” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түлэгдэлтийн зэрэг өндөр, элэг, уушги, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд нь өөрчлөлт орсон учраас амийг нь аварна гэж эмч нар анхандаа хэлж чадахгүй байсан. Зүүн гуяны арьснаас авч цээжийг нь нөхнө, зүүн гаранд хиймэл арьс суулгана гэх мэт чамгүй олон хүнд мэс засал хийх тухайгаа солонгос эмч нар ярьж байлаа. Мөн мэс заслын үр дүнгээс хамаарч гурван сарын дараа хөл дээрээ зогсч магадгүй гэсэн сайхан мэдээг ч дуулгасан.

Ингээд хүүд долдугаар сарын 13-нд мэс засал хийж хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт нь арьс нөхсөн аж. Мөн зүүн чихэнд нь косметик мэс засал хийлгэжээ. Тухайн үед эмч нь “Санасныг бодоход мэс засал амжилттай боллоо. Бие сайтай хүүхэд юм” гэж ярьжээ.

Хүүг Солонгост эмчлүүлж байхад тэнд амьдардаг монголчууд хандив цуглуулж, зарим нь чихэр жимс бариад эмнэлэгт нэг биш нэлээд хэд очжээ. Зарим нь үнэгүй орчуулга хийж өгч тусалсан байна. Анги хамт олноороо, ажлаараа, цуглаанаараа нийлж хандив өргөхөөс гадна Солонгост ажиллаж буй монголчууд нэгдэн “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлая” хандивын тоглолтыг долдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулжээ. Тоглолтод БНСУ дахь олон үндэстний театрын дуучин С.Гантогоо, МУСТА Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин С.Баярсайхан нар нэгдсэн юм. Дэмжигч байгууллагаар Мөрөөдлийн Зүг бүлгэм, Халуун сэтгэл , БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо байгууллагууд ажилласан юм. Тоглолт зохион байгуулсны үр дүнд нэг сая 11300 вон цуглажээ. Мөн Монголд Монголын залуучуудын холбоо “Ахыг аваръя” хандивын аян зохион байгуулж арван сая төгрөг цуглуулсныг Г.Цэрэнтогтох хүүд өгсөн.

Энэ мэтээр монголчууд дүүгээ галаас аварсан сайн ахад зориулан 210 орчим сая төгрөг цуглуулж чаджээ.

Солонгосын эмнэлэг Г.Цэрэнтогтоход 200 сая воны зардалтай эмчилгээ хийнэ гэсэн. Гэхдээ хүүгийн эсэргүүцэл сайн, эмчилгээ хурдан авч байгаа учраас 150 сая воноор эмчлэх боломжтойгоо долдугаар сарын сүүлээр мэдэгджээ. Монголчуудын хандивласан мөнгө эмчилгээний зардлын 70 гаруй хувийг бүрдүүлж чаджээ.

Сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр эмчлүүлсэн Г.Цэрэнтогтох долдугаар сарын 27-нд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн. Улмаар хоёр хоногийн дараа хөл дээрээ босч явдаг болсон билээ. Одоо тэрбээр удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх заавартайгаар Монголд ирсэн.

Сайн үйлс дэлгэрэг.

Ц.Өрнөх

Categories
мэдээ нийгэм

Шинэжинстэд 40 хэм хүрч халжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн
хүрээлэнгийн мэдээгээр өнгөрсөн сард хамгийн их хур тунадас Булган
аймгийн Могод, Өвөрхангай аймгийн Хужирт суманд орж, 129 мм-т хүрсэн
байна. Агаарын температур Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн
өндөр буюу 40 хэм хүрч халжээ. Харин Завхан аймгийн Цэцэн-Уул суманд
агаарын температур -2.0 хэмд хүрсэн нь өнгөрсөн сарын хамгийн бага хэм
ажээ.

Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Бугат суманд тохиож, 23 м/с
хүрсэн байна. Хур тунадасны нийлбэрийг өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулж, цаг уурын станцын байршлаар нь авч үзвэл Хэнтий аймагт 42.1
мм, Дорнод аймагт 25.5 мм, Дархан-Уул аймагт 20.5 мм, Өвөрхангай аймагт
17.2 мм- ээр багасч, харин Архангай аймагт 54 мм, Говьсүмбэр аймагт 52.6
мм, Өмнөговь аймагт 48 мм, Төв аймагт 34.3 мм-ээр их байна. Аймгийн төв
болон Улаанбаатар хотын агаарын дундаж хэм энэ оны долдугаар сард олон
жилийн дунджаас 1.7 хэмээр, өмнөх сарынхаас 1.5 хэм, өмнөх оны мөн
үеийнхээс 1.3 хэмээр дулаан гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Сайдын дамжаанд суралцах биш яамыг шууд удирдаад явчих хүнийг томилох хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг авлаа.

-Ээлжит бус чуулган завсарлалаа. Үр дүнг нь олон нийт “Улстөржсөн асуудлуудаа шийдвэрлэлээ” гэх мэтээр шүүмжилж байна. Та Төрийн байнгын хорооны даргын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж гурван ч хуулийг баталж гаргалаа. Эдгээр нь Эдийн засгийн ил тод байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Өршөөлийн хууль юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Энэ нөхцөлд далд эдийн засгийг ил гаргаж тэлэлтийг бий болгох зорилготойгоор хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл санаатай болон санамсаргүйгээр хөрөнгө орлогоо нуусан нөхөд нэг удаа хуульд хамрагдан хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд айх айдасгүйгээр оруулснаар эдийн засгийн идэвхжил сэргэх нөлөөтэй гэж үзэж байгаа. Гагцхүү батлагдсан хуулийг олон нийтэд сурталчлах ажил хийгдэх ёстой. Харин Галт зэвсгийн тухай хуулийн хувьд олон нийтийн уралдаан тэмцээнд оролцох тамирчдад хүлээлттэй байсан. Энэ болоод бусад тулгараад байсан асуудлуудыг тусгаж шийдвэрлэсэн учраас хэрэгтэй хуулиудын нэг болсон гэж үзэж байгаа.

-Тэгвэл Өршөөлийн хуулийн хувьд шүүмжлэл их байна?

-Энэ хуулийн хувьд Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл өргөн хүрээнд хэлэлцэгдэж батлагдлаа. Олон нийтийн үзэл бодол харилцан адилгүй байна. Тодруулбал, хуулийг батлахдаа хэтэрхий хавтгайруулсан гэх асуудал давамгайлж байх шиг байна. Ажлын хэсэг дэмжээд байнгын хороо, нэгдсэн чуулган дээр олонхийн санал авсан учраас батлагдлаа. Өршөөлийн хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Санамсаргүйгээр алдсан, алдаагаа ухаарсан хүмүүст Өршөөлийн хуулийг гарган төр нэг удаа энэрч байгаа нь тухайн хүмүүсийг цаашид зөв замаар явахад тусалж байгаа хэрэг. Тэгээд ч өршөөлд хамрагдах хүмүүсийн дийлэнх нь цагаан захтан биш жирийн иргэд байгаа. Тэр утгаараа зөв хууль гарлаа гэж л бодож байна. Гагцхүү албан тушаалтан, авлигатай холбоотой хэргийг өршөөлд хамруулсан нь шүүмжлэлд өртөж байгаа юм байна. Дээр хэлсэнчлэн гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас батлагдсан. Би гишүүнийхээ хувиар энэхүү заалтууд дээр эсрэг санал өгсөн юм.

-МАН-ын сайд нарыг засгаас гаргасан. Харин суларсан орон тоог нөхөн томилох асуудлыг шийдсэнгүй?

-Хуулиараа ээлжит бус чуулганы эхлэх, дуусах өдөр, хэлэлцэх асуудлыг тодорхой заасны үндсэн дээр захирамж гардаг. Энэ захирамжийн дагуу ээлжит бус чуулганы хугацаа дууссан учраас хаалтыг хийлээ. Өнөөдрийг хүртэл сайдуудын суларсан орон тоог нөхөн томилох буюу Засгийн газрыг бүрдүүлэх тогтоолын төсөл өргөн баригдаагүй байна. Ерөнхийлөгчөөс, Авлигатай тэмцэх газраас санал авах гэх мэт асуудлууд бий. Дараагийн асуудал нь дахин ээлжит бус чуулган зарлах эсвэл намрын чуулганы эхэнд ярих боломж бий.

Ингэж сунжруулах нь төрийн ажлыг цалгардуулах сөрөг талтай учраас УИХ-ын дарга эхний томъёоллыг буюу дахин ээлжит бус чуулган зарлахыг мэдэгдлээ. Миний байр суурь ч гэлээ дахин ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрвээ Өршөөлийн хуульд хориг тавибал “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг бүрдүүлэхэд тээг тавих юм биш үү?

-Тухайн хуулийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой. Ингээд ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийддэг. Хэрвээ хориг тавибал чуулганы 14 хоногийн дотор багтаан хэлэлцэх ёстой. Чуулганы бус цагаар хориг тавигдвал ээлжит юм уу, ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэх дэгтэй. Энэ удаагийн нөхцөл байдлаас хамаараад ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хоригийг хэлэлцэх юм шиг байна.

-Ер нь сайд нарыг нөхөн сонгох асуудал ямар шатанд байгаа юм бол?

-Миний ойлгож байгаагаар Засгийн газрыг хамтарч байгуулах нам эвслүүд тодорч зургаан сайдын квотыг хуваарилсан байгаа. Харин одоо нам эвслийн бүлгүүд хэнийг сайд болгох вэ гэдгийг шийдэх ёстой. Уг нь хуулиараа Ерөнхий сайдын мэдлийн асуудал. Гэхдээ нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөх нь ойлгомжтой. Хэнийг сайд болгох вэ гэдэг дээр манай нам ч, “Шударга ёс” эвсэл ч ялгаагүй шийдэлд хүрээгүй байна. Сайд болох хүсэлтэй хүн ч цөөнгүй байх шиг. Асуудлыг шийдэхэд зарчим, шалгуур байх ёстой гэж би үздэг. Тодруулж хэлбэл үлдсэн хугацаа тун бага байгаа учраас сайдын дамжаанд суралцах биш яамыг шууд удирдаад явчих ажлын арга туршлагатай хүнийг сонговол зүгээр. Түүнээс гадна 2012 оноос хойш Засгийн газарт сайд хийж байгаад хариуцлага хүлээж буусан хүмүүсийг дахин оруулж ирэх шаардлага байхгүй байх гэж бодож байгаа. Ер нь бол аль ч нам үүнийг бодох ёстой биз. Ийм шалгуураар нэр дэвшүүлээд явбал асуудал хурдан хугацаанд шийдэгдэнэ. Гэхдээ асуудал яаж шийдэгдэхийг би мэдэхгүй байна.

-МАН засагт хамтарснаасаа хойш албан болоод албан бусаар хэдэн зуугаар тоологдох төрийн албаны томилгоо хийсэн. Одоо энэ томилгоонуудыг буцаах уу?

-Ямар ч тохиолдолд хуульд нийцүүлэх ёстой. Энэ нь төрийн албаны томилгоог хуулийн дагуу хийгээгүй бол засч, залруулах ёстой гэсэн үг. Харин хуулийн дагуу төрийн албаны шалгуураар ороод томилгоо хийгдсэн бол улстөржсөн байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд МАН засагт хамтарснаасаа хойш ажил урагшлуулахаасаа илүүтэйгээр төрийн албаны томилгоонд илүү ихээр анхаарсныг өнгөрсөн хугацаанд олон нийт хангалттай шүүмжилж байгаа. Энэ дотор хууль зөрчсөн нь хэд зөрчөөгүй нь хэд байгааг тодорхой мэдэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн өгсөн мэдээллээр шалгалт өгөлгүй шууд томилогдсон хүн олон байгаа гэж байгаа.

Л.Мөнхөө

Categories
мэдээ нийгэм

Завханд цас, бороо холилдон оржээ

Ойрын хэдэн хоногт баруун аймгийн нутгаар бороо, хур ихтэй, агаарын
температур сэрүүхэн байв. Завхан, Ховд, Увс аймгийн зарим сумдад хүйтэн
бороо үргэлжлэн орж, уулаараа цас орсон байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 19 хэм дулаан,
шөнөдөө есөн хэм дулаан байх ажээ. Салхи баруун хойноос секундэд 7-12
метр, шөнөдөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-19 градус дулаан байх ажээ.

Өнөөдөр төвийн нутгуудаар бороо орж сэрүүсэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ – ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр /
  • Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай /
  • Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай
  • “Сүхбаатаар дүүргийн хуучин ашиглаж байсан гражийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн балансад шилжүүлэх”
  • Барилга байгууламж бүртгэн авах тухай “МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн эзэмшиж буй барилгыг бүртгэн авах тухай”
  • Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай / “Рендербау” ХХК, “Ялгуусан” ХХК, “Билэгт зам” ХХК, “Монгол элс” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК, “Дайей Пробис Монгол” ХХК, “Арц суврага” ХХК /
  • “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
  • “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
  • Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Шагналд тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам/ асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

“Амьдрал гэдэг богинохон яарах хэрэгтэй

Амжиж би аз жаргалын тухай дуулах учиртай” хэмээн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир шүлэглэсэн нь бий. “Аятайхан бүсгүйн хажууд өнгөрөөсөн нэг цаг шүдний эмч дээр өнгөрөөсөн нэг цагаас хамаагүй хурдан өнгөрдөг” хэмээн Альберт Эйнштейн цаг хугацааны мэдрэмжийн талаар жишээ татан хэлж байсан тухай номоос уншиж байлаа. Ер нь бол нас ахих тусам цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг тухай Австралийн эрдэмтэд судалсан байх юм. Чингэхдээ цаг хугацаа хэрхэн өнгөрдгийг нэлээд бодитойгоор дүрсэлж чаджээ. Тэр нь нас ахих тусам цаг хугацааг мэдрэх мэдрэмж хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан интерактив хуваарь аж. Бид бодит цаг хугацааг үнэмлэхүй цаг хугацаатай харьцуулан мэдэрч байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, бүхий л амьдралын хугацаатай харьцуулахад он жил нас ахих тусам илүү богино санагддаг гэсэн үг. Тухайлбал, дэгж дэрвэсэн таван настай гүйж явахад нэг жил хүний амьдралын 20 хувьтай тэнцүү байна. Харин 50 настай болоод ирэхэд ердөө л хоёр хувьтай тэнцүү болно гэжээ. Таван настай хүүхэд цагаан сарыг 24 хоног хүлээх нь 54 настайдаа энэ баярыг нэг жил хүлээхтэй яг тэнцүү гэж үзсэн байх юм. Харин 10 настай болоод ирэх үед нэг жил нь хүний амьдралын 10 болдог ажээ. Харин 18 настай болоод ирэхэд 5.56 хувь гэсэн үг. 30 наснаас хойш хурд арай удааширч эхэлдэг бөгөөд нэг жил нь амьдралын гурван хувьтай тэнцдэг ажээ. Уг судалгааны дүнд таныг 91 настай болоод ирэхэд амьдралын тань 1.1 хувьтай тэнцдэг гэжээ. Тиймээс бид аль болох олдсон цаг хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй болж байна. Маргааш хийнэ гэж алгуурлалгүйгээр зөвхөн өнөөдөр л гэдэг өнцгөөс асуудалд хандах хэрэгтэй болж байгаа юм. Мянган арвайг зүүний үзүүр дээр асгахад нэг нь л тогтдог лугаа хүн гэдэг тийм хувь заяагаар ирдэг хэмээн зүйрлэдэг. Хувь заяаны эзэд минь хийж бүтээх цаг хугацаа өдөр өдрөөр улам л ахарлан байна. Дээрх судалгаа нэг талаасаа өмнөх зорилгодоо хүрэхийн тулд зүтгээд бай гэсэн үг л дээ. Амьдрал гэдэг богинохон яарах л хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД