Categories
мэдээ нийгэм

”БИД ЯЛАВ” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны
ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж буй билээ. Уг
түүхэн ойд зориулсан “Бид ялав” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд
дайны үеийн хүнд сорилт, тулалдаануудын ялалт, баатарлаг үйлсийг
харуулсан 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй бичиг баримт, байлдааны
талбарын газрын зураг зэргийг дэлгэн тавьжээ.

“Монгол цэргийн музей”-д дэлгэгдсэн үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд
дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Цэргийн тагнуулын
газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны
газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, 1945 оны чөлөөлөх дайнд
оролцож явсан, 94 настай ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир,
ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай, “Монгол цэргийн музей”-н
захирал, хурандаа Г.Золзаяа нар оролцлоо.



Categories
мэдээ нийгэм

Хөнгөн атлетиктийн ДАШТ-д гурван тамирчин оролцоно

Спортын хаан гэгдэх хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн тав хоногийн дараа Хятадын Бээжин хотод эхлэх гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдөхөөр цуглаж
эхлэв. Манай улсын хувьд марафон гүйлтийн төрөлд гурван тамирчнаа
илгээнэ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од,
эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа,
Л.Отгонбаяр нар оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Хөнгөн атлетикийн
ДАШТ ирэх бямба гаригт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлж
энэ сарын 30-нд эмэгтэйчүүдийн марафоноор өндөрлөнө. Тэмцээнд оролцох
гурван тамирчин Хятадын “Жордан” фирмийн хувцсаар ижилсэх юм.

Одоогоор Гавьяат тамирчин Б.Сэр-Од Хятадад бэлтгэлээ базааж байгаа бол бусад нь маргааш Бээжинг зорих ажээ.

Сонирхуулахад, ДАШТ-ий өмнө олон улсын хөнгөн атлетикийн холбооны
ээлжит их хурал болох бөгөөд энэ үеэр IAAF-ны шинэ удирдлагуудыг
сонгоно. Уг хуралд манай улсаас Монголын хөнгөн атлетикийн холбооны
ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар
оролцож шинэ ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны төлбөр 50-230 мянгаар нэмэгджээ

Энэ жил их, дээд сургуулийн дотуур
байрны төлбөр доод тал нь 50 мянга, дээд тал нь 200 гаруй мянган
төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ХААИС, ШУТИС-ийн дотуур байрны
төлбөр доод тал нь 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 400, 450 мянган
төгрөгийн үнэтэй болжээ. Харин дээд тал нь МУИС дотуур байрны төлбөрөө
230 мянган төгрөгөөр нэмж 630 мянган төгрөг болсон байна.

Улсын сургуулиудын дотуур байрны төлбөрийн мэдээллийг доорх зургаас харна уу. Дотуур байрны бүртгэлийн мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Categories
мэдээ нийгэм

5000 гаруй трактор олгожээ

Тариаланч, малчдад өвөлжилтийн
бэлтгэлийг хангуулах үүднээс урт хугацааны хүүгүй зээлээр бага оврын
трактор олгож байгаа билээ. Одоогоор 5000 гаруй тариаланч, малчдад
тракторыг зээлээр олгоод байна. Нийтдээ 8400 трактор, дагалдах хэрэгсэл
болох хадуур,тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох
юм. Энэ үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Тариаланч малчдын хувьд
оршин суугаа газрынхаа Засаг дарга, хүнс хөдөө аж ахуйн газрын
тодорхойлолт, урьдчилгаа төлбөрөө төлсөн баримттайгаар Тариалан
эрхлэлтийг дэмжих санд ирж трактороо авч болно.

Дашрамд дуулгахад, бага оврын тракторын үнэ таван сая юм. Тариаланч,
малчдын хувьд нийт төлбөрийн 20 хувийг урьдчилж төлнө. Урьдчилгаа нь нэг
сая төгрөг болж байгаа юм. Харин үлдсэн дөрвөн сая төгрөгийг дөрвөн
жилийн хугацаанд тэнцүү хувааж өгнө. Дагалдах хэрэгсэл болох хадуур,
анжис, тармуурыг 1.5 сая төгрөгөнд авах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Увсад ажиллаж байна

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг
завсарлуулсны дараагаар Увс аймгийг зорьжээ. Увс аймагт Баян-Өлгий,
Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн буюу баруун бүсийн АН-ын гишүүд
чуулж байгаа юм. Чуулга уулзалтад АН-ын даргаас гадна УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын
намын 500 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж.

Чуулга уулзалтаар намын үйл ажиллагаа болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвшилцөх ажлын хэсгийнхэн АН-ын даргыг хүлээж байна

Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх ажлын
хэсгийг “Шударга ёс” эвслийн бүлгээс МАХН-ын дарга Н.Энхбаяр ахалж
байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга
Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар багтсан билээ. Өнгөрсөн баасан
гаригт тус ажлын хэсгийнхэн УИХ-ын дарга, АН-ын даргатай уулзалт хийсэн.
Уг уулзалтаар “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын гишүүний сул орон
тоонд хэдэн квот авахаа тохиролцоогүй байгаагаа мэдэгдсэн. Тус ажлын
хэсэг АН-ын удирдлагуудтай дахин уулзалт, хэлэлцээ хийсэн эсэх талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад:

-Хоёр талын ажлын хэсгийнхэн дахин уулзалт хийгээгүй байна. Учир нь
АН-ын дарга З.Энхболд хөдөө орон нутагт томилолтой ажиллаж байгаа.
УИХ-ын дарга, АН-ын даргыг ирэхээр ажлын хэсгийнхэн уулзалдана гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх Комисс хуралджээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулах Комисс байгуулсан билээ. Комисст УИХ-ын гишүүдээс
гадна нийслэл, УМБГ, Хуульзүйн яамны төлөөлөл зэрэг өргөн
бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус комиссынхон өнөөдөр хуралдаж, хуулийг
хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан байна. Ямартай
ч салбарт бүрт дэд комисс байгуулан ажиллах юм байна.

Categories
мэдээ спорт

“ФС Улаанбаатар” тэргүүлэгчийн байрлалаа хадгаллаа

“Хүрхрээ” үндэсний дээд лигийг тэргүүлэгч “ФС Улаанбаатар” болон
“Дэрэн” багуудын тоглолт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Гал цогтой залуу
тамирчдын тоглолт эхнээсээ өндөр темптэй явагдав. “Дэрэн” багийн тухайд
дараалсан хожил байгуулж, лигт үлдэх байраа батжуулах мөн нөгөөтэйгүүр
топ багуудын эсрэг сайн тоглох гэсэн асуудал яригдаж байсан.

ГэвчУлаанбаатар” баг тэдэнд боломж олгосонгүй. Эхний мөчөөс л
талбайн бүтэн шахсан тоглолтыг үзүүлж Дэрэн багийн тоглолтыг эвдээд
зогсохгүй гоолын боломжуудыг ихээр гаргалаа. Үүний үр дүнд тоглолтын
төгсгөлд 4:2 харьцаатай ялалт байгуулж, 27 оноотой болж чадлаа.

  • Мэргэн буучдын жагсаалтанд 8 гоолтойгоор тэргүүлэгчдийн араас
    бичигдэж байсан “ФС Улаанбаатар” багийн ахлагч Б.Амарбаясгалан мөн энэ
    тоглолтод гоолдож чадсанаар 9 гоолтой болж, ижил амжилттай байсан
    тамирчдын дээр нэг шат илүү гарж чадлаа.

  • “Дэрэн” клуб хэдийгээр шүүгчийн мэдлийн минутанд 2 дахь гоолоо оруулсан ч энэ нь тэдний хувьд тун чухал бөмбөг юм.
  • Хүснэгтийн 2 болон 3-р байранд хоорондоо ганц оноогоор зааглагдан
    бичигдэж байгаа “Эрчим”, “СэлэнгэПресс” багууд маргааш хоорондын
    тоглолтоо хийнэ. Эхний тойрогт 0:0 харьцаатай тэнцэж байсан багууд
    маргааш 15:00 цагт МХБХ-ны талбайд хариуцлагтай тоглолтыг хийнэ. Ялсан
    баг ФС Улаанбаатартай тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнд багтаж үлдэнэ.
  • ТОГЛОЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ, ҮР ДҮН:

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн далд уурхайг Грег Фийлд хариуцна

“Оюу толгой” компани Далд уурхай
хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томилжээ.
Энэхүү албан тушаал нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын
ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд
“Оюу толгой” компанид далд уурхайг урагшлуулах анхны томилгоо болж
байгаа аж. Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн
далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх юм.

Оюу толгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью
Вүдлэй энэхүү томилгооны талаар “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил
нь манай бизнесийн урт хугацааны ирээдүйн нэг чухал хэсэг. Грег Фийлдийг
энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна.
Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ
далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн
байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай.
Тиймээс түүнийг далд уурхайн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт
итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн байна.

Грег Фийлд нь өмнө “Оюу толгой” компанид олон үүрэг гүйцэтгэж ирсэн
бөгөөд хамгийн сүүлд дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежерээр
ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн
салбарт 20 гаруй жил ажилласан байна. “Оюу толгой” компанид ажиллаж
эхлэхээсээ өмнө Грег Фийлд Австрали дахь Аргайлын алмазны уурхайд Үйл
ажиллагааны бэлэн байдал хариуцсан ерөнхий менежерийн албан тушаалыг
хашиж байжээ. Тэрээр Йоханнесбургийн их сургуулийг уул уурхайн
инженерийн мэргэжлээр төгссөн нэгэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын ДАШТ-ээс медальгүй ирлээ

Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын
ДАШТ Бразил улсын Сальвадор-да-Бахиа хотноо боллоо. Дэлхийн 52 орны 400
гаруй бөх хүч үзсэн энэхүү тэмцээнд манай улсын зургаан бөх барилдсан ч
медальд хүрсэнгүй.

Манай бөхчүүд эрэгтэйчүүдийн дөрвөн
жинд, эмэгтэй хоёр жинд хүч үзсэн. Монгол Улсын баг тамирчид Залуучуудын
ДАШТ-д 2007 оноос хойш оролцохдоо тогтмол медальт байрт шалгарсаар
иржээ. Энэ удаагийн тэмцээнд шүүгчгүй, өндөр зардалтайгаас болоод цөөхөн
тамирчин оролцсон нь багийн амжилтад нөлөөлсөн байх гэж зарим
мэргэжилтэн үзэж байна.

Монгол Улсын тамирчдын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хүчит
чулуут” компанийн захирал Б.Батзаяа ажиллаж, өсвөр, залуучуудын шигшээ
багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат
дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын
дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд
сургуулийн багш Б.Идэрсайхан нарын удирдлагад зургаан бөх оролцсон.