Categories
мэдээ спорт

Хүүхдийн их наадамд оролцох багт Төрийн далбааг гардуулна

Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын
Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний
бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм.

Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт
Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм. Үйл ажиллагаанд
ЭМС-ийн сайд, бусад албаныхан байлцаж Их наадамд оролцох баг тамирчдад
Төрийн далбааг гардуулж өгнө. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид
та бүхнийг баг тамирчдаа үдэж, төрийн далбаа гардуулах ёслолын арга
хэмжээг сурвалжилахыг урьж байна.

Өмнө нь манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их Наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“АСЕМ Вилла” цогцолборын санхүүжилтийг шийджээ

Ирэх онд манай улс Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ыг эх
орондоо хүлээж авна. Дэлхийн томоохон удирдагчид, гадны нөлөө бүхий
зочид ирэх энэ уулзалтын үеэр гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, өндөр
хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах “АСЕМ Вилла”
цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлж буй.

Тэгвэл Их тэнгэрт барьж буй уг төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй
зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн
төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр
арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг
Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ.

Энэ асуудлыг даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ИЗНН-аас мэдээлэл хийнэ

09.00 цагт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг Хангарди ордны 14 давхарт хуралдана.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай
хуульд хориг тавьсантай холбогдуулан Иргэний Зориг Ногоон Нам хэвлэлийн
хурал зарлаж байна. Чингэлтэй дүүрэг Оранж плаза 606 тоотод болно.

12:00 цагт УБТЗ-ын шинэ удирдлагуудын хууль бус
үйлдэл сургалтыг уландаа гишгэж байгаа талаар Тээврийн дээд сургуулийн
багш ажилчдын түр хорооноос мэдээлэл хийнэ.

12:30 цагт БЗД-ийн 13 дугаар хороонд хийгдэж байгаа
гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаа төдийгүй
барилгажилт явуулах Цагаан хуаран консалтинг компани Гэр хорооллын
хөгжлийн газартай хамтран иргэдийг хохироож, луйвар хийж байгаа асуудлыг
иргэдийн төлөөллүүд баримттайгаар илчлэх хэвлэлийн бага хурал зарлалаа.

19:00 цагт МУЭ-ийн шагналт зураач С.Энхамгалангийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Зайсанскуэр дахь үзэсгэлэнгийн танхимд болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нялх хүүхэдтэй ээжүүдэд “цалин” өгсөн нь дээр дээ

Хүүхдийг ээжээс нь салгаж, ээжид нь ажил хийх боломж олгох тухай л манай хууль тогтоогчид бодоод байх юм. Хүүхдийг хэн нэгэнд харуулаад цалинжуулахын оронд 0-3 настай хүүхэдтэй ээжүүдэд цалин өгөөд, хүүхдээ өөрөө харах боломж олговол хэн хэндээ амар юм сан. Нялх хүүхэдтэй ээжүүдэд бага ч гэсэн хэмжээний цалин өгдөг бол нийгмийн нэг хэсэг асуудал шийдэгдэнэ дээ.

Нэгдүгээрт нялх хүүхдийг хамгийн найдвартай гарт байлгана. Ээжүүд талхны мөн­гөө олох гэж хүүхдээ орхиж ажил хийх шаардлагагүй болно. Хүүхэд эцэг, эхийнхээ халамжид эрүүл аюулгүй зөв хүн болж өсвөл Монголын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Саяхан Япон нөхөртэй найзтайгаа уулзахад тэнд энэ асуудлыг энгийн аргаар шийддэг тухай хуучлав. Эхнэр нь гэртээ хүүхдээ хараад суудаг бол нөхрийнх нь цалин дээр гэр бүлийн мөнгө гэж өгдөг гэнэ.

Ам бүл нэмэгдэх тусам хүүхдийн мөнгөний хэмжээ өснө. Гэрийн ажилтай эх­нэрийн тэтгэврийн шимт­гэлийг нөхрийн цалин­гаас суутгадаг. Нөхөр тэт­гэвэрт гарахад насаараа гэрийн ажил хийсэн эмэгтэй ч тэтгэвэр авах нөхцөл бүр­дүүлжээ. Японд эхнэрүүд ихэвчлэн цагийн ажил хийдэг байна.

Бүтэн цагаар ажилладаг ээжүүдийн хүүхдийг авдаг цэцэрлэгт эцэг, эхийн сарын орлогоос шалтгаалаад уян хатан төлбөр авдаг. Харин гэртээ суудаг ээжүүдийг харьцангуй боломжтой гэж тооцоод хүүхдийг нь хагас өдөр саатуулдаг цэцэрлэг нь үнэтэй байдаг аж.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын твиттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг барих боломж бий

Ам.доллар 2000 хүрнэ гэсэн шинжээчдийн таамаг амьдрал дээр
батлагдчихлаа. Таамагласан хязгаараас давж магадгүй байдал үүслээ гэх
болгоомжлолыг учир мэдэх улс хэлж байна. Эдийн засаг сайнгүй байгаа нь үнэн ч
ингэж савлах шалтгаан зах зээлээс биш улстөрчдөөс болоод байна. Шуудхан хэлэхэд
ам.долларын ханш улстөрчдийн зэвсэг болчихож. Улстөрийн намууд ам.долларын
ханшаар тулалдаж байна. Хоёр нам нийлбэл гайгүй болдог, салчихаар эргэж өгсдөг
дүр зураг ноён ногооны ханшаас харагдаж байгаа нь нууц биш. Энэ нь эргээд ард түмний
нуруун дээр шийтгэл болж бууж байна.

Засаг бужигнангуут нэмэгддэг ханш

Ноён ногоон өгсөж уруудаж савлах тоолонд ямар үйл явдал өрнөж
байсныг эргэж харъя. АН МАН нэгдэж засаг
байгуулсан өдөр ам.долларын ханш мэдрэгдэхээр унаж байсныг ханшийн мэдээ хардаг
эрхмүүд бол анзаарсан. Засгаас МАН гарах сургаар доллар эргээд өсч байна.
МАН-ын цахим пиарчид гэгддэг хэсэг твиттерч бий. Тэд эгээтэй л ардын хувьсгал ялсан дайны үйл
явдал харсан юм шиг хөөрцөглөөд эхэллээ. Ам.доллар ингэж тэгж өслөө энэ тэр
гээд ёстой л жиргэж өгч байна. Ханшийн захыг удирдах асар их доллар МАН-д
байдаг л байх. Гэхдээ иргэдээ туйлдуулах зүйлд ингэж сэтгэлгүй хандаж боломгүй
санагдах юм. Ямартай ч ногоон өсөх үед өрнөж буй үйл явдлыг анзаараад
байхад ам.долларын ханш улстөрийн
шантааж, шахааны айхтар зэвсэг болсон нь тодорхой байна. Бүр тодруулж хэлбэл
МАН-ын ард түмнийг залхаах хэрэгсэл болоод хувирчихаж. Засаг барьж буй АН-ын
хувьд МАН-тай нийлж ард түмнээ залхааж, шийтгээд байгаагийн учир юунд оршино
вэ. Яагаад ямар нэг алхам хийхгүй байна вэ. Хөндөж тавихаас аргагүй асуулт.

Улстөрийн тогтворгүй байдал, хуйсгануур араншин долларын ханшид
яаж нөлөөлснийг баталсан өөр жишээ ч бий. Гачууртын алтны ордыг гадны
компанитай хамтарч ашиглах асуудал УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд унасан өдөр
ам.долларын ханш огцом гэхээр өсч байв. Гачууртын асуудал унах үеэр хагас өдрийн
дотор 1959 төгрөг болж нэмэгдсэн нь ердөө саяхны жишээ.

Ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж
чадахгүй ч…

Ам.долларын ханшийн галзууралд бодитой нөлөөлж байгаа эдийн
засгийн шалтгааныг өнгөрсөн хоёр жил хангалттай улигласан. Гадаадын хөрөнгө
оруулалт тасарсан учраас доллар өслөө гэж
дээр, дооргүй ярьсаар удаж байна. Гаднаас орж ирдэг ам.доллар
багасчихаар яах нь тодорхой. Ханш нь дээшээ дээшээ бүр дээшээ өгсөх нь
ойлгомжтой. Ядаж байхад гадагш нь зарж доллар олдог нүүрс, зэсийн үнэ унаастай
хэвээр. Нүүрсний үнэ бүр навс доошилсон. Цаашдаа ч өөдийн нар харахгүй гэлцэж байна.
Шинжээчдийн энэ таамаг үнэн биз. Нэгэнт үүсчихсэн ийм байдлаас бултаж зугтах
аргагүй л дээ. Дотооддоо ямар ч зөв бодлого хэрэгжүүлээд Хятад хэрэглээгээ нэмж
нүүрсний үнэ өсөхгүй. Зэсийн үнэ ч ялгаагүй, биднээс хамааралтай эд огтхон ч
биш. Дэлхий үнийг нь зохицуулдаг металл. Зогсолтын байдалд орчихоод байгаа
гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр сайхан юм ярингуут маргааш нь ороод ирэхгүй.
Гадныхантай тохирсон тохирооноосоо буцдаг зан маань хэвээрээ гэдгийг одоо ч харсаар суугаа хөрөнгө оруулагчид итгэж мөнгөө өгөхгүй нь
угаасаа тодорхой. Саяхны жишээ гэхэд л Таван толгой дээр Японы “Сумитомо”,
Хятадын “Шинхуа”-тай за зүй болж тохирчихоод үгүй гэчихсэн. Өнөөдүүл нь
толгойгоо сэгсрээд нутаг буцсаныг бид бултаараа харсан. Таван толгой дээр
Монголд ашиггүй тохироо хийсэн, хийгээгүй
гэдгийг хөндөх гэсэнгүй. УИХ, Засгийн
газар нь хоёр тийшээ харж ажилладаг, засагт голлодог нам нь дотроо хагаралдаантай, засагт
хамтарсан нь ч цаад утгаараа ажил явуулахыг биш гацаахыг эрхэм зорилгоо
болгодог, нөлөө бүхий улстөрчид нь хэзээ ч ямар ч шийд гаргаад хичээж хийсэн
тохироог үгүй хийдэг улсад ер нь хэн
итгэхэв. За тэгээд цаашилбал Гачуурт байна. Уг нь алтны дажгүй нөөцтэй энэ
ордыг гадны том компанитай хамтраад ашиглавал нэг хэсэгтээ л ам.долларын ханш
гэж хөмсгөө атируулахгүй. Гэтэл УИХ нь Засгийн газрынхаа оруулж ирсэн төслийг
хэлэлцэхгүй гээд буцаачихсан. “Монголын улстөрчид ч эвгүй юм даа” гэсэн
болгоомжлол төрөхөөр үйл явдал шил дараад байхаар ер нь хэн бидэнд итгэхэв.
Ам.долларын ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж чадахгүй нь үнэн гэдгийг
энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно.

Ноён ногооныг хазаарлах ийм боломж байна

Гэхдээ ам.долларын ханшийг галзууруулахгүй бариад байх боломж эдийн засагт бий. Улстөрчид зохиомлоор өсгөөд байхгүй бол шүү дээ. Монгол банкинд өнөөдөр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр валютын нөөц байна. Ямар ч байсан ам.долларыг 2000 хүргэхгүй бариад байх боломжийн нөөц. Монголчууд хэтэрсэн хэрэглээгээ танаж, гаднаас авдгаа хумисан. 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онтой золгосон гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлээр анх удаа нэмэх баланстай гарч байв. Энэ оны долдугаар сард 604 сая ам.долларын ашигтай гарлаа. Бидний гаднаас авдаг бараа, гадагшаа гаргадаг барааны нийт зөрүү нь арван сар дараалан эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг. Урьд хожид байгаагүй үзэгдэл. Монголчууд эдийн засаг таагүй үед аль хэдийнэ бүсээ чангалаад эхэлчихснийг сая онцолсон тоонуудаас харчихаж болно. Наад захын жишээ гэхэд л айлууд хөргөгч, гар утасны лизингээс татгалзсаныг статистик хэлээд өгч байна. Орон сууцны зээлтэй иргэд л олширсон байх. Хэзээд үнэ цэнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгийн зээл бол тансаг хэрэглээ биш. Тэгээд ч орон сууцны зээлийг хөгжлийг чирч явдаг дундаж давхаргынхны тоог нэмэх зөв гарц гэж эдийн засагчид онцолдог. Тэгэхээр эргээд эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Зэсийн үнэ буурсан ч Оюу толгой хөдөлж байгаа учраас нийлүүлэлтээ нэмж чадсан. Нүүрс таг зогсчихоогүй. Ноос, ноолуур зэрэг доллар олдог бүтээгдэхүүнүүд зарагддагаараа зарагдаж байгаа. Дээр нь лаазалсан мах, халгайны бэлдмэл гэх мэт гадагш зардаг барааны нэр төрөл бас ч гэж нэмэгдээд эхэлчихсэн.

Ингээд харахаар эдийн засагт доллар огцом өсөхөөр шалтгаан алга. Одоо улстөрчдөөс л бүх зүйл шалтгаална. Улс төр нь тогтворгүй, улсын төсөв нь үрэлгэн хэрнээ алдагдалтай, цагтаа ДНБ-ий 45 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг хувьд ч хүрэхээ больсон энэ үед ухаалаг алхам хийвэл хямралыг эвтэйхэн давчих боломж байгаа. Эхлээд ам.долларын ханшийг барих тал дээр тоймтой шийдвэр гаргах хэрэгтэй. МАН-ын твирттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг аятайхан барих боломж уг нь бий. Наад зах нь ам.доллар олж ирэх төслүүдээ хурдан шийдэх арга байгаа. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал ирэх сард эцэслэгдэнэ гэж дуулдсан. Улс төрийн элдэв нөлөөгүйгээр, нэгэнт хөдөлсөн аварга төслөө урагшлуулах хэрэгтэй. Гачууртыг ч уях шалтгаан байхгүй. Алтны дажгүй нөөцтэй энэ орд дээр хамтаръя гээд байгаатай нь хамтраад хувиа аваад, ашгаа хүртээд, валют олоод хөдлөхөөс аргагүй нөхцөл үүсчихсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэг заасан энэ үед эдийн засагт цоо шинэ гадаад валютын эх үүсвэрүүд оруулж ирэхгүй бол байдал хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Энэ онд ядаж 300-400 сая ам.доллар оруулж ирэх зайлшгүй шаардлага бий гэсэн тоо дуулдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх хүртэлх хугацаанд гадаад зээллэгийн боломжуудыг ухаалгаар ашиглаж, шинээр валютын эх үүсвэр бүрдүүлэхээс аргагүй гэсэн гарцыг бас учир мэдэх эрхмүүд хэлдэг.

Эдийн засгаа өөд татах гарцууд

Эдийн засгийн гялтайх тоонуудын нэг нь гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа явдал. Хэр ашигтайг өмнө дурдсан. Нөгөө нь тогтвортой байгаа инфляци. Энэ жил зуд болох магадлал өндөр гэж ярьцгаагаад эхэллээ. Ийм бэрх цагт инфляци цойлох эрсдэл бий гэж эдийн засагчид болгоомжилдог. Гадаад худалдааны тэнцэл эерэг хэвээр учраас долларын ханш тэнгэрт хадчихгүй тэсч байгаа. Гэхдээ экспорт, импорт зэрэг агшиж, худалдааны урсгал хумигдах эрсдэл өндөр учраас богино хугацаанд цаг алдахгүйгээр ашиглах гарцууд бас байна. Эхний гарц нь дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд анхаарах. Бидэнд уг нь боломж бий. Дэлхийд монгол ноолуур зардаг “Говь” компани гэхэд л энэ оны хоёрдугаар улиралд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дуулдсан. Нэгж хувьцааны ханш нь 8800 төгрөгт хүрнэ гэдэг чамлахааргүй үр дүн. Мэдээж гаднаас олдог валют энэ компанийн ашгийн ихэнх хувийг эзэлж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа зарж доллар олох сонирхолтой бизнес эрхлэгчид “Говь”-ийн менежмэнтийг судлаад үзчихэд гэмгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өөдрөгөөр төсөөлөхөд 2018 оноос нааш сэргэх төлөвгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагагүй байгаа энэ үед хийхээс аргагүй алхам. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах цогц бодлогыг даруйхан хэрэгжүүлж эхэлье. Засаг төр бизнесийн хурдыг гүйцдэггүй юмаа гэхэд эн тэнцүү алхах шаардлага бас бий. Жишээ нь Хятадын удирдагчийн амласан 40 хувийн транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг яриа хэлцэл төдий биш бодит ажил болгомоор байна. Япон улстай байгуулж байгаа эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг түргэвчилж, гуравдагч зах зээл рүү хүргэх хүсэлтэй хувийн хэвшлийнхэнд таатай нөхцөл, боломжийг нь даруйхан бүрдүүлж өгмөөр байна.

Ажил болгох хоёр дахь гарц бол үрэлгэн төсвөө цэгцлэх. Төсвөө цэгцэлчихвэл эдийн засгаа өөд нь татах боломж бий. Дараа жил сонгууль. Сонгуулийн төсвөөс татгалзахаас аргагүй цаг ирчихсэн. Улстөрчдөд бол илүүдэхгүй л сануулга. Ийм хүнд үед төсвөө ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй баталчих хэрэгтэй. Ингэж чадвал алсдаа улсаараа хуримтлал үүсгээд явах боломж нээгдэнэ. Өмнөх жилийн өдийд нэгдсэн төсвийн тэнцэл хасах 160.9 тэрбум төгрөг байсан. Энэ жилийн хувьд бүр цадигаа алдсан. Хасах 637.8 тэрбум. 400 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Удахгүй төсвөө буруу төсөөлжээ гээд тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүсчихснийг сая хэлсэн тоонуудаас төвөггүй харж болно. Төсвөө үнэн, бодитой болгох нь бас нэг том боломж.

Олж байгаа валютынх нь 90 хувь уул уурхайгаас хамааралтай байсан манайх шиг эмзэг зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл мэргэшсэн санхүүгийн шинжээчид, хөгжиж буй зах зээлийн тоглогчид хүртэл оролцохоос эмээдэг. Тэгэхээр уул уурхайн хамаарлаа багасгах гарцыг хайх хэрэгтэй. Энэ бол бидний ашиглах гурав дахь боломж. Нэг үгээр хэлбэл үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Үйлдвэрээ дэмжих бодлогын эхлэл уг нь тавигдчихсан. Наад захын жишээ гэхэд барилгын материалын 40 орчим үйлдвэртэй болсныг статистикаас харж болно. Үр дүнд нь барилгын материал авах гэж гадагш нь урсгадаг 600 сая ам.доллараа лав алдаагүй.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Беларусын угсраа автобус хотын төвийн замд тараа таниулчихлаа” сурвалжлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ дугаарт “Беларусын угсраа автобус хотын төвийн замд тараа таниулчихлаа” сурвалжлага хэвлэгдлээ. Угсраа буюу урт автобус Энхтайваны өргөн чөлөөний замаар иргэдэд үйлчилж байгаа. Гэвч тэдгээр автобусны нэг МАЗ-215067 маркийн автобус борооны ус зайлуулах системийн тагийг дайрчээ. Боолтгүй байсан таг босч автобусны залгаасны хэсгийн шалыг дээш болтол нь өргөсөн байна. Үүнээс шалтгаалж автобусны залгаас хэсэг эвдэрсэн гэнэ. Уг үйл явдлын талаархи дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

үүнчлэн Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Төвдийн тэмдэглэл” хэмээх нийтлэл гарлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй хийсэн “Өрийн дефолт болох өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт Монгол Улс жагсаж байна” хэмээх ярилцлагыг хоёрдугаар нүүрээс сонирхоорой. Мөн Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын “Ерөнхийлөгч хориг тавьчихаар хууль бүхэлдээ хүчингүй болчихгүй” хэмээх ярилцлага ч тавдугаар нүүрт нийтлэгдсэн болно. Хичээлийн шинэ жил дөхөж буй энэ үед цэцэрлэг, сургууль олны анхааралд байдаг. Цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл ч манай сонины дугаарт багтсан юм.

Улсын филармонийн авьяаслаг дуучин Ц.Хулангийн “Жазз хөгжмөөр дотоод ертөнцөө гаргадаг” хэмээх ярилцлага 12 дугаар нүүрт хэвлэгдээд байна. Мөн “Хан-Уулын иргэд газрын маргаан үүсгэжээ” сурвалжлага 19 дүгээр нүүрт хэвлэгдлээ. Шатахуун түгээх газруудыг ойрхон зайтай барихаар зэхэж байгаа нь Хан-Уул дүүргийн V, VI хорооны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Удам судар буланд нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын ач охин Б.Сарнайцэцэг “Өвөө, аав хоёрынхоо зохиолыг үргэлжлүүлэн тоглох нь миний үүрэг” хэмээжээ. Энэ мэтчилэн гадаад мэдээ, боловсрол зэрэг өөр олон булан цаг, үеийн мэдээнүүд хэвлэгдээд байна.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээнийтөвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
энтертаймент-ертөнц

Уилл Смитийн 14-тэй охин “Индиго” клипээ цацлаа

Холливудын алдартай од Уилл Смитийн хүүхдүүд удахгүй эцгээсээ ч илүү алдаршиж магадгүй. Ямартай ч түүний охин 14 настай Уиллоу өөрийн шинэ клип “Wit A Indigo”-г гаргажээ.

Их хачин энэ клипийг логикоор ойлгох аргагүй, мэдрэмжээрээ л мэдрэх байх.

Индиго гэдэг ойлголтыг одоо бараг хүн бүр мэднэ дээ, ийм хүүхдүүд ер бусын бөгөөд гоц чадвартай байдаг гэлцдэг.

Дашрамд дурдахад, Уилоу ба түүний ах Жейден нарыг индиго гэж хэвлэл мэдээллийнхэн цоллодог билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Цэрэнболдын анхны “эсрэг дүр”

Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг. Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуулах мөрөөдлийг биелүүлж “Аав” киноны дууг С.Нарантай хамтран дуулсан.

Монголын кино урлагийн “Оскар” болох “Mongolian Academy Awards-2015” шагнал гардуулах ёслолоос энэ жил “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг уг киноны дүрээрээ хүртсэн. Үргэлж ухаалаг, тайван амгалан Монгол эр хүний төрхийг илтгэсэн дүрийг бүтээдэг тэрбээр анхны эсрэг дүрээ бүтээжээ. “Дүр эсгэгчид” киног Хас форм, Улаан театр хамтран бүтээсэн аж.

Дашрамд дуулгахад, одоогоор “Марка Поло” цувралд тоглохоор Украйнд зураг авалттай яваа. Гэхдээ киноныхоо нээлтэнд заавал амжиж ирэх гэнэ шүү.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Кавальерс Смитэд цуцалсан гэрээнээс нь бага цалин санал болгожээ

Чөлөөт агент болсон бүхэн ялдаггүй. Чөлөөт агент болсон л бол хүссэн цалингаа авахгүй. Тод жишээ Ж.Р.Смит болох нь.

2015-16 оны улиралд тоглох 6.4 сая долларын гэрээнээсээ татгалзаж, илүү урт хугацааны, өндөр үнэтэй гэрээ хийх сонирхолтой байсан Смит эцэстээ нэг жилийн гэрээгээр Кавальерсдээ үлдэхээр шийдсэн бололтой.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кавальерс Смитэд нэг жилийн 6.4 саяас бага дүнтэй гэрээг санал болгосон гэнэ. Кавальерсын дээрхи шийдвэрийг ойлгоход амархан. Багийн цалингийн цэс хэдийнээ хэтэрчихсэн бөгөөд одоо доллар бүрт долларын нэмэлт татварыг лигт төлнө.

Иймд Тристан Томпсон, Ж.Р.Смит нарт их хэмжээний цалинг санал болгож чадахгүй. Хэдийнээ Леброн, Лав, Шумперт, Деллаведова, Уильямс нартай гэрээ хийсэн Кавальерст яг үнэндээ Смитийн хэрэг тийм ч их биш.

Ирэх улиралд Деллаведова холбогчоор сэлгээнээс тоглолоо гэж бодоход Мо Уильямс шидэгчийн байрлалд гарна. Тэгэхээр Смиттэй минут хуваах болж байгаа юм. Ийм байхад Кливленд шаардлагагүй тоглогчийг 6,7 саяар авч үлдэхгүй нь тодорхой боловч Смитэд өөр бусад багуудаас санал ирээгүй учир арга буюу тэрбээр нэг жилийн илүү хямд гэрээгээр тоглохоор шийдсэн бололтой.

Смит нэгдүгээр сард Кавальерсд солигдож ирснээсээ хойш 46 тоглолтонд оролцож 12.7 оноо 3.5 самбар 2.5 дамжуулалт 1.4 бөмбөг таслалтыг дунджилсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс мэргэжилтэй чадварлаг залуустай гэдгээ харуулж, Д.Нармандах үндэсний шилдгээр тодорлоо

Мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн энэ сарын 11-16-нд болж өндөрлөв. Дэлхийн 59 улсаас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй 1190 залуу Бразилийн эдийн засгийн гол цэг болсон Сан Пауло хотноо цуглан 50 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн. Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн улс оргнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг энэхүү тэмцээний гол уриа “Ур чадварыхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх”. Тиймээс Ур чадварын олимпод хүч сорьсон хүн бүр ялагч. Энд хэн нэгдүгээр байр эзэлж медалийн тавцанд гишгэв гэдэг чухал биш. Харин хийсэн ажлынх нь гүйцэтгэл олон улсын стандартад хэрхэн нийцэж байгааг харах нь тэмцээний үр дүнгийн гол хэмжүүр болдог.

Дэлхийд олимп хэмээн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнд Монгол Улс анх удаа оролцлоо. Гагнуур, мужаан, токарь, өрөг угсралт, хавтанцар наах, цахилгаан гэсэн техникийн зургаа, үсчин, гоо засал, тогооч гэсэн үйлчилгээний гурав нийт есөн мэргэжлээр 17-23 насны есөн залуу Бразилийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Анхны тэмцээндээ монгол залуус муугүй оролцсон. Тэд бүгд тэмцээний өгөгдсөн даалгавруудыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд үүгээрээ Монголын мэргэжлийн боловсролын сургалтын чанар чансаа, бэлдтгэж буй боловсон хүчний чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх анхны шанг амжилттай татлаа.

Тэмцээний дүнг албан ёсоор танилцуулсны дараа улс бүрээс нэг оролцогчийг шилдгээр тодруулдаг бөгөөд энэ шалгаруулалтад Монголын багаас мужааны мэргэжлээр оролцсон Дашзэгвийн Нармандах даалгавар гүйцэтгэсэн байдал, ажлын чанар зэргээр бусдыгаа манлайлжээ.