Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмөөрөө үхэхээр гоё…

Энэ муусайн баяачууд…харахаар хорсол төрж байна. Тэд л амар тайван амьдралыг минь булааж байна. Муусайн баячууд байгаа цагт бид жаргахгүй ээ, жаргахгүй. Хамгийн муухай нь тэд над шиг л байсан байхгүй юу…тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.

Надтай л адилхан цалингаас цалингийн хооронд гол зогоож, сонинд ороосон тамхиа хуваан татаж, автобусны тавин мөнгөн дээр ажиллаж чадвал баярлаж, маханд оочерлоод дан булуу ногдоогүй өдрийг балжинням, дашнямтайд тооцож явсан хэвтэж…тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.

Муусайн баячууд ичих нүүргүй дамын наймаа хийсэн. Чи өөрөө наймаа хийхгүй яасан юм бэ, гэж үү? Тэгээд л тэнэг юм шиг эрээнээс гахай зөөх юм уу. Муусайн баячууд өмч хувьчлалаар зөндөөн юм авсан. Би аваагүйдээ гоморхсон юм биш. Өгсөн ч авахгүй байсан. Байр хувьчлал уу, нохойн баас. Хэдхэн өрөө, тэгээд угсармал. Чаддаг юм бол буцаагаад аваач, харах юмсан.

Эх орны хишиг түгээж байгаа, амьдрал сайжирна гэж ирээд л нэг их пиар хийж гэнэ. Бүгдэд нь адилхан өгч байгаа юм чинь, яаж амьдрал сайжрах юм бэ?

Муусайн баячууд миний энэ насны зовлон болоод байна. Намайг гэрт байхад муусайн баячууд өвлийн сууцтай болоод эхэлсэн. Тэхээр нь яахав хүн юм чинь гээд өвлийн сууц барьчихаад харсан чинь муусайн баячууд орон сууцанд орсон байсан. Мачийж байж орон сууцанд ороод хувьчлаад автал нүүгээд явчихсан. Юмыг яаж мэдэхэв, буцаад хашаандаа буугаад гэр барьчихсан юм биш байгаа гээд тандтал муусайн баячууд анхны боловсон апартмент гээчийг бариулаад орчихсон.

Тэд аль ч цагт шаарууд байсан юм. Намайг усны морин тэргэн дээр хааяа дөчийн бидоноо дайдаг байхад тэд унадаг дугуйтай болчихсон. Анхны дугуйгаа авахад муусайн баяачуул мотоциклио асааж байсан. Бүр социализмд шүү.

Дараа нь намайг Дамбын ногоон Лиаз-наас зүүгдээд автобустайгаа гуйвж явахад “Москвич”-ээ унасан, арай гэж Жигули аваад хартал “эксэл”-ээрээ шунгинаад өнгөрсөн. Хүн л юм хойно хичээж байгаад Элентра аваад хартал Ландкрузерээ унаад алга болсон байсан. Ландкрузер аваад ч яах юм билээ, тэд “лексус 570”- аа унах юм чинь. Яагаад…Яасан гэж намайг ингэж байгаа юм бэ?

Ардчилаад л нэг жаргах юм ярьсан, хаа байна? Муусайн баячууд араас нь хөөх тусам цаашлаад байхад хэн жаргах юм бэ? Ер нь Цэ даргын үед тэд их цөөхөн, хүн ядуу байх тусмаа рейтингтэй байсан нь үнэн юм шүү. Сэхээтнүүдийг төөрөгдөлд ордог учраас хатуу хяналтад байлган, үе үе хашраадаг байсныг уншсанаа тодхон сананам. Сэхээтэн болоогүй эгэл олноо хайрладаг, нам нь тэдэндээ итгэн тулгуурладаг шударга цаг байгаагүй биш байсан юм гэсэн. Муу Лоохууз, цөллөгт байгаагаа мэдэхгүй хурганы арьс элдэх замаар мөлжлөг хийж цулайчихсан байхад нь хоншоорыг нь тас цохисон явдлыг өвөө маань амьд сэрүүндээ бахтай хуучилдагсан. Лоохуузыг шоронд хийсэн нь хурганы арьсаа элдэж чаддаггүй олон ардыг мөлжлөгөөс аварсан үзэл суртлын чухал арга хэмжээ болсон юм гэнэ лээ…за энэ ч яахав.

Арай гэж хүүхэнд тоогдоод гэрлэмэр болоход муусайн баячууд хоёр дахь эхнэрээ авч байсан юм. Ард биднийг авгайгаа шинэчлэх мөчид минь муусайн баячууд мисс нуудгайтай болоод эхэлсэн. Мисс нуудгай олохын цагт, тэр муусайн шаарнууд мисс эхнэртэй болох мэтээр энэ салбарт бараа тасарсан…Ёстой, шударга ёс гэж үнэхээр алга юм байна лээ, мэдсэн.

Хүн хүнтэйгээ адилхан байж болдоггүй хорвоо юм уу? Бурхан минь та намайг баян болгох гэж үйлээ үзэж хэрэггүй ээ. Баячуудыг л ядуу болгоод өг. Тэд траншейнд биш юм аа гэхэд гэр хороололд хашаанд сууж, гадаадад сурдаг хүүхдүүд нь тэргэнцрээр ус зөөг. Би баяжих гэсэн юм биш, зүгээр л сэтгэл амар унтах гэсэн юм.Эргэн тойрноо харахаар үхмээр байна. Гэхдээ тэд амьд үлдчихээр би яах юм бэ,аан. Бурхаан…аан. Цөмөөрөө зэрэг үхдэг бол би бэлэн л байна… За даа муусайн баячууд үхэж хатахгүй байгааг бодоход, бурхан гэж байдаг ч юмуу даа?

Би баяжих гэсэн юм биш. Би эдийн шуналгүй шударга ард. Хэзээ ч муусайн баячууд шиг болохгүй, гуйсан ч баяжихгүй, мэдэв үү? Би хүнтэй адилхан амьдарч үнэхээр дийлэхгүйгээс хойш хүмүүс цөмөөрөө надтай адилхан амьдраг. Болдог гэж байна шүү, болдог гэж байна.

Миний мөрөөдөл товчхон, шударга. Би цалин орлогоо нэмэгдүүлэх гээд байгаа юм биш. Аав ээж минь намайг тийм муухай шуналын микроов болгож хүмүүжүүлээгүй юм шүү…шударга ёсны төлөө л яваа хэрэг. Нийгэмд тэгш шударга амьжиргааны түвшин бий болгохын тулд өөртөө юм хурааж үзсэн, бүтэхгүй юм билээ.

Шударга ёсны төлөө өнгөрүүлсэн амьдрал маань нэг л юмыг ойлгуулсан. Би орлогоо яаж ч нэмэгдүүлсэн, муусайн баячууд байсаар л байх юм байна. Тэгээд би өөрийгөө тэдэн шиг болгох гэж үйл тамаа цайхаа болихоор шийдсэн. Оронд нь тэднийг өөр шигээ болгох гэж тэмцсэн нь дээр юм байна гэдгийг хатуу ухаарсан даа. Хэрвээ муусайн баячууд хоосроод ирвэл би хөрөнгөжих гэж зүтгэхийн зовлонгоос сална. Маш олон юмыг бий болгох боломж бага, зарим тохиолдолд огт байдаггүй. Харин бүх юм алга болгох,сүйдэх боломжтой байдаг юм билээ.

Би шийдсэн. Одоо тэмцэнэ. Ард түмэн цөхрөнгөө барахаар тэмцдэг юм, угаасаа. Хувьсгал хийнэ. Ялж ч байсан хувьсгалын бэлэн туршлага байна. Самарна даа. Хөрөнгө хураана, нийгэмчилнэ. Ийм тохиолдолд би ч гэсэн модоо барина, яадгийн. Цөмөөрөө ижилхэн ядуу болох юм чинь гоё. Хувьсгал дайснаа алж дуусахдаа цусны амтанд нэгэнт ордог тул үр хүүхдээ залгиж эхэлдэг гэсэн. Намайг ч бас алах байх. Гэхдээ л цөмөөрөө үхэх болохоор гоё…………………….?

2011 оны 12 сарын 14

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хайран залуу нас

Цэрэгт байсан анд маань тааралдаж жаал хууч хөөрөв. Тэрээр
одоогийн залуусыг “хайран залуу нас”-аа үрж байгаад харамсаж байгаагаа ярив. Олон
жил уулзаагүй болохоор түүнийг залуу насаа хэрхэн өнгөрөөснийг сонсоод үнэхээр өнөөгийн
залуус хайран цагаа алдаж буйг ойлгов. Цэрэгт байхдаа анд маань сумны хонгиогоор
элдэв зүйл хийдэг байсан. Түүнийг нь хэн ч анзаарахгүй. Харин манай хүн эхнэр лүүгээ
өгч заруулдаг байсан юм байна. Хоёр хүүхэд, эхнэрээ орхиод цэрэгт татагдсан тэрээр
гурван жилд хөөрхөн хэдэн төгрөг гэр лүүгээ явуулж амжсаныг би мэдээгүй өнгөрч.
Цэргээс халагдаад найз маань Дэнжийн мянгын зах дээр бидний ярьдгаар дэрсэн шүүр
хийж зараад хэдэн төгрөг олсон. Гэтэл арай их мөнгө олох үед нь захын байцаагч авлигаа
нэмсэнгүй гээд цагдаад бариад өгчихөж. Дараа нь самарт явж хэдэн төгрөг хийгээд
бас баригдаж, дамын наймааны давтан хэргээр 14 хоног 111-т хоригдсон аж. Зээлээр
авсан хашааных нь жаахан төлбөр дутуу байсныг далимдуулж эзэн нь өөр хүнд арай илүү
үнээр зарчихаж. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж. Харин 1990 он
гарч МоАХ МАХН-ын Улс төрийн товчоог
огцруулснаар мань эр наймаа хийж байр, машинтай болж хоёр хүүхдээ өөрийн зардлаар
гадаадад сургаж чаджээ. Залуу насандаа хатуу хөтүүг туулсны гороор тэрээр бөөрний
өвчин туссан ч эхнэртэйгээ сэтгэл хангалуун амьдарч байна. Хүүхдүүд нь түүнийг ажил
хийхийг хориглож компаниасаа тэтгэмж олгож байгаа гэнэ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 29 градус, 20 цагт 25 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 27 градус дулаан, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” нийтлэл нийтлэгджээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдээс бэлтгэсэн сурвалжлага оржээ. Энэхүү цаг үеийн асуудлаар бэлтгэсэн сурвалжлагын үргэлжлэлийг XI нүүрнээс уншаарай. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Хаянхярваа ярилцлага өгчээ. Тэрээр “АН ерөнхий сайдаа морь унасан толгойгүй хүн болгочихлоо” хэмээн шүүмжилсэн байна. Энэхүү ярилцлагыг та бүхэн II нүүрнээс уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа тус сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” нийтлэл нийтлэгджээ. Тэгвэл V, VI нүүрт тухайн өдөр өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээлэл багтсан байна. Тухайлбал, энэ долоо хоногийн улс төрийн гол дуулиан болж буй сайд нарын нэрийг өргөн барих товын талаарх мэдээлэл оржээ.

Энэ дугаарт 15 тэрбум вон Монгол руу шилжүүлсэн каргоны эзнийг БНСУ-ын хууль хяналтынхан баривчилсан , Дэд сайдаа үдэх гэж уусан Уул уурхайн яамны дарга нар хоорондоо зодолдсон зэрэг онц ноцтой мэдээллүүдийг та бүхэн “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас унших боломжтой.

Энэ өдрийн нэг гунигт мэдээ бол Монгол бөхийн дэвжээ нэгэн их аваргаараа дутах болсон харууслын мэдээлэл байлаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох бурханы оронд морилжээ.
Олноо “Халхын хар аварга” гэгддэг Д.Цэрэнтогтох агсан 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн бөгөөд улсын их баяр наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэн, 15 шөвгөрсөн хүчит бөх байсан билээ. Түүний тухай дурсамжийг “Дурсахуй” булангаас буюу XII нүүрнээс уншаарай. Харин XIII нүүрт яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан дурсамж нийтлэл орсон байна. IX нүүрт уламжлал ёсоор дэлхий дахинаа өрнөсөн мэдээлэлийн хураангуй орсон бол арын нүүрт цаг агаар, зурхай, вальютын ханш зэрэг олон сонирхолтой мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхзаяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо
өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг,
эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль
авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж,
шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх
барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд
Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон. Улмаар манай бөх медалийн
төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт
Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээгээр яллаа.

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Эмэгтэйчүүдийн -63кг-ийн жингийн торгуулийн
барилдаан эхэллээ. Ц.Мөнхзаяа торгуулийн тойрогт Хорватын жүдоч Марияна
Мисковичтэй оноолт таарлаа. Барилдааны туршид Ц.Мөнхзаяа өрсөлдөгчөөсөө илт
давуу байж, юүко үнэлгээ авч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Энэ
хоёр бөхийн хувьд өмнө нь хоорондоо хоёр удаа таарч байхад Ц.Мөнхзаяа хоёуланд
нв ялж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Д.Хаянхярваа гишүүний ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы маргаашийн
дугаарт УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагийн ярилцлага хэвлэгдлээ. Тэрбээр ярилцлагадаа “АН ерөнхий сайдаа морь унасан толгойгүй
хүн болгочихлоо” хэмээн шүүмжилжээ. Ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын II, V
нүүрээс унших боломжтой. Манай сонины дугаарыг Монгол шуудан, Улаанбаатар, Скай, Түгээмэл шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд нарын нэрийг удахгүй өргөн барьж магадгүй

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж цаг үеийн
олон асуудлаар ярилцжээ. Тэд “Засгийн газрын гишүүний орон тоо гарсан
тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн
хуулийг мөрдөж есдүгээр сарын 4-ний өдөрт багтаан сайд нарын нэрийг өргөн барих
талаар ярилцсан бололтой. Хуралд оролцсон ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал нэг
гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн нөхөн томилогдох сайд нарын нэрийг маргааш
өргөн барьж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын
30-ны өдөр буюу ирэх ням гаригт Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын
спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцоод ирэх сарын 5-ны өдөр Монголд ирэх
төлөвлөгөөтэй байгаа. Иймд Р.Гончигдоржийг УИХ-ын даргын үүрэгт ажлыг түр орлох
захирамж гаргаж магадгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цэрэннадмид ДАШТ-ээс мултарлаа

Эмэгтэйчүүдийн -63кг-ийн жингийн шигшээ
наймын төлөө Ц.Цэрэннадмид 2013 онд Рио-д болсон дэлхийн аваргын хүрэл
медальтай Нидерландын жүдоч Аника Ван Емдентэй оноолт таарсан боловч өрсөлдөгчдөө
ялагдлаа. Эн тэнцүүхэн барилдаж нэг нэг торгуультай цагийг дуусгаж нэмэлт цагт
өрсөлдөгчдөө торгуулийн оноо алдаж, дэлхийн аваргын тэмцээнийг дуусгалаа
.

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа шигшээ наймд шалгарлаа

Эмэгтэйчүүдийн -63кг-ийн жинд барилдаж буй
Ц.Мөнхзаяа шигшээ наймд үлдлээ. 2014 оны Чингис хаан гран пригийн алтан медальт
Хятадын жүдоч Ян Жунсиатай оноолт таарч өрсөлдөгчөө торгуулийн илүүгээр ялж,
шигшээ наймд шалгарч чадлаа. Тэрээр одоо 2014 оны дэлхийн аваргын хүрэл, Их
дуулгын хошой алт, 1 мөнгө, гран пригийн 4 алт, 1 хүрэл медальтай Словенийн
жүдоч Тина Трстеняктай барилдах юм байна.