Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан Тувагийн ардын жүжигчин болжээ

МУГЖ дуучин С.Жавхлан урлагаасаа нэгэнт хөндийрөн улс төрд орохоор зүтгэж буй. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАХНаас төрсөн нутаг болох Увс аймгаасаа нэр дэвшсэн ч амжилтыг эс олсон. Үүнээс хойш С.Жавхлан төр засгийн удирдлагууд үргэлж шүүмжлэх болсон юм. Тэрбээр наадмын өмнөхөн эрх баригчдыг эсэргүүцэн төв талбай дээр үсээ хуссан билээ.

Ийнхүү уран бүтээлээсээ нэлээд хөндийрч яваа С.Жавхлан өнгөрсөн жил Монгол туургатан улсын уран бүтээлчидтэй хамтран “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлж амжилттай дуусгасан. Уг төсөлд Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тува улсын уран бүтээлчид нэгдсэн юм. Тэгвэл МУГЖ дуучин С.Жавхланг Тува улс Ардын жүжигчин цол тэмдгээр шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ хувийн лабораторийг дэмжин ажиллана

Хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрийн болон экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг шинжлэх, хяналт тавих, чанартай хүнс үйлдвэрлэх, экспортлохыг дэмжих чиглэлээр МХЕГ болон хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын “Само” институт хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай харилцан ойлголцлын Санамж бичигт МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, институтийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Л.Ганпүрэв нар 2015.07.22-ны өдөр гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаатай Санамж бичигт заасны дагуу талууд хүнсний сүлжээнд оролцогсдод шаардлагатай дүрэм, журам, заавар, стандарт, бусад эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах чиглэлээр хамтран ажиллана Мөн лабораториудын баазад тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний найрлага, бүтцийн нарийвчилсан шинжилгээ, шаардлагатай асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, үе шаттай сургалт зохион байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний С вирустэй иргэдийг аравдугаар сар хүртэл идэвхтэй бүртгэнэ

Элэгний C вирусийг намнах “Харвони” эмийг Монгол Улсад ирэх аравдугаар сар гэхэд оруулж ирнэ. Иймд С вирустэй иргэдийг бүртгэх ажлыг ХӨСҮТ хариуцаж байгаа талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд дарга Я.Буянжаргал тэргүүтэй эмч нар мэдээлэл өглөө. Иргэдийн хувьд элэгний С вирустэй эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой гэнэ. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд аймгийнхаа эрүүл мэндийн нэгдэлд хандах юм байна.

Харьяа эмнэлэгт шинжлүүлсний дараа ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандах аж. Элэгний С вирусыг эмчилж, оношлоход улсын хэмжээнд 130 эмчийг сургалт хамруулж, бэлтгэсэн байна. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгийн эмнэлэгт ажиллаж байгаа тухай ХӨСҮТ-ийнхөн дуулгалаа.

Элэгний С вирустай иргэдийг ирэх аравдугаар сар хүртэл бүртгэнэ гэсэн. Учир нь тухайн үед “Харвони” эм Монгол Улсад орж ирэх аж. Гэхдээ бүртгэл бүрэн дуусна гэж ойлгож болохгүй. Бүртгэлийн ажил тодорхой үе шаттай явагдаж, эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй юм байна шүү. Нөгөөтэйгүүр түрүүлж бүртгүүлсэн нь “Харвони” эмийг авахдаа давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт байхгүй ажээ. Тиймээс иргэд одооноос харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж эхний шинжилгээгээ хийлгүүлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрыг цурманд оруулжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай ам”-нд энэ сарын 20-нд гарсан ойн түймрийг Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, орон нутгийн 27 иргэн шуурхай ажиллаж, цурманд оруулжээ.

Мөн одоогоор улсын хэмжээнд нэг ойн түймэр асч байгаа талаар ОБЕГ-аас мэдээллэв. Энэ сарын 20-нд Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам”-нд ойн түймэр гарлаа гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 44 иргэн, 4 автомашин түймрийг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв замыг ирэх сарын 14-нд нээнэ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Олон жилийн насжилттай дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилснээр дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломж хангагдах юм.
Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан байдаг.
Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармони Увсад тоглоно

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлсэн. Тэгвэл уг ойг угтаж, Улсын Филоармонийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, өнөөдөр Увс аймгийн бөхийн өргөөнд “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт болох аж.

Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүн, Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга оролцох бол дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Долгормаа /МУСТА/, Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм.

Концертын ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт, МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн сайл БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дэл Торо-д бараалхав

Уулзалтын эхэнд Л.Пүрэвсүрэн сайд цаг гарган хүлээн авч уулзаж буй БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дел Торо-д талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг БНКУ-ын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Модэсто Кастро Руст уламжилж өгөхийг хүсээд, илгээлтийг гардуулав.

Сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нь манай хоёр ард түмний ойлголцол, нөхөрлөлд суурилж ирснийг онцолж, иргэд хоорондын харилцаа хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Мөн Монгол, Кубын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан сонирхсон аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, зарим салбарт хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцах бололцоо бүрэн дүүрэн буйг мэдэгдэв.

БНКУ-ын дэд ерөнхийлөгч Улисис Розалес Дел Торо энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Эцэст нь Л.Пүрэвсүрэн БНКУ-ын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Модэсто Кастро Рустыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг нотлов.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээ болов

Бүгд Найрамдах Куба Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцон үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Куба Улс нь Латин Америк, Карибын орнуудаас анх түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож, хагас зууны туршид тус бүс нутгийн орнуудтай харилцахад Монгол Улсын найдвартай түнш, гүүр болж ирсэнд бид үргэлж талархаж байдаг. Монгол Улс найрсаг Куба Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирсэн” хэмээв.

үүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагаа нь урт хугацааны туршид түүхэн, найрсаг харилцааг бий болгосон төдийгүй энэхүү хамтын ажиллагааг цаашид ч улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг тэмдэглэв.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн яам болон бусад холбогдох албаны хүмүүс, мөн тус улсад суугаа 50 гаруй орны тэргүүн нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс 2015” баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Увс аймгийн удирдлагууд болон тус аймгаас мандсан улс төр, урлаг спортын төлөөллүүд маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв. Тэнд XX зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар болон аймгийн иргэд хүрэлцэн ирсэн байв.

Categories
мэдээ цаг-үе

Грекийн төлөө тэмцэгч

Грек улс олон улсын санхүүгийн байгууллагуудад 323 тэрбум еврогийн өртэй. Товлосон хугацаандаа зээлээ төлж чадаагүй тул дампуурлаа зарлах дөхсөн. Грекийн эрх баригчид Европын комисс, Европын төв банк болон ОУВС-тай хэлэлцээ хийсний эцэст тавьсан шаардлагыг нь хүлээн авахаар болж хариуд нь яаралтай тусламж авсан юм. Өчигдөр ОУВС-нд зээлийнхээ эхний хэсэг болох хоёр тэрбум еврог төлжээ. Өрийн асуудлаар тохиролцоонд хүрч, еврогийн бүсээс гарахгүй болсон хэдий ч Грекийн эдийн засаг олон улсын байгууллагын хяналтад бүрэн орчихоод байна.

Энэ амаргүй үед Ерөнхий сайд Алексис Ципраст улс орноо хүнд байдлаас авч гарах амаргүй үүрэг ноогджээ. Тэрээр зүүний үзлийг баримтлагч “Синампизмос” намын дарга, “СИРИЗА” эвслийн тэргүүн. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болсон сонгуулийн дүн гарсны дараахан Засгийн газрын тэргүүнээр томилогдсон. Энэ жил 41 нас хүрэх тэрээр Грекийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Афины үндэсний техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр дүүргэж дараа нь аспирантурт суралцсан. Алексис Ципрас дунд сургуульд байхдаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. 1980 онд Грекийн коммунист залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, их сургуульд орсноосоо хойш оюутны хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тиймээс ч удалгүй Грекийн үндэсний оюутнуудын холбооны төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Удалгүй “Синампизмос” намын гишүүн 1980 онд Грекийн коммунист залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, их сургуульд орсноосоо хойш оюутны хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тиймээс ч удалгүй Грекийн үндэсний оюутнуудын холбооны төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Удалгүй “Синампизмос” намын гишүүн мууд Европын Комиссын тэргүүнд хүртэл дэвшүүлж байсан удаатай. Энэ оны эхээр болсон парламентын сонгуульд түүний тэргүүлсэн “СИРИЗА” эвсэл нь маш том амжилт гаргасан юм. Парламентын сонгуульд ялалт байгуулснаар Алексис Ципрас Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Сүүлийн саруудад А.Цип рас Европын комисс, Европын төв банк, ОУВС-гийн төлөөлөгчидтэй өрийн асуудлаар нэлээд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. Улс орныхоо эрх ашгийг тууштай хамгаалж, Грекийг еврогийн бүсээс гар-гахгүй байж, өрийг нь хүчингүй болгох байр сууриа тууштай хамгаалсан юм. Эцэс сүүлд нь грекчүүдийн дунд бүх ний-тийн санал асуулга явуулж А.Ципрасыг ард иргэд нь ч дэмжсэн юм. Энэ асуудал Ерөнхий сайдын тэргүүлдэг эвсэлд хагарал гаргах шах сан. Түүний Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүнүүдтэй хийсэн хамгийн сүүлчийн хэлэлцээ 17 цаг үргэлжилсэн билээ. Грекийн Ерөнхий сайдад шаардлагыг хүлээн авахаас өөр арга бай-гаагүй. Түүний хувьд энэ нь доромжлол байсан гэдэг. Учир нь грекчүүдын нийгмийн халамж, тэтгэврийг хасч, татварыг нэмэгдүүлэхээр бол сон. Тиймээс ч пар ла-мен таар уг асуудлыг хэ-лэлцүүлэхдээ яагаад хүлээн авсан гэдгээ Ерөнхий сайд тайлбарлажээ. Ийнхүү эдийн засгийн шинэчлэлийг хэ-рэг жүүлж эхлэхээсээ өмнө А.Ципрас Засгийн газрын бүрэлдэхүүүнд өөрчлөлт хийж есөн сайдыг ажлаас нь халсан. Ингэхдээ олон улсын санхүүгийн байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн авахгүй хэмээн эсэргүүцсэн сайдуудыг явуулжээ. Энэ нь Европын комисс зэрэг олон улсын байгууллагуудаас үзүүлсэн шахалт байсан гэ-хэд хилсдэхгүй. Халагдсан сайдуудын дийлэнх нь түү-ний үзэл бодол нэгт нөх-дүүд байсан. Хямралд авт сан Грекийн ард иргэд А.Ципрасын талаар янз бүрээр ярьж байгаа. Ямар ч байсан залуухан Ерөнхий сайд улс орныхоо эрх ашгийн төлөө чадлаараа тэмцсэн. Цаашид ч тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй. А.Ципрасын ээж нэгэн сонинд ярилцлага өгөхдөө хямралаас болж хүү нь маш их зовж байгаа тухай ярьжээ. Ээж нь хүүгээ сүүлийн үед унтаж, хоол идэх завгүй ажиллаж байгаа гээд “Даанч түүнд өөр сонголт байхгүй. Миний хүү өөрт нь итгэсэн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүн” гэжээ. А.Ципрас хүүхдүүдийнхээ барааг ч харж амжихгүй ажиллаж байгаа аж.

Залуухан Ерөнхий сайд нь Эрнесто Че Геварын шүтэн бишрэгч. Тиймээс отгон хүүдээ Эрнесто гэдэг нэр хайрлажээ. А.Ципрас барагтаа хяналт алддаггүй хэмээн түүнийг сайн мэддэг хүмүүс ярьдаг гэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд бүх л анхаарлаа төвлөрүүлж чаддаг, уурладаггүй, хувийн-хаа амьдралыг олны өмнө дэлгээд байх дургүй нэгэн аж.