Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс цахим картаар зорчино

Нийтийн тээврийн шинэчлэлийн үр дүнтэй нийслэлчүүд өнөөдрөөс танилцах гэж байна. Энэ өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусанд суухдаа картаа цахим машинд уншуулж ордог болно. Гэхдээ одоогоор иргэд цахим картаа төдийлөн авч амжаагүй байгаа аж. Тиймээс иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулжээ. Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм.

“ИРГЭДЭД МЭДЭЭЛ ӨГНӨ”

Өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа болно. Иргэд цахим систем, карттай холбоотой цогц мэдээллийг эндээс авах юм. Мөн энэ үеэр цахим картаар автобусаар үйлчлүүлэх заавар, карт худалдан авах цэг, ашиглах нөхцөл зэрэг бүх мэдээллийг иргэдэд өгөх аж. Ингээд маргаашнаас нийтийн тээврийн шинэчлэл биеллээ олоод ирэхээр иргэд автобусны цахим машинаар картаа уншуулаад ордог болох юм.

“ЦАХИМ КАРТАА ТҮЦ-ЭЭС АВНА”

Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авна. Одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. Цаашид энэ тоог 400 болгох юм. Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэнэ.

Картын хувьд дотроо төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд бий. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авч болох юм.

“КОНДУКТОРТОЙ ХАРЬЦАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО”

Цахим карт хэрэглэх болнооср иргэд кондуктортой харьцаж, тасалбар авах шаардлагагүй болж байна. Зорчигч автобусанд ороод картаа машинд уншуулна. Эсвэл бэлэн мөнгөний машинд мөнгөө хийнэ. Харин энэ процессийг кондукторууд хянах үүрэг гүйцэтгэнэ.

“Яваандаа нийтийн тээврийн автобусанд кондукторын үүрэггүй болно” хэмээн албаныхан тооцоолж буй. Гэхдээ иргэд хүнээр чичлүүлж, заалгахгүйгээр өөрсдөө ухамсарлаж, цахим картаар зохистой үйлчлүүлдэг болсон цагт кондукторуудыг ажлаас чөлөөлөх бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа нийтлэл хэвлэгдлээ

Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар танд хүрч байна.

“Өдрийн сурвалжлага”-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болж буй нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тусгалаа. Уг тэмцээнд 30 гаруй улсын тамирчид оролцож буй ажээ.

УИХ-ын ээлжит бус чулганыг наймдугаар сарын 3-нд хуралдуулах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Энэ талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай хийсэн ярилцлагыг сонины тэргүүн нүүрнээс эхлүүлэн уншаарай.

Нийгэмд хүлээлт үүсгээд буй гепатитийн С вирусийг устгах “Харвони” эм ирэх аравдугаар сард монголчуудын гар дээр хүрнэ. Иймд иргэд харьяа дүүргийнхээ эмнэлгт очиж, бүрэн оношлуулах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өнөөдрийн дугаарын эхний нүүрнээс таны анхаарлыг татна.

Улс төр нүүрт Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх зураглалыг тохиролцсон талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Баримт, үзэл бодол нүүрт “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа” нийтлэл хэвлэгдлээ.

Эрүүл мэнд нүүрт элэгний С вирусийг устгах “Харвони” эм Монголд орж ирвэл эхний ээлжинд 52 мянган өвчтөн эмчлүүлэх тухай дэлгэрэнгүй нийтлэлийг хүргэж байна.

Баримт, үйл явдал нүүрт есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн тухай танд танилцууллаа.

Дэлхийн мэдээ нүүрт Грекийн өрийн асуудлаар Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна. Мөн энэ нүүрт Б.Обама Кенид айлж буй тухай, Хойд Солонгос Пуужин турших гэж байгаа, М.Шарапава Оросын хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлсэн зэрэг мэдээллүүдийг багтаалаа.

Өөрөөс нь нүүрт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уннд Кэмбэллийн ярилцлага нийтлэгдлээ.

Дэвжээ нүүрт Дэлхийн оюутны спортын наадамд 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Д.Сумъяагийн ярилцлага гарсан байгаа. Түүний хамгийн том зорилго нь олимпод хүчээ сорих гэж илэн далангүй ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Итгэлт хамбын шарил галд өртөх шахжээ

Монголчуудын ихээр зорьдог Итгэлт хамбын шүтээн бие галд өртөх аюулд орсон байна. Буриадын нийслэл Улаан-Үд хотоос 36 км-ын зайтай Оросын бурхны шашины томоохон төвүүдийн нэг болох Иволгийн хийдийн дэргэдэх Буддын сургуулийн хоёр давхар байранд өнгөрсөн шөнө гал гарчээ. Хамба лам Дашдорж энэ талаар “Гал эрчтэй тархсан ч азаар Итгэлт хамбын занданшуулсан шарил байгаа сүмд хүрээгүй” хэмээн мэдээлжээ.

Хийдийн лам нар бүгд галаас гэмтэл, түлэгдэлгүй гарсан бөгөөд тэд гал сөнөөгч нарын ажилд чадлаараа туслажээ. Сүсэгтэн олон гал гарсан шалтгааны талаар ярихдаа, “Жуулчид хэт замбараагүй ирдэг болсон нь ийм байдалд хүргэлээ” хэмээж байгаа аж. Өмнө нь Буриадын Тамчин дацан шатсан үйл явдалтай уг гамшгийг адилтгах хүмүүс ч цөөнгүй байна. Уг дацанд олон нийтийн мөргөлийн дараа гэнэт гал гарч байсан юм.

Иволгийн хийдийн дэд хамба Дагва-Очир хэлэхдээ, “Гал гарсан шалтгааныг зохих байгууллагууд тогтооно. Бид сургуулийн байрнаас ном, судар, хэрэгслэлээ зөөж гаргасан” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

ИБУИНВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолдыг өнөөдөр / 2015.07.23/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд хатагтай Элизабет Жейн Арнолдод Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэв. Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд Британийн Засгийн газар барууны орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын тусгаан тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1963 онд дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэлээ. Мөн тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байдгийг дурдаад, 2015 онд Улсын Их Хурлын төлөөлөгчдийг Британид айчлуулах чиглэлээр Монгол-Британийн парламентын бүлэг санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм.

Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолд, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад ажиллахаар ирсэндээ баяртай байна” гэлээ. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлж байв. Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран ерөнхий боловсролын сургалтад Кембриджийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд монгол хүүхдүүд гайхалтай авьяаслаг сурагчид болохыг төсөл хэрэгжүүлэгч багийнхан онцолж байсныг тэрээр уулзалтын үеэр дурдаж байлаа. Цаашид хоёр орны боловсрол, бизнес, эдийн засгийн чиглэлийн амжилттай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилт тавиад байгаа, мөн зэрлэг байгалийг хамгаалах тал дээр Монгол Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар, тэр дундаа уул уурхай, боловсролын салбар болон Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг хөндөн ярилцав. Мөн хатагтай Элизабет Жейн Арнолдын Монгол Улсын гадаад бодлого болон УИХ-ын үйл ажиллагаа, 2015 оны намрын чуулганы талаар сонирхсон асуултуудад Улсын Их Хурлын дарга хариулт өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолдод ажлын амжилт хүслээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс байлцлаахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн оюутны спортын наадамд амжилттай оролцсон тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа

БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн том универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье” гэж онцолж хэллээ.

Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам наймдугаар сарын 8-нд эхэлнэ

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн, Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран ирэх наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ.

Энэ үеэр 1922 оноос хойш Хүй долоо худагт залраагүй Очирваань бурхныг тахих, залах ёслол үйлдэх аж. Очирваань бурхан нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг даасан сахиус бурхан юм. Түүнчлэн Даншиг наадмын үеэр Хүрээ цамын ёслол үйлдэж, Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх арга хэмжээтэй. Мөн наадмын үеэр буюу наймдугаар сарын наймны өдрийн 08.00 цагт Чингисийн талбайд 1000 лам сүсэгтэн олонд зориулж, ном хурах гэнэ.

Харин хурдан морины уралдааныг цомхон зохион байгуулж, азарга, их нас, соёолон гэсэн гурван насны морь уралдуулах аж. эрлийз морьдыг уралдуулахгүй гэнэ. Түүнчлэн 256 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Наадамд зодоглох бөхчүүдийг цол харгалзалгүйгээр буюу сугалаагаар барилдуулахаар заасан байна. Ингээд энэ наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр бөхчүүд ам авч барилдах юм байна. Ингэж даншиг наадмын барилдаанаар бөхчүүдэд цол олгож буй нь тасалдсан түүхэн уламжлалаа сэргээх зорилготойг нийслэлийн удирдлагууд болон шашны байгууллагынхан онцлов.

Наадмын үеэр Сарьдагийн хийдийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоо худагт гаргахаар болжээ. Мөн хамгийн амттай айрагтай аймаг, сумдыг шалгаруулах аж. Харин даншиг наадмын бөх, морь, сур, шагайны бай шагнал нь улсын баяр наадмынхтай адил байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 100-250 төгрөгөөр буурсан байна

Махны үнэ нэг кг нь 100-250 төгрөгөөр буурсан тухай статистик судалгаанд дурджээ. Тодруулбал, хонины ястай мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 8020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайн орчим үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөвсгөл аймагт ажиллаж, усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад Хөвсгөл аймагт усан замын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл усан зам”, “Ашихай”, “Тосгол”, “Хөвсгөл трэвел”, Монгол нуур” компани, нэр бүхий 14 иргэн, 28 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Дээрх байгууллагууд тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд 9-29 хувь буюу бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2011 онд хийсэн шалгалттай харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл, найдвартай ажиллагаа сайжирсан, 6-18 хүний суудалтай, тохилог онгоцны тоо хоёр дахин өсч 28 болж нэмэгдсэн, 1-2 хүний суудалтай завиар зорчигч авч явахаа үндсэндээ зогсоон аврах ажиллагаанд ашигладаг болсон зэрэг ололттой талууд олон байжээ.

“Хөвсгөл усан зам” компаниас бусад байгууллага усан замын тээврийн хэрэгсэлд техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, тээврийн хэрэгсэлдээ техникийн үйлчилгээ, засвар хийх үечлэл, норм, норматив тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Мөн тээвэрлэлтийн замын чиглэл, маршрутаа эрх бүхий байгууллагаар албан ёсоор тогтоолгоогүй, аврах хантааз нь өмсөх зааваргүй, “Ашихай” компанийн усан онгоцны зогсоол аюулгүй ажиллагааны шаардлагад нийцээгүй, стандартын дагуу төхөөрөмжлөөгүй, орох гарах зам гэрэлтүүлэггүй байжээ.

Шалгалтын явцад илэрсэн 12 зөрчлийн зургааг газар дээр нь арилгуулж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага, зөвлөмж, өгсөн байна. Илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр авах арга хэмжээний саналыг Зам, тээврийн яам болон Далайн захиргаанд албан тоотоор хүргүүлэхээр Дэд даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Арслантай гүүрэн дэх усан хөшигний нээлт боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийж байгаа ажлуудын нэг нь усан хөшиг юм. Үндэсний Их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж, ашиглалтад хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр Арслантай гүүрний усан хөшигний нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ – ын дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Усан хөшгийг “Хан урсгал” ХХК богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Цаашид уг усан хөшигний үйл ажиллагааг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцаж ажиллах юм. Усан хөшиг нь шөнийн цагаар гэрэлтдэг бөгөөд өглөөний 08 цагаас 23 цаг хүртэл ажиллана.

Нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ – ын дарга Д.Энхсайхан “Арслантай гүүрнээс 300 метр газар усан толио үүсгэх ажлыг эхлүүлнэ. Наймдугаар сарын 10-ны өдөр гэхэд усан толионы ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхлэн олон ажлыг хийх юм. Уг усан хөшиг бол энэхүү ажлуудын зөвхөн эхлэл юм шүү. Арслантай гүүрний дээд доод хэсгийг ирэх жилээс эхлэн улам тохижуулна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Nokia ирэх долоо хоногт VR төхөөрөмж танилцуулж магадгүй

Хэдхэн өдрийн өмнө Nokia компани Лос Анжелес хотод зөвхөн тусгай зочид оролцох үйл ажиллагаа зохион байгуулах тухай мэдээллүүд цацагдсан. Энэ арга хэмжээний үер компани “HERE газрын зургийн хэлтэс”-ийн үйл ажиллагааг танилцуулах байх гэж таамаглаж буй.

Тэгвэл үүгээр зогсохгүй компани өөрсдийн хөгжүүлсэн VR төхөөрөмжөө танилцуулж магадгүй аж. Нэрээ нууцалсан эх сурвалж Re/code-д хэлснээр Nokia N1 таблетийг загварчилсан Nokia Technologies хэлтсийнхэн VR төхөөрөмж хөгжүүлжээ.

Энэ хэлтэс 2016 оноос эхлэн ухаалаг утасны загвар борлуулах тухай саяхан мэдэгдсэн. Түүнчлэн төрөл бүрийн аппликейшн хөгжүүлэх юм. Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн бол /Re/code өмнө нь бараг алдаж байгаагүй/ Nokia компани Facebook, Microsoft, HTC, Samsung зэрэг аваргууд өрсөлдөж байгаа VR технологийн салбарт хөл тавих нь.

Хэдийгээр VR төхөөрөмжийн тухай ямар нэг мэдээлэл гараагүй ч Nokia гар утасны бизнесийнхээ дийлэнх хэсгийг Microsoft компанид зарсан 2013 оноос хойшхи анхны бүтээгдэхүүн болох юм.