Categories
мэдээ спорт

Азийн нээлттэй тэмцээн өнөөдөр эхэлнэ

Asian Judo Open буюу Азийн нээлттэй тэмцээн өнөөдөр Тайваний Тайпей хотод эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээний сугалаа дараах байдлаар гарчээ.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны УАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-ын Минусинск хотноо болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Баттогтохын Эрхэмбаяр нар өрсөлдөхөөр болсон.

М.Ганболд тэмцээний эхний эхний тойрогт Индонезийн бөхтэй учраа таарсан бөгөөд хожсон тохиолдолд Их Британы бөхтэй барилдана.

Нийт 22 бөх зодоглож байгаа 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр эхлээд Лондонгийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Италийн Элио Вердетэй учраа таарчээ. Хэрвээ манай бөх учраагаа хожвол хоёрдугаар тойрогтоо Лондонгийн олимпийн аварга Арсен Галстянтай учраа таарах магадлалтай. Түүний хэсэгт ОХУ-ын нэрт бөх А.Галстян багтсан юм.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны улсын аварга Эрдэнэцогтын Гэрэлмаа эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй барилдана. Хэрвээ манай бөх учраагаа хожвол группын аваргын төлөө Словен, Вьетнамын бөхчүүдийн хожсонтой оноолт таарах юм. Мөн 57 кг-д Баярбатын Баасанжаргал Туркменистаны бөхтэй оноолт таарч, хожвол БНСУ, Тайваний бөхчүүдийн ялагчтай группын аваргын төлөө барилдана.

Харин ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд энэ тэмцээнд өөрийн -78 кг-ын жинд эхний тойрогтоо Энэтхэгийн бөхтэй барилдах бөгөөд хожвол хагас шигшээд Португалын Яхима Рамирез, БНСУ-ын Сун Чо-Роны хожсонтой барилдах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-г хаанаас худалдан авч, хэрхэн захиалж унших вэ?

“Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар тантай хамт угтдаг уншигч та бүхний оюуны талх юм. Манай сонины өглөө бүрийн шинэ дугаар дэлхийн өнцөг булан бүрт уншигчдынхаа гарт очиж мэдээ, мэдээлэл, оюуны цангааг нь тайлж байгаа билээ. Монголын үндэсний өдөр тутмын хамгийн том хэвлэл “Өдрийн сонин” Монголд хамгийн олон хувиар хэвлэгддэг төдийгүй захиалагч уншигчдынхаа тоогоор үргэлж тэргүүлж байна. Ойрын өдрүүдэд уншигч захиалагчдын тоо эрс ихссэн тухай судалгаа хүртэл гарчээ. Учир нь зуны улиралд зарим сонин хэвлэл хэвлэгдэхгүй байгаа учраас уншигчид цаг үеийнхээ мэдээ, мэдээлэл болоод онц сонирхолтой нийтлэл, улстөр, урлаг спортын сенсаци ярилцлага, нийгэм эдийн засгийн үнэн бодит сурвалжлага, тэмдэглэлийг уншихаар иргэд “Өдрийн сонин”-г сонгох болжээ. Тиймээс уншигч захиалагчдын ийн өссөн байна. Түүчнлэн “Өдрийн сонин” сонин борлуулах цэгүүдэд хүрмэгц худалдаалагдаж дуусдаг бөгөөд хамгийн эрэлттэй хэвлэл болохыг борлуулагчид онцолж байна.
Оюунлаг иргэн та ч гэсэн сонирхолтой, үнэн бодит мэдээ мэдээлэлийг цаг тухайд нь авахыг хүсч байвал, хэрвээ “Өдрийн сонин”-г хаанаас худалдан авах, хэрхэн захиалага хийхээ мэдэхгүй байгаа бол танд дараахи мэдээллийг хүргэе.
Та “Өдрийн сонин”-г цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч уншиж болно. Цаасан хэвлэлээр улиралд 78 дугаар гардаг бөгөөд улирлын захиалгын үнэ 19600 төгрөг. Гэхдээ та өөрийн биеэр “Өдрийн сонин”-ы редакц дээр ирж захиалга өгвөл 14300 төгрөг болж хөнгөлөгдөх юм. Цахим хэлбэрээр захиалсан тохиолдолд сарын 3000 төгрөг, улирал нь 9000 төгрөгийн үнэтэй. Хэрвээ та “Өдрийн сонин”-ы цахим хэлбэрийг сонгосон бол тус сонины www.dailynews.mn ,www.admin.dnn.mn гэсэн хаягаар орж “ЦАХИМ ӨДРИЙН СОНИН” цонхонд хандан зааврын дагуу захиалга хийх боломжтой юм. “Өдрийн сонин”-г уншигч та бүхэн сонин борлуулах бүх цэгээс худалдан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

”Говь шанхын хурд” наадам болж байна

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Говийн бүсийн “Говь шанхын хурд-5″ уралдаан өнөөдөр нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Categories
мэдээ спорт

Усан спортын ДАШТ эхэллээ

Владимир Путин

Фото: Hannibal Hanschke / Reuters

“Казань-Арена” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон усан спортын Дэлхийн аварга шалгаруулах XVI тэмцээний нээлтэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ДАШТ-ий зочид, тамирчид Оросын ард түмний зочломтгой занг үнэлэн, мэдрэх болно гэдэгт найдаж буйгаа дурьджээ. “ДАШТ-ийг амжилттай явуулахын тулд бид бүхнийг маш сайн бэлтгэж, зохион байгуулсан. Тамирчдад ур чадвар гарган өрсөлдөхийг хүсье. Медалиудыг хамгийн чадалтай нь авдаг. Хамгийн гол нь энэ тэмцээний шударга өрсөлдөөний уур амьсгал, харилцан хүндэтгэл, нөхөрлөл бид бүгдийн сэтгэлд үүрд үлдэх нь гайхалтай” хэмээн Оросын ерөнхийлөгч тамирчдад хандсан үгэндээ онцлов.

Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа ОХУ-д болж байгаа нь энэ юм. ДАШТ-д 190 орны 2400 орчим тамирчин оролцох бөгөөд 75 багц медалийн төлөө наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл өрсөлдөх юм.


Усан спортын ДАШТ-ий нээлтийн ёслолын гэрэл зургаас…

Categories
мэдээ соёл-урлаг

Олон өдрийн дугуйн уралдаан эхэллээ

Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр болох юм. Тамирчид Улаанбаатар –Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар найман этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийнэ.

Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ ялагчаар тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Батхүүгийн соёмбо зээрд айрагдлаа

Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.

Нээлтийн ёслолын өмнө эрлийз азарганы уралдаан болж, морьд барианд орлоо. Азарганы уралдаанд Архангай аймгийн Өндөр -Улаан сумын харьяат Бадамжунайгийн хүрэн халзан түрүүлэв. Аманд хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уяач Батбаатарын хүрэн, гуравт Гаваагийн Батхүүгийн соёмбо зээрд, дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Гөлөгөөгийн буурал, тавд Дунд аймгийн уяач Өнөрбуянгийн хул азарга орлоо.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эрэгтэй баг аман хүзүүдлээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх олон улсын Ү дахь тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.

Манай баг эхний тойрогт Казахстаны 2 дугаар багтай хүч үзэж 5:3 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт Казахстаны 1 дүгээр багтай өрсөлдөж Э.Бэхбаяр, Б.Номин /6:6/, М.Ганзориг, О.Үйтүмэн /2:6/ нар ялж Б.Анхбаяр, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга /0:2/, Д.Жаргалсайхан /0:10/ нар ялагдаж багаараа 4:4 оноогоор ялагджээ. Дараа нь Узбекийн багийг хожиж Энэтхэгийн багт ялагдаж Хоёрдугаарт байрт орлоо.

Казахстаны 1 дүгээр баг Монголын багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Энэтхэгийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 5:3 онооны харьцаагаар хожсон амжилтаар Нэгдүгээр байр эзлэлээ. Казахстаны 2 дугаар баг Энэтхэгийн багийг 5:3, Узбекийн багийг 8:0 багийг онооны харьцаагаар хожиж Монголын багт 3:5, Казахстаны 1 дүгээр багт 5:3 онооны харьцаагаар хожигдож гуравдугаар байрт оржээ.

  • Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг
  • Хоёрдугаар байр Монголын баг
  • Гуравдугаар байр Казахстаны 2 дугаар баг

Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Номин, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй манай баг эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор өрсөлдсөн байна.

Нэгдүгээр байр эзлэсэн багт 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багт 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багт 5 мянган ам долларын шагнал олгож байгаа юм. Өнөөдөр эмэгтэй багуудын тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм

Хөгжим бүжгийн коллежийн уулзварыг өнөөдрөөс хаана

Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд өнөөдрөөс эхлээд засвар арчлалтын ажил хийнэ. Тиймээс тус хэсгийн замыг өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Categories
мэдээ нийгэм

Баян-Уул суманд гал унтраах анги байгуулахаар болжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын газар болж өргөжин, Баян-Уул суманд аврах гал унтраах анги байгуулаар болжээ. Өнгөрсөн хавар гарсан тал хээрийн түймэрийн үеэр ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Дорнод аймгийн зарим сумдад гал унтраах анги байгуулах тухай аймгийн удирдлагатай санал солилцон энэ үеэр аймгийн зүгээс газар нутаг болон эрсдлийг тооцоолж Халхгол, Дашбалбар суманд гал унтраах анги байгуулах талаар саналаа хэлсэн бөгөөд энэ асуудал явсаар Гал унтраах нэг ангийг Баян-Уул суманд байгуулах шийдвэр гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрлийз дээд насанд Б.Батбаатарын өсгий цагаан хар түрүүлэв

Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх наадмын эрлийз дээд насанд нийт 39 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Б.Батбаатарын өсгий цагаан хар морь түрүүлэв.Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Жамъяангий халиун, гуравт Төв аймгийн Зуунмод сумын Д.Алтанхуягийн хонгор, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын Лувсанбалдангийн халтар, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ч.Бүрэгдээгийн бор бариаллаа.