Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт “Сэтгүүлч С.Баттулгыг баривчилж буй нь Ардчилсан намын нэр хүндийг гутаах гэсэн хууль шүүхийнхний ажил бололтой” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы энэ удаагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарч уншигч, захиалагч нартаа хүрч байна. Өнөөдрийн дугаарт гарсан онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс тоймлон хүргэе. Даваа гариг бүрт хүргэдэг “Танайд өнжье” брэнд булангийн энэ удаагийн дугаарт “Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх” орлоо. Монгол бөхийн төлөө нэгэн насаа зориулж яваа энэ эрхмийн талаар 12, 13 дугаар нүүрээс амтархан уншаарай.

Л.Гансүхийн хэргийг шүүх шүүгч Х.Идэрийн төрсөн дүү прокурор Х.Тамирыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ талаар “Л.Гансүх нарт ял оноохын тулд АТГ прокурор Х.Тамирын хэргээр шүүгчийг барьцаалав уу” хэмээх эрэн сурвалжлах материал 7 дугаар нүүрт хэвлэгдлээ. Мөн баримт, үзэл бодол буланд манай сэтгүүлч М.Мөнхцэцэг “Сэтгүүлч С.Баттулгыг баривчилж буй нь Ардчилсан намын нэр хүндийг гутаах гэсэн хууль шүүхийнхний ажил бололтой” нийтлэл хэвлэгдсэн.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой хийсэн “Тавдугаар цахилгаан станцын нэмэлт гэрээнүүд есдүгээр сард зурагдсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншиж сонирхоорой. Мөн эх орон сумаас эхэлнэ, томилолт, дэлхийн мэдээ, энэ өдөр зэрэг булангууд гарлаа.

Дашрамд дуулгахад, манай сонинтой холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987 дугаараас лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Урт автобус ирэх сард нийтийн тээвэрт явна

Урт автобусыг ирэх сард явуулахаар болсонтой холбогдуулан 40 газрыг засч, янзалжээ. Уг автобусыг ирэх наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болсон. 21метр урттай уг автобусыг нийслэлд явуулахад зарим зам, тойргийг янзлах шаардлагатай хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж бүрэн чөлөөлсөн гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр өглөө.

Урт автобусыг төв зам дагуу буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл явуулахаар болсон. Иймээс энэ зам дагуу 40 байршлыг засч дуусчээ. Ингээд ирэх сарын 15-наас урт автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна.

Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг юм байна. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Увс, Сэлэнгэд гарсан түймрийг унтраажээ

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 11:00 цагт галыг унтраажээ. Улмаар багийн Засаг дарга Н.Баянмөнхөд хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн хоёр иргэн, нийт 14 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 15:15 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагч С.Мартад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн-Улаанбаатар чиглэлд унтлагын автобус явдаг болно

Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд хатуу хучилттай замаар холбогдсон их багтаамжийн автобусанд цахим системийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байгаа аж. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс хот хоорондын автобусны тасалбарыг интернэтийн орчинд хаанаас ч захиалах боломжтой болсон.

Иргэд заавал драгонд очиж тасалбар бичүүлдэг байсан. Үүнийг хялбарчилж Автотээврийн үндэсний төвийн сайт руу орж тасалбараа захиалах боломжоор хангажээ. Эхний ээлжинд унтлагын автобусыг Хөвсгөл Улаанбаатар, Улаанбаатар Хөвсгөл чиглэлд нэвтрүүлсэн. Цаашид наймдугаар сард багтаад Улаанбаатар-Говьсүмбэр-Сайншанд-Эрээн, Эрээн-Улаанбаатар чиглэлд унтлагын автобусыг явуулахаар ажиллаж байгааг албаны хүн онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Галзуу, боом өвчний зургаан голомтод хөл хорио тогтоогоод байна

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний хэд хэдэн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал нэг аймгийн хоёр сумын нутагт боом өвчний гурван тохиолдол, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурван тохиолдол, нийт хоёр аймгийн таван сумын нутагт зургаан тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Тодруулбал Булган аймгийнБаяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар, Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин, Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар, Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар тус тус галзуу, боом өвчин тогтоогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөр нас барсан нь тогтоогджээ

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар 14 настай эрэгтэй Г 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах иджээ. Улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан байна. Нас барсан иргэний цогцосноос дээж авч шинжилсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт гарсан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

УИД-ээс Баруун 4 зам хүртэлх замыг түр хаагаад байна

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа билээ. Тус ажлын сүүлийн шат долдугаар сарын 13-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Дашрамд, энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж байгааг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханаар өвчилсөн 62 хүн эмчлүүлж байна

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 20,890 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1,188 хүн лабораторийн шинжилгээгээр, 6,800 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдаад байна.

ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 5 хүн эмчлэгдэн гарч, 62 хүн одоо эмчлэгдэж байгаа юм. Үүнээс 57 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 7 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Categories
мэдээ спорт

“Тал нутгийн Монгол” тэмцээнд 400 гаруй тамирчин оролцож байна

19 дэх удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Төв аймгийн нутаг Өндөр довд өнөөдөр болж байна.

Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол орны 500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн 5 км, 10 км, 21 км-ын зайд болох юм. Манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Одоос бусад шилдгүүд энэхүү тэмцээнд хурд сорьж байна.

“Тал нутгийн Монгол” тэмцээн ДАШТ-ий өмнө, Монголын хөнгөнатлетикийн холбооны 55 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болж буйг зохион байгуулагчид онцлов. Уламжлал ёсоор 21 км-т түрүүлсэн тамирчинд даага бэлэглэх аж. Тэмцээний дүнг эргэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

ҮЦХ ”Байгаль хамгаалах сан”-тай хамтарна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь бүтээн байгуулалтын ажлууд хийхээс гадна иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор олон төсөл хөтөлбөрүүд санаачлан ажилладаг билээ. Энэ ажлынхаа хүрээнд тус төвийн дарга Б.Саранчимэгийн санаачлагаар “Эко танхим” байгуулах ажил 2014 оны наймдугаар сараас эхлэн үргэлжилсээр байна. Уг танхимд нийт 30 гаруй байгууллага хувь хүмүүсээс 200 орчим ном, товхимол сурах бичиг, гарын авлага судлагааны материалууд цугларсан байна.

Энэ ажлын хүрээнд өчигдөр БОНХЯ-ны “Байгаль хамгаалах сан” тус танхимтай хамтран ажиллахаар санамж бичиг зурсан бөгөөд “Итгэлийн төгөл”-д мод тарьж, ногоон Улаанбаатарын төлөө нэгдлээ.