Categories
мэдээ нийгэм

Нийслэлд шинээр барих барилга байгууламж, авто замын зураг төсөв боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/446 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нэгдүгээр хавсралтаар батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт тус тус даалгав.

Мөн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон-2015” үеэр нийтийн тээврийн үйлчилгээний зураглал гарлаа

Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр болно.

“Улаанбаатар марафон-2015”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлийн замналд өөрчлөлт орж нийтийннийт 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байна. Гол гудамж замууд хаагдах үед чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 “ХМК – Офицеруудийнордон”, Т:3 “3.4-р хороолол- БММЗ”, Т:4 “Вокзал – Ботаникийнцэцэрлэг”, Т:5 “Офицеруудынордон – 3,4 хороолол” чиглэлийн үйлчилгээ зогсоно.

Categories
мэдээ нийгэм

“Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ. Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны 2015 оны нээлт ирэх 6 дугаар сарын 6-нд болох гэж байна. Энэ нь Нийслэлийн “Автомашингүй өдөр” болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны зохион байгуулдаг унадаг дугуйн парад ч мөн болох юм. Унадаг дугуйн параданд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээний нэг болоод байна.

Categories
гадаад мэдээ

Жон Керри Бостонд очлоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Францад Альпийн нуруунд дугуй унаж яваадтүнхээ хугалсан билээ. Түүнийг нисдэг тэргээр Швейцарьт эмнэлэгт авчири яаралтай тусламж үзүүлсэн юм. Харин өчигдөр Ж.Керри Бостонд очиж нисэх онгоцны буудлаас шууд эмнэлэгт очсон байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан Тавантолгойн ажлын хэсэг өнөөдөр 13.00 цагаас “А” танхимд хуралдах гэж байна. Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхэд дүгнэлт гаргах уг ажлын хэсэг Засгийн газар болон холбогдох яамдаас зарим баримт бичгийг авах хүсэлтээ илгээснээ өмнө нь мэдээлж байсан юм. Тодруулбал хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан дүнг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тогтоол, яамдаас авсан саналыг хүсээд байгаа билээ. Үүнээс гадна Тавантолгойн гэрээний төслийн англи хувилбартай танилцах хүсэлт тавьсанаа саяхан мэдээлж байв.

Categories
гадаад мэдээ

Хөх мөрөнд 405 жуулчинтай хөлөг онгоц живжээ

Хятадын Янцы буюу Хөх мөрөнд даваа гаригийн орой “Дорнын од” нэртэй хөлөг онгоц живсэн байна. “Синхуа”-гийн мэдээлснээр хөлөг онгоцонд 458 хүн зорчиж явжээ.

Хөлөг хүчтэй шуурганд дайрагдан богино хугацаанд живсэн гэж аврагдсан ахмад нь хэлжээ. Осолдсон онгоцонд багийн 47 гишүүн, 405 жуулчин, жуулчны агентлагийн таван ажилтан явсан аж. Одоогоор Хөх мөрөнд аврах ажиллагаа явагдаж байна. Бороо, хүчтэй салхи аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. 20 хүнийг аварсан гэх мэдээлэл байна.

Categories
гадаад мэдээ

10 сая ам.доллар шилжүүлсэн хэмээн буруутгав

ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькег 2008 онд тус холбооны данснаас дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жек Уорнерийн данс руу 10 сая ам.доллар шилжүүлсэн байна.АНУ-ын эрх баригчид үүнийг маш том хээл хахуулийн хэрэг хэмээн үзэж байгаа талаар “New York Times” сонинд бичжээ. Энэ хэрэг нь ОУХХ-ны нөлөө бүхий гишүүдийг баривчилах үндсэн шалтгаан нь болсон байна. Үүнээс үзэхэд тус холбооны ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсон Йосеф Блаттер нь хээл хахуулийн хэрэгт холбоотой гэдэг нь гарцаагүй бололтой.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг хойшлуулж магадгүй нь

Улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, 9200 сэжигтэй тохиолдолд бүртгэгдээд байгаа тул олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг ХӨСҮТ-өөс анхааруулж буй. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 4-нд эхлэхээр товлосон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа түр хойшилж магадгүй нь. ЭМСЯ-ны дэд сайд ийм зөвлөмж гаргасан байна. Гэхдээ яг хэзээнээс, хэд хоногоор хойшлуулахыг Нийслэл, аймгийн засаг дарга нар шийдэх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо, Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлт;

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

4.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.

06 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Газрын тосны асуудлаар Уул уурхайн яамны мэдээлэл сонсох;

Бусад.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

Бусад.

5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;

Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 08.30 цагаас 334 тоот өрөөнд;

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас “Г” танхимд;

Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 419 тоот өрөөнд;

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 354 тоот өрөөнд;

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;

“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.

Categories
мэдээ нийгэм

Увсад есөн метр өндөр номон пирамид босгожээ

Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд есөн метр номон пирамид босгох талаараа “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын залуус хэвлэлийн хурал хийж байсан билээ. Тэд Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Booк challange” номын хандивын аян эхлүүлсэн бөгөөд ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрсэн. Улмаар аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд есөн метр пирамид босгох талаараа мэдээлж байсан. Харин өчигдөр энэ санаачлага ажил хэрэг болж, сар гаруй хугацаанд өрнүүлсэн ‪#‎bookchallenge аянаа хааж, амласан ёсоороо пирамидаа босгожээ. Хүүхдийн баярыг номын баяр болгож тэмдэглэж пирамид босгосон нь ном өрсөн явдал биш хүүхдийн оюунд пирамид босгох эрхэм зорилготой юм хэмээн “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын залуус хэлж буй юм. Пирамид босгосны дараагаар номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх юм байна.