Categories
мэдээ нийгэм

Архангайд галзуу өвчин гарчээ

Зарим аймагт галзуу өвчин гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутагт нийт гурван үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нар татвараа төлөх боломжтой

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татвараа төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж зохицуулагдсан байдаг.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллуулсан. 2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Харин хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Татвар төлөх хуулийн хугацаа дууссан учраас нэмэлт цэгүүдийг буулгаж байна. Харин хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нар дүүргийнхээ Татварын газар болон “Дүнжингарав” худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд татвараа төлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэг” төвийн уулзварыг энэ сарын 25 хүртэл хаана

Улаанбаатар хотын дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байна. Энэ сарын нэгнээс эхэлсэн ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг маргааш хүртэл хааж, дулааны шугамын шинэчлэх аж. Үүнээс гадна Төв Шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 7-25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

“WINDOWS 10” ирэх сард хэрэглээнд гарна

“Microsoft” компани үйлдлийн системийнхээ дараагийн хувилбар болох “Windows 10”-ийг ирэх сарын 29-нд гаргах гэж байна. “Windows 7” болон “Windows 8.1”-ийг ашиглаж байгаа хэрэглэгчид “Windows 10” үйлдлийн системийг үнэгүй татаж авч хэрэглэх боломжтой аж. Нэг дор дэлхийн 190 оронд ашиглах боломжтойгоор нээлтээ хийнэ гэж компанийнхан мэдээлжээ. Долдугаар сарын 29-нөөс хойш худалдаалагдах “Microsoft”-ийн төхөөрөмжүүдэд энэ үйлдлийн системийг суулгасан байна. 2018 он гэхэд “Windows 10” үйлдлийн системийг дэлхий даяар нэг тэрбум төхөөрөмжид ашиглана гэж “Microsoft” компани тооцоолсон аж.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч монгол залуу Данкон маршийн рекордыг эвджээ

Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уг маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг аж. Тус маршийг армийнхаа бэлэн байдлыг шалгах зорилгоор зохион байгуулдаг гэнэ. Данкон-2015 НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан байна. 80 гаруй орны 320 энхийг сахиулагчид тэмцээнд оролцжээ. Хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон аж. Монголоос 11 энхийг сахиулагч оролцсон байна. Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид өрсөлджээ. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлсэн байна. . Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордийг 02 цаг 07 минут болгон шинэчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шугамд засвар үйлчилгээ хийх хуваарь

Энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.

Сар, өдөр

Дүүрэг

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектуудын байршлын тойм

2/YI

Баянзүрх

10.00-17.00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян, Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам

11.00-17.30

28-р хороо Хужирбулангийн 5-6, 36, 38, 40-46, 11-83-р гудамж, эцэс орчимд

12.00-16.30

3-р хороо 12-р хороолол 47, 58-р байр, СЭЗДС, СЭЗДС-ийн орон сууцны барилга, ХХААЯ, УСУГ, Шашны сургалтын төв болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.00

15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустайн чиглэлд

10.30-17.00

19-р хороо Гүнт, Гоодой, Жигжид зуслангийн чиглэлд

Чингэлтэй

10.00-17.00

19-р хороо Салхитын зуслан чиглэлд

Баянгол

11.00-15.00

6-р хороо Улсын 3-р төв эмнэлгийн зарим хэсэгт

Хан-Уул

10.30-18.00

11-р хороо Зайсан цогцолбор, 35-р цэцэрлэг, 32-р сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэц, МААЭШХ орон сууц, ХАА-н техникийн корпораци, Бөхбат, Цас констракшн, Модун ХХК-ууд, 11-р хорооны цагдаагийн хэсэг, Эмнэлэг, ХААИС-ийн оюутны 3, 4-р байр, Бошингийн ам болон ойр орчимд

Сонгино хайрхан

10.30-11.00

7-р хороо 11-18-р гудамж болон ойр орчимд

10.30-18.00

32, 22, 29, 7-р хороо Баруун турууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, Мандалын 4, Баянхошууны 9, 10-р гудамж, ЭХТТБУТ-ын аж ахуй болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-15-р байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах үйл ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс болон ойр орчимд

3/YI

Баянзүрх

11.00-17.30

7-р хороо 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Баясах трейд, Дорнын өргөө болон ойр орчимд

Сүхбаатар

11.00-17.00

15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустай чиглэлд

11.00-17.30

11, 13-р хороо Хангайн 2-40, Рашааны 2-24, Зүүн Сэлбийн 1-10-р гудамж, Алтжин ШТС, Говь түшээ ХХК, Номин супермаркет, Сансар худалдааны төв, Царам трейд ХХК, Сод монгол ШТС, Ус өргөх насос болон ойр орчимд

Чингэлтэй

11.00-17.00

19-р хороо Салхитын чиглэлд

Баянгол

10.30-11.30

20-р хороо Барс-2 худалдааны төв болон ойр орчимд

10.30-18.00

4, 1-р хороо 2-р хороолол 6а, 7а, 7, 9-16, 15а, 16а, 20а, 22а, 013-016-р байр, 164-р цэцэрлэг, 20-р сургууль болон ойр орчимд

Хан-Уул

12.00-15.00

10-р хороо Жаргалан эко хотхон, Зуурмагийн үйлдвэр болон ойр орчимд

Сонгино хайрхан

10.00-17.00

29, 18-р хороо Монгео, 22а, б , 23а, б, 27, 131-ийн 1-6, 14а, б, 143-р байр, Драгон төв, Газрын тосны газар, Сүлжмэлийн үйлдвэр болон ойр орчимд

10.30-18.00

32, 22, 29, 10-р хороо 384-ийн гарам, БТУ-2, 4, 5, 12, Хөтөлийн 1-4-р гудамж

11.00-12.00

22, 32-р хороо Тахилтын зарим хэсэг, Эмээлт шандын 7-13-р гудамж болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв орон сууц болон ойр орчимд

Төв аймаг

10.00-18.00

Баянцагаан сумын ЗДТГ, Банк, Сургууль, гэр хороолол

4/YI

Баянзүрх

11.00-17.30

16, 23, 28-р хороо 9-19, 27 Б, 45, 74, 100-104-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон, Баатархайрханы гудамж, Хужирбулангийн 1-р хэсэг, 2а, 3а, 5-10-р гудамж, Сургуулийн задгай болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.00

19-р хороо Голомт хотхон, Янзага зуслан, Багабаян амралт, Хандгайт, Хуурай мухар, Билгүүний энгэр, Санзай, Майхан толгой, Баянбулаг зуслан

11.00-17.00

15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустай чиглэлд

Чингэлтэй

11.00-17.00

19-р хороо Салхитын чиглэлд

Хан-Уул

10.00-17.00

3-р хороо. УБЦТС ХК-ийн ӨХТТ, Залуу монгол, Гоёо ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

10.30-18.00

11, 15-р хороо Маршал таун хотхон, Удирдлагын академи, Баярсконстракшн, Дагиймаагийн барилга 4-р байр, Монгол шуудан банк, Рашаан судлалын үндэсний төв болон ойр орчимд

Сонгино-хайрхан

10.30-11.30

22-р хороо Иргэний хамгаалалтын ЦА, Хилчний 18-24-р гудамж

10.30-18.00

20, 32, 10, 8-р хороо Хайрханы 1-10, Туулын 1-12, Товчоо Т-задгай гудамж, ЗБУ 5-6, 12-20, АШҮН-120, 84-р гудамж болон ойр орчимд

14.00-14.30

20-р хороо Монгол машин ХХК

14.30-15.00

20-р хороо Хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр, Мон дельта, Дөрвөн хүчтэн, Тананцар ХХК-ууд, хуучин товчоо орчимд

Налайх

10.00-18.00

7-р хороо Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэн, Тэлмэн констракшны барилга

Төв аймаг

10.00-18.00

Баянчандмань, Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын чиглэл

5/YI

Баянзүрх

11.00-17.30

16-р хороо 16-р хороолол 21, 22, 25, 25а, 27, 27а, 29, 67, 68, Дандарын 11, 19, 28, 31, 34, 68, Төмөр замын 200-203, УХ 9, Хайрцагны 24, ЭМЯ-ны 1-3-р байр, 44, 53-р сургууль, УБ нэгтгэл, 8-р цэцэрлэг болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.00

19-р хороо Голомт хотхон, Янзага зуслан, Багабаян амралт, Хандгайт, Хуурай мухар, Билгүүний энгэр, Санзай, Майхан толгой, Баянбулаг зуслан

10.00-17.30

19-р хороо Шаргаморьт, Салхит зуслангийн чиглэлд

14.30-17.30

1, 6-р хороо 16-р цэцэрлэг, Зориг сан, ГХЯ болон ойр орчимд

Чингэлтэй

10.00-17.30

14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслангийн чиглэлд

Баянгол

10.30-18.00

1, 4-р хороо 2-р хороолол 2а, 3а, 4а, 5а, 6а, 7а, 1-6, 017, 018, 17, 27, 30-р байр, Петростар ШТС, Угтахуй өрхийн эмнэлэг, Ханбүргэдэй орчимд

Сонгино-хайрхан

10.00-17.00

20-р хороо Мэдээлэл холбооны сүлжээ, Цэвэрлэх байгууламж орчимд

11.00-12.00

20-р хороо 158-р ЦА болон ойр орчимд

10.30-18.00

20, 9-р хороо, Жаст ойл, Авто импекс, Орд констракшн, Эрчим ундраа, Жонон сүү, Тээврийн үйлчилгээний төв, Баруун Баян-Уулын 5, 12, Зүүнсалааны 5-р гудамж болон ойр орчимд

14.00-14.30

22-р хороо Тахилт чиглэлд

14.30-15.00

32-р хороо Баруун туруун чиглэлд

Налайх

10.00-18.00

5-р хороо Городокын сургууль, Цэцэрлэг, байрууд болон ойр орчимд

Төв аймаг

10.00-18.00

Баян сумын хорихын гэр хороолол, Хаан банк, Төрийн банк, ЗДТГ, Эмнэлэг, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг болон ойр орчимд

6/YI

Сүхбаатар

11.00-16.30

10, 11-р хороо УБЕГ, ЦЕГ-ын холбоо хэлтэс, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв болон ойр орчимд

8/YI

Баянзүрх

12.00-13.00

21, 27-р хороо Сэлбийн 18, 20-25, 31, 36-р гудамж болон ойр орчимд

12.00-14.00

8, 10, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 12-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5-р гудамж, Алтан тэвш АОС, Техник форум, Монскан, МТ ШТС, Элмеко, Шим өгөөмөр, Миш маш, Мобиком, Түмэн сант тэнгэр Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэшнл ХХК-ууд, Well mart, Нийтлэг үйлчилгээ, Ботаникийн хүрээлэн, 8, 20-р цэцэрлэг, 69 айл, Сайрын харгана, Бодь зул сан, Махаяан Дарь эх сүм, Си Пи, Эм Си ХХК-ууд болон ойр орчимд

13.00-14.00

10-р хороо Сан Энд Три ХХК, Агро тех импекс ХХК болон ойр орчимд

14.00-15.00

12-р хороо Жанжины гудамж, Well mart болон ойр орчимд

15.00-16.00

20-р хороо Баяндөхөмийн 13-25-р гудамж

16.00-17.00

15-р хороо 7, 8, 9-р байр болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.30

19-р хороо Шаргаморьт, Салхит зуслан чиглэлд

11.00-17.30

18-р хороо Шарга морьтын 1, 2-р буудал, Зуунмодны зарим хэсэгт

Чингэлтэй

10.00-17.30

14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслан

11.00-16.00

2-р хороо 2-40 мянгат 23, 25, 33-р байр, Барилгын коллеж, 2-р цэцэрлэг, Нийслэлийн ҮЭХ, Нарантуул шилтгээн, Нийгмийн хэв журам хамгаалах төв, ҮЭХ-ны үйлдвэр үйлчилгээний төв болон ойр орчимд

Баянгол

10.30-18.00

1, 4-р хороо 2-р хороолол 3-12, 19, Т3-60-р байр болон ойр орчимд

Хан-Уул

10.30-18.00

10, 12, 13-р хороо Сонгинын амралтууд, Био үйлдвэр, Гоц халдварт, Биогийн уурын зуух, орон сууц, гэр хороолол

10.00-18.00

1, 11-р хороо Сэргээн засах клиник, Зайсан 11-р хэсэг Туул ривер кондо, Модун ХХК, Нэмүт констракшн, Ноблес, 17, 19-р байр, Цоглог, Бумба хотхонууд, Газар шилтгээн, Энэрэл интернэшнл, Русский констракшн ХХК болон ойр орчимд

Сонгино-хайрхан

10.30-18.00

1, 9-р хороо Толгойтын 10-24, 50-58, Нарангийн гол гудамж, Зүүнсалааны 4, Зүүн Баян-Уулын 32-35, 16-р гудамж болон ойр орчимд

11.00-12.00

25-р хороо Одонтын 16-19-р гудамж болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

5-р хороо Городокын ус сувгийн ажилчдын байр, Гандан уул

Төв аймаг

10.00-18.00

Баян сумын Бамбар хороо, Дашгай гэр хороолол

13.00-15.00

Алтанбулаг сум Навигац, Цэргийн анги болон ойр орчимд

15.00-15.30

Алтанбулаг сумын Навигац

15.30-16.00

Алтанбулаг сум

16.00-16.30

Алтанбулаг сумын Цэргийн анги

16.30-17.30

Баян-Өнжүүл сум

Баянзүрх

10.00-17.00

13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69а, б, 71, 72, 77, 79, 86, 88, 89, 90, 91а, б, в, г байрууд, Хими, Физик, Биологи, Түүхийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламж, Үндэсний архивын газар, КУДС, Кино үйлдвэр-замын гэрэлтүүлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Нийгмийн халамж үйлчилгээ, ЭМН, ШУТИС-ХМТС-ийн оюутны байр болон ойр орчимд

Сүхбаатар

10.00-17.30

18, 19-р хороо Шарга морьт дахь Оросын пионерийн зуслан орчимд, 9 Шаргаморьт, Салхит зуслангийн чиглэлд

11.30-12.30

15, 16, 17-р хороо Дамбадаржаа 25-34-р гудамж,

Чингэлтэй

10.00-17.30

14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслан

11.30-12.30

19-р хороо Тахилтын 4-р гудамж, Монхангай трейд, Галцог ундраг ХХК-ууд болон ойр орчимд

Сонгино-хайрхан

10.00-17.00

19-р хороо ЭМН, 62, Ирээдүй дунд сургуулиуд, 92, 148-р цэцэрлэгүүд, 8а, б, в, 7а, б, в, 4 а, б, 1-60, 2-60, 3-60, 9, 10, 1-58, 2-58, 3-58, 5-58, 1-30-р байр, 2-48, ЭХ-ний 30 айл, 8-р байр болон ойр орчимд

10.30-11.00

20-р хороо Ти Эм Жи Эм ХХК болон ойр орчимд

10.30-18.00

1, 2, 7-11, 28-р хороо Толгойтын 1, 2, 37, 81-86, 90, 96, 97, 98, 122, 128, Орбитын 14-23-р гудамж, Баянхошууны 12, 18-28, 34, Нуурын 1-7, Овоотын 3, Зүүнбаянцагааны 1-3, Мандалын 1-3, 13, Булагийн 1-2, баруун Баян-Уулын 1, Ногоон чулуутын 1-9, зүүн Баян-Уулын 1-6-р гудамж, ойр орчимд

11.00-12.00

30-р хороо Алтайн 2-16-р гудамж болон ойр орчимд

Хан-Уул

10.30-18.00

11-13-р хороо Туул тосгоны Түмэн шувуут, Си Эф Си групп, Малын удмын сан, 26-р сургууль, 144-р цэцэрлэг, Туул тосгоны эмнэлэг, Ажлын алба АТС-47 болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

5-р хороо Городок Гандан -Ам, Гандан –Уул орчимд

Төв аймаг

10.00-18.00

Эрдэнэ сум 1-р баг Ар жанчивлан сувилал болон ойр орчимд

10.30-18.00

Алтанбулаг, Баян-Өнжүүл сум

10/YI

Баянзүрх

11.00-17.30

3-р хороо 12-р хороолол 1-3, 5, 7а, 8а, 9, 10, 11а, 11б, 13, 55, 56, 59-р байрд, Халх журам, Засагтхан, Зохиомж ДС-ууд, 61-р цэцэрлэг болон ойр орчимд

Сүхбаатар

11.00-17.30

19-р хороо Шадивлангийн зуслан

Хан-Уул

10.00-18.00

3-р хороо Автобус-1, НӨХГ, Монос фарм, Монгол-Солонгосын техникийн коллеж, Хос өргөө хотхон болон ойр орчимд

10.30-18.00

12-14-р хороо Туул тосгоны Элэг судлалын клиник, ИНЕГ, Баясах фүүдс, Энгүүн ХХК, Хайрганы карьерууд, 311-р ЦА болон ойр орчимд

11.00-17.00

Цөмийн энергийн газар

13.30-15.00

14-р хороо Өлзийт хороо

Сонгино-хайрхан

10.30-11.30

1-р хороо Толгойтын 97-114-р гудамж болон ойр орчимд

10.30-18.00

1, 8-р хороо Толгойтын 110-126, 127, 129-7, 129-13, 129-15, 129-18, Зүүнбаянцагааны 5,11, 12, Мандалын 1, 5, 7, 8-р гудамж болон ойр орчимд

Төв аймаг

10.00-18.00

Эрдэнэ сум Ар жанчивлан сувилал, Шүрэн, Цаг уур судлалын хүрээлэн

11/YI

Баянзүрх

11.00-16.00

8-р хороо 16-р хороолол 3, 50, 60, 101-110-р байр, БХЯ, болон ойр орчимд

Сүхбаатар

11.00-17.30

19-р хороо Жигжидийн зуслан

Баянгол

10.30-18.00

5, 6-р хороо 10-р хороолол 12а, б, 12-5, 12-4г, 13, 15, 40-43, 43а, 51, 53-57, 60, 60-2, 61, 63, 64, 65-р байр болон ойр орчимд

10.30-11.30

ДЦС-4 ТӨХК-ийн хойд талаар

Хан-Уул

10.30-18.00

2, 3-р хороо Гутал ХХК, Хасу Мегават, Хан-Туул кашмер, 41-р цэцэрлэг, Монгол коллеж, Хангай дээд сургууль болон ойр орчимд

11.00-18.00

14-р хороо Өлзийт хороо

Сонгино-хайрхан

10.30-18.00

1, 6, 19, 23-р хороо Толгойтын 50, 59-80, 87, Тоосгоны 47, 70-75, Хангайн 14-27, 79-80, Чулуутын 4-9-р гудамж болон ойр орчимд

11.00-12.00

20-р хороо Гүнгэрваа ХХК болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

6-р хороо ШУТИС-ийн полигон, Өгөөмөр зуслан

12/YI

Баянгол

10.30-18.00

9, 13, 14-р хороо 13-р сургууль, 76, 85-р цэцэрлэг, BSB megastore, Next electronics, Жүр үр, 3-р хороолол 1, 2а-д, 3-12, 13а байр болон ойр орчимд

Хан-Уул

10.00-15.00

3-р хороо Хүнсний технологийн коллеж, ШУТИС-ийн МИС, 18-р сургууль, Орчлон орон сууц болон ойр орчимд

Сонгино-хайрхан

10.30-17.00

20-р хороо Монгол машин, Хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр, Мон дельта, Дөрвөн хүчтэн, Тананцар ХХК-ууд, хуучин товчоо орчмоор

11.00-12.00

5-р хороо Бейкери ХХК болон ойр орчимд

Налайх

10.00-18.00

Тэрэлж, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК

14/YI

Баянзүрх

11.00-16.30

3-р хороо 12-р хороолол 50-р цэцэрлэг, Улсын 2-р төв эмнэлэг орчимд

15/YI

Баянзүрх

11.00-17.30

20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор

Сүхбаатар

10.30-12.30

9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд

10.30-17.30

11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, эмнэлэг, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НТЗАБ, Чөлөөт хэвлэл сан, 4-р сургууль, 75-р цэцэрлэг /өргөтгөл/ Үйлдвэр урлалын ДС болон ойр орчимд

11.00-17.30

19-р хороо Баянбулаг, Санзайн зуслангийн зарим хсэг, Голомт хотхон

12.30-14.30

11-р хороо Зүүн сэлбийн 4, 100 айл 8, Оюутны 17-р гудамж, Моннис интернешнл, Алтай сайхан ХХК, 70 айл орон сууц орчимд

Баянгол

10.30-11.00

20-р хороо Хасар ко ХХК, тэр орчмын хэрэглэгчид

10.30-18.00

9, 10-р хороо 3 хороолол ДЦС-3, Нэхмэлийн-23, Эрчим хүчний 22а байр, 31, 113-р сургуулиуд, 141, 133-р цэцэрлэгүүд, Горькийн 4-7, 9, 10, 23-4, 33-р гудамж, 25, 27а, СОТ-3-2, 3-1, 2-2, 2-1 байр болон ойр орчимд

11.00-14.00

20-р хороо Хангай, Вагнер ази ХХК-ууд болон ойр орчимд

14.00-17.00

20-р хороо Монгол түлхүүр ХХК болон ойр орчимд

Сонгино-хайрхан

10.30-11.00

20-р хороо Хангайн 60-65-р гудамж болон ойр орчимд

10.30-17.00

22, 32-р хороо МҮОНРТ-ийн орон сууц, Тахилт, 384-р гарам, Баруунтурууны чиглэл

10.30-18.00

6, 19, 23, 1-р хороо Тоосгоны 47, 70-75, Хангайн 14-27, 35-39, 79-80, Чулуутын 4-9, Толгойтын 91-97, 129-2-7, 128, 129-р гудамж орчимд

11.00-12.00

22-р хороо Хилчний 45-68-р гудамж

Хан-Уул

10.30-17.00

2, 3-р хороо Ус ЦУОШГ, БОХЗТ лаборатори, Комит сервис ХХК, Эйч Кэй Би интернэшнл холдинг, Барилга архитектур корпораци, МСМ ХХК орчимд

11.00-17.00

10-р хороо Буга, Нисэхийн сувилал, Хишиг Арвин ХХК болон ойр орчимд

11.00-18.00

10-р хороо Морингийн 3-9, 12-р гудамж болон ойр орчимд

Categories
мэдээ нийгэм

Гадаадын хөрөнгө оруулалттай 90 компани шинээр бүртгүүлжээ

Он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 90 компани Монгол Улсад шинээр бүртгүүлжээ. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани татан буугдсан байна. Энэ оны эхний дөрвөн сард 579 хуулийн этгээд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсаны 18.8 хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сард татан буугдсан компаниуд байж. Жилд дунджаар 500-600 компани татан буугддаг байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор татан буугдаж, бүртгэлээс хасагдаж байгаа компаниудын тоо нэмэгдсэн хэвээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөн болно

Монгол Улсад Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус үйл явдлыг тохиолдуулан Архивын ерөнхий газраас “Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг зургадугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах юм байна. 1990 онд Сайд нарын зөвлөлийн 295-р тогтоолоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм” батлагдсанаар улсын байцаагчдын эрх зүйн үндэс бүрдэж, хяналтын алба үүссэн түүхтэй.

Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын 25 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх талаар санал бодлоо солилцох аж. Тус зөвлөгөөнд Архивын ерөнхий газар болон төрийн архивын удирдлагууд, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч нар оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эр хүн болгож өгөөч” киноны нээлт маргааш болно

“Эр хүн болгож өгөөч” уран сайхны шинэ кино маргааш буюу энэ сарын 3-нд нээлтээ хийнэ.

Энэхүү кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон юм.

Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, дууны найруулагчаар Н.Төгсөө СТА зургийн даргаар Д.Жаргалсайхан нар ажиллажээ.

Киноны утга санааны тухайд гэвэл “Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг чинээлэг айл. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй хэлгүй нэгэн болон ирнэ. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусын эс олсон учраас гэртээ авчран харж хандана. Мэндээ ганц хүүгээ хүний дайтай хүн болгохсон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж нэг жил гэртээ хүүдээ хань хийлгэн хүүхэд төрүүлж өг хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амлана. Наран хүүхэн энэ бүхнийг ашигтай санал хэмээн олзуурхан хүлээн авч Батаатай нэг өрөөнд амьдарч эхэлнэ.

Өлзий энэ бүхнийг эсэргүүцэн шинжлэх ухааны боломжгүй гэсэн зүйлд горьдлого тавин найдах эхнэрээ зэмлэн Наранд их л дургүй байна. Батаа эхэндээ түүнээс эвгүйрхэн дөлж, юу болоод байгааг үл ойлгож байсан боловч эцэстээ Нарангийн хайр, халамжинд дасан бие сэтгэл нь сэргэж Наран нэг л өдөр бие давхар болсон байна. Өлзий, Мэндээ хоёр магнай тэнийн баярлаж тэд бүгд их л аз жаргалтай байна. Харин Наранг амаржсаны дараа Мэндээ түүнд амласан мөнгөө өгөөд гэрээс нь явахыг хүснэ.

Categories
мэдээ нийгэм

Голын уснаас сэрэмжлэхийг анхааруулав

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан 5, живсэн 2, мөс цөмөрсөн 2, шаварт суусан 1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.