Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын их хатад” бүжгэн жүжиг дахин тайзнаа




“Монголын их хатад” бүжгэн жүжиг 6000 гариу үзэгчдэд хүрчээ. Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийнтавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсынӨүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээСамар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээрүзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015 оны 5дугаар сарын 12-ны өдөр өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ынзахирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийгдэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураачЦ.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулгаМ.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат,Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа,Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийналба ажиллаж байна.

Гол дүрүүдэд:

– Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,

– Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,

– Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,

– Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,

– Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,

– Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа

– Чимбай- бүжигчин Л.Энхболор,

– Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,

– Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар болон

– ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал

– Удирдаач Н.Буянбаатар

– Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

– ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.

Төрийн есөн хатан 2013 оны 12 сард тайзанд тавигдсан цагаасаа эхлэн нийт 15удаагийн тоглолтоор 6000 гариу үзэгчдэд хүрсэн бөгөөд төрийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гадна хэд хэдэн ёслол арга хэмжээнд оролцсон уран бүтээл билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Анн Кампбелл: Олон нийтийн бүхий л анхаарал Парламент руу чиглээд байгаа энэ үед олон улсын хөрөнгө оруулагчдад давхар нэг айдас бий болоод байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Анн Кампбелл 2015 оны 4-р сарын 21-ний өдөр Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн Ерөн­хий уулзалтан дээр хэлсэн үгийг та бүхэнд албан бусаар орчуулан хүргэж байна.

Тэрээр Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орч­ны талаар хараат бус, хөндлөнгийн дүн шинжил­гээ, чухал мэдээлэл хүргэ­сэн юм.

Монголд Элчин сайдаар ирж ажилласнаас хойш гурван жил өнгөрсөн учраас миний хувьд Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн Ерөнхий уулзалтанд үг хэлэх сүүлийн боломж энэ байж магад. Өмнө нь би Монголын улс төрийн чиг хандлагын талаар голцуу ярьж байсан бол энэ удаад АНУ-ын Засгийн газраас гарга­сан хоёр чухал баримт бичгийн талаар тухайлан ярьмаар байна. Энэ хоёр баримт бичиг Монгол Улсыг макро ба микро түвшний аль алинд маш тодорхой харуул­сан учраас Монголд хөрөнгө оруулахаар сонирхож буй хүн бүрт хэрэгтэй байх аа. Эхнийх нь АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ)-наас бэлтгэн гаргасан МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД ХИЙ­СЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ (ХООДШ), нөгөө нь Мянганы Сорилтын Корпорациас Монго­лын эдийн засагт хийсэн ОНООНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН (ОҮТ) юм.

2015 оны ХООДШ хэдхэн өдрийн дараа та бүхэнд хүрнэ. Нөгөөтэйгүүр, Мянганы Сорилтын Корпорацийн ТУЗ-ийн 2014 оны шийдвэрээр Мянганы Сорилтын Ком­пакт гэрээний 2-р шатыг Мон­голд хэрэгжүүлэхээр шийд­вэрлэсэнтэй холбоо­тойгоор тус корпорациас гаргасан ОҮТ-г чухалчилж байгаа юм.

Монголын ХООДШ-нээс яриагаа эхэлье. Гол үзүү­лэлтүүдийг та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх: Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд 4.7 тэрбум ам.долларт хүрснээс хойш уруудсаар байна. Тодруулбал, 2011 оноос 2015 оны эхний улирлыг хүртэлх гадаадын шууд хөрөнгө оруулалт нийт 85%-иар унасан. Олон улсын валютын сангийн мэдээллээр Монгол Улс ойрын хугацаанд макро эдийн засгийн томоо­хон сорилтуудтай нүүр тулна. Гадаадын хөрөнгө оруу­лалт буурснаас үүдэлтэй төлбө­рийн тэнцлийн алдагдал, ашигт малтмалын үнийн уналт, макро эдийн засгийн тэлэл­тийн бодлого бүгд нөлөөл­сөн. Ийм нөхцөлд ажил­лаж байгаа бизнесийн ямар ч байгууллагын хувьд үйл ажиллагааны орчинд хий­сэн нарийн дүн шинжилгээ нэн шаардлагатай биз ээ. ЭСЯ-наас гаргасан ХООДШ нь энэ мэдээллийг та бү­хэнд өгч чадахуйц гэж бид итгэж байгаа. Энэхүү дүн шинжилгээ нь Монголын Зас­гийн газраас гадаадын хөрөнгө оруулалтанд хандах хандлага, Монголын шүүх засаглал, хууль эрхзүйн орчны нээлт­тэй, ил тод байдал зэр­гийг авч үзсэн. Өөрөөр хэлвэл энэ баримт бичиг Монголын микро дүр зургийг харуулсан. Ийм мэдээлэл өнөөдөр Мон­голд ажиллаж байгаа та бүхэн төдийгүй цаашид Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа хэн бүхэнд хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол дүгнэлтийг хамгийн эхэнд хэлье. 2014 оны тухайд, Мон­голын ашигт малтмалаас хэт хамааралтай эдийн засаг, хууль, шүүхийн төвөгтэй үйл явцыг бодитой, сайнойл­гож мэдэрсэн хөрөнгө оруу­лагчдын хувьд дунд ба урт хугацаандаа бага ч болов орлоготой ажиллах боломж бий гэж ярьж, дүгнэж байсан. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Энэ утгаараа уул уур­хай болон уул уурхай дага­сан салбаруудад хөрөн­гө оруулалт хийх нь урт хугацаандаа ашигтай гэж тооцогдож ирсэн. Үүний хажуугаар дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт чиглэлүүд ч боломжтойд тооцогддог. Гэвч хуулийн хэрэгжилт муу байдгаас “түрүү жилийн эерэг дүгнэлтээ ихээхэн эргэж харахад хүрч байна” гэдгийг ХООДШ-д тодорхой бичжээ. Товчхон хэлэхэд, зүрх муутай юмуу мэдээлэл муутай хүн Монголд ирж хөрөнгө оруулаад хэрэг­гүй болов уу. Ядаж л УИХ-ын 2016 оны сонгууль дуустал ийм хүнд бөгөөд төвөгтэй байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна.

Олон улсын валютын сангаас дүгнэсэнчлэн, Мон­гол Улсын “Макро эдийн засгийг тогтворжуулах цогц төлөвлөгөө” дангаараа хан­галт­гүй. Төсвийн алдагд­лаа нөхөж, мөнгөний болон банкны салбарын бодлогоо цэгцэлж, макро эдийн засгийн өөрчлөлтөөс хамгийн их хохирох эмзэг бүлгийнхнээ хамгаалья гэвэл үүнээс давсан алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Товчхон хэлэхэд, зүрх муутай юмуу мэдээлэл муутай хүн Монголд ирж хөрөнгө оруулаад хэрэггүй болов уу. Ядаж л УИХ-ын 2016 оны сонгууль дуустал ийм хүнд бөгөөд төвөгтэй байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна.

Байдал яагаад ийм бол­чихов? ХООДШ-гээр яг ямар асуудлууд тодорхой харагдав? Монголын төр засгийн санаатай юмуу санамсаргүй үйлдлүүдээс болж хөрөнгө оруулалт “татарч” байгааг Монголын төрд сонгогдсон улстөрчид хүлээн зөвшөөрч байгаа, үүнийг засч залруулах хэрэгцээ шаардлага бий гэдгийг ч хэлж байгаа. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг асуудлыг засч залруулах зоримог шийдэл гаргаснаараа олон нийтээс өндөр үнэлгээ авсан, харин үр дүнгийн тухайд хангалтгүй оноо авсан. Тэрээр 4-р сарын 5-нд телевизээр үг хэлэхдээ олон нийтээс утасны мессежээр авсан өвөрмөц санал асуулгын дүнг иш татсан. Ингэхдээ Оюутолгой, Тавантолгой гэх мэт мега төслүүдийг урагшлуулах ёстойг онцолсон. Гэхдээ энэ нь 4-р сарын 6-нд УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга З.Энхболдын илэрхийлсэн байр суурьтай хэрхэн авцалдаж байгаа талаар би өөрийн саналыг илэрхийлэхэд бэлэн байна. Хэрвээ бидэнд асуулт, хариултын цаг үлдвэл би энэ талаар байр сууриа илэрхийлж болно. УИХ-ын дарга З.Энхболд Оюутолгойн гэрээний асуудлаар үргэлж­лүүлэн хэлэлцэх шаард­лагагүй гэж үзэж байгаагаа хэлснээс гадна УИХ-ын хэлэл­цүүлэггүйгээр Тавантолгойн гэрээг эцэслэн зурвал тухайн сайдуудыг огцруулах арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн.

Олон нийтийн бүхий л анхаарал Парламент руу чиглээд байгаа энэ үед олон улсын хөрөнгө оруулагчдад давхар нэг айдас бий болоод байна. Энэ нь Монголын төр засаг юм уу монгол иргэдтэй бизнесийн маргаанд орсон гадаадын аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын Монголоос гарах эрхийг шүүх, прокурорын зүгээс шууд хориглодог болсон явдал. 2015 онд уул уурхайн компанийн гурван удирдлага (нэг нь АНУ-ын иргэн)-ыг яллан хорьсон нь Монголын шүүх шүүхээр хэрэг шийдвэрлэх процессын зарчмыг бүрэн мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, гадаадын хөрөнгө оруулагчид шүүхийн түвшинд өөрт хохиролтой нөхцлөөр асуудлыг шийдүүлэхээс өөр аргагүй байдалд ордог гэх ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн. Монголын төр засаг юм уу монгол иргэдтэй бизнесийн маргаан үүссэн тохиолдолд “Монголоос гарах эрхийг чинь хязгаарлана” гэх нөхцлөөр айлган дарамтлах, ийм байдлаар асуудлыг өөрсөддөө ашигтай, гадныханд хохиролтой байдлаар шийдвэрлэдэг юм гэх ойлголт ихээхэн тарсан нь Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах боломжийг маш ихээр хязгаарлаж байгаа нь ойлгомжтой.

Хууль, эрхзүйн орчинд ажиглагдаж байгаа бас нэг ноцтой асуудал бол Монголын эрүүгийн хэргийн шүүхээс асуудлыг шийдэхдээ компаниудын бизнес явуулах эрхийг цуцлах нь нэн түгээмэл болсон явдал. 2013 онд эрүүгийн шүүхээс нийт 106 лиценз цуцалж, олон нийтийн анхаарлыг татах үед ийм явдал цаашид үргэлжилсээр байх юм гэж бид ойлгоогүй. Эдгээр болон өмнө олгогдсон хэдэн зуун лицензүүд тухайн үедээ хууль бус, буруу аргаар олгогдсон гэдгийг тухайн үедээ шүүхээс нотлоогүй. Иймэрхүү жишгээр асуудлыг шийдвэрлэх нь улам нэмэгдэж байгааг 2015 он гарсаар дотоодын хуулийн мэргэжилтнүүд хэлэх боллоо: Тухайлбал гуравдагч этгээдийн авилгын хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах юмуу их хэмжээний торгууль ногдуулах нь түгээмэл болсон. Иймэрхүү асуудлуудад АНУ-ын аж ахуйн нэгжүүд ч холбогдсон тохиолдлууд байдаг учраас АНУ-ын ЭСЯ-ны мэргэжилтнүүд хэд хэдэн шүүх хурлын үйл явцыг анхааралтай ажигласан. Бидний ажигласнаар, шүүх хурлын үеэр иргэний хэргийн хариуцагч талд өөрийгөө өмгөөлөх, тайлбар хийх боломж олгохгүй байсан.

Монгол дахь гадаад иргэдийн хөрөнгө оруулалттай холбоотой маргаан чухам хэд гарч байгаа талаарх баттай тоо баримт алга. Гэхдээ Монголд урт хугацааны бизнес эрхлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд иймэрхүү маргаанд холбогдсон тохиолдолд, ялангуяа маргаанд Монголын төр засаг хамааралтай бол, ирээдүйн боломжоо үгүй хийхээс айсандаа гомдлоо шууд цуцлах, орхих, хүссэн ч хүсээгүй ч тухайн шийдвэрийг даган биелүүлэхийг илүүд үзэх хандлагатай болжээ.

Монголын төрийн байгуул­лагуудын чиглэл чиглэлийн албан тушаалтнууд гадаадын хөрөнгө оруулалттай холбоо­той хэргийг шийдвэрлэх, ха­риу­цах эрх олж авахын тө­лөө авилга өгдөг гэх онигоо хүртэл гарсан байна.

Ер нь тухайн маргаанд шууд ба шууд бусаар төрийн оролцоо байгаа тохиолдолд маргааныг шийдвэрлэх үйл явцад төрийн зүгээс захиргааны буюу шүүхийн түвшинд оролцох, нөлөөлөх тохиолдол маш их байгааг бид ажиглалтаараа ч тогтоосон, хөрөнгө оруулагчид ч үүнийг нотолдог. Гадаадын хөрөнгө оруулагчдын тайлбарлаж байгаагаар, төрийн зүгээс иймэрхүү байдлаар оролцон нөлөөлдөг нийтлэг 3 төрлийн хэв шинж бий болоод байна. Эхнийх нь, Монголын төр, захиргааны байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн түвшний маргаан. Энэ тохиолдолд, Монголын талын этгээд төрийн байгууллага, шүүх, хууль, хүчний байгууллага дахь танил талаа ашиглан гадаадын этгээдэд хэргийг тулгах явдал. Хоёр дахь хэлбэр нь хөрөнгө оруулагчид болон Монголын засгийн газрын хооронд шууд үүсч буй маргаанууд. Ийм тохиолдолд Засгийн газар нь төрийн дархан эрхээр далайлган маргаанд оролцогч гадаадын бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шууд оролцох, таслан зогсоох үйлдэл гаргадаг. Энэ нь нэг бол тухайн салбарт өрсөлдөгч төрийн өмчит аж ахуйн нэгж байдгаас, эсвэл тодорхой албан тушаалтнуудад далд ашиг сонирхол байдгаас үүдэлтэй. Гурав дахь нь Монголын татвар, прокурорын албатай хамааралтай. Энэ тохиолдолд тэдний зүгээс гадаадын хуулийн этгээдүүдэд хэтийдсэн өндөр татвар ногдуулж, шууд төлөхийг шаардах буюу түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тухайн компанийн удирдлагуудыг Монголоос гарахыг хориглох, эрүүгийн хэрэг тулгах хүртэлх арга хэмжээ авч байна.

ХООДШ-д дурдагдсан энэ мэт асуудлууд Монгол дахь хөрөнгө оруулагчдад хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар Монголын төр засаг, албаны хүмүүст дуулгахад өнөөдрийн арга хэмжээ тус нэмэр болно гэж бид найдаж байгаа билээ. Хөрөнгө оруу­лагч­дын итгэлийг дахин сэр­гээж, нөхцөл байдлыг сайж­руулья гэвэл нилээдгүй урт зам туулах шаардлагатай бо­лоод байна.

Яриагаа би хар бараан сэдвээр төгсгөмөөргүй байна. Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн өмнөх уулзалтаас хойш 2 чухал ажил хийгджээ. 2014 оны 12-р сард Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай гэрээг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Энэхүү гэрээ Монгол, АНУ хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болох бөгөөд Америк, Монголын компаниудын бизнес хийх орчин, нөхцлийг хялбарчлах үндсэн зорилготой.

Түүнчлэн 12-р сард Мян­ганы Сорилтын Корпора­циас Монголын Засгийн газар­тай хэлэлцээр хийхээр шийдвэрлэсэн. Ярианыхаа эхэнд хэлсэнчлэн, Мянганы Сорилын Корпорацийн Компакт гэрээнд хамрагдаж болохуйц улс орон тус бүр дээр жил тутам онооны үнэлгээ хийгддэг. Ингэснээр тухайн орны улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эдийн засгийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хэр хэмжээнд хангаж чадах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгдөг юм. Корпорацийн ТУЗ шийдвэр гаргахдаа 3 хүчин зүйлийг харгалзаж үздэг: Бодлогын шалгуур үзүүлэлтүүдэд ний­цэж буй байдал, тухайн ор­ны ядуурлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг бий бол­гох боломж, мөн Корпо­рацийн санхүүжилтийн бо­ломж. Мон­голын хувьд Ком­­пакт гэ­рээнд хоёр дахь удаа­гаа хамрагдах гэж байгаа уч­раас ТУЗ-ийн зүгээс өмнөх гэрээний хэрэгжилт хэр байс­ныг давхар харгалзаж үзнэ. 285 сая ам.долларын дүн­тэй өмнөх Компакт гэрээ 2008-2013 онд хэрэгжсэн. АНУ-ын санхүүжилтаар ядуур­лаа бууруулж, эдийн зас­гийн өсөлтөө нэмэгдүүлэх боломж­той бодлогын ор­чин тухайн оронд бүрд­сэн эсэхийг Мянганы Сорил­тын Корпорациас тодор­­хойлохдоо хөндлөнгийн шал­гуур үзүүлэлтүүдийг авч үздэг. Мянганы Сорилтын Корпора­циас гол анхаардаг зүйлс нь Шударга засаглал, Иргэдэд очдог хөрөнгө оруулалт, Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд мэдэж аваасай гэж хүсэх байна. Түүнчлэн хувийн хэвшлийн оролцоо, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асууд­лыг Компакт гэрээнд тусгахыг Корпорацийн зүгээс чухалчилж үздэг. Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь шатны Компакт төсөл хэрэгжсэнээр АНУ, Монголын хөгжлийн харилцаанд томоохон түлхэц болоод зогсохгүй хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны олон түвшинд ахиц гарна гэдэгт итгэж байна. Үүгээр би яриагаа өндөрлөе. Өнөөдөр намайг урьж орол­цуул­сан явдалд болон Аме­рик, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэхийн төлөө хийж буй бүхнийх нь төлөө Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлд талархал илэрхийлье.

Categories
гадаад мэдээ

Progress M-27M” маргааш дэлхийд унана

Удирдлагагүй болсон Оросын сансарын хөлөг маргааш /V.7/ Москвагийн цагаар 01:23-11:55 цагийн хооронд дэлхийд унана гэж “Роскосмос” мэдээлэв. Дэлхий рүү аажмаар дөхсөөр буй сансрын хөлөг агаар мандалд орж ирмэгцээ дэлбэрч, хэдэн хэсэг болж хуваагдах юм байна. “Progress M-27M” сансрын хөлгийн хэсгүүд газарт бус далайд унаж байж хор хөнөөл багатай байх аж. ОХУ-ын нисгэгчгүй “Progress M-27M” сансрын хөлөг олон улсын сансрын станцад ажиллаж буй хүмүүст хүнс болон бусад хангамжийг хүргэхээр өнгөрсөн долоо хоногт хөөрсөн билээ. Сансрын хөлөг Казахстанаас өнгөрсөн мягмар гаригт /IV.28/ хөөрсөн байна. Сансрын хөлөгт хоол хүнс, шатахуун, хүчилтөрөгч, сэлбэг хэрэгсэл, шинжлэх ухааны туршилт хийх тоног төхөөрөмж зэрэг гурван тонн гаруй ачаа байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы 404 тохиолдол илэрчээ

Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний нийт 3584 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын тоглолт өнөөдөр болно

Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын уран бүтээлийн тоглолт өнөөдөр 19:00 цагт “Соёлын төв өргөө”-нд эхлэнэ.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нийтдээ 300 орчим бүтээл туурвиснаас киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, “Монголын хөгжмийн 12 хөрөг” /Сонатын аллегро/, “Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман CD хэвлүүлсэн байдаг.

Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” киноны хөгжим, “Тогосын цагаан овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэрэг 100 гаруй дууны ая зохиосон байна.

Түүний эдгээрийн бүтээлийн дээжис 22 жилийн дараа дахин тайзнаа амилах ба тоглолтын талаарх мэдээллийг албан ёсны вэб хуудас болох http://www.jantsannorov.com хуудаснаас авч болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан: З.Энхболд гэрээгээ уншаагүй байна

Өчигдөр сайтуудаар УИХ-ын дарга З.Энхболдын “20 жилийн дараа авах 2500 төгрөг монголчуудад хэрэггүй” гэсэн видео бичлэг цацагдсан. Түүниймэдэгдэлд Таван толгойн гэрээний ажлын хэсгийг ахалсан М.Энхсайхан цахим ертөцөд тайлбар хийжээ. Тэрээр “Ухаанд нь ухна ишиг үхэв” гэсэн гарчиг дор “Тавантолгойн төсөл 30 жилд сайндаа 900 сая тонн нүүрс олборлохоор байгаа. Дэд бүтэцгүй, төмөр замгүй, цахилгаангүй газарт эхний хөрөнгө оруулалт асар ихээр шаардаж буй тул төр,хувийн хэвшлийн түншлэл бас дээр нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна доо. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн “татварын нүдээр” харж болохгүй шүү гэтэл сүүлдээ “үхмэл хувьцааны” нүдээр тайлбарлана гэх. Ардын маань үг л энэ үйлдэлд хариу болог. ТТ төсөл өрнөөс салах, ашиг, орлого авчирах, 500-600 дотоодын компанийг ажилтай байлгах, 10 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах төсөл юмсан. Эрүүл ухаан хэзээ эргэж ирэхийг хүлээх л үлдлээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян 2015” Орхон аймгаас эхэллээ

Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь нээлтийн арга хэмжээ 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймагт болж, нээлтэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг тзр орлон гүйцэтгэгч О.Баяр, аяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал М.Оюунчимэг, Орхон аймгийн ЗДТГ, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 68,300 иргэнийг үнэгүй үзлэг оношилгоонд хамруулан, орон даяар 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг 12 аймаг болон Архангай аймгийн Хангай, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн 2 суманд ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сайн дурын ажилтан бэлтгэх, хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулах юм.

Анх эхэлсэн цагаасаа хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг өгч, хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байгаа энэ төсөл нь зөвхөн үзлэг шинжилгээгээр хязгаарлагдахгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч томоохон туршлага, иргэдийн амьдралд эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-г ХСҮТ, ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, ХААН Банкны орон нутгийн салбарын ажилтнууд, МҮОНРТ-ийн уран бүтээлчид зэрэг олон хүмүүс өөрсдийн чин сэтгэл, хөдөлмөрөө зориулан нэг баг болж хэрэгжүүлдэг юм. Орхон аймагт ажиллаж буй эмч нарын баг 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Булган аймагт ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Туркийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Турк улсад ажиллалаа. Тэрээр өчигдөр Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцсан байна.

Сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа. Туркээс манай зэвсэгт хүчинд үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн сайд Ц.Цолмон Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн даргын хувьд Хархорины нисэх буудлыг шинэчлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг Туркийн талаас хүссэн юм.

Харин Турк улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмаз Туркт суралцах Монголын цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжтойг дурьдаад, манай зэвсэгт хүчинд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн юм. Мөн Хархорины нисэх буудлыг шинэчлэх төсөл, тооцоог хийж Туркийн талд өгөхийг зөвлөв. Уулзалтын дараа Ц.Цолмон сайд Истанбул хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнг үзэж, Монголд цэргийн бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим компанийн удирдлагатай уулзаж ярилцжээ. Мөн энэ үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Уулзалт болон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар болон Батлан хамгаалах яамны албаны бусад хүмүүс оролцов.

Categories
мэдээ улс-төр

Л.Гүндалай Тавантолгой дээр санаагаа хэлэв

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийллээ. Шинэ намын даргаТаван толгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор Засгийн газрыг огцрох ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Тавантолгойн гэрээний төсөл нь Монголын хуулийг зөрчсөн, Монголын эсрэг гэмт үйлдэл хийсэн, хэсэг бүлэг олигархын эрх ашгийг хамгаалсан төсөл. Энэхүү гэрээний төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь сонгохгүй байх, мөн сонгож болохгүй гишүүдийн жагсаалтад багтаах ёстой” гэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэнэ

Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ.

Чайковскийгаас өмнөх балетын хөгжим, тайзны бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдсоноор энэ төрлийн хөгжим, дуурь симфонитой тэнцэх хэмжээнд гарч иржээ. Үүгээрээ ч Чайковский хөгжмийн энэ төрөлд шинэчлэл хийсэн юм. ‘Хэлэх юм надад хэзээд байдаг болохоор хөгжмөөр би ярьдаг’ гэжЧайковский хэлсэн байдаг.

Энэ нь үгээр илэрхийлж болохгүй бодол хүслээ хөгжмөөр илэрхийлдэг алдарт хөгжмийн зохиолчийн сэтгэлийн үг юм. П.И.Чайковский 1840 оны 4-р сарын 25-нд Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төржээ. Энэ жил түүний мэндэлсний 175 жилийн ой болж байгаа юм байна. Дэлхийн тэр дундаа Оросын хөгжмийн хүрээллийнхэн түүний 175 жилийг тохиолдуулан Чайковскийн бүтээлүүдийг эгшиглүүлсэн фестиваль, арга хэмжээ, тоглолтуудыг тавьсаар байна.

Тэгвэл Монголынхоо сонгодог хөгжим сонирхогчддоо зориулж Улсын Филармонийн Симфони оркестр Чайковскийн 175 жилийн ойг тохиолдуулж тоглохоор болжээ. Удирдаач СТА Д. Нямдаш удирдан Чайковскийн симфони найрал хөгжимд зориулсан алдарт бүтээлүүд болох “5-р симфони”, “1882” симфони удиртгал гэх мэт бүтээлүүдийг эгшиглүүлнэ.