Categories
мэдээ соёл-урлаг

Э.Тэмүгэгийн “Аялгуу” бие даасан үзэсгэлэн гарна

2013 онд СУИС –ийн ДУС-ийн Б.Төмөрбаатар багштай Монументаль уран зургийн урланг төгсөж 2013 оны 3-р сард зураач Монголын урчуудын эвлэлийн шагналт З.Уянгатай хамтран “Хавар” үзэсгэлэнгээр зураач Э.Тэмүгэгийн уран бүтээлийн гараа оюутаны ширээний араас амжилттай эхэлж байжээ. Өдгөө тэрбээр уран бүтээлчдийн нэгдсэн болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд тасралтгүй идэвхитэй оролцохын зэрэгцээ “Блью Мүүн” арт галерейн захирлаар ажиллаж байна.
Тэрээр энэ удаад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ “Аялгуу” хэмээн нэрлэн үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Энэхүү үзэсгэлэнг түүний 30 гаруй шинэхэн бүтээлүүд тавигдах аж.

Уг үзэсгэлэн: 05-р сарын 11-21 ны хооронд “Blue moon”арт галерейн үзэсглэнгийн танхимд гарах аж.

Categories
мэдээ нийгэм

Оношлогооны цэгүүд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

9 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

15 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 09.00-18.00

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

16 Баянгол дүүргийн татварын хэлтэс Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах Төлбөр
( төгрөгөөр )
СО2 хийн
Ялгарал(г/км)
СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/

№ Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ 1 Суудлын Такси 30000 2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000 4 3001 дээш 40000 5 Ачааны 1 тн хүртэл 40000 6 1-2 тн 45000 7 2-3 тн 50000 8 3-5 тн 55000 9 5-8 тн 60000 10 8-10 тн 65000 11 10 тн-с дээш 70000 12 Автобус 15 хүртэл 40000 13 15-аас дээш 60000 14 Цистерн 50000 15 Тусгай 40000 16 Чиргүүл 30000 17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000 18 Технологийн 60000 19 Бага оврын 30000 20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000 21 3 дугуйт 10000 НИЙТ ДҮН

Categories
мэдээ нийгэм

Бар кодтой мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьж заншаад байгаа билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тавдугаар сарын 9-ний бямба гариг, Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод суулгав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг 70 гэсэн тоогоор ийнхүү бэлгэдсэн юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хайрын төгөл”-ийг чимэглэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд эрт цэцэглэдэг, анхилуун үнэртэй монос модыг сонгон тарьсан байна.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн зөвлөх О.Чулуунбилэг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш таван жил өнгөрч байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос модны бут суулгалаа. Энэ жилээс Ерөнхийлөгчийн санаачлагаар шинээр суулгасан моддыг цахим бүртгэлжүүлж, бар коджуулж эхэлж байна.Энэ 70 модноос эхлэн бар коджуулах ажил эхэлж кодоо аваад байна. Нэг мод 25 мянган төгрөгийн үнэтэй.

Ингэснээр шинээр тарьсан моддын хэдэн хувь ургасан, хэн, хэзээ ямар арчилгаа хийсэн зэрэг нь ил тод болно. Заавал жил бүр шинээр мод тарих биш, дараа жил нь өмнөх жилд тарьсан модондоо хөрөнгө оруулж, мэргэжлийн байгууллагаар арчлуулж, түүнийгээ цахим бүртгэлээр харж хянаж байх боломж бүрдэх юм” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн тайзыг аавын өөрийнх нь эсхизээр сэргээлээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүй­лэгд­сэн хайр” жүжгийг УДЭТ сэргээн тавьж, өнөө үдэш анхны тоглол­тоо хийх гэж байна. Уг жүжгийн ерөнхий зураа­чаар ажилласан нэрт зураач Б.Төмөр­хуягийн тайзны бүтээлийг энэ удаа түүний хүү Т.Аянга сэргээн засварлаж гаргаж байна. Түүнтэй ярилцлаа.

-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн тайзыг та чухам хэрхэн сэргээв?

-1988 онд анх тавигдсан жүжиг. Дараа нь 2005 онд сэргээж тавьж байсан. Одоо бол анхных нь эсхизээр сэргээж байгаа юм.

-1988 оноос хойш 2005 он хүртэл нэг их олон тоглогдоогүй юм болов уу. 2005 онд сэргээсэн ч мөн олон тоглоогүй байх. Ер нь тэр он жилүүдэд хэрхэн явж ирсэн жүжиг вэ. Та чухам ямар материал дээр орж ирэв?

-Анхны тавилт бол тайзны ихэнх юмыг нь модоор хийсэн байдаг юм. Тэгээд ерэн он хүртэл тоглосон байх аа. Улс орон зах зээлд шилжихэд ерөнхийдөө жүжиг тоглох нь багасаад жүжигчид нь гарах нь гараад, наймаа хөөх нь хөөгөөд театр хүндхэн болж ирсэн шүү дээ. Тайзны материал нь ерөнхийдөө модоор хийсэн болохоор элэгдэж хуучирна. 2005 онд сэргээж тавихдаа юмнуудыг нь орлуулж хийж гаргаж байсан юм. Декорацийг нь гүйцэд хийгээгүй, орлуулах маягтай хийж байсан. Энэ удаа анх ямар байсан яг тэр номоор нь хийлээ. Анхны тавилыг нь эвдэхгүйгээр л хийлээ. Өнөөдөр хийлтээ хийх гээд байж байна.

-Мэдээж та зохиолыг нь бүрэн хэмжээгээр мэдэж байгаа. Та өөрийнхөө ертөнцөд энэ зохиолыг хэрхэн хүлээж авав. Санаа бодлоо хулаацахгүй юу?

-Гол утга санаа нь хайр. Эхийн хайр, хосын хайр гэхчлэн ер нь хайр гэдэг бол их өргөн ойлголт, тиймээс ч жүжигт тэр өргөн далайцаар нь гаргаж тавьжбайна л даа. Тэр үед нийгэмд хүмүүс бие биеэ хайрлах сэтгэл бас л үгүйлэгдэж байсан бол өнөөгийн үед бүр ч их үгүйлэгдэж байна гэж үзэж энэ жүжгийг дахин сэргээж тавьж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Цаг үеийн шаардлагаар гэж үү?

-Яг ч шаардлага гэх нь юу юм. Амьдралыг дэндүү нэг талаас нь, мөнгө төгрөг, зах зээлийн утгаар нь хараад, өнөөгийн нийгэмд хүмүүсийн бие биенээ хайрлах хайр үгүй болж ирж байна шүү дээ. Элдэв гэмт хэрэг, хүний ой тойнд багтамгүй аймшигтай үйлдлүүд үзэгдэж байгаа ийм үед тэр бүгдийг жаахан ч гэсэн ухааруулах байх л даа.

-Ер нь цаг хугацааны урсгал дунд хүн өөрийн эрхэм нандин чанаруудаа бага багаар гээж, өөрөө ч бараг анзааралгүй бүдгэрч байдаг тал байдаг л даа, тийм ээ. Ялангуяа нийгмийн тодорхой нэгэн цаг үед тэр нь их тодорч харагддаг. Урлаг харин тэр нандин чанаруудыг нь сэрээж өгдөг ч юм уу?

-“Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг шиг л хүнд мартсаныг нь сэрээж өгч байдаг нь урлагийн нэг мөн чанар юм даа.

-Та аавынхаа тайзны бүтээлүүдээс хоёр гурван ч жүжгийн тайзыг сэргээсэн. Төмөрхуяг гуай бол Мон­голын театрын тайзны урлагт шинэчлэгч зураач гэдгээрээ онцгой хүн шүү дээ. Шинэчлэл хийсэн хүн. Тийм хүний бүтээлийг, тэр тусмаа хүү нь барьж аваад ажиллах амаргүй л байх даа. Хариуцлага нь их өндөр?

-Аав анх л Монголд сценографийг гаргаж тавьсан хүн. Мэдээж хариуцлага өндөр­тэй. Өнөө үед тайз техник технологийн хувьд жаахан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Материалыг нь өөрчилнө, тухайн үед нүсэр хийж байсан бол өнөөдөр арай эвтэйхэн, хөнгөвтөр маягтай л хийж байгаа юм. Хамгийн гол нь ерөнхий хэв хэлбэр, санаа оноо, өнгө төрхийг нь бүгдийг нь хуучин хэвээр нь авч үлдэж байгаа юм. Эх бүтээлийнх нь ой дурсамжийг аль болох үзэгчдэд дурсагдахаар сэргээж хийлээ.

-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн үйл явдал чухам аль цаг үеийнх юм бэ?

-Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулж анх тавьсан жүжиг юм билээ. Тэгэхээр яг л наяад оны нийг­мийн уур амьсгал, амьдрал гарч байгаа. Тэр үеийнхний амьдралд байсан асуудлууд өнөө үеийнхний амьдралд бол бүр ч хурцадмал болж ирж байх шиг байгаа юм. Найруулагч бид хоёрын тавилт дээр болохоор жүжигт дэвшүүлж тавьсан бүх юм нь байгаа мөртлөө үзэгдэл үзэгдэл дээр тайзыг хөдөлгөөнтэй болгоод жаахан өөрчилчихөж байгаа юм. Өнөөгийн үзэгчдэд сонирхолтой болгох үүднээс. Наяад оны тавилт өнөөдрийн тавилт хоёр огт ондоо шүү дээ. Гэхдээ мэдээж зохиогчийн бүтээлийг эвдэж болохгүй гэсэн зарчмаар ялимгүй жаахан өөрчлөлтүүд хийсэн л дээ. Наян найман онд жүжгийг анх тавихад ажиллаж байсан уран бүтээлчид өнөөдөр ч театртаа ажиллаж байгаа. Гэрлийн техникчид, оёдолчид, тайзан дээр ажиллаж байсан ажилчид, жүжигчид байна. Жүжигчид гэхэд тухайн үед энэ жүжиг дээр яаж ажиллаж байснаа, өөрсдийн санаж байгаа бүхнээ хуваалцаж хамтарч ажиллалаа.

-Тэдгээр уран бүтээлчид, тайзны ажилтнууд Төмөр­хуяг гуайтай хэрхэн хамтарч жүжиг бүтээж байсан сонин содон үнэтэй дурсамжууд бас сэргээж гаргаж ирж байгаа байх нь?

-Ер нь би Драмын театрт жилдээ нэг хоёр бүтээл дээр ажиллачихдаг болохоор хүмүүс ярьдаг юм. Үзэгдэл үзэгдлээр нь тайзаа хийж байхад аавыг тухайн үед ямар барилаар яаж ажиллаж байсан талаар дурсамжууд гарч ирдэг. Энэ жил аавын маань мэндэлсний 70 жилийн ой тохиож байгаа. Драмын театр жил бүр хийдэг “Бид дурсана” нэртэй өдөрлөг хийдэг юм. Тэр өдөрлөгийнхөө хүрээнд ирэх намар аавын бүтээлийн үзэсгэлэн гаргах байх аа.

-Дуурийн театрт бас Төмөрхуяг гуайн бүтээлүү­дээс байгаа. “Ламбугайн нулимс” дуурийн тайз гэж гайхамшигтай бүтээл байна. Бас хуучин Хүүхэд залуучуудын театрын жүжгүүдийг нэлээн хийсэн гэдэг байх. Театрын сал­бар тэр чигээрээ ойг нь тэмдэглэх байлгүй?

-Дуурийн театр, Драмын театр, Хүүхэд, залуучуудын театр, бас Дарханы театр гэхчлэн хөдөө орон нутгийн театр чуулгуудад их юм хийсэн л дээ, манай аав. Драмын театраас зохион байгуул­даг өдөрлөгийн хүрээнд 70 жилийнх нь ойн үйл ажиллагаа болох болов уу.

-Та аавтайгаа мэргэжил нэгт уран бүтээлчийн хувьд үзэсгэлэнг нь гаргана биз дээ?

-Аавынхаа үзэсгэлэнг гаргана. Байгаа юмнуудаас нь Хүүхэд залуучуудын театрт хийж байсан жүжгүүдээс бусад нь Дуурь, Драмын театр, Театрын музейд байдаг юм. Бас нэг ном гаргана.

-Номыг нь хэн бичиж байгаа вэ?

-Миний эхнэр нэг сэтгүүлч­тэй хамтраад ерөнхийд нь зохион байгуулаад явж байгаа.

-Эхнэр тань урлаг судлаач уу?

-Үгүй. Менежер мэргэжил­тэй. Аавын намтар, бүтээлийн л ном гаргах юм.

-Хэдэн жилийн өмнө Х.Билэг­жаргалын “Лам­бугайн нулимс” дуурийн 25 жилийн ойгоор та бас тайз декорацийг нь сэргээн засварласан. 1986 онд анх тайзнаа тавьснаас хойш тасралтгүй тоглож ирсэн дуурь шүү дээ. Тэр бол их алдартай тайз л даа. Сэргээхэд танд их урамтай байсан уу?

-Тэгэлгүй яахав. Дуурийн театраас тэр тайзыг сэргээх хүсэлт тавьсан юм. Аавын шавь нар нь ч гэсэн туслаад хамтарч ажиллахад сайхан байсан. Монголын анхны мэргэжлийн сонгодог дуурь гэж үздэг л дээ. Тэр дуурь дээр хөгжмийн зохиолч Билэгжаргал гуай дуурийн тавилтыг их ондоо болгож өгсөн гэхчлэн урлаг судлаач нар ярьдаг юм билээ.

-Зураач Төмөрхуяг, хөгж­мийн зохиолч Билэгжаргал хоёр гэхээр зохиогчдын агуу хослол харагдаж байгаа биз дээ. Уг дуурь нь ч сод туурвил, тэд хамтарч ажилласан нь ховорхон хувь зохиол юм. Тэр хоёр үүн дээр хэрхэн ажилласныг та санадаг уу?

-Ажиллаж байх үед нь би бага байсан. Гэхдээ би театраар л өсч хүмүүжсэн юм чинь тэр дунд явж л байсан. Дуурийн театрын зургийн павильон гэж Монголд өөр хаана ч байхгүй том павильон байлаа. Тэр дотор бараг л амьдарч байсан болохоор зураачдын хийж байгаа бүх дуурийн тайз, декораци хийж байгаа юмнууд нь тэнд хэрхэн будагдаж, зурагдаж бүтээгдэж байсныг харж өссөн. “Ламбугайн нулимс” дуурийн нээлтийг нь ч үзэж байсан.

-Сонин сайхан дурсамж сөхөхгүй юу. Мастеруудын хэрхэн хамтарч байсан талаар?

-Аав Драмын театрын Доржсамбуу найруулагчтай нэлээн олон жүжиг хийсэн. Доржсамбуу гуай манайхаар орж гарна, жүжгийн судалгаанд хамт явдаг байсан юм. Намдаг гуайн “Найрын ширээний ууц” жүжгийг хийж байхад жүжигт гардаг мануухайг судлах гээд бүр машинтай хөдөө явж байсан гэх жишээтэй. Жүжиг хийхийн тулд их л хүч хаяж, жүжигтээ сэтгэл санаагаа бүрэн зориулдаг л байсан үе юм уу даа. Аавыг дуурьт ажиллаж байхад, тэр дээр үеийн дууриудыг хийж байхад би жаахан байсан. Намхайцэрэн гуай, Гаваа гуай гээд зураачид ажиллаж байсан үе, би тэд нарын гэрт нь очоод л явдаг байсан.

-Аавын тань бүтээлүү­дийг театр үзэгчид сайн мэднэ. Харин өөрөө ямархуу араншинтай хүн байв?

-Хатуу зарчимч хүн байсан. Бүтээл талын юман дээр их хатуу чанд. Тухайн үеийн дүрслэх урлагийн сургуульд сурч байсан шавь нар нь аавын тэр чанарыг сайн мэднэ дээ. Юмыг яг номоор нь бүрэн гүйцэд хийлгэдэг байсан гээд л ярих байх. Театрын тайзны их гоё гоё макет хийлгэдэг байсан юм. Макет гэдэг чинь жүжгийн жижгэрүүлсэн хэлбэр шүү дээ. Тэрийг маш нарийн хийлгэдэг байсан. Шавь нар нь сургууль дээр үзүүлж амжаагүй макетаа гэрт авчраад үзүүлдэг. Хэврэг юм уу болоогүй, санаанд нь хүрэхгүй байх юм бол шууд болоогүй байна гээд няцалчихаж байх жишээтэй. Ямар хатуу шаардлага тавьдаг байсан нь л харагдаж байгаа юм л даа.

-Та ээж ааваасаа хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Эгч маань бас театрын зураач мэргэжил­тэй.

-Та хүүгээ театрын зураач гэж нэг ярилцлагадаа ярьсан байсан. Аав, охин, хүү, ач гээд бүгдээрээ театрын зураач гэхээр бас их сонин юм. Сонирхолтой хувь тавилан юм?

-Тийм ч юм уу.

-Хүү тань хаана ямархуу тайз хийж байна вэ. Хэр сэтгэж байна?

-Улаанбаатар чуулгад зураачаар ажиллаж байгаа.

-Саяхан эднийх Игорь Стравинскийн балет тавь­сан. “Гэгээн хаврын тахилга” гээд. Тайз, хувцсыг нь хүү тань хийсэн үү?

-Тийм ээ. Ер нь дажгүй шүү. Хааяа ажил дээгүүр нь би очиж бас зөвлөж ярилцана.

-Та уран зургийн чиг­лэлээр ер нь ажилладаг уу. Сонирхлын журмаар ч юм уу?

-Сургууль төгсөөд бидний хэсэг залуучууд нэгдэж “Тусгал групп” гэж байгуулж байсан юм. Тэр үедээ бид гурав дөрвөн удаа үзэсгэлэн гаргаж байлаа. Баримал, орчин үеийн контемпорари маягтай үзэсгэлэнгүүд гаргасан юм. Дараа нь монгол бичгийг орчин үеийн урлагт яаж хэрэглэж болох, ямар ямар дизайнаар хийж болох вэ гэсэн санаагаар жаахан юм хийсэн. Монгол бичгийн уламжлалт хэрэглээг нь эвдээд орчин үеийн дизайны урлаг болгож гаргаж ирж байгаа юм л даа. Түүгээрээ нэг үзэсгэлэн гаргасан юм. Хүмүүс их сонирхож үзэж байсан.

-Тэр чинь жинхэнэ модерн урлаг юм биш үү. Тэгсгээд орхичихсон юм уу. Монголын орчин үеийн чимэглэх урлаг хүчтэй гарч ирэх байжээ?

-Орчин үеийн урлагт мон­гол бичгийг яаж чимэглэлийн урлаг болгож дэлгэрүүлж болох вэ гэж хийж үзэж байсан юм. Тэр чинь бүр зуу гаруй төрөл, цааш нь хэдэн мянгаар нь хийж болно гэсэн зарчмууд байсан байхгүй юу. Түүгээрээ ном гаргах гэж байтал биднийг дэмжиж байсан Хувьсгалт намын удирдлага нь солигдоод, сүүлдээ тэр бүх юмаа хэн нэг нь аваад алга болгочихсон. Нэг ном гаргачихсан бол хүмүүст гарын авлага болох байж л дээ. Монгол бичгийг зөвхөн босоогоор бичээд байхгүй, тэгээд ч дээр үеийнхээ бичгээр бичихгүй, одоо бол орчин үе юм чинь хэрэглээний урлагт оруулж болно гэсэн санаа юм. Тэр чинь 1996 юм уу 1998 оны үе.

-Ээж тань арай дүрслэх урлагийн хүн биш биз дээ?

-Багш хүн бий. Орос хэлний багш. Одоо гэртээ ач нараа хараад сууж байна.

-Таны Орос Хятадын уран бүтээлчидтэй хийсэн кинонууд олон улсын наад­муудад оролцоод явж байдаг. Сүүлд ямар кино хийсэн бэ?

-Орост “Талын наадаан” гэдэг кинонд ажилласан. Тэр кинонд гурван үеийн тухай өгүүлж байгаа юм. Өнгөр­сөн жил Каннын наа­дамд оролцоод, дараа нь Сингапурын кино наадамд оролцоод ирсэн юм.

-Та наадамд нь өөрөө очиж оролцдог уу?

-Үгүй дээ. Киноны багаас “Чи очих уу, төчнөөн мянган доллар болох нь байна шүү” гэсэн санал ирдэг л дээ. Уг нь очвол ч гоё л доо.

-Таны хобби юу вэ. Та лав мотоцикль сонирхдог байх аа?

-Мото сонирхдог миний хэдэн найз залуучууд бай­даг юм. “Рэд Палкон” гээд групп бий. Түүн дээрээ хааяа ажилладаг юм. Бид ирэх зургадугаар сарын 6-нд мотоцикльчдийн фестиваль хийх гэж байгаа. Хүй долоон худагт болно.

Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа

Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын зарим иргэдэд Монгол Улсын төрийн одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын дараах иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Халх голын ахмад дайчин, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Завидонов Юрий Николаевич, Найрамдал медалиар ОХУ-ын СЕХ-ны дарга Чуров Владимир Евгеньевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Кузьмин евгений Алексеевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Рыбальченко Игорь Анатольевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Утямышев Ильдар Рустамович, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Горбатых Сергей Павлович, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Астапенко Дмитрий Юрьевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Скрипков Яков Никифорович, Москва дахь Тува улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх Ондар Байырович Чимит-доржу, Москва дахь Халимагийн Нийгэм улс, төрийн хүчний зөвлөлийн дарга, Москвагийн Засгийн газрын үндэстэн ястнуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн гишүүн Леджинов Александр Иванович нар шагнагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ ” Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Дайны жилүүдэд монголчууд хагас сая тонн мах, хагас сая агт морьд, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэснээс гадна Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгч байсан. Монголын ард түмэн дайн үргэлжилсэн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгийг цуглуулж ЗХУ-д өгсөн байдаг. Манай Зайсан толгой дээр байдаг Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон хөшөөн дор “Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхлөв” гэсэн үг бий. Энэ бол тэнгэрт нар, газарт гал байгаа цагт тэрхүү дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж явна гэдгийг илэрхийлсэн үг билээ Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн та бүхэнд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье.” гэж хэллээ.





Categories
мэдээ улс-төр

Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлтэй боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон. Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна” гэлээ.

Түүхт ойн энэ баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байгааг онцлон тэмдэглээд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд энэхүү төгөлийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрсдийн гараар мод тарихыг уриалсан юм.

Мод тарих үндэсний өдрийн нээлтийн ажиллагааны дараа Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлийн анхны модыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд тарилаа. Тэрээр Ялалтын 70 жилийн ойг тохиож байгааг билгэдэн энэ удаа 70 мод тарьж байгааг онцолж байв.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэр Улсын Их Хурлаас Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулах сайхан санаачлага гаргасан Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь мод бүрийг эзэнжүүлж, кодлох, тарьсан модоо цахим хэлбэрээр харах “Ногоон хашаа”, “Итгэлийн төгөл” төслүүдийг хэрэгжүүлж байгаа талаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг УИХ-ын даргад танилцуулаад, Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойн төгөлийг ч энэ төслийн хүрээнд мэргэжлийн хүмүүс байнга арчилж, тордох болно гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ хаврын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, ИНЕГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, МУИС, ШУТИС, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, Монголын Нотариатчдын танхим, Хас банк, Монголын арьс ширний холбоо, ТВ 8 телевиз, Тойм сэтгүүл, 24 дүгээр дунд сургууль, Ахмад багш нарын холбоо зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэн оролцож 3000 гаруй мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Түүнчлэн энэ жил БОНХАЖЯ-аас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” санаачлан өрнүүлж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: Хөгжлийн банктай холбоотой буруу мэдээллийг зориудаар тараасан байна

Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлт сүүлийн үед олны анхааралд байгаа. Тус банкны гүйцэтгэх захи­рал Н.Мөнхбат өчигдөр хэв­лэлийнхэнд хандлаа. Тэрээр “Сүүлийн үед Хөгж­лийн банктай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад гэдгийг нь судалж үзлээ. Хэвлэлийнхэнд буруу материал тараажээ. Тийм учраас бид албан ёсны зөв материалуудыг нь тарааж өгч байна” гэсэн үгээр яриагаа эхэллээ. Хөгж­лийн банкнаас тараасан материалд “Самурай” бондын зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргажээ. Шуугиан дагуулаад байгаа Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын төслийн танилцуулгыг ч тараалаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн товч танилцуулгыг хүртэл бэлджээ. Банкнаас хийсэн бүх гүйлгээ шилэн дансанд бий гэсэн тодруулгыг ч хийв. Хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

-Чингис бондын мөнгө­нөөс тендер зарлалгүйгээраж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол буруу ойлголт.Чингис бондыг анх оруулж ирж байхад УИХ-аас тогтоол гаргаж салбаруудыг нь заагаад өгчихсөн шүү дээ. Үүнийх нь дагуу Засгийн газар шийдвэрээ гаргаж төслүүдэд санхүүжилт хийгээд явсан. Санхүүжүүлэгчийн хувьд тухайн төслийн хэрэг­жүүлэгчийг сонгон шалга­руулах ажлыг хариуцдаггүй. Захиалагч нь л хариуцдаг. Замын төсөл байвал Зам тээврийн яам нь, барилгын төсөл бол Барилга хот байгуу­лалтын яам нь гэх мэтээр сонгон шалгаруулалтаа хийгээд явдаг юм. Тухайн үед Өрийн удирдлагын хууль батлагдаагүй байсан учраас зарим нэг тендерийг тусгай журмаар хийсэнюм билээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд Тендерийн тухай хуулиараа явсан байдаг. Чингис бондоос гадна өөр эх үүсвэрүүд ч Хөгжлийн банкинд бий. Яг тендерийн тухай хуульд хамрагдах ёстой ажлуудыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс захиалагчдадаа хуулиа дага гэсэн шаардлага тавьдаг. Хүмүүсийн хамгийн тод санаж байгаа жишээ гэвэл Дарханы замтай холбоотой асуудал байна. Түрүү жил Дарханы замын засварын ажлыг Хөгжлийн банк удаалаа гэсэн асуудал гарсан даа. Тендерийн материал нь дутуу байсан учраас удсан юм. Материалаа гүйцээснийх нь дараа бид санхүүжилтийг нь өгсөн. Тухайн төслийг сонгон шалгаруулах ажил УИХ, Засгийн газрын шийд­вэрээр л хийгддэг. Дахин хэлэхэд Хөгжлийн банк бод­логын шийдвэр гаргахгүй. Хөгжлийн банк УИХ, Зас­гийн газрын түвшинд нэ­гэнт шийдсэн бодлогын хүрээний хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийн ажлыг хариуцаж, гардаж хэрэгжүүлдэг.

-”Самурай” бондынмөн­гөний тодорхой хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар өмнө нь яагаад мэдээлээгүй юм бэ?

-“Самурай” бондыг анх орж ирж байхад Японы олон улсын хамтын ажиллагааны банкбаталгаа гаргасны шимтгэл гэж авсан. Санхүүгийн зардал л даа. Үүнийг бид өмнө нь мэдээлж байсан. Ерөнхий сайдын 30 минутын үеэр ч то­дор­хой мэдээлэл өгч байсан. Дахин сануулж мэдээлье. Хөгжлийн банк 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” бонд гаргасан. “Самурай” бонд гэдэг бол зөв­хөн Японд, энэ улсын хө­рөнгө оруулагчдад иенээр гаргадаг тусгай төрлийн бонд. Хөгжлийн банк улсаа төлөөлж анх удаа бонд гаргасан. Бид Японы хөрөнгийн зах зээлийг Монголдоо тодорхой хэмжээгээр нээж өгсөн гэж үзэж байгаа. Энэ бондыг Хөгж­­лийн банк гаргасан ч гэлээ баталгааг нь Зас­гийн газар гаргасан юм.Зас­­гийн газрын баталгааг хангалтгүй гэж үзсэн учраас Японы олон улсын хамтын ажиллагааны банк давхар баталгаа гаргасан. Хоёр давхар баталгаатай байсан учраас “Самурай” бондын хүү нь 1.52 хувь болсон юм. “Чингис” бондын дундаж хүү4.8 хувь гээд бодохоор маш сайн хүү. Шимтгэлийг нь жилд хоёр хувь гэж тогтоосон юм.Японы зүгээс дотооддоо ба­римталдаг журмынхаа дагуу манайх шиг зээлжих зэрэглэл нь B рейтингтэй улсад арван жилийнхээ хоёр хувийн шимтгэлийг нэг дор авсан. Мэдээж бид үүнд нь дуртай байгаагүй. Гэхдээ хамтарч ажиллаж бай­­гаа талаа хүндэтгэх ёстой. Дотоод шаардлага нь учраас биелүүлсэн. Энэ бол ямар нэг зуучлалын хөлс биш. Манай эрсдлийг даасан сан­хүүжилтийн зардал. Хөгжлийн банк 2024 онд энэ мөнгийг төлж чадахгүй байлаа гэж муугаар төсөөлье. Засгийн газар төлж чадахгүй байлаа гэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны банк төлөх ёстой юм.Ийм эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа авсан төлбөр. “Самурай” бонд одоо ч гэсэн хамгийн ашигтай нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэр. Энэ бондыг Японы талтай хамтарч ажиллаад дахин гаргамаар байгаа юм. Дотоодод ийм үл ойлголцол үүсэхээр нөгөө тал хамтын ажиллагаандаа эргэлзэх вий дээ гэж санаа зовж байна. Тийм болохоор Японы талаас албан ёсоор ууч­лал хүсч байгаа. “Энэ манай албан ёсны байр суурь биш, зөвөөр ойлгоорой. Бид хам­тын ажиллагаандаа сэт­гэл хан­галуун байгаа” гэж хэлсэн.

-Хөгжлийн банк жилд хэтэрхий их зардал гаргасан гэсэн баримтыг аудитынхан онцолж байгаа. Жишээ нь, таны цалинг зургаан сая гэж ирээд мэдээлж байна. Хөгжлийн банк тийм үрэлгэн байгаа хэрэг үү?

-Манай байгууллага өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны зардал гэж гарч таарна.2014 онд долоо орчим тэрбум төгрөгийн зардал гарсан. 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын тулд долоон тэр­бум төгрөгийн зардал гарсан. Ажил хийж байгаа улс зардал гаргахаас аргагүй. Зардал нь их, бага гэсэн асуудал ямар ч байгууллага дээр байнга яригддаг. Мэдээж ямар ч байгууллага зардлаа бага байлгахыг бодно. Бид ч тийм зарчим барьж байгаа. Хэд хэдэн мөнгөн дүн яригдаж байна л даа. Миний цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч, эрх­лэг­чийн л асуудал. Хөгжлийн банк Засгийн газрын өмчит боловч ХХК хэлбэрээр зохион байгуулагдсан. Төс­вийн байгууллага биш. Үйл ажиллагааны зардлаа өөрийнхөө орлогоор нөхөөд явдаг. Нөхөж чадахгүй бол үйл ажил­­лагаагаа явуулж чадахгүй гэсэн үг. Улсын төсвөөс ямар ч зар­дал гаргадаггүй.Улсын төсвөөс зардал гардаггүй учраас цалинг ч гэсэн улсаас тогтоодоггүй. Манай банкны ТУЗ бидний цалинг тогтоодог. Хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм гэхэд ойрхон очих хэмжээний цалин тогтоодог. Томилолтын зардалд тайлбар хэлье. Санкт­петербург руу өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөн­хий сайдын айлчлалын багт багтаж томилолтоор явсан. Жил бүрийн тавдугаар сард Санкт-Петербургт ОХУ-ын Зас­­гийн газраас зохион бай­гуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог юм. Ми­ний хувьд дөрөв­дүгээр ца­хилгаан станцын санхүүжилтийг Оросын талтай тохирох гэж хойшоо явсан.Санхүүжилт нь шийдэгдээд дөрөвдүгээр станцын өргөт­гөл ашиглалтад ороод явж байна. Монгол, Оросын хооронд сүүлийн арваад жилд хийгдсэн хамгийн дорвитой арга хэмжээ болсон. Энэ томилолтоор явахад зардал нь харьцангуй өндөр гарсан тал бий. Ер нь томилолтын зардал тийм өндөр гардаггүй. Бидний зүгээс чадах хэрээрээ зардлаа хэмнээд явдаг.

-“Мон роуд” компанийг ажлаа эхлээгүй байхад мөнгийг нь шилжүүлсэн гэж байна. Яг ямар хууль эрх зүйн орчин, тендерийн хүрээнд тэр мөнгийг шилжүүлсэн бэ?

-“Мон роуд”-тай холбоотой асуудлыг өмнө нь мэдээлж байсан. Дүгнээд хэлэхэд бид дэд бүтцийн ажлыг зөв­хөн гүйцэтгэлээр нь санхүү­жүүлдэг. Хийгдээгүй ажлыг санхүүжүүлдэггүй гэсэн үг. Төсөв дээр нь буруу тоо яриад байна лээ. Анх батлагдсан төсөв нь 37.2 тэрбум төгрөг байсан. 2013 онд Зам тээврийн яам шийдвэр гаргаад 46.4 тэрбум болгосон юм билээ. Нэмэгдсэн төсвөөр нь тус компанийнажлыг санхүүжүүлээд явсан. Дахин хэлэхэд Хөгжлийн банк төсөв батлуулахадоролцдоггүй. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явснаас өөр зүйлгүй. Ажлын нийт гүйцэтгэл нь 53.83 хувьтай байгаа. Санхүүжилт нь 72.9 хувьтай байна. Гүйцэтгэлээсээ давсан нь цаанаа нарийн шалтгаантай. Асфальт битум, цемент татаж авах гэжтүүхий эдийнхээ зардлыг баталгаа гаргаж урьдчилж авдаг юм. Үүнээс илүү албан ёсны мэдээлэл бидэнд алга.

-АТГ-ын шалгалтын асуу­дал юу болж байгаа вэ?

-АТГ-аас албан ёсоор мэдээлэл өгсөн шүү дээ. Шалгалт хийсэн. Шалгалт нь дууссан гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн банкинд яг одоо хэчнээн ам.долларын үлдэгдэл байгаа вэ?

-Хөгжлийн банкин дээр 1.4 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. Төслүүдээ санхүүжүүлээд явна.

-Бондуудаас санхүү­жүүл­сэн төслүүдийн ихэнх нь мөнгө олохгүй ашиггүй төсөл байна гэсэн шүүмж­лэлд тайлбар хэлээч?

-Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн багцыг харахад гуравны нэг нь дэд бүтцэд зарцуулагдсан байдаг. Урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйл. Гуравны хоёр нь долларын орлого олох боломжтой, нэг бол хатуу валютын урсгалыг Монголд үлдээх төрлийн үйлдвэржилтийн төслүүд байгаа. Эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ онд ч гэсэн том төслүүд ашиглалтад орно. Хамгийн том жишээ гэхэд Таван толгойн сав газарт 600 сая гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Долларын орлогыг бүрдүүлэх гол төслүүдийн нэг шүү дээ. Гадуур яригдаад байгаа шиг ирээдүйд ашиг олох аргагүй төслүүдэд зарцуулсан зүйл байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ялалтын баярын жагсаалыг үзэж сонирхов

ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын парадыг хүндэт зочдын суудлаас үзлээ. Уг жагсаалыг дэлхийн 30 гаруй орны төр, засгийн тэргүүн үзэж сонирхсон юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс дайны туршид Зөвлөлт улсад өмөг түшиг болон тусалж дэмжиж байсныг онцлон тэмдэглэлээ. Монголын дайчид өнөөдөр Мосвад болж буй Ялалтын баярын жагсаалд оролцож, анх удаа Улаан талбайд алхан Монгол цэргийн сүр хүчийг дэлхийн олон орны удирдагчдын өмнө харуулсан юм.

Ялалтын жагсаалыг үзэж сонирхсоноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа ажлын айлчлал өндөрлөсөн юм.



Categories
мэдээ цаг-үе

Уралынхан

Хүний амьдралд “Нэг ангийнхан” гэдэг хүрээлэл нэг биш удаа үүсэх юм. Эрхэм нандин, дурсамж дүүрэн энэ хүрээллийн ач холбогдлыг үнэлж, бүр бодлого болгон цув­ралаар нийтэлдэгт нь “Өдрийн сонин”-д талар­хал илэрхийлмээр байна гэж Соёлын гавьяат зүт­гэлтэн, сэтгүүлч Б.Галаарид ярилаа. Тэрээр оюутан цагийн он жи­лүүд хэмээх нандин дурсамжаараа хөглөгдөн нэг ангийнхан болж буй их олон хүний тухай өгүүлэх гэж буйдаа баяртай бай­гаагаа илэрхийлсэн юм.

Манайхан их олуулаа. Хэдэн мянган хүн бий.

Анх би энэ ангид 1984 оны намар элсэн орж билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны нэр дээр Уралын улсын их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцахаар Алтай нутгаас Улаанбаатарыг зорьсноор амьдралынхаа нэгэн шинэ үеийн түүхийг бичиж эхэлсэн гэж болно. Энэ түүх үйл явдлаар дэндүү баялаг байв. Анх удаа онгоцоор дүүлж, цахилгаан шатанд орж, галт тэргээр аялж үзэж байгаа нөхөртэр үеийн ЗХУ-ын хаалттай хот Свердловскт хөл тавив. Орос хэлний бэлтгэлгүй, арав төгсөөд шууд очиж байгаа. Хөдөөгийн дунд сургуульд гайгүй хэдэн жил нүдсэн орос хэлний минь мэдлэг галт тэргэнд суухаас л тараа таниулсан гэж болно. Амралтаараа нутаг явж байгаа Зөвлөлтийн мэргэжилтэн эхнэр нөхөр хоёр зэргэлдээ купенд суудал таарчээ. Их яриасаг улс юм. Сэтгүүлч болохоор Свердловск руу явж байгаагаа ямартай ч ойлгуулж чадлаа. Хариуд нь “Хэн даргын хүүхэд вэ?” гэсэн асуулт ирж байна аа. Ямар ч даргын хүүхэд биш гэхээр үнэмшсэнгүй. Хөдөөнөөс ирсэн гэдэгт минь бас итгэсэнгүй. ЗХУ-д, тэр тусмаа сэтгүүлч мэргэжлээр суралцахаар хэл ус муутай нөхөр явж байгаа болохоор тэр хоёр “Чи бол хэн нэг даргын хүүхэд. Улаанбаатарынх биш байж болно. Гэхдээ л аль нэг аймаг, үгүйдээ сумын даргын хүүхэд” гэсэн дүгнэлт хийв. Товчхондоо “Чи бол арын хаалганы нөхөр” гэж дүгнэлээ. “Сэтгүүлч мэргэжлээр гадаадад сурахаар жирийн ардын хүүхэд явдаггүй юм” гэж эхнэр нь дахин дахин хэлж байна. Зөвлөлтийн мэргэжилтэн хүний ёсоор гаргасан дүгнэлтдээ тэд бат итгэлтэй үлдэж билээ. Аймгийн төв дээр орос мэргэжилтэн хараад хүүхэлдэйн киноноос сурсан гадаад хэлний бүх нөөцөө ашиглан“Ну погоди” хэмээн гар занган хашгираад хүмүүст загнуулж явсан миний хувьд орос хүмүүстэй анх удаа ойртон яриа өдсөн түүх минь иймэрхүү.

Свердловскийн галт тэрэгний буудал дээр хиам, консервголдуухан чихсэн орос чемодандаа түүртэн бууснаар би Уралынхан гэдэг ангилалд хамаарах болсон юм. Тэр үед дэлхий ертөнц социалист, капиталист хэмээн хоёр хуваагдсан, хөрөнгөтөн орны төрийн тэргүүнүүд гадаадаар “доншуучилдаг”, харин социалист орныхон нь “айлчилдаг” үе байв. Энэ ялгааг нь олон түмэнд ойлгуулан мэдээлэх үүрэгтэй үзэл суртлын байлдагчид нь сэтгүүлчид. Тэдний нэгэн болохоор Болд, Эрдэнэбат гэдэг хоёр нөхөр бас иржээ. Эрдэнэбат маань Төв аймгийнх. Надтай нас чацуу. Б.Болд болохоор Эрхүүгийн хэлний бэлтгэл төгссөн, ажиллаж байгаад ирсэн, аав нь сэтгүүлч гээд бид хоёроосоо ялгарах юм ихтэй, хөл бөмбөг тоглох дуртай сүрхий эр. Нэгэн цагт Дундговийн сонины эрхлэгч байсан Батмөнх гуайн хүү Болд маань одоо ч сэтгүүлзүйдээ үнэнчээр зүтгэж, “Бизнес таймс” сонинд ажиллаж байгаа билээ.

Эрдэнэбат бид хоёр нэг өрөөнд амьдарч, хүүхэд зангаараа үймүүлж бужигнуулна. Өрөөнд ньорж худал үнэнийг өгүүлэн байж аяга хоол олж идсэнээ “Охин эргүүлэв” хэмээн бодож ихэд баясах. Болд маань хэдэн оймс элээсэн ах хүний хувьдцарайлаг охид олонтой Хөгжмийн сургуулиар гүйж байгаад анхны ханьтайгаа учирч, би гэдэг хүн гэрлэлтээ бүртгүүлэхэд нь гэрч, хүүтэй болоход нь дагуул нь болон үнэнчээр андлан нөхөрлөж байж билээ.

Бид 1984 онд 12-уулаа УрГУ буюу Уралын их сургуульд очсон юм. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй харийн газар, хүний нутагт анх танилцаж байсан дүр зураг сэтгэлд минь ямагт хадаатай байдаг. Учраа мэдэхгүй, зүгээ ч олохгүй хэдэн хүүхэд том ангийн Галт хэмээх ахыг даган Свердловск хоттой танилцаж, хаанаас унаанд суудаг, аль дэлгүүрээс хүнсээ цуглуулбал дээр болох, троллейбусанд ороод тасалбараа яаж цоолох, сургуулиа хэрхэн олох, вермишель хэмээх нарийн гоймонг хэрхэн түлэхгүй хайрч идэх тухай анхны мэдэгдэхүүнтэй болж байв. Дөрөв таван жил өнгөрөхөд энэ бүхнээ умартаад нэлээд архагшсан сан. Б.Болд бид хоёр нэг удаа сархад уун сагсалзаж, оюутны байрныбалкон дээр үүрээр гаран шүлэг унших юм болов оо. Болд ямар шүлэг уншсаныг санахгүй байна. Би л лав хэзээ ч билээ тэмдэглэлийн дэвтэртээ таталгаж орхисон,

Дорно өрнөгүй хөлд нь сөгдөж мөргөсөн

Дотоод гадаадгүй хүсэлд нь захирагдаж бөхөлзсөн

Догшин Чингис чиний гэгээн алдрыг

Дорой нэгэн бээр үгээр магтахыгхүснэ.

Чингис Чингис чиний нэр

Чихэнд биш зүрхэнд сонсогдоно гэж эхэлдэг шүлгэрхүү юмаа чанга дуугаар уншиж байтал нэг курсийн Майнбаяр маань эсрэг байрны цонхоор нойрмог шагайж ээж шиг минь зад загнан дуугүй болгож, миний шүлэг бичдэг хөг ч тэгсхийгээд замхарсан юмдаг. Энэ мэт хөгтэй хөгжилтэй түүх оюутан ахуйд мөн ч их бий дээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд нийслэлээ хариугүй алдчих шахан сандарч байх үедээ гол гол үйлдвэрүүдээ Свердловк руу нүүлгэсэн учраас энд стратегийн чухал үйлдвэрүүд төвлөрсөн, түүнийгээ дагаад том том эрдэмтэд бөөгнөрсөн, ер нь л онцгой хот байсан болохоор гадаадынхныг оруулдаггүй хаалттай байв. Харин монголчууд бол он жилийн уртад олон зүйл дээр шалгуур даасан итгэлт андууд учраас хэд хэдэн сургуульд нь сурцгаана. 1984 онд намайг очиход долоо найман зуун монгол оюутан зургаан их дээд сургуульд сурч байсан юмдаг. Борис Ельцин, Николай Рыжков нарыг төрүүлсэн гээд УПИ буюу Уралын политехникийн дээдийнхэн сүрхий бахархана. Свердловскийн уул уурхайн сургуулийнхан эрчүүд голдуу харжигнасан сүрхий сургууль байлаа. Хаант Оросын үед байгуулагдсан эртний сургууль гэдгээрээ их бахархана. Уралын улсын их сургуулийнхан Зөвлөлт засаг байгуулагдаад бий болгосон анхны их сургууль гэж омогшино. Зузаан зузаан ном сугавчилсан оюутнууд уншлагын танхимд сул суудал гарахыг тэвчээртэй хүлээх нь энэ сургуулийн нэг онцлог байлаа. Оны ялгаа байхгүй, зодоон цохионгүй, ер нь огт өөр соёл төлөвшсөн сургууль байв. Свердловскийн улс ардын аж ахуйн сургууль, Багшийн сургууль аль аль нь нэр хүндтэй, бэлтгэн гаргасан боловсон хүчнүүд нь хаа ч очсон үнэлэгдэнэ. Уралын хөгжмийн дээд сургууль бас л чансаатай сургуулийн нэг. Ийм зургаан сургуульд 1980-аад оны дундуур монгол оюутнууд сурч байв. Өөр орны оюутан сурдаггүй болохоор монголчуудыг ялгаж онцгойлохгүй, яг л орос оюутнуудтай адил түвшинд авч үздэг болохоор их чанартай сургадаг байж дээ.

Сурахын зэрэгцээ наймаа арилжаа үсэргэх нь тэр үеийн нийтлэг дүр зураг. Монголоос авч очсон бүхэн сонин содон байсан гэж болно. Манай үеийнхэн тарваган малгай, Дарханы нэхий дээл, савхин хүрэм, нарийн хилэн, тарваганы арьс зэргийг аваачиж зарна. Нэг хэсэг солонгос бэлтгэлийн хувцас, хятад гар нүүрийн алчуур, шаахайг мөн ч их зөөсөн дөө. Хил гаалийн хатуу чанд шалгалтыг яаж ийж даваад л аваад очсон байдаг сан. Төмөр замын хэдэн вагоны дотор ханыг задлан тарваганы арьс нууж хил гаалиар гарсаар сарампай болгосон нүглийн нэлээд хувь нь манай хотын оюутнуудад ноогдох байх. Монгол оюутнууд хичээлдээ явах, галт тэрэг тосох, хар зах гарах, олон нийтийн ажилд оролцох, үдэшлэг цэнгүүн, дуу хуур болох, хайрлаж дурлах, гэр бүл зохиож үр хүүхэдтэй болох гээд бүхнийг амжуулдаг хөдөлгөөнтэй сэргэлэн улс. Уралын оюутнуудын зөөсөн хавтастай том толиор олон монгол айл гангарч, сунгадаг ширээ, зурагтын суурийг нь олон гэр бүл худалдан авсан даа. Ер нь тэр үед хэн овсгоотой, хөдөлмөрч нь л сайн сурч, сайхан амьдарч байсан даа. Жишээ нь, төр түшиж, сайд даргын алба хашиж, олонд нэгэнт танигдсан Ц.Цэнгэл гэхэд лнарийн хилэн өмдийг 28 минутад оёж дуусгаад 25 рублиэр зарчихдаг амьжиргаатай оюутан байсан гэдэг. Тэр үед оюутны сарын тэтгэлэг 70 рубль, тэр нь амьдралд хүрэлцдэг байсан гэхээр лут байгаа биз.

Би Уралд сурсан бүх хүмүүс нийлээд Уралын төгсөгчид гэдэг нэгэн том ангийнхан болж буйг өгүүлэхийн тулд л ийнхүү нуршиж сууна. Тэд Монгол орныхоо хөгжлийн төлөө их юм хийсэн, бахархах амжилт, тайлагнах тайлан ихтэй хүмүүс. Тиймээс сургууль болгон төгсөгчдийн холбоогоо байгуулж, тэдгээр холбоо нь нэгдэн Уралд төгсөгчдийн нэгдсэн холбоо болж, үе үеийн төгсөгчдөө эгнээндээ нэгтгэж эхлээд байгаа юм.

Уралд монголчууд сурч эхэлсэн нь одоо мэдэгдэж буйгаар 1950-иад оны дунд үе. Жил бүр очиж нэг жилийн дадлагажих сургалтад хамрагддаг байсан Орос хэлний дээдийн оюутнуудыг (стажерууд гэгддэг) оруулахгүйгээр тооцоход Уралд хоёр мянга гаруй хүн мэргэжил боловсрол эзэмшсэн тооцоо гарч байгаа юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Банди, О.Лувсандамдин нарын арваад дуучид хамгийн түрүүнд 1950-иад оны дундуур Уралын хөгжмийн дээд сургууль төгссөн байдаг. Уул уурхайн сургуульд тэр үед цөөхөн монгол сурсан гэх боловч нэр усыг нь одоогоор тодруулж чадаагүй байна. Эрдэнэттэй нэгэн насны амьдралаа холбосон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гэхэд л 1962 онд УПИ-гийн оюутан болж, ариун цэврийн өрөө хаана байгааг асууж мэдэхгүй болохоор хичээлийн завсарлагаагаар оюутны байр луугаа чавхаддаг, ангиа олохгүй учраас нэг орос оюутныг нүдэлж аваад салахгүй дагадаг байснаа инээдэм болгон дурсдаг.

Зандаахүүгийн Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, “Ажнай” Бат-Эрдэнэ, Ж.Отгонбаяр, До.Ганболд, Ц.Оюунгэрэл, “Хурд”-ын Чойжилсүрэн, Н.Батцэрэг, “Датаком”-ын Д.Энхбат, Багануурын гэх Х.Балсандорж, Ногоон намын Д.Басандорж, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяр, ерөнхий менежер Б.Бадрал гээд улс төрд тод мөртэй олон хүн Уралын төгсөгчид хэмээх нэгэн том ангийн эрх тэгш гишүүд.Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч миний бие гээд салбар чиглэлийн тэргүүлэх байгууллагуудын ерөнхийлөгч нар бас нэлээд хэд бий. Эрдэмтэд, үйлдвэрлэлд шинэ бүтээл нэвтрүүлэгчдийн тоо хэдэн арав зуугаар яригдана.

Уралын хөгжмийн их сургуулийг төгссөн Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ж.Долгор, А.Энхтайван нарын дуучид, төрийн шагналт З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав нарын хөгжмийн зохиолчид,урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, А.Цэдэн-Иш нарын нэрийг сонссон хэнд ч болов Уралд төгсөгчидМонголын урлагт ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой болно. Ц.Чинзоригийн “Намрын дурсамж”, “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь”, “Ус мөрөн олон чиг” зэрэг дууг аялж өөрийн мэдэлгүй аялчихдаг хүн олон байгаа. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг сонсон омогшиж, Х.Билэгжаргалын хөг эгшигт бүүвэйлүүлсэн хүн ч олон. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Эрийн сайхан хийморь”-ийг сонсоогүй монгол хүн хэд бол?

Энэ бүхнээ тайлагная, Уралд төгссөн үе үеийнхэн уулзалдаж нэгэн бүлийнхэн цуглая гэсэн санал санаачилга өнгөрсөн оноос хойш гарсан юм.

“Манай ангийнхан” энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд хуран цуглахаар болж, сошиал ертөнцөд нэлээд чимээ шуугиантай түжигнэж буй. Энэ уулзалтаа “Уралын хавар-2015” гэж нэрлэсэн гэж байгаа.Оюутан цагийн гэгээн дурсамжаараа хөглөгдөж, он жилийн урсгалд хийсэн бүтээснээ дүгнэж, Уралын нийслэлд хуримталсан эрдмийн далайгаас шүүрдсэн бүхнээ Монголынхоо хөгжилд зориулснаар ямархан баялгийг бүтээж чадсанаа тайлагнахаар манай “Уралын төгсөгч” ангийнхан энэ уулзалтаа догдлон хүлээж байна. Тэр өдөр бас төгссөн сургуулийнхаа ромбоор бүгдээрээ гангарна гэж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дасгалжуулагч нь барилдаж байгаа нь чөлөөт бөхийн холбоо дампуурч байгаагийн илрэл

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин дөрвөн дасгалжуулагчийн хамтаар оролцохоор мэдүүлээд байсан. Гэтэл визний асуудлаас болоод 74 кг-ын жингийн тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын жингийн тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын жингийн тамирчин Н.Золбоо нар оролцож чадсангүй. Азийн том тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн явж байсан тамирчид Дубайн нисэх онгоцны буудлын саатуулах байранд гэмт хэрэгтнүүд адилбүрзийгээд зогсч байгаа зураг цахим ертөнцөөр тархав. Монгол Улсын нэр төрийг өргөх гэж явсан тэд өргөх нь байтугай тив дэлхийд улсынхаа нэрийг унагаж байгаад ирлээ. Улсыг маань ингэж дэлхийн хэмжээнд гутаасан МЧБХ-нд ямар арга хэмжээ авах вэ. Бид тэднийг мандуулж ирлээ гэж шагнадаг, үүн шигээ хариуцлага тооцож, арга хэмжээ авахад буруушаах хүн байхгүй л болов уу.

Монголын чөлөөт бөхийн холбооныхны хувьд ингэж алдаа гаргаж байгаа нь эхний тохиолдол биш. 2009 оны Хернингийн ДАШТ-ий үеэр улс даяар шуугиан дэгдээж, бөөн юм болсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Тамирчдаа тэмцээний өдрийг нь тулгаж явуулахаар төлөвлөтөл тэнгэр муухайраад нислэг нь хойшилсон. Тухайн жилийнхээ тивийн аваргад тамирчин оролцуулаагүй гэсэн шалтгаанаар тамирчин Ю.Гандолгорыг ДАШТ-ээс хасахын наагуур юм болж билээ. Эндээс явах гэж байсан тамирчдаас Я.Алтантулгыг амжилт гаргахгүй гэдэг шалтгаанаар тэмцээнд явуулахгүй үлдээж, урмыг нь айхавтар хугалж байсан даг. Ингээд тэр тэмцээнээс хоёр эмэгтэй тамирчин нь медаль хүртэж нэг юм холбооныхоо нэрийг аварсансан. Энэ мэтээр чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаанд доголдол, дотоод хэрүүл маргаан нэг хэсэгтээ тасардаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд дотооддоо бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, шинэлэг ажил хийж ерөнхий үйл ажиллагаагаа сайжруулж байсан ч энэ удаагийн алдаа өмнөх бүхнийг сэдрээчихлээ.

Тамирчдаа барилдуулж, дэвжээний захад зааж зааварлан сууж байх ёстой байсан багш нар нь өөрсдөө тамирчдынхаа өмнөөс барилдаад зогсч байгаа нь ёсзүйгүй асуудал л даа. Чөлөөт бөхөд тухайн улс тивийн тэмцээндээ ямар нэг жиндээ хүн оролцуулаагүй бол ДАШТ-д багаа оруулахад хүндрэл үүсдэг. Тийм болохоор хоосон жин гаргаж, дараагийн тэмцээндээ бэрхшээл гаргахгүйн тулд багш нар нь ийн өөрсдөө барилджээ. Гэтэл тэднийг баатар мэтээр ярьцгааж байна. Барилдах тамирчин байхгүй болохоор хэдийнэ тамирчны замналаа дуусгаад дасгалжуулагч хийж байсан хүмүүсийг барилдуулна гэдэг манай улсыг олигтой тамирчингүй, аргаа барсан мэт л гадныханд ойлгуулчихав. Хэн тэднийг Монгол Улсын нэрийн өмнөөс босч, тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг түмний өмнө шившиглэ гэсэн юм бэ. Нэгэнт улсын нэрийн өмнөөс хийж бүтээж байгаа бол хийж бүтээсэн болгон нь улсын нэр төртэй холбогддог. Тэдэнд тийм эрхийг бид олгосон юм уу. Энэ бол МЧБХ өөрийн хариуцлага алдсаныг цайруулах гэсэн нэг муу дампуу оролдлогоос өөр юм биш. Тамирчдаа бүрэн бүтэн аваачаагүй байж ингэж жүжиглэж биднийг болон дэлхийг хуурсан дасгалжуулагчдад МЧБХ арга хэмжээ авах хэрэгтэй. Гадны орнуудад улсын хэмжээний шигшээ багийн тамирчдынхаа гадаад дотоодод явах бичиг цаасан дээр алдаа гаргана гэж хэзээ ч байхгүй. Дохагийн тэмцээнийг зохион байгуулж байгаа улсууд “Энэ монголчууд визний асуудал гэж юу яриад байна аа. Тийм юм гэж байх уу” гэж гайхсан байлгүй.

Жүдогийн тамирчин, баг дасгалжуулагчид “Тамирчныхаа өмнөөс багш нь барилдана гэж юу байдаг юм. Тийм юм дуулаагүй юм байна. Ямар спорт болоод тэгэв гэж дээ. Үүнээс харахад чөлөөт бөх гэж ямархуу байрын спорт гэдэг нь анзаарагдаж байгаа биз дээ” гэж ярьж байна. Жүдо бол өндөр сахилга бат, хариуцлагаараа хүн төрөлхтнийг гайхашруулдаг спорт. Ийм өндөр хариуцлагатай спортоор хичээллэдэг тамирчид чөлөөт бөхийнхний энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь жүдо бөхийн холбоо чөлөөт бөхийн холбооныхон шиг ийм алдаа мадаг гаргаж байсан тохиолдол бий билүү.

Чөлөөт бөхийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч чухам яагаад визний гэх асуудлаас болж тэмцээнд оролцож чадсангүй вэ. Зарим албаны эх сурвалжууд МЧБХ-ны нарийн бичгийн даргын хариуцлагагүй үйлдлээс болж ийм зүйл болсон гэж байна. Бас холбооны удирдлагууд буруугаа бичиг хэргийн ажилтнууд руугаа чихэж байгаа сурагтай. Тэмцээн дуусч, холбооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласны дараа чухам хэн хариуцлагагүй хандсанаас тамирчид тэмцээнд явж чадаагүйг тогтоох юм байна. Гэтэл өөр нэг эх сурвалж Монголын чөлөөт бөхийн холбоонд хувийн ашиг сонирхолтой нөхөд шургалснаас ийм таагүй явдал гарсан гэж үзэж байгаа аж. Чөлөөт бөхийн холбооны шигшээ багт ажилладаг нэлээд хэдэн багш нар бий. Тэд өөрсдийн гаргаж ирсэн тамирчнаа л амжилтад хүргэхийн тулд бусад тамирчныг дарж, бэлтгэл хангагч төдийхөн болгодог гэх. Өөрийнх нь гаргаж ирсэн тамирчин өөдтэй явж, ДАШТ, олимпийн наадмаас медаль хүртээд байвал тухайн дасгалжуулагчид ирэх мөнгө төгрөг, гавьяа нь нэмэгдэнэ. ДАШТ, олимпод амжилт гаргасан тамирчдыг төр засгаас өндөр шагнаж, бүх насаар нь тэтгэмж өгдөг болсон нь тамирчдын урам зоригийг сэргээсэн ч нөгөө талдаа дасгалжуулагчдыг буруу зам руу хөтлөөд байна. Гаргаж ирсэн тамирчнаа шигшээд байлгаж, ДАШТ, олимпод оролцуулбал тэр дасгалжуулагчид мөнгөн шагнал, цол хэргэм ирнэ. Тийм болохоор өмчилж авсан тамирчнаа л тордоод түүнийг тэмцээн бүрт гялалзуулж, хажуугаар нь өөрийнхөө нэрийг гаргачих сонирхолтой. Бусад бөхчүүдийг хүн чинээ тоохгүй. Хэрвээ өөрийнх нь тамирчны жинд овоо дориун барилдчихаар хүүхэд гарч ирвэл дарахыг санаархана. Яагаад гэвэл тэр тамирчин олимпийн аварга болчихвол гавьяа шагнал нь өөр багшид очих учраас түүнийг дэмжээд хэрэггүй. Нөгөө ардын багш амьтны үрийг алагчлахгүй гэдэг сайхан зарчим чөлөөт бөхийн холбоонд үгүй ч юм шиг. Азийн аваргад оролцох ёстой байсан гурван бөх яагаад явж чадаагүй нь дасгалжуулагчидтай ч холбоотой байж магадгүй гэх юм. 2009 онд Я.Алтантулгыг нисэх буудал дээрээс “Чи амжилт гаргаж чадахгүй. Харь даа” гэж буцааж байсан улсууд энэ удаад хөнгөн жиндээ анхаарал хандуулаад хүнд жингийнхнийгээ гэрт нь үлдээсэн юм биш биз гэж учир мэдэх, спортод элэгтэй улсууд өөрсдийнхөө таамгийг дэвшүүлсээр байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээн бай шагналгүй болохоор том бөхчүүл нь тоогоогүй гэх. Залуу голдуу тамирчид явсан болохоор холбоо нь төдийлөн ач холбогдол өгөхгүй бичиг баримтыг нь тэгсхийгээд л боловсруулаад явуулчихсан гэж үү. Азийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг дээхнэ үед тамирчин болгон яваад байдаггүй, том тэмцээн байсан. Гэтэл өнөөдөр чөлөөт бөхийнхний хувьд зүгээр л нүх бөглүүлж, ДАШТ-д өрсөлдөхөд нь “Манайх Азийн аваргадаа бүтэн багаа оролцуулсан шүү” гэж ам таглах хэмжээний тактик боловсруулсан байсан нь ийнхүү бүтэлгүйтэв.

Монгол Улсын нэрийн өмнөөс гадны ямар ч тэмцээнд өрсөлдөж байгаа спорт холбоо, баг, тамирчин дээд зэргийн хариуцлага, сахилга баттай байх ёстой. Азийн аварга байна уу, “Дэлхийн цом” байна уу, ДАШТ байна уу. Бүгдэд нь л хариуцлагатай хандах ёстой. Тивээс тив, улсаас улс дамжин нисч байгаа зардал мөнгө бол эцсийн эцэст Монгол Улсын л мөнгө. Тэрийг нь том бизнесмэн, ивээн тэтгэгч нь гаргасан ч бай цаана нь эх орны нэр хүнд явж байгааг мартаж болохгүй.

Д.ГАНСАРУУЛ