Categories
мэдээ спорт

А.Басхүү Дэлхийн “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн заллагдсан батламжаа гардлаа

Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч, Сөүлийн Олимпийн “Алтан шүгэл” шагналт Адуучийн Басхүү Дэлхийн бөхийн алдартнуудын “Алдрын танхим”-д Монгол улсаас анх удаа өргөмжлөгдөн заларсан тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ нь өнгөрсөн оны 9 дүгээр сард Узбекстан улсын Ташкент хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болсон бөгөөд энэ үед таван тивийн алдартнуудад гардуулах ёстой байсан шагнал буюу батламжийг тус улсын гааль дээр саатуулж оруулаагүй учир уг шагнал нь АНУ руу буцсан байна. Харин саяхан АНУ-ын Лос Анжелос хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчдаар тус дэлхийн “Алдрын танхим”-ийн шагнал буюу батламжийг ирүүлжээ.

Монголын чөлөөт бөхийн спортын хөгжлийн төлөө тамирчин, дасгалжуулагч, шүүгч, удирдах ажилтан гэсэн дөрвөлсөн замаар цуцалтгүй хөдөлмөрлөн сэтгэл зүрхээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол яах аргагүй А.Басхүү мөнөөс мөн. Монголд төдийгүй дэлхийд танигдсан А.Басхүүгийн гавьяа, зүтгэлийг дэлхийн бөхийн холбоо дахин үнэлэн алдар цуугаа мандуулсан оддын хамтаар их хүндэтгэлийн шагналаа хүртээсэн юм.

Манай улсын алдарт дасгалжуулагч, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн, шилдэг шүүгч А.Басхүү нь уг шагналаа Олимпийн 3, дэлхийн 4 удаагийн аварга Артур Таймазов (Узбекстан),Олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга Расул Хадем Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Павел Пинигин (ОХУ), олон арван Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн домогт дасгалжуулагч Георгий Мендашвили нарын зэрэг алдартнуудтай хамт хүртсэн билээ.

Энэхүү үйл явдал нь зөвхөн А.Басхүү төдийгүй манай чөлөөт бөхийнхний хувьд их хүндэтгэл, том шагнал агаад Монголын чөлөөт бөхийн хамт олныг үнэлж байгаа нь үнэхээр бахархалтай сайхан үйлс юм.

Categories
мэдээ спорт

Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ

Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 25 дахь удаагаа амжилттай болон өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй 224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Энэ өдрийн барилдаанд Даваабаатар харцага тун онцгой байлаа. Уран барилдаант харцагынхаа иртэй, уртай ийм барилдааныг ойрд хараагүй үзэгчид сэтгэл их өндөр байв. Их шөвөгт арслан Батсуурь харцага Даваабаатарыг амалсан агаад барилдаан огт удсангүй. Батсуурийг тахимдах хоромд Даваабаатар дагуулж дунгуйлдаад тун чиг уран давсан билээ. Харин Бүрэнтөгс арслан Пүрэвсайханы хөлийг авч түрээд давсан. Үнэнийг хэлэхэд Пүрэвсайхан нэг их тэмцэж, тулж барилдсангүй юу даа… гэж бодогдов.

Өмнөх даваанд нь арслан Азжаргал харцага Даваабаатарыг амалж аваад хөлдөө алдан унасан бол Бүрэнтөгс арслан Цэрэнтогтох начинг давхар шуудагнаас түрж хөөн өвдөглүүлж, харцага Пүрэвсайхан харцага Бат-Оршихыг татаж хавираад бас л ганган давна лээ.

Том цолтнуудаас гарьд И.Доржсамбуу хоёрын даваанд өвдөг шороодсон бол харцага Э.Оюунболд гурав дээр аймгийн хурц арслан Д.Цэвэсодномийг амалж барилдаад унасан нь өнөөдрийн таавар эвдсэн, шуугиантай барилдааны нэг болсон юм.

Төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн алдарт арслангууд олноор ирсэн энэхүү хүндэтгэлийн хойморт улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын зочид тухлан сууж хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхов. Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний манлай үйлдвэрлэгч Арвайн үндэс компаний хамт олон хүрэлцэн ирсэн бүх арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.

Categories
мэдээ спорт

“УИХ-ын цом 2015” тэмцээн биллиардын төрлөөр үргэлжилж байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын арга хэмжээ үргэлжилж байна. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр биллиардын тэмцээн болж байна. Биллиардын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар гэсэн 9 байгууллагын 18 тамирчин оролцож байна. Багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөж ялагчаа тодруулах юм.

Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд жил бүр долоон төрлөөр спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

ОХУ-д ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, Москвад болсон Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт “Сувилагч, тусгай мэргэжилтний анхдугаар чуулган” боллоо

Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Сувилагч, тусгай мэргэжилтний анхдугаар чуулган” Зуунмод хотноо боллоо.

ЭМСЯамны ахлах мэргэжилтэн С.Алтанбагана баяр хүргэн, сувилахуйн өнөөгийн байдал, ирээдүйн зорилтоор илтгэл тавилаа.

Чуулганд Аймгийн ИТХ, Засаг дарга, АЗДТГазар,Эрүүл мэнд спортын яамны хүндэт төлөөлөгч, Дэлхийн Зөн Монгол ОУБайгууллага Төв ОНХХ, Эрүүл мэндийн газрын хүндэт төлөөлөгчид уригдан оролцож, Нэгдсэн эмнэлэг,Өрхийн эрүүл мэндийн төв, 26 сумын эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, ахмадууд зэрэг 200 сувилагч мэргэжилтнүүд хуран чуулж “Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдлаа хэлэлцэн, цаашдын зорилтоо тодорхойлон, уриалга гаргалаа.

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын “Сувилагч, тусгай мэргэжилтний анхдугаар чуулган”-аас гаргасан уриалга

Эрхэм хүндэт сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги, Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор та бүхэндээ уриалж байна.

  1. Сувилахуйн алба багууд жил бүр сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарын төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангаж ажиллах арга хэмжээг зохион байгуулах
  2. Сувилагчийн ажлын ачаалал, норм нормативыг судлан үнэлгээ дүгнэлт гаргах
  3. Ээлжийн сувилагчийн ажлын цагийг богиносгох хувилбаруудыг боловсруулан хэлэлцүүлэх
  4. Ажлын байрны тодорхойлолтыг стандартын дагуу шинэчлэн боловруулах
  5. Сувилахуйн удирдлагын постыг компьютержүүлж, сүлжээнд холбох, сувилахуйн тусламж, үйлчилгээнд хөтлөгдөх зарим маягтуудыг цахимжуулах
  6. Ард иргэдийн эрүүл мэндийн тусламжийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэнд, анхан шатны сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх
  7. Эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтыг АШУҮИС-тай хамтран зохион байгуулах
  8. Сувилахуйн тусламж “үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг хангах” удирдамж боловсруулах, олон улсын туршлагаас судлан нэвтрүүлэх
  9. Сувилагчдын эрүүл, аюулгүй “ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх”, сувилахуйн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, жил бүр төлөвлөгөөтэйгээр хангаж ажиллах

Төв аймаг Чуулганы төлөөлөгчид

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 5 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Олон Улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, албаны бусад хүмүүс угтан авав.

Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна.

Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монголоос Болгарт төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт хийх юм. Албан ёсны арга хэмжээнүүд маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Дутуу нярайн эндэгдлийг бууруулах боломжийн талаар хэлэлцэв

“Ази-Фарма” ХХК, БНСАУ-ын “YUHAN Corporation” –тай хамтран “Нярайн амьсгалын цочмог дутмагшилын хамшинжийн үед Сурфактантыг хэрэглэсэн Солонгос улсын туршлага”, “Сурфактант эмчилгээний өнгөрсөн, одоо, ирээдүй”сэдэвт сургалтзохион байгууллаа. Сургалтанд “Нийслэлийн өргөө”, “Нийслэлийн хүрээ”, “Нийслэлийн амгалан” амаржих газрууд болон ЭХЭМҮТ, “Гурван гал”, “Бид танд төлөө”,” Хатагтай” зэрэг улсын болон хувийн амаржих газруудаас 70 гаруй нярайнэмч нар хамрагджээ. “Ази-Фарма” ХХК БНСУ-ын “YUHAN CORPORATION”-тай хамтран ажиллаж амьсгалын цочмог дутмагшилт хамшинж бүхий дутуу нярайн эмчилгээнд хэрэглэдэг “NEWFACTAN”-сурфактантыг Монгол улсад оруулж ирээд байна.

“YUHAN CORPORATION”-ны “NEWFACTAN”-сурфактант нь анх 1996 онд үйлдвэрлэгдэж, түүнээс хойш өөрийн улсдаа болон бусад олон улс оронд тасралтгүй хэрэглэгдэж байгаа бэлдмэл юм. БНСУ-д жил бүр 70000 нярай дутуу төрдөг бөгөөд тэдгээрээс 14000 нь амьсгалын цочмог дутагдлын хамшинж эмгэгтэй байдаг тул “NEWFACTAN”-сурфактант бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэж дутуу нярайн эндэгдлээ бууруулж чаддаг байна. Сурфактант эмчилгээг хийж эхэлсэнээр дутуу нярайн эндэгдлийг бууруулж чадсан тухай манаймэргэжилтэнүүд ч онцолдог.

Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 4 дахин бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд2013 оны статистик үзүүлэлтээр 79780 хүүхэд төрсөн нь өмнөх он (2012он)-той харьцуулахад төрөлт 6.1 хувиар буюу 5002 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс нийт төрсөн хүүхдийн 4.2 хувь нь болох 3350 нярай 2500гр-аас бага жинтэй буюу дутуу төрсөн гэсэн мэдээ бий.

Нялхсын эндэгдлийн тэргүүлэх байрыг нярайн түүн дотроо дутуу нярайн эндэгдэл эзэлдэг. Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихсэхийн хэрээр дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж байгаа ч эндэгдэл буурахгүй байна.Түүнчлэн нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь амьсгалын тогтолцооны өвчин (нийт эндэгдлийн 15.7 хувь) байгаа тул амьсгалын цочмог дутагдлын хамшинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээг хийх нь дутуу нярайн эндэгдлийг бууруулах нэг томоохон арга зам гэж үздэг байна.

Ажоу Их Сургуулийн эмнэлгийн дэд захирал, Хүүхдийн тэнхимийн профессор доктор Мүүн Сүнг лекц уншихаас гадна “Нийслэлийн өргөө” амаржих газарт амьсгалын цочмог дутагдлын хамшинж эмгэгтэй дутуу нярайд сурфактант эмчилгээг хэрхэн хийх талаар үзүүлэх сургалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхантай 508 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлжээ

Улаанбаатар хот, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3990 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 422 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ХӨСҮТ-д нийт 508 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 88 хүн хэвтсэн бөгөөд 77 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 100 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар даваа гаригт дараах асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын XXVI ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны тавдугаар сарын 11-ний 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын талаарх санал, дүгнэлтийн тухай*

У.ХҮРЭЛСҮХ

2.

Хөрөнгө гаргах тухай, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*

С.БАЯРЦОГТ

3.

“Майдар эко хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийн тухай

С.БАЯРЦОГТ

4.

Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм болон Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай

С.БАЯРЦОГТ

5.

Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай*

С.БАЯРЦОГТ

6.

Экспортын зээлийн шугам нээх, зээлийн гэрээ байгуулах эрх олгох тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

7.

Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай*

Ж.ЭРДЭНЭБАТ

8.

“Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенци”-д нэгдэн орох тухай

Д.ДОРЛИГЖАВ

9.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

10.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн тухай

Д.ЭРДЭНЭБАТ

11.

Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

12.

Евразийн эдийн засгийн комисстой байгуулах санамж бичгийн төслийн тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

13.

Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай

Ц.ЦОЛМОН

14.

Иргэнд 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

Д.ЦОГТБААТАР

15.

Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Л.ГАНТӨМӨР

16.

“Соёлын салбарт 2016-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр” -т гарын үсэг зурах эрх олгох тухай*

Л.ГАНТӨМӨР

17.

“Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрх олгох тухай*

Л.ГАНТӨМӨР

18.

Хэлэлцээр батлах тухай

Н.ТӨМӨРХҮҮ

19.

Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай

Н.ТӨМӨРХҮҮ

20.

Эрүүл ахуйн тухай хуулийн төслийн тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

21.

Санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

22.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

23.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

24.

Хөрөнгө гаргах тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

25.

Хөрөнгө гаргах тухай*

Г.ШИЙЛЭГДАМБА

26.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2015 оны хэмжээг тогтоох тухай

С.ЭРДЭНЭ

27.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

28.

Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

29.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Д.ЗОРИГТ

Categories
мэдээ нийгэм

Хачигт хазуулсан 162 тохиолдол бүртгэгджээ

Манай оронд хаврын улиралд байгалийн голомтот халдварт өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд хазуулсан тохиолдол бүртгэгджээ. Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр 3 аймгийн 9 суманд 15 мал өвчилсөн байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийнхөн энэ тухай танилцууллаа. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, сэрэмжлүүлэх, судалгаа, нотолгоонд тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд хариу арга хэмжээг зохион байгуулах, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах гол зорилготой байгууллага юм.

Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг байна. Манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын 6 дүүрэгт, галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн 2 дүүрэгт, хачигаар дамжих халдварт өвчин 16 аймгийн 59 сум нийслэлийн 8 дүүрэгт идэвхитэй голомттой байдаг ажээ.