Categories
мэдээ нийгэм

“Монголын инновацийн долоо хоног” форум болно

Өнөөдөр БСШУЯ-ны 401 тоотод БСШУЯ-аас зохион байгуулах “Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээний тухай мэдээдэл хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр Монголын шинжлэх ухааны салбарт гарсан дэвшлүүд, Монгол эрдэмтдийн гаргасан шинэ, шилдэг санаа, шинэ технолгиудын талаар танилцуулна. Арга хэмжээнд БСШУ-ны сайд болон төрийн өмчийн дээд сургуулийн удирдлагууд, хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл оролцох аж. Инновацийн хөгжлийн чиг хандлагыг тодруулах, ямар ажлууд хийгдэж байгаа эсэх болон бодлогийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэхээр зорьж байна. Энэхүү вокшопоор инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, хөгжүүлэх үзэл баримтлал, арга замыг тодорхойлох, бусад орны тэргүүний туршлагаас суралцах, оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч ахмад настныг унагаж, бэртээжээ

СБД-ийн нутаг Их тойруу Ардын эрхийн автобусны буудлын зогсоолд “Автобус-1” ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчигч 61 настай эмэгтэй Б-г унагаж гэмтээсэн байна.

Мөн ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, ХААИС-ийн зүүн хойд уулзварт “Yamaha” маркийн мотоциклын жолооч Б нь Т.Марк-2 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж мотоциклын жолооч 23 настай эрэгтэй Б гэмтсэн ослууд гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Идэрзаяа давж заалджээ

Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилахаар болсон байна.

Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн хэмээгдэн цагдан хорих 461-р ангид хоригдож буй. Түүнд анхан шатны шүүхээс 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүх хурлын дараа түүний эгч Б.Золзаяа манай сайтад ярилцлага өгч, дүүгээ гэм буруугүй гэдгийг мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Бааварын хар тамхи татсан гэх хэргийг шүүх хурлын тов гарчээ

Өнгөрсөн 2013 онд хар тамхины хэргээр гурван сарын баривчлах ял сонссон Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хар тамхины хэргээр дахин шүүгдэхээр болжээ. Тодруулбал Баавар, Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүх аж.

Тус зүйл ангиудад “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байх юм.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Мисс бүсгүйтэй өнгөрүүлсэн нэг өдөр

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож байсан Монголын миссүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь Т.Батцэцэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон тэмцээний үеэр 120 гаруй орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн эх орныхоо нэрийг дуудуулж байхад монголчуудын анхаарал нэг хэсэгтээ л Лондонд төвлөрч байлаа. “Мисс Монголиа-2014” тэмцээний үндэсний ялагч болон дэлхийн миссийн тэмцээнд оролцсон мисс бүсгүйтэй уулзахаар цаг товлон гэрт нь очлоо. Өөрийнх нь төрсөн гэр Дарханд бөгөөд хотод том эгчийндээ байдаг юм байна.

Яваад очтол ээжтэйгээ хоёул байв. Эгч, хүргэн ах хоёр нь Бельги, Монголын хооронд бизнес эрхэлдэг болохоор хоёр өдрийн өмнө гадаад руу явчихаж. Ээж нь дуутай шуутай нэгэн юм. “Гадаа ямархуу байна. Ойрд жаахан сэрүүхэн л байна. Гэхдээ ирж яваа цаг хойно мөдхөн дулаараад цэцэг ногоо ургаж дэлгэр сайхан цаг ирнэ дээ” гэсээр угтлаа. Ээж А.Алтанцэцэгтэй нь танилцан ойр зуурыг ярих хооронд Т.Батцэцэг цай аягалж ширээнд суулаа. Өөрийнх нь тухай, миссийн тэмцээний талаар, дэлхийн мисст оролцож байсан үеийн сонин хачин гээд олон зүйл сонирхон асуухад ээж рүүгээ л харах ажээ. Ээж нь ч яриад өгөх юм. А.Алтанцэцэг эгч “Би уг нь охиноо спортын хүн болгоё гэж бодож байсан юм. Тэр үед би Солонгост таван жил ажиллаад ирсэн. Охиноо нэгдүгээр ангид ороход нь яваад зургадугаар ангид байхад нь ирж байлаа. Солонгосоос ирээд онгоцны буудал дээр буухад ард “Ээж ээ” гэх дуу гарч байна. Эргээд хартал нэг л их өндөр хүмүүс. Тэгэхээр нь андуурсан юм байлгүй гэж бодоод том охиноосоо “Батцэцэг ирээгүй юм уу” гэж асуутал ард чинь л зогсож байна шүү дээ гэсэн. Эргээд хартал миний жаахан охин надаас өндөр болчихсон зогсож байдаг байгаа. Тэгэхэд би нэгдүгээр ангийн охин л хайгаад байсан” гэж ярилаа. Тэр үед ээжид нь нэг л сайхан мэдрэмж төрсөн гэнэ. “Би охиноо спортоос гадна урлагаар явуулах ёстой юм байна. Миний охины царай урлагийн хүн байхад тохирно” гэж боджээ.

Т.Батцэцэг таван хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Эднийх Дарханы айл бөгөөд тэндхийн ШУТИС-ийн лицейг төгсчээ. Тэрээр багаасаа нуруулаг, үеийнхнээсээ өндөр байсан болохоор гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэж эхэлсэн байна. Зүгээр нэг хичээллээд орхих биш олон уралдаан тэмцээнд оролцож сагсан бөмбөгийн спортын дэд мастерын зэрэг авч байжээ. Ээж нь биеийн тамирын багш бөгөөд залуу байхдаа бүжиглэдэг, дуулдаг, спортын олон төрлөөр хичээллэдэг, ёстой нэг адтай сэргэлэн бүсгүй байж. Тиймээс бага охиндоо “Чи ээжийнхээ шийрийг хатаах ёстой шүү” гэж захидаг гэнэ. Охин нь ч ээжийнхээ урмыг хугалалгүй бүжиглэвэл бүжиглэчихдэг, ямар ч дууг эвлэгхэн аялдаг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн шаггүй сайн тамирчин болжээ. Харин спортоор амжилт гаргах үедээ буюу наймдугаар ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг дагаж яваад загварын дугуйланд санаандгүй очтол тэндхийн багш нь үндэсний дээл өмсгөж үзсэнээр загварын ертөнцөд хөл тавьжээ. А.Алтанцэцэг эгч “Манай Дарханы загварын агентлагийн Зоригоо гэж багш байдаг. Тэр хүн миний охиныг загварын ертөнцөд амжилт гаргаж чадна гэдгийг нээж өгсөн болохоор их талархаж явдаг юм” гэв. Ингээд Зоригоо багшийн загварын агентлагт ороод арав хонож байхдаа анхныхаа тэмцээнд оролцож тусгай байрын шагнал хүртсэн гэнэ. Тэр үед дөнгөж өсгийтэй гутал өмсөж сурч байсан цаг. Удалгүй Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн сайхан бүсгүйчүүдийн оролцсон “Шинэ давалгаа” нэртэй тэмцээнд түрүүлжээ. Ингээд ээж охин хоёр урамшин хот руу явсан байна. Хотод очоод “Монгол костюмс”-д ажилладаг Сэржмядаг гэж А.Алтанцэцэг эгчийн унаган багын найз дээр яваад очтол тэндхийн захирал Сувдаа охиныг нь олж харжээ. Дараа нь Сувдаа захирлын зөвлөснөөр “BBQ фото мисс” тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэргүүн байрын шагналын эзэн Солонгосын “SK Cara” гоо сайхны брэндийн нүүр царай болох учиртай байсан гэнэ. Гэрээний дагуу зургаа авахуулахад Улсын их дэлгүүр, “Алтай центр” гэхчлэн томоохон худалдааны төвүүдээр таржээ. Тэр үед ээжид нь бас л их урам орж “Миний охинд хэнээс ч дутахгүй нүүр царай байна. Өндөр нуруу байна. Тэгш сайхан гар, хөл байна” гэж бодоод спортоос нь бага зэрэг хөндийрүүлэн загварын ертөнцийг илүүтэй анхаарах болжээ. Ингээд ээж нь найз Сэржмядагтайгаа ярьж байгаад Азийн топ модель Д.Болормаа дээр охиноо дагуулан очиж. Тэгсэн Д.Болормаа багш охиныг хараад “Энэ охин загварын ертөнцөд амжилт гаргаж чадна. Надад өгчих. Яг одооноос эхлээд манай агентлагт яв” гэжээ. Харин тэр үед ээж охин хоёр сургуулийнхаа амралтаар явж байсан болохоор “Оюутан болоод хотод ирэхээрээ тан дээр ирье” гээд буцсан байна. Дархандаа очиж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод иржээ. Ирээд Д.Болормаа багшийн агентлагт яваад очтол нүүчихсэн, гар утасны дугаараа сольсон учраас холбоо барьж чадаагүй гэнэ. Хоёр ч өдөр байж болох газруудад нь очоод уулзаж чадаагүй болохоор ээж нь “За ямар ч байсан хичээлдээ шамдаж бай” гэж захижээ. Т.Батцэцэг МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Эдийн засгийн харилцааны ангийг төгссөн. Оюутан байхдаа гадуур явж байхад нь хэд хэдэн кино найруулагч кинонд тоглох санал тавьж байсан гэнэ. Бас загвар өмсөгч, миссийн тэмцээнд оролцуулаад өгье гэх санал ирж байжээ. Харин тэр үед “За ямар ч байсан ирээдүй байгаа юм байна. Одоохондоо хичээлдээ шамдъя” гэж бодсон гэнэ.

Одоо бол Т.Батцэцэг “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч. “Шилмэл загвар” агентлагтай холбогдсоноосоо хойш хилийн чанадад болж буй олон улсын тэмцээнд оролцож туршлага судлах болжээ. Улаан-Үдэд болсон тэмцээнд түрүүлээд зогсож байхад нь нэг юм авчраад нөмрүүлчихэж гэнэ. Хүйтэнд даарч байгаа гэж бодоод хэн нэгний хүрмийг нөмрүүлчихлээ дээ гэж бодоод зогсож байтал баяр хүргэж байгаа хүмүүс “Ямар гоё шуб вэ” гэж уулга алдаад байж. Тэгэхээр нь гайхаад “Юун шуб вэ” гээд хартал булган шубээр шагнуулсан байжээ. Тэр үед маш их баярлаж байсан бөгөөд Монголдоо ирсэн хойноо хэвлэлд “Шагнуулсан булган шубээ ээждээ бэлэглэнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Тэр үед ээж нь Бельгид эмчилгээ хийлгэж байсан бөгөөд охиныхоо ярилцлагыг интернэтээс олж хараад баярын нулимс унагаж байсан нандин түүх ээж охин хоёрт бий. А.Алтанцэцэг эгч охиноо загвар өмсөж эхлэхээс өмнө “Хоосон толгойтой мисс хүүхэн. Миссүүд гоёж гангалахаас өөрийг мэддэггүй. Өөрийн толгойгоор амьдарч чадахгүй хүнээр ивээн тэтгүүлэн амьдардаг” гэхчлэн дандаа сөрөг яриаг олны амнаас сонсож байжээ. Тэгээд нээрээ л ийм байдаг юм байх гэж боддог байсан гэнэ. Харин охин нь загвар өмсөж эхлэхэд “Миний охин өөрийн боловсрол, мэдлэгээр хоолоо олж идэх ёстой шүү” гэдгийг хатуу анхааруулан захисан байна.

Мисс хүн болохоор хоолны дэглэм бариад эрүүл, зөв гэсэн бүхнийг л иддэг байх гэж бодоод “Чи хоолонд хэр вэ” гэж асуутал “Загвар өмсөгч гэхээр бараг шувууны порцоор хооллодог гэж боддог юм шиг байгаа юм. Та ямар хоол иддэг вэ, тэрийг би яг л адилхан иднэ. Эрүүл хооллохыг хүсэлгүй яахав. Гэхдээ эрүүл хооллоно гэдэг чинь өлсөөд, өөрийн дургүй зүйлээ хүчээр идэхийг хэлдэггүй. Би бол дуртай үедээ идэхийг хүссэн хоолоо иддэг” гэлээ. Харин багаасаа маханд дуртай биш байсан болохоор одоо ч гэсэн маханд тэгтлээ дурладаггүй гэсэн. Гэхдээ огт махгүйгээр амьдарч чадахгүй, монгол хүний бие организмд ч зохихгүй байх гэв. Бүр 18.00 цагаас хойш юм идэхгүй байх хэрэгтэй гэдгийг ч дагаад байдаггүй гэсэн. Орой 19, 20 цагийн үед өлсвөл хоол идчихнэ. “Хоолны дэглэм бариад хоосон ходоодтой явахыг би дэмждэггүй. Хоолоо хүссэнээрэээ идээд хөдөлгөөнтэй байхад л бол­чихно шүү дээ” гэж мисс бүсгүй зөвлөж байна лээ. Дэлхийн миссийн үеэр ч гэсэн тэр олон орны бүсгүйчүүд хоол сайн иддэг байсан гэнэ. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний үеэр ч гэсэн бусад орны миссүүд хоолоо хангалттай сайн идэхийг ажиглаж явжээ. Лондонд байхдаа өдөр бүр өглөөний дөрвөн цагт босно. Өдөржин арга хэмжээнд очих, шалгаруулалтад оролцох гэхчлэн өндөр ачаалалтай ажилладаг байжээ. Арваад см-ийн өсгийтэй гутал өмсөөд тайзан дээр найм, есөн цаг зогсох бас тийм ч амар биш гэж байлаа.

Т.Батцэцэг гоо сайхандаа анхаарч байна гээд үнэтэй гэсэн болгоныг авч хэрэглээд байдаггүй гэсэн. Голдуу ээжийнхээ зааж өгсөн жорын дагуу маск тавьж арьсаа арчилдаг юм байна. Нүүрэндээ тэжээл өгье гэвэл нэг амны халбага зөгийн бал, оливын тос, элсэн чихрийг хольж хутгаад нүүрэндээ тавьдаг ажээ. Цайруулахаар бол өндөгний цагааныг зөгийн балтай хольж хэрэглэдэг гэсэн. Бас алим жижиглэж байгаад элсэн чихэр, зөгийн балтай холиод маск тавихад арьс толийгоод өнгө нь сэргэдэг юм байна. Энэ мэтээр дандаа гэрийн нөхцөлд маск бэлддэг гэнэ. Харин ээж охин хоёрын гоо сайхны жоронд элсэн чихэр өндөр байр суурь эзэлдэг юм билээ. А.Алтанцэцэг эгч “Элсэн чихэр гайхалтай үр дүнтэй шүү дээ” гэж магтаж байна лээ. Харин үсээ арчлахдаа халгайг чухалчилдаг юм байна. “Тавдугаар сард халгай ургаад хуруун чинээ болж байгаа. Тэр үед нь хайчилж аваад хатаах хэрэгтэй. Хатаасан халгайгаа нунтаглаж хадгалаарай. Нунтагласан халгайнаасаа хоёр халбагыг 300 грамм буцалсан халуун усанд хийж хонуулаад үсээ шавшиж болно” гэж зөвлөв. Ингэж бэлтгэсэн халгайн ханд үсний өнгийг сэргээдэг гэсэн. Ямар ч үнэтэй шампуниас илүү гялалзуулахаас гадна үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмждэг ажээ. Тэрээр өчигдөрхөн охиндоо ийм ханд бэлтгэснээ үзүүлэв. “Орчин үеийн хүүхдүүд гоо сайхандаа их анхаардаг болсон. Давхраа оюулаад, хамраа өндөрлүүлээд, хиймэл хумс наан хөөрхөн болдог. Энэ бүхнийг үгүйсгэхгүй ч охиндоо мэс хүргэхийг зөвшөөрөхгүй. Харин аав ээжээс заяасан биеэ арчлаад гоё сайхан яваасай гэж хүсдэг” гэлээ.

Ээж охин хоёртой ийн ярилцаж байтал Т.Бат­цэцэгийн гадагш гарах цаг болов. Өнгөрсөн бямба гариг мод тарих үндэсний өдөр байсан болохоор тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж “Golden gym”-ийн хамт олонтой мод тарихаар болжээ. Тэрээр “Golden gym” фитнес клубт сүүлийн хоёр жил хичээллэж байгаа бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа олон ажилд тун идэвхтэй оролцдог гэнэ. Ингээд гадагш гарахаар болов. Тэрээр “Мерседес бенц” маркийн дунд оврын жийп унадаг юм байна. Энэ машиныг дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд ээж болон эгч, ах, хамаатан садангууд нь мөнгөө нийлүүлэн авч өгчээ. Одоо бол тэрээр дажгүй сайн жолооч юм билээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 цагийн үед ирэхэд энд тэндгүй мод тарьж байгаа хүмүүс байв. “Golden gym”-ийнхэн тэнд өөрсдийн гэсэн төгөл байгуулахаар багш, ажилчид, хичээллэдэг хүмүүсийнхээ хамтаар 1000 мод суулгаад дуусах дөхжээ. Т.Батцэцэг тус фитнес төвд идэвхтэй хичээллэдэг хүний хувьд дэмжин оролцоно гэдгээ урьдчилан хэлсэн болохоор түүний тарих модыг үлдээчихэж. Савхин өмд, хүрэм өмссөн тэрээр бээлий өмсөж байгаад суулгацынхаа нүхийг хүрзээр хурдан гэгч нь ухчихлаа. Хажуунаас нь харж зогссон ээж нь “Манай Баагий хар ажилд сайн. Би таван хүүхдээ багаас нь ажилд сургасан. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг мэддэг. Хоол хийх болон гэрийн ажилд ч сайн” гэлээ. Мисс маань ч түргэхэн гэгч модоо тариад арвын хувинтай усыг ганцаараа өргөж авчраад усалчихлаа. Бусад нь хэдийнэ модоо тарьж дуусаж байсан болохоор бөөнөөрөө зургаа авахуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ажил дуусав. Тэндээс хөдөлж ээжийг нь буулгаад “Централ тауэр” руу явлаа. Тэнд “Мисс Монголиа” тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна. Т.Батцэцэг тус тэмцээний зохион байгуулагчаар оролцож байгаа болохоор өөрийн биеэр оролцогчдоо бүртгэж байгаа ажээ. “Централ тауэр”-ын хоёр давхарт байх дэлгүүрт бүртгэл явагдаж байлаа. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм гэнэ. Өнгөрсөн жил Т.Батцэцэг дэлхийн миссийн тэмцээнд тун амжилттай оролцож байсан болохоор охид “Мисс монголиа”-д оролцохыг тун их сонирхож байгаа гэнэ. Биднийг тэнд байх үед ээжийгээ, эгчийгээ, найзыгаа дагуулсан охид ирж тэмцээнд оролцохоор бүртгүүлж байсан. Бас хувийн зүгээс ямархуу бэлтгэлтэй байх вэ гэж Т.Батцэцэгээс зөвлөгөө авч байв.

Бүртгэлийн ажлын дараа тэрээр фитнестээ явна гэв. Хажууханд нь буюу “Тусгаар тогтнол”-ын ордны дөрвөн давхарт байх “Gоlden gym”-ын төв салбарт хичээллэдэг юм байна. Гадуур түүнтэй явахад зөрсөн хүн бүрийн харцыг булаах ажээ. Харин олны харцнаас тэгтлээ төвөгшөөдөггүй гэсэн. Заримдаа хэтэрхий удаан ширтээд, эрээ цээргүй хараад байгааүед л бага зэрэг эвгүйцдэг ажээ. Гэхдээ ээжийнхээ зөвлөсний дагуу олон хүний талархлыг хүлээж авч дотроо уйлмаар санагдсан үедээ ч гэсэн инээмсэглэх ёстойгоо байнга санадаг гэнэ. Т.Батцэцэг одоогоор найз залуугүй бөгөөд гэр бүл зохиоход тэгтлээ яардаггүй гэсэн.

Тэрээр фитнесээр хичээллэхийн ач тусыг сайн мэддэг болохоор ямар ч ажилтай байсан аль болох цаг гаргаад өдөр бүр явахыг хичээдэг аж. Гэхдээ заримдаа яаж ч хойшлуулж боломгүй чухал ажилтай үедээ алгасчихдаг байна. Фитнест хоёр цаг орчим хичээллэдэг болохоор бэлтгэлийн дундуур бид явахаар болов. “Миний ажил дуусахыг хүлээнэ гэвэл гэгээ тасрах байх аа” гэсээр заалнаас гаргаж өглөө. Бас “Эндхийн бэлтгэлээ дуусгаад шууд Эрдэнэт рүү явна. Тэнд “JCI”-ынхантайгаа сагсны тэмцээнд оролцох юм” гэсээр үлдэв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Хан ресурс”-ын захирлыг чихрийн шижин өвчнөөр нас барсан гэх дүгнэлт гаргажээ

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн захирал Жим Док өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд “Blue sky” зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон билээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue sky” зочид буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн.

Тус буудлын 16 давхарын … тоотод байрлаж байсан Канад улсын иргэн Жим Доак Чарльз гэх 60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгсөн” хэмээж байсан. Түүний шарилыг Канад руу явуулсан бөгөөд Торонто дахь задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, чихрийн шижин өвчнөөр нас барсан гэх дүгнэлт гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт туслах хандивын аян эхэллээ

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 4-ний дугаарт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ. Уг ярилцлагыг уншсан олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа эхнээсээ мэдэгдэн зарим нь түүнд хандив өргөөд буй. Залуу тамирчиндаа туслахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудсанд нэгдээд байгаа бол Налайх дүүргийн ЗДТГ Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсоор эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр 11 цагаас “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд боллоо. Нээлтийн үеэр Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Мандуул “Батцэцэг маань Налайхын, Монголын од байлаа. Харамсалтай нь олимпийн аварга Н.Түвшинбаярынхтай адил гэмтэл авснаар чөлөөт бөхийн дэвжээн дээрээ гарах боломжгүй болсон. Энэ талаар “Өдрийн сонин” ярилцлага авч олонд хүргэсэнд баярлалаа. Ярилцлагыг уншаад олон хүн туслаж дэмжмээр байгаагаа илэрхийлсэн. Батцэцэгийн эмчилгээнд 20 сая төгрөг шаардлагатай юм билээ. Налайхын насанд хүрсэн хүмүүс 500, 1000 төгрөг хандивлахад л эмчилгээний мөнгө болчих юм байна. Энэ санаачилгыг маш олон хүн дэмжсэн. Тиймээс ХААН банкны 5749529185, Хас банкны 5001381490, Төрийн банкны 312500546579 тоот дансанд сайхан сэтгэлийн хандиваа өргөхийг хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эрчим хүч хязгаарлах газар

Өнөөдөр хийгдэх засварын үеэр эрчим хүч түр хязгаарлах хуваарийг хүргэж байна гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ.

Чингэлтэй

11.00-17.30 17, 18-р хороо Сурагчийн гудамж, Ч объект, МОНЦАМЭ-ийн зуслан, Зүрх-Уул, Зүрх-Уулын задгай, Чингэлтэйн зуслан болон тэр орчмоор

Баянгол

10.30-18.00 11, 17, 18-р хороо 4-р хороолол Гурван билэг-10, 33, 34, 35, 42, 43, 28-1, 2, Ганьтын 22, 24, 26, 47А байрууд, 88-р цэцэрлэг, Баян констракшн, Төрийн банк 12-р төв орчмоор, Хувьсгалчид, Дэнжийн 1, 5, 12-р гудамж

Хан-Уул

10.30-18.006, 7-р хороо Төрийн банкны 21-р салбар, Нүхтийн 8, 17, 19-22, 24, 25, 29, Жаргалантын 12-14, 18, 20-23, Дэнжийн 5-9-р гудамж болон тэр орчмоор

Сонгино-хайрхан

10.00-11.00 24-р хороо Зээлийн 14, 15-р гудамж орчмоор

10.30-18.00 1, 22-р хороо Баянголын амны зарим хэсгээр

11.30-12.30 24-р хороо Зээлийн 1, 3-р гудамж орчмоор

13.00-13.30 22-р хороо Баянголын ам ЕТГ-ын зуслан

14.00-14.30 22-р хороо Баянголын ам ОХУ-ын ЭСЯ-ны зуслан

11.00-16.00 Рашаант, төв замын баруун хэсгээр,

Налайх

10.00-13.00 4-р хороо Нисэхийн 1-4, Алтайн 10-12-р гудамж, Нэг цэгийн үйлчилгээний төв, Талхан цех болон тэр орчмоор

14.00-17.00 4-р хороо Алтайн 7-10, Нисэхийн 1-5, 11-18-р гудамж орчмоор

Багахангай

10.00-17.00 3-р байр, Соёлын төв, Хаан банк, Баянхангай караоке, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Эмнэлэг болон тэр орчмоор, УСУГ

Categories
мэдээ цаг-үе

Устаад дахин дэгдсэн “Улаанбурхан”-аар оюутнууд олноороо өвдөж байна

Сүүлийн үед залуусыг олноор нь хамарч байгааулаан бурхан өвчнийг сурвалжлахаар 12.00 цагт ХӨСҮТ дээр очлоо. Биднийг очиход ХӨСҮТ-ийн хүлээн авахын урд талд хувийн машинууддаа суусан хэд хэдэн хүн харагдав. Халдварт менингит, гахайн хавдар, салхин цэцэг өвчнийг хүлээн авдаг хаалган дээр хүнгүй байсан ч улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн олон залуусдараалан зогсож байв. Хүлээж байгаа хүмүүсийг харвал дандаа насанд хүрэгчид, тэр дундаа хорь гаруй насныхан жин дарж байна.Улаанбурханы сэжигтэй тохиолдолд үзлэг хийж буйэмч нартай уулзах гэж дугаарлаж зогсоо залуусын өмнүүр ороход дургүй байгаа нь илт. Эмч нар өвчтөнүүдээ үзээд завгүй байгаа гэсэн шалтгаанаар яриа өгсөнгүй.Үүдэнд ээлжээ хүлээж байгаа Э-ээс яагаад ирсэн талаар ньасуухад “Би ШУТИС-ийн оюутан. Хоёр хоногийн өмнө нүүрэн дээгүүр юм туураад байхаар нь өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь харшил гэж хэлсэн. Манай сургуульд ер нь улаанбурханы тархалт арай л дэндүү байгаа. Тэгээд л мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр гэж бодоод үзүүлэх гэж байна” гэлээ.

Улаанбурхан гэсэн хаалганы харалдаа машиндаа суун хүлээж байгааГ-тэй уулзлаа.“Тийм ээ. Цас ороод сэрүүхэн байгаа учраас гадаа зогсч болохгүй байна. Очероо захичихаад машиндаа сууж байна. Хэдэн өдөр халуураад бие муу дуудлага өгөөд түргэн ирээгүй. Зөндөө дуудсан ч ирдэггүй юм билээ.Өөрөө ирээд үзүүлэх гэхээр очер нь дийлдэхгүй хэцүү юм. Энэ төр засаг барьж байгаа хүмүүс, Эрүүл мэндийн яамныхан дулаахан байшиндаа юу ч хийхгүй юм. Энэ ХӨСҮТ дээр ирээд бодит амьдрал ямар байгааг хар л даа. Нэг хүн ороод бараг 30 минут болох юм.

Ядахдаа үзлэг хийлгэхдээ өмнө нь хэдэн цаг даарч зогсохооч мэдэхгүй байна. Өглөөнөөс хойш энд даараад оочерлож байгаа хүмүүс өчнөөн байна” гэж бухимдангуй ярилаа.

ӨДӨРТ “УЛААН БУРХАН”-Ы 200 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ БАЙГАА ГЭВ

Захиргаа руу нь орлоо. Захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирлын аль нь ч байсангүй. ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай уулзажулаанбурхан өвчний талаар зарим зүйлийг тодруулсан юм.

Улаанбурхан өвчний дэгдэлт энэ жил ингэж ихэссэн шалтгаан нь юу вэ?

-Улаан бурхан сүүлийн долоон жил манайд бүртгэгдээгүй. Хөрш орнуудад дэгдэлт өндөр байгаа учраас манай оронд дэгдлээ. Цагаан сарын үеэр халдвартай хүн ирснээр халдвар ихээр илэрч байна.

Улаанбурханаас хэдэн настай хүүхдүүд илүү өвдөж байна?

-Энэ жил улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдах болоогүй насны хүүхдүүд өвчилж байна. Ер нь улаанбурханы вакцинжуулалтыг есөн сартайд болон хоёр настайд хийдэг юм. Хүүхэд эхээс төрөхдөө өөрөө улаанбурханы дархлаажуулалттай төрдөг. Есөн сар хүртлээ эхийн сүүнээс дахлаажуулалтаа авдаг учраас есөн сартайд нь вакцинжуулалт хийдэг юм.

Насанд хүрсэн хүмүүс улаан бурханаар өвдөөд байгаагийн учир нь юундаа байна?

-Сүүлийн үед оюутан залуусын дунд халдвар их гарч байна. Ерөнхийдөө нэг сартайгаас 40 нас хүртэлх хүмүүс энэ өвчнийхалдвар авч байна.

Өдөрт улаан бурханы хэдэн тохиолдол бүртгэгдэж байгаа вэ?

-ХӨСҮТ-д өдөрт 200 орчим дуудлага ирж байгаагаас 60 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Вакцин хийнэ гэсэн сураг байсан. Хэзээнээс хийх вэ?

-Вакциныгтавдугаар сарын 15-25-ны хооронд зургаан сартайгаас таван настай бүх хүүхдүүдэд орон даяар хийнэ. 370 хүний дозтой улаан бурханы вакциныг Эрүүл мэндийн яамнаас шийдвэр гарган нийлүүлэх гэж байгаа.

Оюутан залуусын дунд их гарч байгаа юм байна.Тэдэнд вакцин хийхгүй юм уу?

-Иргэд өөрийнхөө биед анхаарал тавьдаггүй нь үүн дээр харагдаж байгаа. Вакцины хүрэлцээ муу байхад дархлаажуулалт хийчихсэн хүнийг дахин хамруулж үргүй зардал гаргамааргүй байна. Дархлаажуулалтад хамрагдсан уу гэсэн асуултад насанд хүрэгчид“мэдэхгүй” гэж хариулаад байна.

Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?

-Өвчтэй хүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Нойргүйдэл, стресс, хоолны дутагдлаас сэргийлж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Улаанбурхан өвчний дэгдэлт гарснаас хойш хэдэн тохиолдол илэрчихээд байгаа бол?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 2974 хүн сэжигтэй тохиолдол илэрснээс 388 нь лабораториор батлагдчихаад байна.

Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Онцгой таван шинж тэмдэг илэрдэг. Толгой өвдөх, халуурах, нус гоожих, нүд улайх, тууралт зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тууралт эхлээд толгой, хүзүү, цээж, их бие, үе мөч зэргээр дамжиж гардаг.

Өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Амьсгал боогдох, хатгаа авах, бөглөрөх, суулгах, тархины эдийн гэмтэл, нүдний үрэвсэлт өвчнүүд болон ахмад настнуудын хувьд хууч архаг өвчин нь хөдөлж сэдэрнэ.

Улаанбурхан өвчин буурдаг сар гэж бий юу. Хэзээ багасах бол?

-Одоо улаанбурхан өвчний тархалт оргил үе дээрээ явж байгаа. Тавдугаар сард хийх вакцинд сайн хамрагдвал зургадугаар сард өвчний тархалт буурна гэж үзэж байна.

ЭМЯ-НД ОЮУТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛАХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ

Бид ХӨСҮТ-ээс гараад өвчний тархалт өндөр байгаа оюутны байруудаар орлоо. МУИС-ийн оюутны тавдугаар байранд очиход сургуулийн жижүүр нь сууж байлаа. “Танай байранд улаан бурхан өвчний тохиолдол илэрсэн үү” гэж асуухад “Манайд нэг ч тохиолдол илрээгүй. Харин өчигдөр мэдээ үзэж байхад ШУТИС-ийн оюутны байранд их байгаа гэж сонслоо. Тэгээд ШУТИС-ийн оюутнуудыг оруулж болохгүй юм байна гэж ярилцаад л сууж байна” гэсэн хариулт өглөө.

Тэндээс гараад ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байранд очиход үүдний бариулаа марлаар боож ариутгажээ. ШУТИС-ийн нэгдүгээр байрны эрхлэгч Ю.Уранчимэгээс улаан бурханы халдвар авсан оюутнуудын тоог сонирхоход “Дөрөвдүгээр сарын 28-нд хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол гарангуут оюутны байр хариуцсан Г.Анхцэцэг эмчтэй хамтраад тавдугаар сарын 1-нд оюутнууддаа вакцинд хамруулсан. Улс даяар вакцины хүрэлцээ маш муу байгаа юм билээ. Тиймээс бөөнөөрөө амьдардаг оюутны байрнаас үйл ажиллагаагаа явуулъя гээд 107 оюутанд вакцин хийсэн байгаа. Дараа нь тавдугаар сарын 3-нд 125 оюутныг вакцинд хамруулсан. Манай оюутны байр 296 оюутантай. Тавдугаар сарын 5-ны өдөр вакцины олдцоос болоод 31 оюутныг хамрууллаа. Үндсэндээ 265 оюутнаа вакцинд хамруулчихаад байна. Эхний халдвар илэрсэн хүүхэдгэртэээмчлүүлэхээр явсан. Одоо эдгэрсэн. Улаанбурхан өвчний үргэлжлэх хугацаа 10-14 хоног л юм байна. Анхны тохиолдол гарснаас хойш манайх эрэгтэй, эмэгтэй гэж тусгаарлах өрөө гаргасан” гэж ярилаа.

Вакцин хийлгэсний дараа вакцины урвалын нөлөөгөөр улаанбурханы халдвар авч эхэлж байсан залуустөвчилж эхэлжээ. Байрны эрхлэгч “Эхлээд халуурч байснаа биеэр нь жижиг тууралт гарч хоёр дахь өдөр нь зүгээр болдог юм байна. Тусгаарласан өрөөнд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байсан.Хоёр нь эдгэрсэн. Халдвартын эмч ирээд карантинаас гаргаж болно гэсэн учир өрөөнд нь оруулсан.Нэг эрэгтэй нь эмчид үзүүлэхээ хүлээж байгаа. Одоогийн байдлаар манай байранд найман оюутан өвчилсөн байна. Хоёр хүүхэд тууралт өгсөн боловч халдвартын эмчид үзүүлэхэд улаанбурхан биш харшилгэсэн. Оюутнуудаа бүх мэдээллээр хангаж байна.Одоогоор манай байранд гадны нэг ч хүн оруулахыг хориглосон. Оюутнууддаа маск үнэгүй тарааж өлөө. Мөн ШУТИС-ийн захиргаанаас оюутны нэгдсэн үйл ажиллагааг хориглочихсон. ШУТИС-ийн эрүүл мэндийн төвөөс байнга ирж зөвлөгөө өгч байгаа. Манай оюутны байрны хувьд урьдчилсан арга хэмжээг маш сайн авч байгаа. Байрандаа өдөр болгон оюутан жижүүр гаргаад хүүхдүүдийг халуурсан эсэхийг шалгаж байна. Халуурч байвал би эхлээд очиж үздэг юм. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бол халуурч, юм туурахаас гадна чихний арын булчирхай цочдог юм билээ”хэмээн ярив.

Оюутны байрны эрхлэгч бидэнд тусгаарласан өрөөгөө сонирхууллаа. Эмэгтэй тусгаарлах өрөөнд хэвтэж байсан хоёр охин эдгэрсэн тул өрөө нь хоосон байв. Харин эрэгтэй тусгаарлах өрөөнд нэг оюутан байсан юм. Тэрээр “Би анх халуурч эхэлсэн. Багшдаа хэлсэн чинь түргэн дуудсан. Удалгүй нүүрэн дээр нь юм туурч, хоолой барьдаг юм билээ. Үзүүлсэн чинь харьцангуй гайгүй гэсэн учраас байрныхаа тусгаарлах өрөөнд хэвтэж байна. Ер нь дархлаа сайжруулах витамин их хэрэглэх ёстой юм байна” гэв.

Тусгаарлах өрөөнөөс гарч зарим оюутнуудтай уулзлаа. Тус байранд амьдардаг оюутан Үржээ “Манай байранд улаан бурханы дэгдэлт гарсанаас хойш оюутнууд дайжаад байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Гэхдээ хөл хорио тогтоогоод гаднаас хүн оруулахгүй байгаа. Сүүлийн үед үйлчлэгч эгч нар цагаа сунгаад ердийн үеийнхээс хэд дахин их цэвэрлэгээ хийж байна. Харин сургууль дээр хүүхдүүд олноороо өвчилж байх шиг санагдсан. Хүмүүс ХӨСҮТ-д манай ангийхан л байна гэцгээгээдбайна лээ” гэж ярилаа. Харин ШУТИС-ийн оюутныбайранд амьдардаг Наран“Би архитектурын ангийнх . Манай ангиас найман хүүхэд улаанбурхан туссан гэсэн. Эмч, байрныхаа багшийн зөвлөгөөг л сайн дагаж байгаа даа. Витамин, халуун юм их ууж байгаа” гэлээ. Оюутны байрнаас гарахад үүдэнд суух жижүүр багш хүүхдүүдийг маскаа зүүхийг сануулж байв.

ШУТИС-ийн оюутны дотуур байрнаас гараадХүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрыг зорилоо. Биднийг очиход дотуур байранд засвар хийж байв. Байрны багш Б.Хуваагаас улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгааг асуухад “Манай байрыг хувь хүн худалдаж авч байгаа болохоор засвар хийж байгаа юм. Дотуур байранд улаанбурхан өвчнөөр одоогийн байдлаар 19 хүүхэд халдварлаад байна. Эхний ээлжинд долоон хүүхэд халдварласан. Тэпнийг халдвартад хэвтүүлсэн ч хүүхдүүд сургуулиасаа өвчин авч ирээд байна. Одоогоор өвчтэй байгаа хүүхдүүдийг тусгаарласан. Анх Байгаль орчны ангиас л халдвар гарсан гэсэн. Манайх дотуур байрандаа байнгын ариутгал тогтмол хийж, оюутнууддаа маск тарааж бүр өөрсдөө витамин хүртэл авч өгч байна. Манай дотуур байр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд харьяалагддаг учраас шаардлагатай тохиолдолд өрхийн эмчид үзүүлж байгаа. Оюутнуудыг вакцинжуулъя гэсэн өргөдөл ЭМЯ-нд гаргачихсан байгаа ч одоогоор хийсэн зүйлгүй л байна” хэмээлээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийнэ

Бүгд Найрамдах Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Дөнгөж сая Чингисийн талбайд Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиевыг угтах ёслол боллоо. Энэ үеэр хүндэт харуулж жагссан юм. Угтах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцлоо.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Дараа нь албан ёсны хэлэлцээ хийж, улмаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.

Айлчлал хүрээнд мөн энэ өдөр Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхах юм.

Айлчлал тавдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.