Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын өдөр талбайн зогсоолыг ингэж зохицуулна

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх даваа гаригт болно. Энэ өдөр хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбай болон дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингисийн талбайд зохион байгуулах “ХҮҮХДИЙН БАЯР” нэгдсэн арга хэмжээний үеэр төв талбай орчмын авто зогсоолуудыг ингэж зохицуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээ 11:00-14:00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

Унгар улсын ЭСЯ нээгджээ

Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Уг нээлтэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто болон Элчин сайд Акаши Модари нар оролцлоо.

Ёслолыг нээж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто үг хэлэв. Тэрбээр, Манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсад дипломат төлөөлөгчөө суулгах нь чухал юм. Өмнө Монгол Улсад суух Элчин сайдын яамаа хаасан нь бидний хийсэн том алдаа байсан. Өнөөдөр алдаагаа залруулж, дахин Элчин сайдын яамаа байгуулж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсын олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Манай Улс Монгол Улсын хийж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах болно” гэлээ.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол, Унгар бол эртний харилцаатай ард түмэн. Аливаа улсад суугаа Элчин сайдын яамыг хаана гэдэг хамтын ажиллагаагаа өргжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин байгуулж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц боллоо. Цаашдаа хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.

Нийслэлийн усны хэрэглээг хангах чиглэлээр Унгар улстай хамтран ажиллана

Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто өнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэ талаар хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийлээ.

Ноён Петер Сияяартогийн айлчлал бол Унгар улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Мөн энэ жил Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Гэхдээ манай хоёр улсын харилцаа зөвхөн 65 жилээр бус хэдэн мянганаар тоологдох эртний найрамдалт харилцаатай юм. Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдын айлчлалын үеэр Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг байгуулна. Энэ нь хоёр улсын харилцааг идэвхтэй хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэллээ.

Тэрбээр, “Манай хоёр улсын найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжиж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элэгдорж Унгар улсад айлчлал хийсэн. Мөн саяхан Унгар улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан. Ингэснээр хоёр улсын харилцаа шинэ шатанд хүрч байна. Өнөөдрийн хэлэлцээгээр хоёр зүйл дээр тулгуурлаж хэлэлцлээ. Унгар улс Сонгино дахь Биокомбинатыг байгуулсан. Мөн 1950-1980 оны хооронд Монгол Улсад олон тооны гүний худаг гаргаж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бэлчээрийг услах ажлыг хийж байсан. Энэ хүрээнд уул уурхай болон бэлчээрийн усалгаа, Улаанбаатар хотын усны хэрэглээг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Унгарын талаас илэрхийлсэн. Энэ бүхнийг нь Монгол Улс талархан хүлээн авч байна. Мөн малыг эрүүлжүүлэх, вакцин үйлдвэрлэх зэрэг ажил улам бүр эрчимтэй хөгжүүлэх бөгөөд Монгол малын махыг экспортод гаргах боломжийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлнэ. Унгар бол Монгол судлалаар дэлхийд тэргүүлдэг. Өнөөдөр Унгарын талаас Монгол Улсаас тус улсад 100 оюутан сургана гэдгээ илэрхийлсэн. Энэ бүгдийг хоёр улсын Засгийн газар үргэлж дэмжин ажиллах болно” гэлээ.

Энэ үеэр Унгар улсын Худалдааны танхим болон Монгол Улсын НЗДТГ хот төлөвлөлт болон дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд хамтран ажиллана. Энэхүү ажил Унгар улсын Засгийн газраас 25.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд зорчиж байна” гэсэн наалттай явахыг уриалав

Замын цагдаагийн газар, Монголын залуучуудын холбоотой хамтран “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Удахгүй зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо.

Харин энэ өдрийг угтаж, дээрх байгууллагууд жолооч нарт “Хүүхэд зорчиж байна” гэсэн наалт автомашин дээрээ нааж зорчихыг уриалж байна. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд жолооч нар нэгдэж буйгаа илэрхийлэх аж.

Дашрамд дурьдахад 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 2014 оны 04 сард улсын хэмжээнд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 51 хүүхэд гэмтэж байсан. 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алдсаны 27 хүүхэд нь хөдөө орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд багачуудын төлөөлөл Төрийн ордонд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн урлаг, спортын тэргүүний сурагчид болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордонд урьж баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Багачуудын төлөөлөл энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Онгоц булаасан этгээдүүдийг 17 жилийн дараа дүүжилжээ

pakistanОдоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны тавдугаар сард Пакистаны иргэний агаарын тээврийн “Pakistani International Airways” компанийн нисэх онгоцыг булааж, нисгэгчид нь Энэтхэг рүү явахыг тушаасан хэрэг гарч байжээ. Азаар цэргүүд тус онгоцыг өөр тийш чиглүүлэн, гэмт этгээдүүдийг зогсоож чадсан талаар BBC мэдээллэсэн байна.

Нийт 30 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцыг 17 жилийн өмнө булаасан гурван босогчийг Пакистанд дүүжилжээ. Тодруулбал, тэднийг Пакистаны Карачи болон Хайдерабад хотын шоронгуудад цаазаар авсан байна. Пакистан улс өнгөрсөн оны 12 дугаар сард цаазын ялыг сэргээснээсээ хойш 130 хүнийг цаазалжээ.

Categories
мэдээ спорт

Жүдоч Г.Отгонцэцэг Казахстаны иргэн болно

otgontsetsegМонгол Улсын жүдоч Галбадрахын Отгонцэцэг ирэх сард Казахстаны иргэн болж байгаа талаар Vesti.kz цахим хуудаст мэдээллэжээ. Тус мэдээлэлд бичсэнээр, тэрээр Казахстаны иргэншилтэй болсноор ирэх наймдугаар сард Астанад болох дэлхийн аваргад тус улсыг төлөөлөн оролцох боломжтой болж буй юм байна.

Казахстаны эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Жакен Саламатов Монголын тамирчинд маш их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Ирэх зургадугаар сард Отгонцэцэг Казахстаны иргэний үнэмлэхээ гардана. Улмаар Астанад болох дэлхийн аваргад орох юм. 2014 онд Астанад болсон зуны Гран-Прид ялалт байгуулсан мөчид тэрээр дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтын тавдугаарт бичигдэж байсан. Түүнээс хойш амжилт нь багагүй буурсан. Одоо тэрээр Шымкентэд тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ

Монгол улсын 23 дахь намаар Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам бүртгэгдлээ. Тус намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын төрийн хүндэтгэлийн концерт Чингисийн талбайд болно

talbai

Тун удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Тэгвэл баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертийн ерөнхий найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажиллахаар болжээ. Д.Ганболд 2012 оны наадмаар энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай.

Баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертийг өмнө нь УИХ-ын гишүүд, сайдууд, яам тамгын газрын дарга нар, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан гэх мэт хязгаарлагдмал хүрээнд, Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил анх удаа Чингисийн талбайд тайз засаж, долдугаар сарын 10-ны 21.00 цагт олон түмэндээ хүргэх юм.

Гадаа талбайд 5000-8000 суудал засахаар төлөвлөжээ. Үүний 3000 суудал нь төрийн өндөрлөгүүд, гадаадын жуулчид, бусад зочдод хуваарилагдах аж. Үлдсэн 5000 суудал нь наадамчин олных. Нэг цаг 40 минут үргэлжлэх хүндэтгэлийн концертод ард түмний сайн мэдэх хайртай бүтээлүүдийг тоглох бөгөөд гадаадын жуулчдын сонирхлын татахын тулд үндэсний хэв шинжээ харуулсан үзүүлбэрүүдийг оруулахаар бэлтгэж буйгаа найруулагч Д.Ганболд ярьсан байна.

Энэ тоглолтын төсвийг нарийвчлан гаргаагүй ч 98.6 сая орчим төгрөгийг шинэ бүтээл дэлгэхэд зориулах урьдчилсан тооцоо гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Прокурорын байгууллагын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хурааж олонхийн саналаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулах байсан ч чуулганы хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Борооны уснаас үүдэлтэй дуудлага ихээр иржээ

Өчигдөр нийслэлд орсон борооны улмаас айлууд усанд автсан гэсэн Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу харьяа дүүргийн холбогдох байгууллагад мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3 дугаар гудамжинд хашаанд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 хорооны засаг дарга болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 8 дугаар гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс долоон албан хаагч ажиллаж, гудамжинд их хэмжээний борооны ус тогтсон байсныг зайлуулах талаар ард иргэдэд заавар зөвлөгөө өгсөн. Cонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 105 дугаар дунд сургууль дээр аянга цохиж цахилгаан холбооны суурин утас, дотоод сүлжээ, камер ажиллахгүй болсон гэсэн мэдээллийг өгсний дагуу дүүргийн дүүргийн холбогдох байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авсан. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Цэргийн ангийн 20 айлын 5 дугаар гудамжны айлуудад их хэмжээний борооны ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн тохижилтын автомашинаар борооны усыг зайлуулах арга хэмжээ авсан.