Categories
мэдээ спорт

Т.Санчир өнөөдөр гарааны тавд тоглоно

Сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д тоглож байгаа билээ. Саяхан Т.Санчирын баг “PBA Governer`s cup” улирлын тоглолтонд “Толк Ин Текст” багтай тоглож 91:95 онооны харьцаагаар хожигджээ. Тоглолтын туршид Т.Санчирыг огт тоглуулалгүй, суудалд нь суулгасан бөгөөд тоглолтын дараа “Барангая Жинебра” багийн Филиппин болон Монголын фенүүд нь дургүйцлээ олон нийтийн цахим хуудсаар илэрхийлэн бухимдацгаасан юм.

Энэ талаар Т.Санчир: “Бүх зүйл асуудалгүй ээ, өнөөдөр тоглоно. Гарааны тавд гарч тоглоно” гэж мэдэгдлээ. Өнөөдөр буюу Лхагва гарагийн орой 20.00 цагаас Kia багийн эсрэг Т.Санчирын баг тоглоно. Нэрт боксчин Мэнни Пакъяаогийн дасгалжуулдаг энэ баг одоогоор тодорхой амжилт гаргаж амжаагүй байгаа ч шинэ улирлыг 1-0 гэсэн амжилттай эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллэж байна. Юутай ч “Барангая Жинебра” багийн дасгалжуулагч Фрэнки Лим энэ удаа Т.Санчирт боломж олгоор шийджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл ачаа тээвэр зохицуулах зөвлөлтэй болов

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргажээ.

Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн зохицуулах зөвлөлийг /орон тооны бус/ байгуулан зөвлөлийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг тус тус баталсан байна.

Categories
гадаад мэдээ

Либери улс эболагаас салсан баяраа тэмдэглэв

“Эбола” вирусийн тархалтыг бүрэн дарж чадсанаа Либери улс албан ёсоор тэмдэглэлээ. Либери “Эбола”-гийн тархалтыг зогсоож чадсаныг тус улсын Засгийн газар болон ДЭМБ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгдсэн юм. Учир нь тус улсад Эбола”-гийн нууц үеийн хамгийн дээд хугацаа болох 21 хоногийг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хугацаанд буюу 42 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.

Нэг жил үргэлжилсэн тархалтын хугацаанд Либерид хамгийн олон хүн буюу 4700 хүн нас баржээ. Өнгөрсөн даваа гарагийг тус улс бүх нийтийн амралтын өдөр болгосноор сурагчид болон ажилчид “Эбола”-г дарж чадсаныг тэмдэглэсэн байна. Тус улсын хөрш Гвиней болон Сьерра-Леон “Эбола”-гийн тархалтыг өнөө хэр нь дарж чадаагүй байна. Либеричүүд “Бид бэрхшээлийг хэзээд даван туулна”, “Бид бол ялагчид” гэх мэт бичигтэй уриа лоозон барин гудамжинд баяраа тэмдэглэжээ. Тэд мөн бүжиглэж, бөмбөр тоглож, төрийн далбаагаа мандуулж байв. 2014 оны гуравдугаар сард Баруун Африкт “Эбола”-гийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 1976 онд уг вирусийг илрүүлснээс хойших хамгийн олон хүний аминд хүрсэн тархалт юм. Либери, Гвиней, Сьерра-Леон, Нигери, Мали болон АНУ-д 26720 хүн “Эбола”-гийн халдвар авсны 11079 нь нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Волейболын холбооны эсрэг УРИАЛГА гаргалаа

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа шигшээ багийн тамирчдаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчийг “Гэрээ байгуулсан телевизүүдтэйгээ л хамтарч ажиллана. Танайх бүртгэлгүй учраас босго давах эрхгүй” гээд чирч гаргасан тухай Мэдээ.мн / http://www.medee.mn/main.php?eid=62760 / сайтад мэдээлсэн байна.

Сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлж байгаагаас нь хамааран ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эрс буруушааж байна. Энэхүү бүдүүлэг үйлдлийнхээ төлөө буруутай этгээдүүд уучлал гуйх ёстой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрлөөс нь хамааран ялгавартай хандах, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах аливаа оролдлогын эсрэг манай салбарынхан хойшид эв нэгдэлтэй, нэгэн дуугаар тэмцэж, онцгой тохиолдолд бүх мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч тухайн арга хэмжээ, үйл явдлыг мэдээлэхээс татгалзах хэлбэрээр эсэргүүцэл үзүүлж байхыг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

2015.05.13. Улаанбаатар хот

Categories
мэдээ нийгэм

Оношлогооны цэгүүд уртасгасан цагаар ажиллана

-Оношлогооны цэгүүд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

9 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

15 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 09.00-18.00

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

16 Баянгол дүүргийн татварын хэлтэс Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах Төлбөр
( төгрөгөөр )
СО2 хийн
Ялгарал(г/км)
СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тн хүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15 хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Бага оврын 30000
20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000
НИЙТ ДҮН

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цагдаа нар гадаадын жуулчдад тусална

Урин дулаан цаг болж, гадаадын жуулчид манай улсад зочилноГадаадын аялагчдыг гэмт хэргээс сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Өмнөх жилд нийслэлд 88 оюутан цагдаа ажиллаж, жуулчдад тусалсан бол энэ жил 100-150 оюутан оюутан цагдааг ажиллуулахаар төлөвлөжээ.
Цагдаагаар ажиллах оюутнууд англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх ёстой гэнэ. Энэхүү шаардлагыг хангаж байвал энэ сарын 15-ны өдрийг хүртэл Монголын оюутны холбооны байранд бүртгүүлж болох ажээ.

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт болон хоёр хувь цээж зураг, анкет /МОХ-ны байранд ирж бүртгүүлэхдээ бөглөнө/ зэрэг бичиг баримтыг бүрдүүлэхэд хангалттай юм байна.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанарт анхаарна

НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” – ийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанар аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг яам, нийслэл, агентлаг, холбогдох газруудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хэрэглэгчдэд хүрэх хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал, хүртээмжид анхаарах цаг нэгэнт болсон. Хүн амын ундны усны эрүүл ахуйг хангахын тулд ариутгах татуургыг шинэчлэх, хуучин шугамыг шинээр доторлож, газар доорх шугам сүлжээний насжилтийг уртасгах нь чухал. Хүн амыг аюулгүй найдвартай усаар хангахад учирч болзошгүй эрсдэлийг нэг бүрчлэн тооцох, ундны усны эх үүсвэрт айл өрх бууж энгийн хамгаалалтын бүсийн дэглэм алдагдаж байгаад анхаарч, цацрагийн шинжилгээ хийхэд анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

Ус сувгийн удирдах газар, хүн амын ундны усны чанарт холбогдох байгууллагууд ундны усны аюулгүй байдалд анхааран ажиллаж байгаа гэдгийг дурьдав. Гэсэн хэдий ч гэр хорооллын иргэдийн хэрэглэж буй ус зөөдөг шар сав нь химийн бодис хийдэг зориулалттай бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм. Тиймээс цаашид ундны усны чанарт нөлөөлөхгүй чанарын шаардлага хангасан усны саваар гэр хорооллын иргэдийг хангахаар төлөвлөж байна. Мөн усны машины шланканд бохирдол үүсдэг учраас усаа саванд хийж зөөвөрлөн хүргээд шланкаар татаж түгээдэг системд шилжинэ гэх мэт одоо хийх гэж байгаа ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөмжийн дагуу хийсэн энэхүү хөтөлбөр нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чухал хөтөлбөрийн нэг гэдгийг онцлон хэлж байв. Нийслэлийн ус хангамжийн системд техник технологийн шинэчлэл хийж, хүн амын ундны усны нөөц, чанар аюулгүй байдалд хяналт тавих хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл: Дотоодын хөрөнгө оруулагч Тавантолгойд орж ирнэ гэдэг маш чухал амжилт

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй уулзаж, Тавантолгойн гэрээний талаарх байр суурийг нь сонирхлоо.

Таны хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Таван­толгойн гэрээг нухацтай уншжээ гэж бодогдсон. Гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн уншиж танилцсан хүний хувьд та ямар байрсуурьтай байгааг со­нир­хьё?

-Энэ гэрээ олон хэсэгтэй, нилээн олон хуудастай юм билээ. Би нэг бүрчлэн уншсан, ингэхдээ хэн ажил хийх юм, хэн мөнгө олох юм, тэр мөнгөө яаж олох юм, яаж зарцуулах юм, улсад юу өгөх юм, Эрдэнэс Тавантолгой ТӨХК-д юу өгөх юм гэдэг утгаар нь шүүж уншсан. Энэ гэрээ их ажил хэрэгч болсон байна лээ. Яагаад гэвэл ямар нэгэн илүү “уянгын халил” байхгүй, хэн нэгэн хүнийг илүү дөвийлгөсөн зүйл байхгүй яг ажил хийхэд шаардлагатай бүх нөхцлүүдээ заагаад өгсөн байна. Төсөл хэрэгжүүлэхэд газар хэрэгтэй, тэр газраа төлбөртэй ашиглана, тэр ли­ценз нь улсдаа 100% байна. Төлбөртэй ашиглаж байгаа газартайгаа холбоотой улсад ямар ямар хөрөнгө оруулалт хийж өгөх вэ гэхээр төмөр зам барьж өгнө, нүүрс угаах үйлдвэр байгуулна, олон мян­­г­ан хүнийг ажлын байраар хангана, дотоодоосоо олон мянган компанид ханган ний­лүүлэлтийг зохион байгуулна гэсэн их л тодорхой зүйлүүд байна лээ. Миний хувьд их боломжийн гэрээ байна, УИХ-аар орж ирвэл шууд дэмжих шаардлагатай гэжүзэж байгаа.

Яагаад гэхээр энэ гэрээ манай эдийн засгийн найдвар гэж хэлж болно, манай улсын эдийн засаг бараг “сөхрөөд” унаж байна. Хүн бүр үүнийг яриад байгаа атлаа аврах тэр найдварыг нь дэмжихгүй байж бо­лохгүй. Ерөнхийдөө манай улсад дотоодын нэг хөрөнгө оруулагчтай, гадаадын хоёр хөрөнгө оруулагчтай гэрээ орж ирж байна гэж хар­сан. Оюутолгойн хувьд Монгол Улсын Засгийн газар дандаа гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж бай­сан. Тэнд дотоодын хө­рөнгө оруулагч гэдэг үг бүү хэл үсэг ч байгаагүй. Би Тавантолгойн гэрээний тухай яагаад “жиргэсэн” бэ гэхээр Тавантолгойн гэрээн дээр анх удаа дотоодын хөрөнгө оруулагч орж ирж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг бол монгол хүн бүрийн бахархах зүйл. Хөрөнгө оруулагч гэдэг ойлголтонд хүрэхийн тулд, олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулдаль ч улсын компани гадаадын нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгэлтэй байх ёстой.

Тэр хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд олон улсын хөндлөнгийн аудитаар орно, компанийн засаглалаа шалгуулна, тэр компанийн хариуцлагатай эсэхийг шал­гана, хүний мөнгийг аваад алга болчихгүй компани мөн үү биш үү гэдгийг шалгана… Гэх мэтээр тухайн компанид ордог санхүүгийн, аудитын, хүний нөөцийн шалгалт ихтэй байдаг. Тэгэхээр тэр их давааг даваад Монголын нэг компани гадаадын хөрөнгө оруулагчидтай ижил зиндаанд тэнцэж, хөрөнгө оруулагч гэдэг статустай болсон байна.

Ийм дотоодын компани Тавантолгойн гэрээнд орж ирж байгааг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Тэр тусмаа ардчиллын 25 жилийн ойн дээр хувийн хэвшил маань ийм хөрөнгө оруулагчийн зиндаанд өссөн нь ямар сайхан бэ гэж би цахим ертөнцөд бичсэн. Миний хувьд Тавантолгойн гэрээ манай эдийн засгийн хувьд ч, олон компанийн хувьд ч, олон мянган ажилтнуудын хувьд ч найдвар, цаашлаад улсын төсвийн найдвар гэж бодож байгаа. Улс өөрөө төсвийнхөө хөрөнгөөртөмөр замаа барья, угаах үйлдвэрээ босгоё, тэр олон ажилтнуудыг цалинжуулья, тэр олон ханган нийлүүлэгч компаниудыг хөдөлгөе гэх юм бол бидэнд тийм мөнгө, боломж байхгүй.Тийм их хэмжээний мөнгийг заавал Хөрөнгийн биржээс босгох хэрэгтэй. Тэрийг хөрөнгийн биржээс босгодог эрх бүхий хөрөнгө оруулагч нь байх хэрэгтэй. Тэр эрх бүхий хөрөнгө оруулагч нар нь гадаад, дотоодын хамтарсан компаниуд байх юм аа гэж би ойлгосон. Нөгөө талаас энэ гэрээг бүр анх ярьж байх үед нь би бүлгийнхээ хурал дээр “Энэ худалдан авагч, борлуулагч компани нь өөрөө үйлдвэрлэгч байж болохгүй шүү. Өөрөө үйлдвэрлэгч байгаад, өөрөө худалдан авагч байгаад, өөрөө худалдааныхаа сүлжээг барих юм бол босоо монополь гэгч буруу монополь үүснэ шүү” гэж анхааруулж байсан. Тэр үүднээсээ би энэ тухай заалтыг гэрээнээс их анхаарч уншсан. Хэр зэрэг монополь үүсгэх вэ, ялангуяа хэр зэрэг өндөр шатлалтай монополь үүсгэх вэ гэдэг тал дээр их нухацтай анхаарлаа. Гэтэл энэхүү төслийн хүрээнд худалдааныхаа үйл ажиллагааг Японы талаар зохион байгуулуулахаар хийсэн нь тун зохистой хувилбар гэж харагдсан.

Энэ гэрээг уншихад зөвхөн Хятад биш хэд хэдэн улс руу худалдааны үйл ажиллагаа явуулна, түүний нэлээд том хувийг Японы хөрөнгө оруулагч явуулна. Мэдээж хамгийн гол зах зээл нь Хятад улс, тэгээд Япон, Солонгос, Энэтхэг байна гэж заасан байсан. Энэтхэг бол Хятадтай дүйцэхүйц маш том зах зээл.Энэтхэгрүү хүртэл “амбицлах” түвшний ийм гэрээ орж ирж байгаа нь надад их таалагдсан. Тийм учраас төслийн хүрээнд хийгдэх бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэж чадах хэмжээний борлуулагч компани буюу Сумитомог Тавантолгойн төсөл рүүтатан оруулж, гэрээндээ оруулсан байна гэж харж байгаа. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд, энэ гэрээг би тун ажил хэрэгч, ихээхэн боломжийн, дэмжих шаардлагатай гэрээ гэж үзэж байна.

Та энэ гэрээг эдийн засгийн найдваргэж хэллээ. Өнөөдрийн эдийн засгийн бодит байдал ямар байгаа вэ?

-Байдал муу байгаа. Дэл­хийн эдийн засгийн хямрал 2008 оноос эхлээд олон орныг хамарсан. 2014 оноос л эдийн засаг сэргэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл дэл­хийн эдийн засгийн хям­ралаар “капитализмын ерөн­хий хямрал” гэж нэрлэдэг хамгийн том хямралтай төстэй хямралыг өнгөрөгч таван жил амслаа. Тэр хямралын циклийг монголчууд Оюу тол­гойн хүчээр амсалгүй даваад гарчихсан. Харин одоо Монголын эдийн засаг зөрөөд хямарч эхэлж байна. Яг энэ үед Тавантолгой биднийгаварна гэж бодож байгаа. Монголчуудын хувь заяа, амны хишиг гэж байдаг шүү дээ. Тэр амны хишиг, амны билэг бүх зүйл маань УИХ-даа нөлөөлж чадвал бид хямарчихсан байгаа эдийн засгаа маш богино хугацаанд даван туулж чадна гэж бодож байна.

Бибол амны билэгтэй зүйл лярина гэж бодож байгаа. Тийм учраас Тавантолгой эдийн засгийг аварна, Таван­толгой олон компанийг аварна, олон хүнийг ажилтай болгоно, дээр нь Монгол Улсын төсөв, төрийн төлж чадахгүй байгаа олон өрийг төлж өгөх юм билээ. Гэрээн дээр яг тийм, тийм өрийг төлж өгнө гээд маш тодорхой заасан байна лээ. Монголын Засгийн газрын тавьсан, Эр­дэнэс Тавантолгойн тавьсан өрүүдийг шууд төлж өгөхөөргэрээнд тусгагдсан байна лээ.

Дэлхийн нүүрсний зах зээл сайнгүй байгаа. Энэ үед орж байгаа хөрөнгө оруулагчдыг “татаж авах” биш “түлхэж явуулах” гээд байгаа дүр төрх улс төрийн хүрээнд явагдаад байх шиг?

-Шууд “татаад авах” ёстой. Одоо дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах “ногоон” хөдөлгөөн өрнөж байна. Яаж нүүрсгүй түлшээ хангах вэ, яаж нүүрсгүй халаалтаа шийдэх вэ, тэр байтугай цахилгаан станцуудаасаа салаад хүмүүс гэртээ нарны зайтай, тусдаа бие даасан цахилгааны эх үүсвэртэй болох хөдөлгөөн ид өрнөөд, гадаадын орнуудад нүүрс бүү хэл цахилгаан станцууд хямралд ороод эхэлчихсэн байгаа. Тиймээс энэ бол “үүлэн чөлөөний” зах зээл гэж би харж байгаа.Тэгээд бас 30 жилийн гэрээний асуудал яригдаад байгаа. Энэ 30 жилийг бид ашиглахгүй юм бол үүнээс цаашаа дараагийн 30 жилийг сунгах уу үгүй юу гэдгийг Засгийн газар шийднэ гэж гэрээнд тусгасан байсан. Тэр үед Засгийн газар “ногоон” эдийн засгаа дэмжих үү, энэ хөрөнгө оруулагчидтай цаашид хамтарч ажиллах уу үгүй юу гэдгээ бүрэн эрхтэйгээр шийдэх заалттай юм байна лээ.

Засгийн газраас хүссэн 14 хоногийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн. Гэтэл одоо болтол УИХ-аар хэлэлцээгүй байна. Ороод ч УИХ дээр гацах, сунжрах магадлал өндөр бий, үүнээс гарах сөрөг үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Муу тал нь гэвэл, бид УИХ дээр энэ гэрээг хэдий чинээ сунжруулна, төдий чи­нээгээр эдийн засагт өдөр тутмын хохирол учруулж бай­гаа. Сайн талаас нь ярих юм бол, бид хэлж ярих, сай­лах муулах юмаа яг одоо ярьж аваад гэрээгээ нэг сайн хөдөлгөчихвөл дараа нь энэ төсөл маань тогтвортой хугацаанд ажиллах боломж­той. Тэгэхээр энэ гацаад байгаа нөхцөл байдлыг сайн, муу альч талаас нь харж болно. Би хувьдаа аливаа зүйлийг сайн талаас нь эергээр харах хэрэгтэй гэж боддог. Монгол хүмүүсийн амны хишиг талаас нь харвал энийг сайн талаасаа нөлөөлөл байгаасай, гацах талын саад бүү байгаасай л гэж бодож байна.

С.ГАНХҮҮ

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэжээ

-ЗУРГААН НАСТАЙ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ТЭВРЭЭД ОРОН ДООР БҮРТИЙТЭЛ ХЭВТЧИХЭЖ-

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Өнгөрсөн баасан гаригт хоёроос арван насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Онцгой байдлын 15 алба хаагч ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр болсон явдлыг тоймлон хүргэе.

ЭГЧ ДҮҮ ХОЁР ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВСАН БАЙЖЭЭ

А-ийнх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 баг буюу Жилчигт амьдардаг. Тэрбээр Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан гэртээ иржээ. Эхнэр нь сумандаа хөрөө рам ажиллуулдаг бөгөөд ойрын үед гэртээ байжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр сүүлийн хэд хоног хийсэн ажилгүй гэртээ шахам байж. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том нь зургаан настай охин. Бага нь хоёр настай хүү. Хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг байж. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа мэдээлэл дуулдах болсон. Ийм шалтгаанаар хүүхдүүд нь цэцэрлэгээсээ долоо хоногийн чөлөө авсан байжээ.Тэднийд Түнэл сумаас эгчийнх нь арван настай хүү бас ирсэн байж.

Ингээд гурван хүүхэд гэртээ өнждөг байсан аж. Тэднийх 8х12 харьцаатай палкан байшинд амьдардаг. Үүднийх нь амбаарыг оруулбал, байшингийнх нь урт бараг 14 метр гэнэ. Хулгайчаас сэрэмжилж бүх цонхоо гаднаас нь төмрөөр торлочихсон аж. Өнгөрсөн баасан гаригт аав, ээж хоёр нь түр гарахдаа хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явжээ. Тэр өдөр гадаа хүйтэн байсан учраас ах, эгч хоёр нь дүүгээ авч гараад дааруулчихна гээд цоожилсон нь тэр.

“15 АЛБА ХААГЧ ЦОНХЫГ НЭЭЖ ЧАДААГҮЙ”

А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Энэ талаар эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Гал үүдний амбаараас эхэлж гарсан. Цахилгааны утаснаас гал гарсан гэж таамаглаж байгаа. Онцгой байдлын аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан. Арай гэж галыг намжааж байшинд ороод хүүхдүүдийг хайгаад олоогүй. Гэрт хүүхдүүдийн уйлах дуу гараад байсан ч тэднийг олоогүй. Хоёр цагийн хугацаанд хүүхэд битгий хэл том хүн угаартчихна. Байшин нэлээд том байсан учраас өрөө дамжиж хүүхдүүдийг хайгаад цаг алдсан. Үүнээс гадна онцгойгийнхон арай л удаан ажилласан. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байх шиг байсан” гэлээ.

ААВ НЬ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЁР АЛХМЫН ЗАЙД ЗӨРЖЭЭ

Байшин шатаж эхлэх үед арван настай хүү эмээгийнхээ утас руу залгажээ. Гэтэл тэр үед эмээ нь хөдөө явж байсан учраас утас нь сүлжээ барихгүй байж. Сүлжээтэй газар ирээд ач хүүгээс нь дуудлага ирснийг мэдээд буцаад залгахад хэдийнэ хожимдсон байж. Гурван нялх амьтан дүрэлзсэн галтай тэмцэж, амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн нь ослын дараахь байдлаас харагдсан байна. 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалжээ. Хагарсан шилний өөдөс гар хуруу руу нь шигдэж, хүзүүг нь хүртэл зүссэн байж. Цонхны шилийг хагалж, завсраар нь толгойгоо гаргах гэж оролдож байгаад хүзүүгээ зүссэн бололтой. Хэрвээ цонхыг хаасан төмөр тор байгаагүй бол гурван хүүхэд аврагдах боломжтой байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой цонхны доор амиа алдсан байжээ. Харин зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ тэврээд орон дор бүртийтэл хэвтчихэж. Галаас айсандаа гэртээ байсан бүх хөнжлөөр дүүгээ хучаад өөрөө тэврээд хэвтсэн бололтой амиа алджээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас нь шатаагүй бөгөөд угаартсан байдалтай нас барсан байжээ.

Аврагчид гэрт хүүхдийн дуу сонсоод хайж байсан талаар дээр өгүүлсэн. Аав нь ч гал дунд дайрч ороод хүүхдүүдээ хайжээ. Унтлагын өрөөнд орох үед аврагчид аавыг нь хүчээр гаргасан гэнэ. Хоёрхон алхсан бол хүүхдүүдийнхээ нуугдсан орны дэргэд очих байсан гэж халаглаж байгааг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө тэнд байсан хорь шахам хүн утаан дундах гурван хүүхдийг эрээд олоогүй гэнэ. Гал гарснаас хойш хоёр цаг орчмын дараа хүүхдүүдийг олоход хэдийнэ амиа алдсан байжээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ХҮҮХДҮҮДИЙГ НУТАГЛУУЛСАН

Хөвсгөл аймгийн албаны эх сурвалжтай холбогдож тодруулга авлаа.

Гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Аав ээж нь түр гарахдаа гэрээ цоожилчихсон байна. Цонх нь хүртэл торлогдсон байшинд гурван хүүхэд угаартаж амиа алджээ. Гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй залуу айл шүү дээ. Аав ээж нь 30 ч хүрээгүй залуу хүмүүс. Бас эгчийнх нь хүүхэд ирчихсэн байж таараад амиа алдсан. Хүүхдүүдийг өнөөдөр (өчигдөр) нутаглууллаа.

Онцгойгийнхон нэлээд удаан ажиллаж, цаг алдсан гэх юм?

-Техник хэрэгсэл муутай ажилладаг бололтой юм. Улаан гараараа шахам галыг унтраасан гэнэ лээ. Том байшинд нил утаатай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас хүүхдүүдийг олоогүй юм билээ. Галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн араас буян үйлдэх арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулъя гэсэн ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Моломжамцын Батаа: Бүх юм нурлаа гэж ойлгоод Польш руу явсан

Ю.Цэдэнбалын “хаанч­лал”-ын үед “Мөнхийн хоёрдугаар хүн” гэгдэж явсан Дэмчигийн Молом­жамц агсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар 1964-1989 он хүртэл тасралтгүй ажилласан гэхээр бас л урт хугацаа. Улсын халаас нимгэн үеэс Сангийн яамыг толгойлж, социализмын өрнүүн бүтээн байгуулалтын үеийг түүчээлсэн түүнийг нэгдүгээр хүнтэй холбоотой хоёр“хэрэг”-т хожимихэд буруутгасан нь анхаарал татав. Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн шалтгаанаар бүх албан тушаалаас нь авч хаясныг дуулгах үүрэг Д.Моломжамцад ногджээ. Үүнийг Ю.Цэдэнбалын эхнэр бага хүү хоёр “хуйвалдаан” гэж хүлээж авсан байдаг. Харин 1990 оны үед нам нь түүнийг “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч” хэмээн намын гишүүнээс нь хөөж, шүүхэд өгсөн баримт бий. Гэсэн ч Д.Моломжамц нэгдүгээр хүн болоогүй нь үнэн. Харин ч “Гомдол хорслыг мартаж цайруулдаг юм” гэж хэлсэн байдаг. Түүний ертөнцийг үзэх үзэлд Буддын философи, багадаа сүм хийдэд шавилан сууж байсан нь нөлөөлсөн болов уу. Нэгдүгээр хүний суудалд шунахгүйгээр хоёрдугаар хүн байх хэм хэмжээг жигд сахих, амар амгалан амьдрах, эв найрыг сахиж үлдэх “Моломжамц философийг хойч үеийнхэн судлах ч юм билүү.

Д.Моломжамцын эхнэр Ж.Цэрэн-Янжин нөхрийн адил Эрхүүд Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн боловсролтой эмэгтэй байж. Том охин Даариймаа нь Ардчилсан Германд барилгын дээд сургуулийг архитекторч мэргэжлээр дүүргэсэн. Нөхөр Вольтер болон хүүхдүүд ач, зээ нарын хамт Италид ажиллаж амьдардаг. Түүний бүтээсэн барилгууд Итали бас Москвад байдаг гэсэн. Дунд хүү Батаа нь Москвад, бас Монголдоо суралцаж, эдийн засагч, статистикч мэргэжил эзэмшсэн. Бага охин Жаргал Москвагийн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн, өдгөө Италид амьдардаг гэнэ лээ. Моломжамцын Батаатай ярилцав. Тэрбээр монголоор ярьдаг гадаадын хүнийг санагдуулам аялгаар ярих юм. Орос цэцэрлэг, дунд сургууль дүүргэж Моск­вад суралцаж, гадаадад олон жил амьдарсан нь нөлөөлсөн байлгүй. “1988 онд гараад 2000 он хүртэл Монголд байгаагүй. Аль нэг байгууллагад ажилладаг олон хүнтэй харьцдаг байсан бол миний яриа сайжрах байсан даа” гэж М.Батаа хэлсэн.

Та Моломжамц гуайн ганц хүү юм байна?

-Тийм ганц хүү нь. Эгчтэй, эмэгтэй дүүтэй. Даариймаа, Жаргал гэдэг. Ээж ярьдаг юм. “Элдвийн цэцэг мэцэгт дургүй. Энэ айлуудад нэг их олон цэцэгүүд байна” гэдэг. Тийм учраас охиддоо энгийн нэр өгсөн. Бид насны ялгаа бага. Том эгч надаас нэг насаарл ах. 1946, 1947, 1949 онд ээж жил дарааланхүүхэд гаргаад “Одоо боллоо. Ахиж хүүхэд гаргахгүй” гэж л дээ.

Аав ээж тань хэр их үүрэг даалгавар өгдөг байв?

-Хичээлээ хий, яагаад хийхгүй байна гэхээс биш надад дарамттай байгаагүй. Би их амархан, сайн сурч байсан. 1966 онд арваннэгдүгээр анги төгссөн. Хрушевийн үед шинэчлэлт хийгээд бүх сургуулийг арваннэгэн жилээр төгсгөсөн юм. Гэхдээ ганцхан жил ийм туршилт хийсэн. Тэр үед нь би сурч таарсан юм. Найман настайдаа сургуульд ороод 19-тэйдээ төгссөн дөө.

Том хүний хүүхэд гэсэн дарамт байсан болов уу. Би аав шигээ болох ёстой ч гэдэг юм уу?

-Тийм юм байгаагүй. Би Сангийн сайдын гэрт төрсөн хүү. Гэхдээ би мэдэж байсан. Намайг арай өөрөөр үзнэ гэдгийг. Тийм болохоор би аавынхаа албан тушаалыг ашиглах дургүй байсан. Мөрөөрөө л явдаг.

Танай ээж аавтай чинь суугаагүй бол мундаг алба хашаад явах ч байсан юм билүү?

-Яг үнэн. Манай ээж Монгол банкинд ажилладаг байсан. Ээж сайн ажиллаж хэлтсийн дарга болоод, банкны орлогч болгох санал тавьсан юм билээ. Ээж зориуд татгалзжээ. “Манай гэрт хоёр даргаар яах юм. Би хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөхөртөө туслах хэрэгтэй байна” гээд ажлаасаа гарсан гэдэг. Насаараа Санхүү эдийн засгийн техникумд багшилсан. Аав дарга болоогүй байсан бол манай ээж дарга болох л байсан байх. Манай аав олон жил даргын ажил хийхэд ээжийн туслалцаа байсан. Зөвлөгөө өгнө, аав ганцаардаггүй байлаа.

Танд аав тань юу гэж сургадаг байсан бэ?

-Жараад оны үед үзэл суртлын юм жаахан ярьдаг байсан. Чи юу яриад байна, наадах чинь буруу гэж хэлдэг байсан. Би чинь орос сургууль төгссөн, Москвад суралцсан болохоор барууны нөлөөтэй. Оюутан байхдаа польшуудтай их найзалдаг байлаа. Эхнэр маань польш хүн л дээ.

Аав, ээж хоёр чинь гадаад бэрээ яаж хүлээж авав?

-Аав юм хэлээгүй. Ээж нэлээд биеэ барьсан байдалтай суугаад “Өө мэдэхгүй дээ. Та хоёр сууна гэдэг чинь. Энэ чинь ямар шашны хүн юм” гэж байсан. Дараа нь манай хүн “Танай ээж чинь дургүй байна” гээд уйлаад бөөн юм болж л байсан. Тэгж байгаад суусан. 1972 онд манай том охин гарчихсан байсан.

Та өнөөдрийн удирдагч­дыг тэр үеийнхтэй харьцуулдаг уу?

-Үгүй ээ харьцуулж болохгүй шүү дээ. Эд чинь огт өөр нөхцөлд өөр зорилттой ажиллаж байгаа хүмүүс. Манай аав сайн улс төрч байсан. Тийм учраас олон жил ажлаасаа хөөгдөөгүй жишээтэй. Мань эр алдаа хийдэггүй байсан байх. Ухаантай, алсын хараатай хүн гэж би боддог. Ю.Цэдэнбалтайгаа мууддаггүй. Ю.Цэдэн­балынхаа дор хоёр номероо мань эр яг барьж байсан байхгүй юу. Ю.Цэдэнбал даргы­гаа хүндэтгэнэ. “Ю.Цэдэнбал шиг хүн манай Улс төрийн товчоонд байхгүй ээ” гэжхэлдэг байсан.

Ю.Цэдэнбал даргынд ирж очдог байвуу?

-Би юу гэж Ю.Цэдэнбалынд очих вэ. Том хүү Слава нь манай дүүтэй нэг анги. Тэрэнтэй сайн харилцаатай байлаа. Славатай Москвагийн их сургуульд лекцийн үеэр таардаг байсан. Нас барахынх нь өмнө ерэн хэдэн онд нэг уулзсан юм.

Тэгж уулзахдаа юу ярих юм?

-Бид хоёр улстөр ерөөсөө ярьдаггүй байсан. Мань эрийн хажууд нэгдүгээр курсээс л авахуулаад нэг орос оюутан үргэлж байсан. Машинаар яваад нэг газар зогслоо. Слава өөрөө машинаа барьж явсан юм. “Яах гэж байгаа юм бол” гэсэн чинь орос нь “Дэлгүүр орох гэж байгаа юм аа” гэсэн. Яах юм гэсэн чинь “Архи” гэсэн. “Наадах чинь өдөр болгон уудаг юм” гэсэн. Архи уугаад зүрх нь л дийлээгүй шиг байгаа юм. Ваннад усанд орж байгаад харвачихсан гэж дуулсан.

Орос нэртэй болохоор нь ч тэр үү орос талдаа илүү ойр юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Хөөрхий их л ганцаардмал хүн байж?

-Монголоор ярьж чадахгүй. Яагаад чтэгж хүмүүжүүлчихсэн юм. Биднээсээ жаахан тусгай, тусгай хамгаалалттай явдаг байсан. Монголын амьдрал мэдэхгүй. Би чинь бусад хотын хүүхэд шиг л Туулын эрэг дээр загас барина, тэнээд явж л байсан. Битгий тийшээ яв, тэрэнтэй битгий нийл гэж намайг хориглодоггүй. Мань эр бол тийм юм байхгүй. Торны цаана сууж байгаа юм шиг л байсан. Тэгээд аавыг нь аваад хаячихаар хэн ч биш болчихож байгаа юм.

Таныг жараад онд компьютер ярьдаг байсан гэсэн?

– Москвагийн их сургуульд компьютерийн хичээл зааж байсан. Нэг их аюултай юм заагаагүй л дээ. А, Б л заасан. Мосвагийн их сургуулийн гурав­дугаар курсээс намайг татчихгүй юу. Буруу хүмүүстэй найзлаад байна гээд. Социа­лизмын эсрэг юм ярьдаг гадаад найз нартай байлаа. Эрхүүд шилжүүлсэн. Эрхүү надад таалагдаагүй. Улаанбаатартаа очъё гэсэн. Москвагийн их сургуулийн эдийн засгийн факультетад сурч байсан. Монголдоо үргэлж­лүүлж сураад Статистикийн төв газарт орсон юм. Би бүх гол гол хэлтэст ажилласан.

Комьпютер байхгүй үед статистикийн дүн мэдээг яаж гаргадаг байв?

-Табулятор байсан. Компьютер чинь электрон машин шүү дээ. Тэр үед цахилгаан машин ашиглаж байсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслөөр Мон­голын үндэсний тооцоолон бодох машины төв байгуулна гэдгийг би мэдэж байсан. Эхний компьютер тавихад анхны программ зохиогчдын тоонд би орлоо. Гучаад залуучууд байсан. Минскээс “Минск” гэсэн Оросын компьютер худалдаж авч байсан. 1977 оноос Д.Бямбасүрэн дарга намайг “Манайд ирж ажилла” гэсэн. Үнэ стандартын хороондсекторын эрхлэгчээр авсан юм. 1984 онд ажлаа дуусгаад ирээд, Шинжлэх ухаан техникийн улсын хороонд орсон. Удирдлагын автоматчилсан системийн төвгэж байгуулсан. Д.Бямбасүрэн дарга захирал нь би орлогчоор нь ажилласан. Мэдээллийн хангамжийн сектор хариуцаж байсан. Одоо сон­гуулийн хар хайрцаг авчраад байна. Тэнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Чамд өгсөн саналыг зориуд тоолохгүй ч байж болно. Уг нь “Тэддүгээр сонгуулийн хэсэгт юу болж байна” гэхээр “Энэ нам тэдэн хүний санал авсан байна” гээд монитор дээр гардаг, бүгд нээлттэй харахаар хийж болох байсан. Бид тийм систем хийх чадвартай.

Табизнес хийсэн гэсэн үү?

-Бизнес хийх гэж үзсээн. Би 1988 онд Польшид очоод найзынхаа газ, нефтийн хоолой барьдаг компанидажилд орсон. Хангамжийн инженер байлаа. Социализм нурахад Оросоос газ ирэхээ байлаа. Дэлхийн үнээр газ ирэхээр польшууд дампуурсан. Би компьютерийн бизнес хийх гэж үзсэн. Зэсний наймаа хийхээ дөхсөн. Гэхдээ бүтээгүй. Тийм бизнес хийсэн бол өдийд муу нэртэй үлдсэн байлгүй

-1990 оны нийгэм шил­жил­тийн хэцүү үед бол та эх орондоо байгаагүй юм байна?

-Жилд хэдэн удаа ирнэ. С.Зоригийг танина. Д.Энхбаатартай харилцаа сайтай. Бошигтыг багаас нь мэднэ. Орос сургууль төгссөн, надаас ах л даа. Залуудаа уулзаж ярьдаг л байсан.

Сүүлд аавтайгаа ярьж суудаг байсан гэсэн. Ярианы сэдэв юу байхав?

– Аав ном их уншдаг. Надтай ярина, жаахан маргана. Би хөдөөгийн монгол ахуй мэдэхгүй. Даарч, өлсч үзээгүй. Би барууны үзэлтэй. Гэхдээ нэг их эсэргүү биш. 1988 онд яагаад Польш явсан гэхээр би бүх юм нурлаа гэж ойлгосон. Аав намайг Өмнөговь руу олон дарга нартай авч явсныг мартдаггүй. 1964 онд наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид орох намар хичээлээс тав хоногийн чөлөө авсан. Тэр үед л Таван толгойг ашиглах тухай ярьдаг, нөөцийнх нь талаар мэдээлэлтэй байсан шүү дээ.

Таны хоёр охин польш ээжтэй. Тэд Монголын том удирдагчийн үр удам гэдгээ мэдэрдэг болов уу?

-Тэд маань польш хүүхдүүд. Гэхдээ мэддэг юм. Өвөө, эмээдээ их сайн байсан. Би тэдэнтэйгээ харилцаа сайн. Энд хааяа ирдэг юм. Энэ зун ирэх нь үү үгүй юу. Монголд байхдаа их дуртай. Ганданд ихочиж мөргөдөг юм. Яагаад юм мэдэхгүй Гандан л яваад байдаг. Манай эхнэр Варшавын их сургуулийн багш байсан. Монголын тухай нийтлэл бичиж байсан.

Танд ааваасүлдсэн өв хөрөнгө, дурсгал байдаг уу?

-Дөрвөн өрөө орон сууц үлдсэн. Өөр надад юу байх вэ. Би өөрийнхөө тухай, аавынхаа тухай ном бичиж байгаа. Голцуу аавынхаа тухай өөрийнхөө ойлголтоор бичнэ. Би түүхч биш ч түүх сонирхдог.

Та намд элсэх тухай бодож байв уу?

-Намд орох юмсан гэсэн нэг их хүсэл байгаагүй. Түүнээс биш энэ намд дургүйюм байхгүй. Д.Бямбасүрэн дарга “Чи намд ор” гэж байсан. Тэр сэдэв тэгсхийгээд замхарсан.

Аав, ээжийн тань амьд­ралын сүүлийн жилүүд яаж өнгөрсөн бэ. Хүүхдүүд нь гадаадад байсан болохоор хоёр хөгшин уйддаг байсан болов уу?

-Жилд хоёр удаа хэдэн сараар том эгч рүү Италид очдог байсан. Тэнд тогтмол амьдрах эрхтэй байв. Аав тэнд хоёр гурван сар болоод “Харья харья” гэнэ. Ээж бол байвал байгаад байдаг. Аав тэнд Португал, Испани үзээд 2000 онд Н.Энхбаяр дарга дээр ороод “Зам барих хэрэгтэй байна” гэж хэлжээ. Испани харьцангуй хоцрогдмол орон байсан. Европын холбоонд хожуу орсон. Европын холбоонд орохдоо зам их барьсан. Тэр талаар Н.Энхбаяртай ярьсан юм билээ. “Өдрийн сонин”-д том өгүүлэл бичсэн. Түүнээс хойш Мянганы зам баригдаж эхэлсэн юм.

Гончигсумлаа гуайн Зоригтой найзбайсан гэсэн үү?

-Цэцэрлэгээсээ найз байсан. Одоо Сүхжаргал­маа­гийн нөхөр шүү дээ. Дүгэрсүрэн гуайнхтай хамт лагерть гардаг. Дүгэрсүрэн гуай АНУ-д байсан болохоор гоё пянзнуудтай, тэднийд очиж хөгжим сонсох дуртай байлаа.

Та Польшийн “Инвестгаз” гээд нефть хийн компанид ажиллаж байсан гэсэн. Монголд нефть боловсруулах үйлдвэр барих хэр ирээдүйтэй вэ?

-Нефтийн үйлдвэрих онцлог­той. Дор хаяхад гурван сая тонн нефть боловсруулдаггүй бол ашиггүй. 500 тонн, нэг сая тонн газрын тос боловсруулах боловсронгуй технологи гэж байхгүй. Монголын шатахууны хэрэглээ өнөөдөрчүү чамай нэг сая тонн хүрнэ. Хятад, Ангаркст байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт манай нефтийг боловсруулж чадахгүй. Тохируулга хэрэгтэй.Нефть боловсруулах үйлдвэр барилаа гэхэд литр бензин 3000-4000 төгрөг болох байх. Өртөг өндөр гарна.

Тэгвэл хийд шилжих боломжтой юу?

-Монгол метан хийн нөөц ихтэй шүү дээ. Метанаа хий болгоод хоолойгоор Хятад руу гаргаж болно. Хөнгөн тэрэгүүд метан хийгээр явж болно. Хийн хэрэглээнд шилжчихвэл хотын утаа байхгүй болно.

Таныг аав чинь шийтгэж байсан удаа байсан уу?

-Ганц хоёр зодуулж байсан л даа. Алгаддаг юм. Тэнэг юм хийгээд дургүйг нь хүргэсэн байх л даа. Хэнтэй хэрэлдсэнюм, хичээлээ пялчихсан ч юм уу яасан юм санахгүй байна.

Та ямархоббитой вэ?

-Багад ээж “За чи хоол хий” гэдэг байсан. Ямар ч хоол хийдэг байсан юм, аав ээж хоёр иддэг л байсан. Би Польшид найз нартайгаа хамтарсан ресторантай байсан. Арваад жил муугүй л ресторан байж дээ. Одоо бол хааяа мах шардаг. Дундад Азийн хоол хийнэ. Плов, лагман гээд л.

Б.ЯНЖМАА