Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Н.Оюундарь, Туркийн элчин М.Карагөз нар оюутнуудтай уулзжээ

Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Н.Оюундарь тэргүүтэй Сэлэнгэ болон Хөвсгөл аймгийн манлай оюутан залуус 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан хуралд оролцлоо.

Тус хурлаар Элчин сайд Мурат Карагөз Турк-Монголын харилцаа, хамтын ажиллагаа болон Туркийн олон улсын тавцан дахь улс төрийн бодлогын талаар лекц уншиж, залуусын сонирхсон асуултуудад хариуллаа.

Харин Гадаад хэргийн дэд сайд хатагтай Н.Оюундарь оюутнуудад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Оюутан залуус ийнхүү хүлээж авч уулзаж мэдээлэл өгсөнд Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олонд талархсанаа илэрхийллээ. Мөн хүрэлцэн ирсэн зочдод Туркийн аялал жуулчлалын талаар өгүүлэх “Истанбулын нууц” баримтат киног үзэж сонирхууллаа.

Элчин сайд Мурат Карагөз Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Сэлэнгэ аймагт өнгөрсөн 3 дугаар сард айлчилсан бол Хөвсгөл аймагт өнгөрсөн өвөл айлчилж цаатан иргэдэд 20 цаа буга ТИКА байгууллагын шугамаар бэлэглэсэн байна.

Тэрээр тус хурлаар Туркийн геополитикийн олон талт бодлого, газарзүйн байршил, аюулгүй байдал, аялал жуулчлал болон Турк-Монголын түүхэн харилцааны талаар мэдээлэл өглөө.

9194b97c-6a74-4d6e-845c-7baf569cadef.JPG

610e80a7-e180-4999-8160-8cf22421713f.JPG

e8b27264-b9b7-4a40-a95e-9131f235f452.JPG

ebcd0c7c-eebc-4083-a61f-3ff065248394.JPG

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяагийн Ази тивийн аваргын алтан медалийн төлөөх барилдааны бичлэг

Categories
мэдээ спорт

Манай волейболчид Японы багтай тоглоно

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд энэ сарын 12-нд болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Тэмцээний гурав дахь өдрийн шийдвэрлэх тоглолтод БНСУ, Япон улсууд учраа бүрээ 3:0-оор буулган авснаар хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Ингэснээр өнөөдөр “А” хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан БНСУ, Тайваны багтай, “В” хэсгийн тэргүүн багаар тодорсон Японтой Монголын шигшээ баг тоглохоор болсон. Өнөөдөр тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж хожсон багууд алтан медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. Харин хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхлэх бөгөөд 18.00 цагаас БНСУ-Тайвань, 20.00 цагаас Монгол-Японы тоглолт “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Хөгжөөн дэмжигчид маань “Буянт ухаа” спорт ордонд илүү олуулаа цуглаж ялалт, ялагдлын баярыг нь тамирчидтайгаа хамт хуваалцах нь зүйтэй юм.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Гишүүд ээ, гоё дээрээ тавиад ирээрэй

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлэх бөгөөд хүндэтгэлийн хуралдаан ирэх ням гарагт хуралдах юм. Харин өнөө өглөө чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд танхимынхаа гишүүдэд энэ талаар санууллаа. Гэхдээ эрхэм спикерийн гишүүдэд хэлсэн үг нь “Гоё дээрээ тавиад ирээрэй”.
Гишүүдийн инээдийг хүргээд авсан энэ үгийг уг нь УИХ-ын дарга тэдэнд хандаж “Ирэх ням гарагт хуралдах хүндэтгэлийн хуралдаанд хувийн ажлаа зохицуулаад, гоё дээрээ тавиад ирээрэй” хэмээн ажил хэргийн шинж чанартай дуулгасан юм.
Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

06 сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“ASIAS GOT TALENT”‬ шоуны ялагч өнөөдөр тодорно

“Asias Got Talent”шоуны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болсон.

Тус шоунд улсаа төлөөлөн оролцсон ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9 оролцогчоор шалгараад буй. Тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-нийг хүртэл явагдсан юм.

Харин өнөөдөр шилдэг 9 хамтлагийн хамтарсан Гала тоглолт болох юм. Энэ үеэр ялагчийг зарлах аж.

Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг шийднэ

Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг шийднэ НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 15-ны өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай
  • Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ /
  • Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
  • Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай
  • Журам батлах тухай / Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үй ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам /
  • Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам /
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ эдийн-засаг

Банкны шимтгэл, хураамж ялгаатай юу?

Банкуудшимтгэл, хураамж авч байна гэх шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлд эргэж харахаар хэд хэдэн өнцөг байна. Шимтгэл авах зайлшгүй шалтгаанууд байгаа гэсэн үг л дээ.Гадаадын банкуудын хувьд шимтгэл, хураамж гэдэгүйл ажиллагааныхаа өртөг зардлыг нөхөх нэг хэлбэр байдаг. Энэ талаар өч­нөөн жишээ дурдаж болно. Гадны улсуудад хүүг зарласан болон бодит хүү гэж ангилдаг, бодит өртгийг зарласан хүү дээр шимтгэлээ нэмээд гаргаж ирдэг жишиг бий. Асуудлыг илүү өргөн хүрээнд харъя. Манайулстай адилхан чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой бүх л улсад шимтгэл ху­раамж авдаг. Монгол шиг эдийн засаг, нийгмийн тог­толцоотой барууны аль ч улсад очсон хэн ч тодорхой шалгуур, шалгаруулалттай үйлчилгээтэй тулгарчбайдаг. Монгол Улсын Засгийн газар гаднаас мөнгө зээлж, хөрөнгө татахдаа ч зээлийн шимтгэл төлдөг.

Үйлчилгээний байгуул­лагууд харилцагч, үйлчлүү­лэгчдээ өөртөө татах нь зүйн хэрэг. Нэг хэсэг нь ямарч шалгуур нөхцөл тавилгүй, манай бүтээгдэхүүн, үйл­чилгээ хүссэн бүхэнд нээлт­тэй гэцгээдэг.Ресторан, дэлгүүр, үсчин гээд үйл­чилгээний газруудыг хэ­лээд байна л даа. Нөгөө хэ­сэг нь харилцагчдадаа тодор­хой шалгуур тавьдаг, харилцагчдаа сонгодог бүтээгдэхүүн үйчилгээ үзүүлэгчид. Тодруулж хэлбэл арилжааны банк, санхүүгийн байгууллагууд, их дээд сургууль, коллеж, тендерээр бараа, ажил үйлчилгээ авах байгууллагууд харилцагчдаа сонгож үйлчилдэг. Сая дурдсан байгууллагуудын хувьд үйлчилгээг нь авахыг хүссэн хүн л хураамж төлж анкет, баримтыг нь авдаг. Жишээ нь, арилжааны банкууд манайхаас зээл аваач гэж үйлчлүүлэгчээс хүсч, ирэнгүүт нь зээл гаргаад өгдөггүй гэсэн үг. Зээл хэлбэрээр гаргах мөнгөө эргэж авах батал­гаатай хүнд өгөхийн тулд тодорхой шалгуур тавьж таарна. Банкууд хүлээж авсан хураамжаа юунд зарцуулдаг вэ гэсэн асуулт хар дагуулдаг нь нууц биш. Тэгвэл энэ мөнгийг анкетуудыг хүлээж авах, анхан шатны боловсруулалт судалгаа хийх зэрэг техни­кийн шинжтэй ажлынхаа зардалд зарцуулдаг. Энгий­нээр хэлбэл, банкуудүйлчлүү­лэгчээ сонгох ажлынхаа төлөө хураамж авдаг юм. Хураамжтай анкетыг зөвхөн тухайн үйлчилгээг хүссэн хүн л мөнгөө төлж авдаг. Жишээ нь Дулмаа цалингийн зээл авахыг хүссэн учраас л зээлийн анкетыг хураамж төлж авдаг гэсэн үг. Хүн бүр зээл авахыг хүсдэг. Хэрвээ зээлийн хүсэлтийг үнэгүй тавьдаг байсан бол хүссэн бүхэн хандаж таарна. Зүгээр л нэг өгөөд үзье гэсэн болгоныг хүлээж аваад байвал тэр хэрээр үр ашиггүй зардал ихэснэ. Тодруулж хэлбэл банкуудын авдаг хураамж үр ашиггүй зардлыг хязгаарладаг.

Ирсэн анкетуудыгбанкнаас судалж үзсэний дараатодорхой шалгуур хангасан хэд нь л зээлийн судалгааны шатанд үлдэнэ. Эхний шатны судалгааны зардалд л хураамжийг тооцож авдаг гэсэн үг. Гэхдээ энэ шат үйлчилгээний үндсэн хэсэг биш. Харилцагчаа сонгож, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээс үндсэн үйлчилгээ эхэлдэг. Их, дээд сургууль ч ялгаагүй. Элсэхийг хүссэн залуусыг шалгаад тэнцсэн тохиолдолд сурах зөвшөөрөл олгоно. Шалгалт өгөхдөө бага хэмжээний мөнгө төлдөг нь хураамж.Элссэн үед нь сургалтын төлбөр авдаг нь үндсэн үйлчилгээний төлбөр. Банкны шимтгэлийн хураамжаасаа ялгарах онцлог нь энэ. Шимтгэлийг анкетийг нь хүлээж авсан зээлдэгчтэй тохиролцож байж авдаг. Энэ мөнгийг зээлийг судлах, олгохтой холбоотой гарсан техник зардалд зарцуулдаг юм. Харилцагчдадаа хэрэг­цээтэй мөнгийг хэдийд ч бэлэн байлгахтай холбоотой зардал ч үүнд мөн багтана. Тодруулбал банкинд байгаа, зээл олгогдохоор хүлээгдэж байгаа сул мөнгө бүхний цаана хадгаламжийн хүүгийн зардал урсаж байдаг. Бас 10 сая төгрөгийн зээл судлах, 1 тэрбум төгрөгийн зээл судлах зардал ялгаагүй юм бишүү гэдэг яриа ч байдаг. Эрхлэх гэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээнээс хамаарч авах гэж байгаа мөнгөний хэмжээ яригдах нь тодорхой. Энийг дагаад том, жижиг эрсдэлээ тооцох гээд багагүй цаг, хүн, хүч хөдөлмөр зарцуулах нь дамжиггүй.Мөн гол зардал нь 10 сая төгрөгийг бэлэн байлгах, 1 тэрбум төг­рөгийг бэлэн байлгах гэдэг санааных биш. Банкууд зарим тохиолдолд гадагшаа явж хямд хүүтэй эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд л зардал гарна. Энэ бүхэн зардал учраас бас л тооцогдох учиртай.

Сая дурдсан энэ зард­луудыг шууд хүүнд шингээж авдаггүй нь цаанаа нарийн учиртай. Зээл олгоход хэ­рэглэж байгаа мөнгийг зөвхөн санхүүгийн зах зээл дэх бодит үнээр хүргэх гэж тэр. Зээл судлах үеийн банкны үйл ажиллагааны техник шинжтэй зардал зээлийн хүүнд шингэхээс хамгаалж буй хэлбэр гээд ойлгочихож болно. Эдгээр зардлыг хүүнд шингээвэл харилцагч ху­га­цаанаас хугацаанд илүү өндөр төлбөр төлөх нөхцөл үүсч болзошгүй гэсэн болгоомжлол бий.

Шимтгэл гэдэг маань нэг утгаараа зардал нөхөх зориулалттай авч байгаа төлбөр гэж харагдаж байх боловч эдийн засгийн агуул­гаараа мэргэжлийн үйл­чилгээний төлбөр юм. Эдийн засгийн чөлөөт зах зээлийн нийгэмд өөрийн үйлчилгээний чанар, хурд, мэргэжлийн түвшин, тэнд ажиллаж байгаа хүний ур чадвар зэргээс шалтгаалж үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоодог. Энэ бол үйлдвэрлэгч, үнэ тогтоогчийн суурь язгуур эрх юм. Жишээлбэл: 7 одтой зочид буудлын ресторан, ажилтны хоолны газар хоёрт яг адилхан хоол идэхэд тэнд төлж байгаа хоолны үнэ маш зөрүүтэй байдаг. Гэтэл тэнд ашигласан хүнсний бүтээгдэхүүн, зарцуулсан тог, зарцуулсан цаг яг адилхан гээд үнээ адил тогтоогоогүйн шалтгаан бол тогоочийн ур чадвар, байгууллагын нэр хүнд зэрэг болоод үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоох эрх юм. Үүнтэй адил үсчин, гоо сайхны газрын мастер үсчин болон энгийн үсчний үнэлгээ, хувийн машинаар таксины үйлчилгээ үзүүлэх болон VIP таксигаар үзүүлэх үйлчилгээний үнэлгээ гээд олон жишээг хэлж болох юм.

Үнэ тогтоох эрхийн бас нэг том жишээ бол өмгөөлөгчийн хөлс гэдэг ойлголт байдаг. Зах зээлд өмгөөлөгч ийм ажил хийж, ийм хуулийг уншиж танилцаад үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхөд ийм зардал гаргах ёстой, ийм л хөлсөөр ажиллах ёстой гэсэн үнэ тогтоосон жишиг хаана ч байдаггүй. Гагцхүү тухайн өмгөөлөгч өөрийн урчадвар, дадлага туршлага, тухайн асуудлаар мэргэшсэн байдаг зэргийг харгалзан өөрөө хэнээс ч хараат бусаар хөлсөө тогтоодог бөгөөд энэ хөлсөнд яг ийм зардлыг хаах гэж авч байгаа шүү гэд­гийг хэнд ч тайлбарлах үүрэг хүлээдэггүй. Гагцхүү тэр үнийг үйлчлүүлэгч нь хүлээн зөвшөөрч байвал гэрээ байгуулан үйлчилгээгээ үзүүлдэг.

Үүний нэгэн адил арил­жааны банкууд ч мөн адил өөрийн зээл, хадгаламж, баталгаа, батлан даалт зэ­рэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд үнээ өөрөө тогтоох эрхтэй юм. Энэ бол арилжааны банкны түүхэн үүсэл хөгжил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг юм.

Үйлчилгээний шимтгэл бол дэлхийн улс орнуудад үйлчилдэг жишиг гэдгийг ганц жишээгээр нотолъё. Манай улс, Засгийн газар, хэн ч тэр гадаадаас урт хугацааны зээл авахдаа 0.5-0.7 хувьтай нь тэнцэхүйц шимтгэл төлдөг. Олон улсын үйлчилгээний жишиг нь ийм л дээ. Наад зах нь гадаадын аль нэг улсад очоод хурдны замаар нь зорчиход ашиглалтын шимтгэл гээд авч л байдаг. Баар, рестораны үүдэнд такс авдаг жишээ дэлхийн ямар ч улсад байдаг. Тэгэхээр шимтгэл хураамж бүү ав, шимтгэл хураамж авбал төд л гэж хэл хэмээн шаардах нь хувийн бизнест хөндлөнгөөс халдсан хэрэг болж таарч байна.

Шимтгэл, хураамж хууль зүйн хувьд ч ялгаатай ойлголт.

Шимтгэл бол үйлчилгээний төрөл, зориулалт, онцлогоос шалтгаалж үнийн дүнгээс нь тодорхой хувиар тооцон авдаг төлбөр бол хураамж нь тогтмол тогтоосон мөнгөн төлбөр байдаг. Хуульд тус­гасан ялгаа нь энэ. Өөр бусад хуулиудаас ч энэ ялгааг харж болно. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд бидний цалингаас тодорхой хувиар хувьчлан авч байгаа төлбөр бол шимтгэл. Харин хураамж тогтмол тоо байдгийн хамгийн ойрхон жишээ бол ямар нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авах бол тогтоосон хураамжийг төлнө,нотариатын үйлчилгээ авахад мөн тогтмол хураамж төлнө. Заримхураамжийн хэмжээг хуулинд тэд байна гэж тодор­хой заадаг ч тохиолдол байна. Ямартай ч энэ хоёр ойлголт тусдаа гэдэг нь дээр дурдсан жишээнээс харагдаж байна.

Ерээд оноос хойш дэлхийн жишигт хүрч хөгжсөн салбар бол банк. Өнөөдөр банкны гол үйлчилгээг гар утас байхад л хийж болох хэмжээнд хөгжчихсөн. Технологийн ийм дэвшилд зүгээр ч нэг хүрчихдэггүй. Банкууд энэ чиглэлдээ хөрөнгө оруулалт хийсэн учраас бид байрныхаа мөнгийг гар утсаараа түвэггүй хийж байгаа юм. Арилжааны банкуудын салбар энд тэндгүй ажиллаж байна. Гэрийнхээ ойролцоо аль ч банкны салбарт ороод үйлчлүүлж болж байна. Зарим банкны салбар бүр сум болгонд хүрч үйлчилж байгаа. Салбар нээгдэх хэрээр банкуудаас гарах зардал нэмэгдэнэ. Банкууд энэ зардлаа хүүний зөрүүнээс, зээлийн шимтгэл, хураамж гэж авч байгаа хэдэн төгрөгнөөс бүрдүүлж, өнөөдөр салбартаа ажиллаж байгаа 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, бусдын адил олсон орлогоосоо татвараа төлж үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ

НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх зургаадугаар сарын 18-20-нд хийхээр зарласан билээ. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон. Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан ч хурал нь нам жимхэн болж өнгөрсөн. Гэвч тэрхүү чимээгүй хурлын дуу чимээтэй тодотгож хэлбэл нэг нэгдээ хатуу ширүүн үг чулуудсан хурал болсон гэдгийг Бага хуралд суусан залуус хэлж байв.

Л.Оюун-эрдэнэ, Н.Номтойбаяр нарын гэж хуваагдсан тэр зөрчил одоо ч үргэлжилж байгаа талаар яриа байна. Түүний илрэл болж, НАМЗХ-ны гишүүн, дэмжигч, сонгуультан зарим залуус Төв холбооныхоо өнөөгийн байдал, ажлын хэсгийн явуургүй ажил, гeнсeкийн үүрэг гүйцэтгэгчийн талаар орон нутгийн дарга нар нийслэлийн тэргүүлэгчид, бүх хороод, клубууд нэгдсэн мэдээлэл өнөөдөр 12 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Тарьсан модоо ургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-БОНХАЖЯ-наас “Нэгсая мод ургуулах” хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн бямба гаригт“Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. Нэлээд өргөн хүрээнд өрнөж байгааэнэ хаврын мод тарилтын онцлог юу байна вэ?

-Таны хэлдгээр энэ хавар монголчууд нийтээрээ нэлээд өргөн хүрээнд мод тарьж байна. БОНХАЖЯ-наас санаачлан эхлүүлсэн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий эрхэм зорилго бол зөвхөн Улаанбаатарт биш улс даяар бүх нийтээрээ мод тарьж, хамгийн гол нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа. Хөдөлгөөндиргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийндагуу уламжлал болсон“Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд бид энэ өдрийг урьд жилүүдийнхээс илүү үр дүнтэй болгохоор хичээж, улс орон даяар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж, зохион байгуулжажиллалаа. Хөдөө орон нутаг, нийслэлээс ирсэн урьдчилсан мэдээгээр“Мод тарих өдөр”-т 50 мянга гаруй иргэн, 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600 мянга гаруй мод тарьсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймгуудад мод тарих ажил хойшилж ойрын өдрүүдэд нөхөн тарьж байна. Бид улс даяар өрнүүлж байгаа хөдөлгөөнд ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аянд идэвхтэй оролцсон аж ахуйннэгж, байгууллагыг шалгаруулах уралдаан мөн зарласан. Хөдөлгөөний эхний үр дүн яаж гарч байна вэ гэдгийг ирэх аравдугаар сарддүгнэнэ. Энэ жилийн “Мод тарих үндэсний өдөр” Монголдбайнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны25 жилийн ой, аугаа их Ялалтын 70 жилийн ойтой давхацсанаараа онцлогтой байлаа.Ингэжтүүхэн өдрүүд давхацсан нь эх орныхоо ногоон байгалийн төлөө сэтгэл, зүтгэл гаргасан бүх хүнд бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсон. Бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд УИХ-ындарга, гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын холбооны улс,Бүгд найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстанулсуудаас Монголд суугаа Элчин сайдууд ирж оролцсон. Энэ үеэр “Парламент төгөл”-ийгҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.

-Тарьсан модоо ургуулахгүй байгаа тухай шүүмжлэл их байна. Модыг ургуулахын тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-БОНХАЖЯ энэ жил тарьсан мод бүрийг ургуулах уриалга гаргаж, үүнийгээ бодит ажил болгохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мод бүхнийг чиптэй болгох хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргасан. Тарьсан мод бүрийг цахим бүртгэлд оруулж, тухайн модыг хэн тарьсан, ургалт нь ямар байгаа зэргийг хянах, нөгөө талаас тарьсан модыг эзэнжүүлж, хяналт тавих боломжтой болж байгаа юм. Өмнөхжилүүдэд тарьсан модны 60 орчим хувь нь ургасан гэх судалгаа бий. Тийм учраас тарьсан модооургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой.

-Модны тарьц, суулгацыг хаанаас яаж бэлтгэдэг вэ. Зарим хүмүүс ойгоосзулзаган мод авчирч суулгадаг гэж ярих юм?

-Байгалийн ойд ургасан модноос нэг ширхэгийг ч авчирч суулгаагүй гэдгийг хатуу хэлмээр байна. “Бүх нийтээр мод тарих” өдрийг угтаж тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Ойжуулалт-2015” нэртэйгээр зохион байгуулсан. Гурав хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд нийт 35 аж ахуйн нэгж оролцож, 16 000 орчим суулгац зарж, 32 сая төгрөгийн борлуулалт хийснээс гадна суулгац нийлүүлэх гэрээнүүд хийгдсэн байна. Өнөөдөр улсын хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим аж ахуйн нэгж байна. Мөн манай яамны харьяа ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэдхот суурин газар шилжүүлэн суулгахад бэлэн болсон стандартын суулгац таван сая 400 мянга орчим байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 600 мянга орчмыг иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авч суулгаад байна. Мод сөөгний тарьц, суулгац худалдан борлуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг БОНХАЖЯ-ны цахим хуудсанд байршуулсан тул ямар төрлийн суулгац худалдаж авч болох вэ, яаж суулгаж, ургуулах вэ гээд бүх мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.

-Хуулиар 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих үүрэг хүлээсэн байдаг. Иргэдийн идэвх хэр байна вэ?

-Ойн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой. Хэрвээ биеэр оролцож мод тарьж чадаагүй бол хандив өгөххуулийн заалттай. Нэг модыг 5000 төгрөгөөр тооцож, тухайн үед ханш тогтоосон байсан. Одоо харин зах зээлийнх нь ханшаар тооцоод мод тарих мөнгөө санд нь хуримтлуулчих юм бол ойг нөхөн сэргээхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно. Ер нь хараад байхад ийм бүх нийтийн хөдөлгөөнд асуудал болгоныг улстөржүүлдэг, шоу болгодог нөхдүүд л хамгийн муу оролцдог юм байна. Ярьдаг шигээ хийдэг болоосой л гэж хүсэх байна даа. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх зэвсэг нь ой модоо хамгаалах, тарьж ургуулах гэж үздэг. Өнөөдөр Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, тоосжилт аюулын харанга дэлдэж байна. Хот суурин газарт амьдрах нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дундаж нь 24 мкв, гэтэл нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.2 мкв байгаа. Энэ тоо дэлхийн дунджаас 7.5 дахин бага байгаа нь бид юм бодох цаг болсон гэдгийг анхааруулж байгаа том сануулга. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Ой мод хүчил­төрөгч ялгаруулж, агаарыг цэвэршүүлж, экологийн тэнц­вэрийг хадгалж, усыг эргэлтэд оруулдаг гээд тоочвол асар олон ашиг тусыг өгдөг. Тийм учраас бид ирээдүйг харж, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж байна. Монгол хүн бүр байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдөө идэвхтэй оролцож, ядаж нэг мод ургуулахын төлөө хичээж ажиллаасай л гэж уриалж байна.

Л.МӨНХӨӨ