Categories
мэдээ улс-төр

“Хөгжил-Ардчилал” хэлэлцүүлэг боллоо

Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монгол хөрсөнд тохирох ардчиллыг нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт төлөвшүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжил-Ардчилал” Төрийн бус байгууллага хөгжил, ардчилал, засаглал сэдвийн хүрээнд анхныхаа хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин урилгаар оролцож Хууль, шүүхийн шинэчлэл сэдвийн хүрээнд өөрийнхөө хийж хэрэгжүүлж байсан хийхээр зорьж буй ажлынхаа талаар нээлттэй ярилцсан бол хэлэлцүүлэгт “Хөгжил-Ардчилал” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбат, МУИС-ийн УТ судлалын багшЦ. Батболд, МУИС-ийн УТ судлалын багш Ж.Төртогтох, эдийн засагч Б.Дөлгөөн , Монголын эдийн засгийн форумын нарийн бичгийн дарга Б. Ган-Очир зэрэг хүмүүс оролцож санал бодлоо солилцсон юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “хуулийн шинэчлэл нь эрүүгийн хэрэгтэй холбоотой, дэд бүтэцтэй холбоотой , иргэний нийгэмтэй холбоотой , засаглалтай холбоотой , бизнес эрхлэлттэй холбоотой гэсэн таван чухал хүрээрүү түрүүлж орох ёстой юм байна. Энэ бүхний эцсийн хариу нь ХӨГЖИЛ. Хууль нь өөрөө хөгжлийг дэмждэг, хувь хүмүүсийн санаачлагыг өдөөдөг тийм боломжтой тогтолцоо бий болох учиртай. Өнөөдрийн манай тогтолцоо хувь хүмүүсийн хүслийг хязгаарладаг, хөгжилд саад болдог тийм гажуудалтай тогтолцоотой байгаа” гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион явууллаа.

Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний дараа 1929, 1935 онд Аливаа хэргийг хэрхэн шийтгэх ба байцаах хууль, 1949, 1963 онд БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус батлан мөрдөж байв. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1994 онд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх нөхцөл болсон бөгөөд 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталсан” хэмээн танилцуулав. Өнөөдөр хэлэлцүүлгийн сэдэв болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд бүгд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэс, нөхцөл, журмыг тогтоохоор зохицуулсан болохыг онцлон тэмдэглэлээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийсний үр дүнд санал дүгнэлтүүд гаргасан. Мөн орчин цагийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт этгээдийг тогтоох, түүнд шударга ял онооход чиглэсэн тогтолцоо болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хэргийг зөвхөн байцаалтаар нотолж байгааг өөрчилж, бусад нотолгоогоор хэргийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо журмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон” гэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процессын дэлхий нийтийн түгээмэл хандлага” сэдэвт илтгэлийг олон улсын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээний жишээнд тулгуурлан танилцуулахдаа өнөөдрийн байдлаар 40 гаруй улс Эрүүгийн процессын хуулиа шинээр баталж, шинэ үзэл баримтлалаар боловсруулсан хуулийн төслөө янз бүрийн түвшинд хэлэлцэж байгааг дурдав. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, хүний эрхэд халдсан, хязгаарласан ажиллагааг ил тод, шударгаар явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, бодит үнэнийг тогтоох олон талын боломжийг эрэлхийлэх, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессын олон улсын хэм хэмжээг баримтлах нь эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлага болж байгааг тэрээр илтгэлдээ онцолжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Хүний эрхийг хангах нөхцөл” сэдэвт илтгэл, Хууль зүйн доктор Б.Батзориг “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн өмнөх шат” сэдэвт илтгэл, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн шат” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцуулсан.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.
Хэлэлцүүлэг 16.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үдээс хойших арга хэмжээнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулна. Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчид нийт илтгэлийн талаар асуулт асууж, санал солилцох юм. Түүнчлэн тус хуулийн төслийн талаарх байр сууриа иргэний нийгмийн төлөөлөл танилцуулж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж оролцож, байр сууриа илэрхийлэх юм. Мөн Улсын дээд шүүх, Хуульчдын холбоо, Прокурорын байгууллага болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож тус тусын байр суурийг илэрхийлэх юм.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхий үндэсний комисс, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Эмнэсти интернэшнл”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ байгууллагын төлөөлөгчид оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Seventh Son

Монголын үзэгчдэд Чингис хааны тухай өгүүлсэн Монгол киногоороо танил болсон Оросын найруулагч Сергей Бодровын Холливуудад бү­тээ­сэн Seventh Son буюу Долоо дахь хүү кино үзэгчдийн хүр­тээл болж байна.

Киног The Spook’s Apprentice буюу Чөтгөрийн шавь зохиолоос сэдэвлэн хийсэн ч нэрийг нь өөрчилж Долоо дахь хүү болгосон нь учиртай аж. Учир нь өрнө, дорны домог болоод шашин шүтлэгт долоогийн тоо олон зүйлийг бэлгэддэгтэй холбоотой аж. Тиймээс кинонд гарч буй долоо дахь хүү Грэгори өөрийн шавиараа мөн л айлын долоо дахь хүү Томыг сонгож шулмын эсрэг тэмцэж буй талаар өгүүлдэг. Грэгори, Том хоёрын хэн хэн нь шулам ангуучлахаар төрсөн айлын долоо дахь хөвгүүд. Тэр хоёр шулмын ангууч төдийгүй нэг нь нөгөөдөө хэрхэн шуламтай тэмцэж, нутаг орон хүн ардаа аврахыг заан сургаж байгаа хүмүүс.

Грэгорийн дүрд Жэф Бри­жис, Томын дүрд Бэн Барнс тоглосон бол тэдний барихаар орол­дож буй шулам Малкины дурд энэ жилийн Оскарын шагналт жүжигчин Жулиан Мур, Алисын дурд Алисиа Викандэр нар тогложээ. Кино зохиолыг номоос сэдэвлэн бичсэн ч гэлээ үйл явдал дээр нэлээд өөрчлөлт орж зөвхөн зохиолын гол хэсэг л үлдэж гэдгийг олонх шүүмжлэгч он­цолжээ.

Зураг авалт 2012 оны 3 сард эхэлж 2013 онд дэлгэ­цэнд гаргахаар төлөвлөж байсан ч нээлтийн хугацаа хэд хэдэн удаа хойшлож, 2014 оны 12 сард Францад энэ оны 2 сард Хойд Америкт нээлтээ хийсэн билээ. 95 сая ам.долларын өртгөөр бүтэж 110 сая ам.долларын орлого олсон нь тус киног муугүй амжилттай байсныг илтгэнэ.

Жэф Брижис

Америкийн жүжигчин, дуу­чин, продюсер Жэф Бри­жис сайхан эр, үлгэр жишээ нөхөр гэдгээрээ алдартай. Жүжигчдийн гэр бүлээс га­рал­тай түүний ах мөн л жүжиг­чин. Аавыгаа даган аялан тоглолтоор явж жүжигчнээр суралцаж байсан Жэф 18 нас хүрч цэргийн алба хаан АНУ-ын Эр­гийн хамгаалалтын албанд хэдэн жил хүчин зүтгэжээ. Энд ажил­лаж байхдаа олж авсан туршлага нь хожим түүнийг эрэмгий зоригтой, шийдэмгий эр хүнийг харуулсан олон дүр бүтээхэд нь тус болсон гэж өөрөө ярьсан байдаг.

Жэф Оскарын шагналд хэд хэдэн удаа нэр дэвшсэнээс Галзуу зүрх киноныхоо дүрээр шагнал гардаж байсан тэрээр Жинхэнэ хатуужил, Трон, Орол­цогч, Төмөр хүн зэрэг олон арван кинонд тоглосон үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг билээ. Жүжиглэхийн хажуугаар дуу хөгжимд со­нир­холтой тэр гурван ч цомог гаргасан дуучин. Мөн Жэф Брижис хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцогч бөгөөд өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах End Hunger Network байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

Бэн Барнс

Английн жүжигчин Бэн Барнс Нарниагийн домог ки­ноны хунтайж, Дориан Грэй киноны Дориан Грэй болон Үгс, Хөлтэй хурим кинонуудын тус­лах дүрд тоглосноороо үзэгчдийн танил болсон. Сэт­гэл зүйч эцэг эхтэй тэрээр багаасаа урлагийн сургуульд суралцаж, жүжиглэх урлагийн зэрэгцээ Английн уран зохио­лоор мэргэшжээ. Өсвөр на­сан­даа Залуусын хөгжимт жүжгийн театрт Холливуудын одод болох Жүүд Лоов, Жэми Бэлл нартай хамт ажиллаж байв. Тэр 15 насандаа анхны­хаа том дүрийг авсан нь бөм­бөрчний дүр байв. Үүний да­раа­гаар Hyrise хэмээх хөвгүүдийн хамтлагт дуулж байхдаа 2004 оны Евровишн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шалгаруулалтанд орж байжээ.

Түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино нь Оддын тоосонцор байлаа. Дараагаар нь Нарниагийн домог үлгэрийн киноны Кас­пийн хунтайжийн дүрийг бү­тээхээр болж хоёр ч ан­гид тоглосон нь түүнийг Холливуудад таниулж өгөв. Энэ дүрийг төвөггүйхэн ав­сан нь тэр хүүхэд байхдаа зохиолыг нь унших дуртай байсантай холбоотой. 2008 онд тэр Жэссика Билтэй хамт­ран Хялбархан кинонд тоглосон нь Торонтогоос эх­лээд дэлхийн олон орны кино наадамд оролцсон амжилтыг гаргажээ. Бэний тоглосон удаах томоохон дүр нь Оскар Вайлдын Дориан Грэйн хө­рөг зохиолоос сэдэвлэсэн киноны гол дүр байв. Түүний тоглосон удаах кинонууд бо­лох Үгс, Хөлтэй хурим ашиг орлогоороо тэргүүлж байсан ч шүүмжлэгчдийн зүгээс тааруу үнэлгээ авсан юм. Бэн хамгийн сүүлд Долоо дахь хүү киноны Том Вордын дүрийг бүтээгээд байна.

Seventh Son Universal Pictures

Хүмүүсийг шулмын хор хөнөөлөөс хамгаалахын тулд хамгийн хүчтэй, аюултай шулам Mother Malkin-ыг хорьжээ. Үүнийг Master Gregory хийсэн бөгөөд олон жилийн хойно зуун жилд ганц тохиох үйл явдлын нөлөөгөөр Malkin-ы хүч чадал хэмжээлшгүй их болж тэр өөрийгөө суллажээ. Шулмыг дарахын тулд Gregory өөр нэгний тусламжийг авах хэрэгтэй болсон нь долоо дахь хүү Tom Ward байлаа.

I am Ali Universal Pictures

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, 1960 оны Ромын олимпийн алтан медальт, боксын спортын домогт тамирчин Muhammad Ali. Спорт сонирхогчдын дунд алдарт тамирчин гэдгээрээ танигдсан тэрээр жирийн амьдрал дээр эцэг, эр нөхөр, найз нөхрийн хувьд ямар хүн бэ? Түүний хувийн архиваас гадна гэр бүл, найз нөхөд, боксын домогт тамирчидтай хийсэн сонирхолтой ярилцлагаар энэхүү баримтат киног баяжуулжээ.

All About Eve 20th Century Fox

Бродвэйн залуу од Eve шинэ дүрээрээ нэр хүндтэй шагнал гардан авахдаа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн хүмүүст талархлын үгсээ харамгүй хэлэх аж. Үзэсгэлэнтэй, залуухан, авъяаслаг энэ бүсгүй чухам яаж энэ зэрэгт хүрсэн түүхийг хэн ч мэдэхгүй. Түүний нэр алдарт хүрсэн замнал бохир байсан ч тэр өөрийгөө зөв зүйл хийсэн гэж бодно. Харин хожмын нэг өдөр өөрийнх нь гаргасан аашийг өөр нэгэн гаргана гэдгийг бодсонгүй.

My Secret Partner Roxy Pictures

Цагтаа нэртэй зохиолч байсан Joon-Suk онгодоо оруулж зохиол бүтээлээ туурвихын тулд, харин хоол хүнсний шилдэг судлаач Hee-Sook шинэ хоолны санаа олохын тулд юу ч хийхэд бэлэн байв. Эргэн тойрныхон нь тэдэнд дотно харилцаа үүсгэхийг зөвлөсөн тул тэд насаар залуу өөрсдийн шавь нартайгаа дотносч эхлэн энэ нь ч үр дүнгээ өгч ажилдаа амжилт гаргацгаана. Хосуудын харилцаа улам лавшрах үед…

Categories
мэдээ нийгэм

Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгч та бүхэн өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зурагаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу!

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэглэгч та бүхэн ирэх халаалтын улиралыг өнөтэй давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай зохион байгуулах юм. Иймд зуны засварын хугацаанд доор дурьдсан зөвлөмжийн дагуу өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд дараах засвар үйлчилгээг хийхийг зөвлөж байна. Үүнд:

А.Дулааны узель, шугам сүлжээнд

1.Дулааны худаг, узелийн хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон хаалтуудыг сольж, шинэчлэх.

2.Өөрийн эзэмшлийн шугамын суваг, худгийг цэвэрлэж, худгийн шат, тагны бүрэн бүтэн байдлыг хангах. /хүн, амьтан унаж гэмтэхээс сэргийлэх/

3.Ажиллахгүй, дутуу байгаа хянах хэмжих хэрэгслүүдийг гүйцээж суурилуулах.

4.Халаах гадаргуу бохирдсон бойлерыг угааж, цэвэрлэх, хүчин чадал багадсан бойлерын халаах гадаргууг нэмэгдүүлэх.

5.Ажиллахгүй болсон халаалт, хэрэгцээний халуун усны автомат тохируулагчийг засаж ажиллагаанд оруулах. Автомат тохируулагчгүй бойлерт

шинээр автомат суурилуулах.

5.Гадна дулааны шугам, узелийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Б.Халаалтын системд

1.Дотор халаалтын системийн тараалтын шугам, халаах хэрэгслэл, таслах хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон бөглөөтэй шугам,

барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх.

2.Жигд халдаггүй халаалтын системд тохируулга хийх балансын хаалт суурилуулах, буруу холболтыг засах.

3.Халаалтын дотор системийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Та бүхэн засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихийг хүсье!

Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК

Холбогдох мэдээллийг тус компаний Дуудлагын төвийн 7004-7005 дугаараас лавлана уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголд хагас тэрбум ам.доллар орж ирлээ

ххб

Худалдаа хөгжлийн банкнаас бонд гаргаж ам.доллар оруулж ирсэн байна. Гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэнэ хэмээн албаныхан мэдээллээд байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас бий. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Ингэснээр монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг юм. Энэ нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байгааг эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн ерөнхий сайд “Буянт Ухаа” цогцолборт иог, бясалгалын лекц уншина

modiЭнэ сарын 16-наас Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийх билээ. Тэрбээр ирэх даваа гаригийн үдэш “Буянт-Ухаа цогцолбор”-т ард иргэдтэй иог, бясалгалын ач тусын талаар ярилцаж, лекц унших юм байна. Иог, бясалгалын төрөлх нутгийн хүн болох түүний лекц маш сонирхолтой байх биз ээ. Мөн тэрээр Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн хоёр шавийн хамт буй 8 метр өндөр сэрэг дүрийг бэлэглэх аж. Энэ үед Нарендра Моди Энэтхэг улсаас авчирсан бодь модны тарьцыг Гандангийн хашаанд суулгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс жуулчдад зориулсан соёл урлагийн үйл ажиллагаанууд зохион байгуулна

Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24 дугаар тогтоолоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг Хотын захиргаа, нийслэлийн Соёл урлагийн газар, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Үүний дагуу энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Гэгээн Муза-12” драмын урлагийн наадмыг “Гэгээн муза” академитай, долоодугаар сарын 05-ны өдөр “Их талын жазз” олон улсын наадмыг “Их талын жазз” ТББ-тай, долоодугаар сарын 12-ны өдөр “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг “Монгол Микс Прожект” ХХК-тай тус тус хамтран зохион байгуулахаар гэрээ байгууллаа.

Мөн зургаадугаар сард “Play time” амьд хөгжмийн наадам, “Венийн үдэш” цэнгүүн, “Юби дэнс фистиваль” чөлөөт бүжгийн үдшийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Дулаан хангамжийн засварын ажил ирэх даваа гарагаас эхэлнэ

Нийслэлийн дулаан хангамжийн засвар шинэчлэлийн ажил ирэх даваа гарагаас эхэлнэ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил 18-наас эхэлнэ.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зургаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу гэж “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХХК-иас мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 2015 ОНЫ ЗУН ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК

Засварт зогсох шугам

Засвар хийгдэх хугацаа

Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын график

1

1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

ҮСАХүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.

2

3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VIII/25

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30,31 дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.

3

9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.

4

12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил

V/19-VIII/01

Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инканто таун, Маршал таун, Ревир гардин /Номин стандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Гранд зочид буудал, Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.

Дулааны төв шугамын засварын ажлын график

Засварт зогсох шугам

Засвар хийгдэх хугацаа

Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

1

1а,б Зайсан, 7а, 10а,б,в,г,д магистраль, БӨҮР, ТЭЦ-1-ийн перемычка, СОТ-3-ын салаа

V/18-28

Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИСургууль, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Төв цэнгэлдэх орчмын орон сууц, албан газрууд.
Төмөр замын Вокзал, Баянгол дүүрэг, Төмөр замын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
Их газар ХХК, Яармаг Вива сити хороолол, Хүннү молл, Бетон арматур, Мишээл экспо орчмын орон сууц, албан газрууд.
АПУ, Нэхмэлийн шар, ХУД-ийн Соёлын төв орчмын орон сууц, албан газрууд

2

2г,д 12а,б,в,г,д, 5ж магистраль,
15-р хорооллын ЦТП-8-ын салаа

V/19-VI/01

Отгон тэнгэр их сургууль, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль, Баянзүрх Эко хотхон орчмын орон сууц, албан газрууд.
Нархан, Жаргалан, Оддын хотхон, Баян Монгол хороолол, Шинэ дөл, 13-р хорооллын урд хэсэг, ХӨСҮТөв, Жуковын музей, Наран туул зах, Ахмадын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, Баянзүрх дүүргийн Эмнэлэг, Кино үйлдвэр, Батлан хамгаалах яам, 16 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

3

3в,г,д магистраль, 5а,б магистраль,
Жигүүр грандын салаа

VI/02-10

Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, Алтай хотхон, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Автобус-1, Атар өргөө, Төмрийн завод, Уранган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар, Шинэ төгөл хотхон орчмын орон сууц, албан газрууд.

4

1г,д 4а,б магистраль, Тк-404,
Тк-415-ын холбоос

VI/11-21

Төв шуудан, Засгийн газрын ордон, Сүхбаатар дүүрэг, Түшээ дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Цэцэг төв, Монгол Банк, Зоос гоёл, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Бага тойргийн 8 дугаар байр, МУИС-ийн 4 дүгээр байр, Хүмүүнлэгийн их сургууль, Хятадын ЭСЯ, 64 дүгээр дэлгүүр,
Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын орон сууц, албан газрууд.

5

6б,в,г,д,е магистраль, Тк-621-ийн салаа, Тк-305-ын салаа,
Мебелийн холбоос

VI/12-17

Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан, 6-р хороолол, Засгийн газрын авто бааз, Дөлгөөн нуур, Автоплаза, 7 дугаар хороолол, 100-н айл, Хүүхдийн 2-р эмнэлэг, Эрэл сургууль, КТМС, 12 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

6

6а магистраль, 3-6-ын холбоос, 7б,в,г,д,ж,к магистраль,
7и Тк-742-оос Тк-756 хүртэл

VI/13-30

2-р хороолол, ТЗУГазар, Гранд плаза, 3,4-р хороолол, 6-р бичил хороолол, Эх нялхас, МҮОНРТелевиз орчмын орон сууц, албан газрууд

7

11а,б,в,г,д магистраль

VI/18-VII/08

Хар хорин худалдааны төв, Эрин, Өнөр хороолол, Гурвалжин зах, Голден парк, 10-р хорооллын замын урд талын орон сууц, албан газрууд.

8

7и Тк-817-оос Тк-756 хүртэл 8а,б,в,г,д 11и магистраль

VII/16-30

Гурав дугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд.
25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол,
Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газрууд.

9

8е 9ж,е магистраль,
Алтан тариа, Нефьтийн салаа

VII/17-30

5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгино хайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газрууд.

10

2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль

VIII/03-16

СЭЗДСургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёр дугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.
ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.

11

13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийн салаа

VIII/04-17

Спортын шинэ ордон, Чингис хаан олон улсын буудал, Нисэх орчмын орон сууц, албан газрууд.
Дэвшил трейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөний худалдаа, 10-н буудал орчмын орон сууц, албан газрууд.

12

11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийн депо, Эмийн заводын салаа

VIII/18-30

5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усан бассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.
Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд
Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэглэгч та бүхэн ирэх халаалтын улиралыг өнөтэй давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай зохион байгуулах юм. Иймд зуны засварын хугацаанд доор дурьдсан зөвлөмжийн дагуу өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд дараах засвар үйлчилгээг хийхийг зөвлөж байна. Үүнд:

А. Дулааны узель, шугам сүлжээнд

  1. Дулааны худаг, узелийн хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон хаалтуудыг сольж, шинэчлэх.
  2. Өөрийн эзэмшлийн шугамын суваг, худгийг цэвэрлэж, худгийн шат, тагны бүрэн бүтэн байдлыг хангах. /хүн, амьтан унаж гэмтэхээс сэргийлэх/
  3. Ажиллахгүй, дутуу байгаа хянах хэмжих хэрэгслүүдийг гүйцээж суурилуулах.
  4. Халаах гадаргуу бохирдсон бойлерыг угааж, цэвэрлэх, хүчин чадал багадсан бойлерын халаах гадаргууг нэмэгдүүлэх.
  5. Ажиллахгүй болсон халаалт, хэрэгцээний халуун усны автомат тохируулагчийг засаж ажиллагаанд оруулах. Автомат тохируулагчгүй бойлер шинээр автомат суурилуулах.
  6. Гадна дулааны шугам, узелийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Б. Халаалтын системд

  1. Дотор халаалтын системийн тараалтын шугам, халаах хэрэгслэл, таслах хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон бөглөөтэй шугам, барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх.
  2. Жигд халдаггүй халаалтын системд тохируулга хийх балансын хаалт суурилуулах, буруу холболтыг засах.
  3. Халаалтын дотор системийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.
Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийж байна

Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” гэж Монгол үг байдаг. Анх удаа НИТХ-ын даргатай уулзаж байгаа ч их дотно, сайхан байна. 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Бээжин хотууд ах дүүс болсон. Тиймээс бид хөршийн бас ах дүү хотуудын хувьд найрсаг харилцаагаа хөгжүүлж, бүх талаар хамтран ажиллах ёстой. НИТХ-ын даргын анхны айлчлал хоёр хотын хурал хоорондын хамтын ажиллагааг нээсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон хэлэхэд таатай байна” гэв.

НИТХ-ын дарга Д.Баттулга “Бээжин хотын АТИХ-ын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон танд баярлалаа. Таны хэлсэнчлэн өнгөрсөн оноос Бээжин, Улаанбаатар хотуудын харилцаа бүх шатандаа шинэчлэгдэж, стратегийн харилцаанд дэвшил гарсан. БНХАУ-ын дарга Си Жин Пиний 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Засаг дарга нар “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, Улаанбаатар, Бээжин хотууд ах дүү хот болсон. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид Бээжинд айлчлан хурал хоорондын харилцааг нээж байна. Цаашид хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үүд хаалга нээлттэй боллоо. Бидний хамгийн их тулгамдаж байгаа ижил асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар хот 1,3 сая хүн амтай. Үүний 60 хувь нь гэр хороололд амьдарч өвлийн дөрвөн сарын хугацаанд 1 сая тонн нүүрс түлдэг. Тиймээс НИТХ “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д гол ач холбогдол өгч, айлчлалынхаа хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт-2015” уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Уулзалтын үеэр хурлын дарга нар хотуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, бүтээн байгуулалт, дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт, боловсрол, хүмүүнлэгийн бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

НИТХ-ын дарга Д.Баттулга, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийг төлөөлөгчдийн хамт тааламжтай цагтаа Улаанбаатар хотод зочлохыг урьлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа Дэлхийн цомын аварга болжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа АНУ-ын Форт-Беннинг хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн төрөлд аварга болсон байна. Зургаа дахь олимпдоо оролцох эрхийг аваад буй тэрбээр он гарсаар хоёр дахь Дэлхийн цомдоо дараалан түрүүлж буй нь энэ юм. Энэ дасгалд Болгарын А.Бонева мөнгө, БНХАУ-ын Ж.Зан хүрэл медаль хүртэж, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр (Герман) шигшээ наймд шалгарсан байна.