Categories
мэдээ нийгэм

Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 15. Сугар гариг, Билгийн тооллын 27. Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.31 цагт мандан, 20.29 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв, эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, Ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

П.Хашчулууны “Вьетнамд махаа гаргах сурагтай” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Манай сонины энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрээс “Байгаль хамгаалах өдөрлөг Чингэсийн талбайд боллоо” өдрийн сурвалжлага эхэлсэн бөгөөд төгсгөл нь зургадугаар нүүрт багтжээ.

Улс төрийн 2-4 нүүрт Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улааны ярилцлага багтлаа. Монгол Улсын эдийн засгийн талаар ямар яриа өрнөснийг уншаарай.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Вьетнамд махаа гаргах сурагтай” хэмээх сониртой нийтлэл багтсаныг өнөөдрийн дугаараас уншаарай. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев уранаа, Си Жин Пин хятадуудынхаа хийсэн зүйлийг, Барак Обама бойнг онгоцоо “чулуу” болгох гээд үзэж байна. Гэтэл хэдэн зуунаар адгуулж ирсэн малын махаа бид Вьетнам руу гаргачихвал болчих гээд байна гэхчлэн олон сонирхолтой санаануудыг тусгажээ.

Улс төрийн тавдугаар нүүрт УИХ-ын чуулганы тойм орсон бол долдугаар нүүрт “16 дугаар байрныхан гэртээ орохыг хоног тоолон хүлээж сууна” хэмээх сурвалжлага багтсан юм.

Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бол 12 дугаар нүүрт гал командад ажиллаж байсан ахлагч Д.Сүрэнгийн “Манайхан хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдэж билээ” ярилцлага уншигчдын хүртээл боллоо.

Харин спортын 13 дугаар нүүрт жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчдын талаарх мэдээлэл багтлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг “Asia’s Got Talent” шоуны хоёрдугаар байрт шалгарлаа

Монгол Улсаа төлөөлөн дэлхийн алдартай шоуны нэг “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг эх орноо төлөөлөн оролцсон. Тэдний амжилт ч гэсэн чамлахааргүй байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ. “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдээд байсан бол шийдвэрлэх мөч өчигдөр болсон юм. “Хөсөгтөн” хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авах юм.

Тэгвэл “Хөсөгтөн” хамтлаг маань өчигдөр орой уг шоуны хоёрдугаар байрт шалгарлаа.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Эхчүүдэд зориулсан хөрөнгийн хэмжээ өсчээ

Нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж иргэд даатгуулагчдад олгодог. Өнгөрсөн онд л гэхэд тус сангаас 178.7 мянган иргэнд 78.4 тэрбум төгрөг олгосон байна. Үүний 74.2 хувь буюу 58.2 тэрбум төгрөгийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид зарцуулсан гэсэн тоо гарчээ.

Төрөлт жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагчийн тоо болоод түүнийг дагаад тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ ч өссөөр байгаа аж. Тухайлбал 2012 онд 38483 эх тус тэтгэмжийг авч үүнд 30.6 тэрбум төгрөг зарцуулсан бол 2013 онд 45.710 даатгуулагчид 44.7 тэрбум төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгож байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ашигтай төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв

МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг Хөрөнгийн зах зээлд гаргах олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж, үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниудыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудтай холбож, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм.

5-р сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн бирж өөрийн гишүүн Тэнгэр капитал, Дэү Секьюритис Монгол, Эс Жи Капитал, Капитал маркет корпораци, Гацуурт трейд, Азиа Пасифик секьюритис зэрэг андеррайтерийн компаниудтай хамтран үнэт цаас гаргах бэлтгэл ажлын талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн бирж өөрийн бодлого чиглэлийг танилцуулж, үнэт цаас гаргагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол андеррайтерийн компаниудын зүгээс хөрөнгө оруулагчид ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхол их байгааг тэмдэглэж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, харилцан мэдээлэл солилцож шуурхай ажиллах тал дээр санал нэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнхийн хөшөөг босгоно

Увс аймгийн 90 жилийн ой энэ жил тохиож байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнхийн хөшөөг Увс аймгийн төв Улаангом хотын спортын ордны урд талбайд удахгүй босгох юм байна.Хөшөөний суурийн загварыг дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэйгээр гаргаад байгаа аж. Энэхүү хөшөөг бүтээж буй уран бүтээлчдийн өгүүлснээр, маш олон өрсөлдөгчийн дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэнийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн байна.

Categories
мэдээ спорт

“Хүрхрээ” үндэсний дээд лиг эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” компани өчигдөр дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэсэн нь тус холбооны хувьд чухал үйл явдал байлаа. Шинэ удирдлага, зохион байгуулалттай болсон МХБХ цаашид олон шинэчлэл хийхээр төлөвлөсний нэг нь Дээд лигийн тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийг олон улсын стандартын түвшинд хүргэх зорилт бөгөөд МХБХ, “Арвайн үндэс” компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулснаар лигийн шагналын санд өөрчлөлт орох нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд “Дэрэн”, “Соёмбын Барсууд” клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх болж байна. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээ Бразил, Япон, Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол “Хоромхон”, “Дэрэн” багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.

Үндэсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компани урлаг, спорт тэр дундаа хөлбөмбөгийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн, нийгмийн хариуцлагыг дээдэлдэг хамт олон бөгөөд үүний бодит нэгэн жишээ нь өнгөрсөн жил болсон “FIFA WORLD CUP-2014” тэмцээний шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан явдал юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хурдаараа ажиллаж байгаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болжээ.

“Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10.1 дэх заалтад “Австрийн экспортын санхүүжилтийн системийн дэмжлэгтэйгээр олгогдсон албан ёсны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэсвгэр дээр ногдуулах Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөлөөгдөнө” гэж заасан байгаа бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал хэлэлцээрийн хүрээнд зохицуулагдаагүй байна.

Хуулийн төслаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээг гаалийн албан татвараас чөлөөлөх, хуулийг мөрдөж эхлэх хугацааг тус тус тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Австрийн Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглан, нийгэм, эдийн засагт бий болж болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг арилгах, үүсэн бий болох эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэх боломжийг бий болгох ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, Сангийн сайд хариулсан юм. Гишүүн З.Баянсэлэнгийн “2011 онд яригдсан асуудал яагаад одоо хэлэлцэгдэж байна вэ? Засгийн газар асуудлыг удаан шийдвэрлээд байна уу” гэсэн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ Засгийн газар байдаг хурдаараа ажиллаж байгаа. Яаж л хурдалж болохоор байна, тэр хурдаар нь байдгаараа л хурдалж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний халуун ус таслах хуваарь

95471e p19bo5o1qa198218nb1v9e1nq61q3s2 x800

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар тавдугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хаах аж.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг анхааруулж байна.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зургаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу хэмээн Улаанбаатар Дулааны сүлжээнээс мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 2015 ОНЫ ЗУН ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК

Засварт зогсох шугам

Засвар хийгдэх хугацаа

Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын график

1

1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

ҮСАХүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.

2

3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VIII/25

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30,31 дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.

3

9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.

4

12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил

V/19-VIII/01

Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инканто таун, Маршал таун, Ревир гардин /Номин стандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Гранд зочид буудал, Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.

Дулааны төв шугамын засварын ажлын график

Засварт зогсох шугам

Засвар хийгдэх хугацаа

Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

1

1а,б Зайсан, 7а, 10а,б,в,г,д магистраль, БӨҮР, ТЭЦ-1-ийн перемычка, СОТ-3-ын салаа

V/18-28

Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИСургууль, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Төв цэнгэлдэх орчмын орон сууц, албан газрууд.
Төмөр замын Вокзал, Баянгол дүүрэг, Төмөр замын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
Их газар ХХК, Яармаг Вива сити хороолол, Хүннү молл, Бетон арматур, Мишээл экспо орчмын орон сууц, албан газрууд.
АПУ, Нэхмэлийн шар, ХУД-ийн Соёлын төв орчмын орон сууц, албан газрууд

2

2г,д 12а,б,в,г,д, 5ж магистраль,
15-р хорооллын ЦТП-8-ын салаа

V/19-VI/01

Отгон тэнгэр их сургууль, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль, Баянзүрх Эко хотхон орчмын орон сууц, албан газрууд.
Нархан, Жаргалан, Оддын хотхон, Баян Монгол хороолол, Шинэ дөл, 13-р хорооллын урд хэсэг, ХӨСҮТөв, Жуковын музей, Наран туул зах, Ахмадын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, Баянзүрх дүүргийн Эмнэлэг, Кино үйлдвэр, Батлан хамгаалах яам, 16 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

3

3в,г,д магистраль, 5а,б магистраль,
Жигүүр грандын салаа

VI/02-10

Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, Алтай хотхон, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Автобус-1, Атар өргөө, Төмрийн завод, Уранган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар, Шинэ төгөл хотхон орчмын орон сууц, албан газрууд.

4

1г,д 4а,б магистраль, Тк-404,
Тк-415-ын холбоос

VI/11-21

Төв шуудан, Засгийн газрын ордон, Сүхбаатар дүүрэг, Түшээ дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Цэцэг төв, Монгол Банк, Зоос гоёл, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Бага тойргийн 8 дугаар байр, МУИС-ийн 4 дүгээр байр, Хүмүүнлэгийн их сургууль, Хятадын ЭСЯ, 64 дүгээр дэлгүүр,
Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын орон сууц, албан газрууд.

5

6б,в,г,д,е магистраль, Тк-621-ийн салаа, Тк-305-ын салаа,
Мебелийн холбоос

VI/12-17

Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан, 6-р хороолол, Засгийн газрын авто бааз, Дөлгөөн нуур, Автоплаза, 7 дугаар хороолол, 100-н айл, Хүүхдийн 2-р эмнэлэг, Эрэл сургууль, КТМС, 12 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

6

6а магистраль, 3-6-ын холбоос, 7б,в,г,д,ж,к магистраль,
7и Тк-742-оос Тк-756 хүртэл

VI/13-30

2-р хороолол, ТЗУГазар, Гранд плаза, 3,4-р хороолол, 6-р бичил хороолол, Эх нялхас, МҮОНРТелевиз орчмын орон сууц, албан газрууд

7

11а,б,в,г,д магистраль

VI/18-VII/08

Хар хорин худалдааны төв, Эрин, Өнөр хороолол, Гурвалжин зах, Голден парк, 10-р хорооллын замын урд талын орон сууц, албан газрууд.

8

7и Тк-817-оос Тк-756 хүртэл 8а,б,в,г,д 11и магистраль

VII/16-30

Гурав дугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд.
25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол,
Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газрууд.

9

8е 9ж,е магистраль,
Алтан тариа, Нефьтийн салаа

VII/17-30

5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгино хайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газрууд.

10

2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль

VIII/03-16

СЭЗДСургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёр дугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.
ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.

11

13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийн салаа

VIII/04-17

Спортын шинэ ордон, Чингис хаан олон улсын буудал, Нисэх орчмын орон сууц, албан газрууд.
Дэвшил трейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөний худалдаа, 10-н буудал орчмын орон сууц, албан газрууд.

12

11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийн депо, Эмийн заводын салаа

VIII/18-30

5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усан бассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.
Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд
Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 12 хүүхэд ослоор амиа алджээ

2015 оны эхний 4 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь Нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ослын улмаас амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь ихэвчлэн ээж, аав, харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирогч болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Эцэг эхчүүд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, машины цонхоор толгой, гарыг нь гаргаж явж байгаа нь хүүхэд ээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм.

Мөн хүүхэд багачууд явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Иймд та хүүхдээ хайрладаг л бол тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхдээ арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгаж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, өөрөө замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.