Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэлжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Аав, ээж, би циркчин” шоуг хийж байна. Энэ тухай “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо. Шоугаар хүүхэд бүрт циркийн үзүүлбэр хийх боломж олгож байгаа аж. Нэг болон долдугаар нүүрээс энэхүү сурвалжлагыг хүлээн авч уншаарай. Мөн долоо хоногийн бямба гариг бүр уламжлал болгон нийтэлдэг “Нэг ангийнхан” буланд “Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан” уригдлаа. Зургадугаар нүүрээс энэ ангийнхны тухай дэлгэрүүлэн унших боломжтой.

Харин “Улс төр” нүүрт УИХ-ын чуулганаас хийсэн сурвалжлагыг хэвлэв. “Хууль хяналтынхны хэргийг мөрддөг бие даасан байгууллагатай болох гэнэ” гэх гарчигтай энэхүү сурвалжлагыг уншвал чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл авах болно. Мөн Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын “Олимпийн 17 төрөлд тамирчдаа бэлтгэж байна” ярилцлага ч энэ нүүрт гарсан байгаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэлжээ” нийтлэл гарлаа. Монгол, Чехийн хамтарсан экспедиц Алтайн хязгаараар хайгуулын ажил хийж эхэлсэн тухай энэ нийтлэлээс уншаарай.

Манай сонины уншигчдадаа хүргэдэг бас нэгэн тогтмол булан бол “Өдрийн зочин” юм. Энэ удаагийн зочноор Б.Амарсанаа хүү уригдлаа. Тэрээр Тайваньд болсон Зүүн Азийн тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Түүний амжилтын тухай тавдугаар нүүрээс уншина уу.

“Уран бүтээлч” нүүрэнд Монгол Улсын болон Тува улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьяны “Миний хөгжмийг өнгөөр илэрхийлбэл цэнхэр өнгөтэй” ярилцлага хэвлэгдлээ. Эдгээр болон “Амрах агшин”, “Өд, бэх”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, Дэлхийн мэдээ, телевизийн хөтөлбөр, цаг агаарын тухай мэдээллийг сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: СӨХ-ийг цэгцэлнэ гэв

ШӨХТГ-т Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй тус газрын хэлтсийн дарга нар болон СӨХ-ны төлөөлөл, иргэд оролцсон юм.

“ШӨХТГ-т ирж буй нийт санал гомдлын 30 орчим хувь нь тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт эзэлдэг байна. Тиймээс орон сууцны тоо нэмэгдэж, СӨХ-дын эрх зүйн зохицуулалтын асуудалд доголдол гарч буйтай холбоотой хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан” гэж тус газрын дарга Т.Аюурсайхан онцолсон юм. Иргэдээс ирдэг гомдол саналын дийлэнх хувийг СӨХ-г байгуулахдаа оршин суугчдын саналыг авдаггүй. Тухайлбал, оршин суугчдаас хураасан төлбөр мөнгөний зарцуулалт тодорхой бус, байрны гаднах тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, оршин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагуудад өгдөг, СӨХ-тэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй зэрэг гомдол эзэлдэг байна.

ШӨХТГ-ын зүгээс дээрх хууль бус, зохисгүй үйлдлүүдээс болж иргэдэд тулгарч байгаа энэ асуудлууд хууль эрх зүйн орчиндоо байна, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулахгүй бол иргэд хохирсоор байх болно гэж үзсэн байна. Иймээс хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Хуулинд өөрчлөлт орсноор СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх нар хууль зөрчвөл албан тушаалаас чөлөөлөх, хариуцлага тооцох, СӨХ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох зардлын хэмжээг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт болон төрийн захиргааны төв байгууллага, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох үйл ажиллагаанд мөрдөх журам, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг тус тус баталдаг байхаар зохицуулжээ. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэгдсэн асуудал, дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусгахаар болжээ.

Categories
мэдээ спорт

”Баавгай” Б.Батцэцэгт зориулсан хандивын тоглолт болно

Залуучуудын анхдугаар олимпиос алтан медаль хүртэж, Монголын ард түмний бахархалт охин болж явсан Б.Батцэцэгт зориулсан хандивын тоглолт болох нээ.

Тодруулбал, аваргад зориулсан хандивын тоглолт зургадугаар сарын 14-нд “UB Palace”-д болох аж. Тоглолтын тасалбар зургадугаар сарын 1-нээс худалдаанд гарах юм байна.

“Баавгай” хочит Б.Батцэцэг их спортдоо эргэн ирж, эх орныхоо нэрийг гаргамаар байна хэмээн нулимс дуслуулан ард түмнээсээ эмчилгээний зардалд туслахыг хүсч байсан. Түүнийг эргүүлэн дэвжээнд нь гаргахын тулд Б.Батцэцэгт туслах аян өрнөсөөр байна.

Categories
мэдээ нийгэм

”Алдарт эх”-чүүдэд одон гардуулна

Олон улсын хүүхдийн эрхийн өдөр ирэх долоо хоногт тохионо.

Энэ өдөр 11.40 цагт Төрийн ордон 9 хөлт цагаан тугт танхимд олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд одонг нь гардуулах үйл ажиллагаа болох аж.

Энэхүү арга хэмжээнд 300 ээж оролцох аж.

Categories
мэдээ спорт

Хүүхдийн сур харвааны тэмцээн болно

Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн 17 дахь жилдээ болох гэж байна.

Тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг аж.

Анхны жилдээ 19 хүүхэд оролцож байсан энэ тэмцээн өнөөдөр улсын хэмжээний тэмцээн болоод байна.

Тэмцээн олон улсын хүүхдийн эрхийн өдөр буюу зургаадугаар сарын 1-нд болно.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ, ШӨХТГ-тай хамтран ажиллана

Цагдаагийн Ерөнхий газар, Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх.

Мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Г.Ариунбаатар дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүллээ

Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад Монголын дуучид шалгарчээ.

Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Батжаргал гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын дуучин С.Батчимэг гуравдугаар байрт шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний зөрчил буурч байна

Замын хөдөлгөөний зөрчил буурч байна Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

2015 оны 05-р сарын 27-ны өдөр 328 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 128 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 200 зөрчил бүртгэгджээ.
“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна.

Categories
гадаад мэдээ

Японд галт уул дэлбэрчээ

Японы өмнөд хэсэгт байрлах Кагошима мужид байрлах Кутиноэра галт уул Токиогийн цагаар өнөөдөр өглөөний 9.00 цагт дэлбэрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Галт уул өчигдрөөс эхэлж, үнс нурмаа цацаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын аврагчид аюултай бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Кутиноэра галт уулын ойролцоо 130 өрх амьдардаг гэнэ. Онцгой байдлын яам Кутиноэра галт уулын ойр орчимд улаан түвшин тогтоож, иргэд болон жуулчдыг ойртохыг хатуу хориглосон хэмээн “NHK” агентлаг мэдээлэв.

Мөн галт уул дэлбэрсэн бүс нутгууд дахь нислэгийг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг сурагч” шагналыг 23 сурагч гардан авлаа

Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29 – ний өдөр боллоо. Олон Улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.

Нийслэлийн төрөлжсөн олимпиадыг жил бүр 3 үе шаттай зохион байгуулдаг бөгөөд 1 дүгээр түе шатыг сургууль, 2 дугаар шатыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, дүүргээсээ шалгарсан шилдэг сурагчид Улаанбаатар хотын төрөлжсөн олимпиадад оролцох эрхээ авдаг. 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн төрөлжсөн олимпиадад дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан нийт 68 сургуулийн 2875 сурагч 11 төрөлд оролцож 372 сурагч улсын олимпиадад оролцох эрх авч 372 сурагч алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулсан байна