Categories
мэдээ нийгэм

Тариалалт жигдэрч байна

Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа,үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс,0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна.

Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт9.9-13.5 хувьтайбайгаа юм.

Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад48.4-76.7 хувьтайбайгаабол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай явагдаж байна.

Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.0 хувиар илүү байгаа бол төмс, хүсний ногооны тариалалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Хаврын тариалалтад зориулан ТЭДС-гаас 189 аж ахуйн нэгж, иргэнд 3.8 мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган тонн буудайн үрийг30 хувийн урьдчилгаатайгааролгож, үрийн хангамжийг бүрдүүлсэн . Харин 445 аж ахуйн нэгж, иргэнд 1740 тонн шатахууныг 50 хувийн, 324 аж ахуйн нэгж, иргэнд 67.9 тонн ургамал хамгаалалын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож, дэмжлэг үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 70.8 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн аваад байна.

Төлийн тоо өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдэж, бойжилт 98.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд70-аас дээшхувьтай байна.

Categories
мэдээ спорт

БНСУ-ын баг хүрэл медаль хүртэв

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж, өнөөдөр өндөрлөх гэж байна. Сая Монгол-БНСУ-ын багийн хооронд хүрэл медалийн төлөөх тоглолт боллоо. БНСУ-ын баг 25:21, 25:20, 25:19 гэсэн онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангав. Одоо 16 цагаас аваргын төлөөх тоглолт Япон-Тайванийн багийн хооронд болно.

Categories
мэдээ улс-төр

Ойн талаар хэрэгжүүлэх бодлогыг танилцуулав

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су. Батболд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар өнөөдөр мэдээлэл хийв.

Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход энэ бодлого чиглэж байгаа аж. Бодлогыг хоёр үндсэн үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ойн түймрийн тархалтын дундаж талбайг 70.0 хувь хүртэл бууруулж, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг хяналтад авах зорилго тавьжээ. Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд гэхэд310 мянган га, 2030 онд 1 сая 500,0 мянган га талбайгаар нэмэх, модон түүхий эдийн ашиглалтыг 80 хувьд хүргэн, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд хэлж байв.

Харин салбарын сайд нь ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг бол ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах боломжийг бий болгож байгаагаараа шинэлэг гэв. Түүнчлэн тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах, Монгол оронд агро-ойн аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавьж буйгаараа онцлогтой гэлээ.

Categories
мэдээ спорт

УАШ кикбоксын тэмцээн болно

Монгол улсын аварга шалгаруулах кикбоксын тэмцээн энэ ням гаригт эхлэх гэж байна. Тэмцээн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар муат, тай, кикбокс төрлөөр болно. Өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчид гэсэн гурван ангилалд 36, 46, 51, 54, 57 кг-ын жингүүдэд болохыг зохион байгуулагчид хэлж байна. Мөн муатай боксын насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэйчүүдийн 57 , 60, 63.5, 67, 71, 75 кг-ын жингүүдэд болох бол эмэгтэйчүүд 48, 54, 60 кг гэсэн жингүүдэд тус тус өрсөлдөнө.

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Ээж нь хоёр настай охиноо зодож, орцонд хөөж гаргажээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиныг ээж нь байнга зоддог гэнэ. Бүр гэрээсээ хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихдэг байна. Хөөрхий охинхаранхуй,хүйтэн орцонд ямар ч хувцасгүй нүцгэн зогсож, хэн нэгнээс аврал эрэн уйлдаг тухай эх сурвалжууд дурдаж байна. Хүүхдээ яаж ч чанга уйлсан ээж нь гэртээ оруулдаггүй гэнэ. Хажуу айлын хүмүүс хаалгыг нь тогшиж хүүхдээ гэртээ оруул гэхээр “Та нарт хүүхдээ яах нь хамаагүй. Хуцалгүй гэртээ орж унт” гээд хаалгаа тайлж өгдөггүй гэнэ. Энэ талаар сумын цагдаад мэдэгдэж дуудлага өгдөг аж. Цагдаа нар ирээд хүүхдээ зодсон Булганаа гэх эмэгтэйд шаардлага тавихаар мөн л хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилдог байна. Аргаа барсан цагдаа нар хөөрхий охиныг ээжийнх ньхамаатны айлд хүргэж өгдөг ажээ.

Энэ талаар Шарын гол сумын иргэдтэй холбогдож асуулаа. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй бидэнд ийм мэдээлэл өглөө. “Булганаа хоёр настай охиноо байнга зоддог юм. Гэртээ оруулаад дотроос нь хаалгаа түгжиж байгаад зоддог. Дээд, доод давхар, хажуу айлынх нь хүмүүс “Хүүхдээ зодохоо боль” гэж хэлэхээр хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилж байгаад бүр ч их зоддог юм. Бүр хана мөргүүлж байгаа юм шиг түг түг гэх чимээ сонсогдож охин чангаар хашгирч уйлж байгаад ээрээд дуу нь цаашаа орчихдог. Цагдаа нарт хэлэхээр хүүхдээ зодож болохгүй гэж хэлчихээд яваад өгдөг. Саяхан хажуу айлынх нь залуу аргаа барахдаа “Хоёр настай хүүхдийг ээж нь зодоод орцонд хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн эрх хамгаалдаг байгууллага байна уу” гээдхөөрхий охины орцонднүцгэн зогсож байгаа зургийг фейсбүүк хуудастаа оруулчихсан байна лээ. Манай сумынхан Булганааг сэтгэл мэдрэлийн өвчтэй байж магадгүй гэж хоорондоо ярьдаг юм. Хоёр настай, юу ч мэдэхгүй охин ээждээ зодуулж, нүдүүлж байна. Зодуулснаас болоод өвчтэй болчихож магадгүй гэж айгаад байгаа юм. Бас амиа алдаж ч магадгүй байдалтай байгаа. Уг нь тэр охиних сэргэлэн цовоохүүхэд шүү дээ” гэв.

Мөн охиноо зодож байгаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгддэг залуу “Гурав хоногийн өмнө охиноо зодоож орцонд хөөгөөд гаргачихсан байсан. Хоёр настай охин харанхуйгаас их айсан байсан. Ээж нь тоохгүй болохоор нь цагдаад хэлсэн. Хүүхдээ зодоод орцонд гаргаад хаячихдаг хүнд арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ээж нь тэр охиныгзодоод байвал тэр хүүхдийг асрамжийн газарт хүргэж өгдөг ч юм уу. Ямар ч байсан арга хэмжээ аваасай” гэжээ.

Харин энэ талаар Дархан-Уул аймгийн Гэр бүл хөгжлийн төвийнхнөөс асуусан боловч “Шарын голын цагдаагаас бидэнд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Ийм мэдээлэл алга” гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх эрхтэй болсон иргэд харьяа дүүрэгтээ хандаарай

Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж өнөөдөр 12.20 цагт дуусч цахим бүртгэлийн системийг хааснаар газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрсийг тодрууллаа. Энэ удаагийн газар олголтоор нийслэлийн 11 байршилд 11665 иргэнд газар өмчлүүлэхээр зарласнаас 15 хоногийн хугацаанд 164 мянга гаруй өргөдөл цахим системд иргэд ирүүлсэн байна. Өнөөдөр цахим бүртгэлийг хааж, газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдээс автоматаар сонголт хийснээр 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

Байршлын нэр Өмчлүүлэх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан

1.Сонгинохайрхан дүүрэг, Шижирийн хөндий 496 34011

2.Сонгинохайрхан дүүрэг, Шижир уул 207 11045

3.Баянзүрх дүүрэг, Бага улиастайн ам 134 30665

4.Баянзүрх дүүрэг, Богдын давааны ам 440 19108

5.Хан-Уул дүүрэг, Улаан овоот 153 13294

6.Хан-Уул дүүрэг, Улаан овоот 2 367 10134

7.Налайх дүүрэг, Нисэх хотхон 1936 24164

8.Багануур дүүрэг, Булагтай 980 5195

9.Багануур дүүрэг, Тариат булаг, 2-р хэсэг 2080 4136

10.Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 2-р хэсэг 4645 4020

11.Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 1-р хэсэг 227 2806

Дээрх газруудад газар өмчлөх эрхтэй болсон иргэд ирэх даваа гариг/05.18/-аас эхлэн харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн иргэд газар өмчлөх эрхтэй болсон эсэхээ нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягнаас харах боломжтой гэнэ. Мөн иргэдийн гар утсанд мессэж ирэх юм байна. Дашрамд, алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Монгол Улсад төрийн айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны ням гаригийн 12 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд захирамж гаргаад байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжингээс өмнө хуулийн салбар ямар байсан тэр дүр төрхөндөө орж эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж Хууль зүйн сайдаар томилогдож байсан. Хуулийн байгууллагын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон ч ажлуудыг эхэлсэн байдаг. Тухайлбал, Гэрч хохирогчийг хамгаалах, Тахарын албаны, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай гэх мэт олон хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хүрээнд Тахарын алба, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх газар гэх мэт олонгазар шинэ нэршилтэйгээр бий болж, хуулийн салбар шинэ бүтэц зохион байгуулалтын горимд шилжсэн. Хуулийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн үйл явдлуудаас болж нэг хэсэгтээ л тус салбарынхны юу нь хаанаа байгаа нь мэдэгдэхээ больж, ажилчид нь “Хуулийн салбарт шинэтгэл хийх хэрэгтэй, цаг нь болсон хэдий ч зарим хуулийн заалт шийдвэрүүдийг таатай хүлээж аваагүй. Хэзээ энэ шинэчлэл нь дуусах юм бол” гэж залхсан байдалтайгаар бүтэн жилийг өнгөрөөсөн юм. Шинэтгэлийн учир начир одоо л нэг юм олдож, ямар газар нь хаанаа байгааг иргэд мэдэж эхэлмэгц дахиад л өөрчлөлт бүтэц зохион байгуулалтын ажлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийж эхэллээ. Тэрбээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг хоёр хувааж, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар хоёрыг салгах шийдвэр гаргасан байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга болсон бол Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Буянбатыг томилжээ.

Улсын мөрдөн байцаах газрын даргаар Наранбаатарыг, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар Буянтөр нарыг томилсон байна. Ингэснээрээ Х.Тэмүүжингээс өмнө нь хуулийнсалбарямар байсан тэр байрандаа очиж буй дүр төрх ойрын өдрүүдэд өрнөж байна. Сураг сонсохнээ хуулийн шинэтгэлийн багцад шинэчлэн найруулагдаж батлагдсан зарим хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж дахин өргөн баригдаж буй мэдээлэл ч байна. Хамгийн сүүлд л гэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн сайд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Шинэ төсөлд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт, цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулжээ. Мөн цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад зааснаар хэрэгжүүлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Х.Тэмүүжингийн хийсэн цагдаагийн байгууллагын шинэчлэлийг, цагдаагийн хуулийг дахин шинэчлэх болж байгаа юм.

Энэ талаартус салбарын эх сурвалжаас лавлахад ”Цагдаагийн зарим байгууллага салж өөрчлөгдөж буй ч яг хуучин байдалдаа шилжсэн зүйл бараг л байхгүй. Шинэтгэлийн хүрээнд цаашид олон хууль батлагдана. Үүнийг дагаад зарим нэг газруудыг буцаан хуучин нэршлээр нь өөрчилсөн. Хуулийн салбарт бужигнаад байгаа юм алга” гэсэн тайлбарыг өглөө. Харин хуулийн салбарын алба хаагчид үүнийг өөрөөр хүлээж авч байгаа бололтой. Тэдний дийлэнх нь юу болоод байгааг мэдэхгүй байгаа бөгөөд хэрэв ингэж буцаах байсан бол өмнө нь ингэж бужигнуулахгүй байх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм. Улаанбаатар хотын замын цагдаагийн газрыг буцаан Замын цагдаагийн газар болгосон байна. Даргаар нь Ү.Зоригтбаатарыг томилжээ. Энэ мэтээр буцаан хуучин өнгө төрхөндөө очиж буй хуулийн салбар дахин бужигнаагүй байна гэж хэлэх үндэслэл олдохгүй байна. Учир нь Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэдэг нь бараг л хуулийн салбарын тэр дундаа цагдаагийн байгууллагын гол тулгуур газрууд юм. Энэ газруудыг хуучнаар нь байлгаж гэмт хэрэгтэй чиглэл чиглэлээр ньтэмцэжажиллах нь арай боловсронгуй тодорхой, ойлгомжтой байна гэж үзэж буй гэнэ. Нөгөө талаасаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн зарим бүтэц зохион байгуулалтын ажлууд нь практик дээр нийцэхгүй байсан тул ийм алхмууд хийж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа хүн ч байна. Юутай ч цагдаагийн албан тушаал дагасан цолыг болиулсан гээдолон асуудлуудыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Олон ч цагдаа нар цолны асуудалд сэтгэл дундуур үлдэж байсан бол өнөөдөр хуучин хэвэндээ орсон. Шинэчлэлийн нэрээр бий болсон зарим нэг зүйлсэнэ хүрээд дуусахгүй нь бололтой. Цаашид ч бүтэц зохион байгуулалтын үйл явц өрнөх өнгө аясандаа оржээ.Мөн прокурорын мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах тал дээрХууль зүйн сайд анхаарал тавьж байгаа бөгөөд энэ байгууллагыг АТГ-т нэгтгэхэд анхнаасаа таатай хандаагүй хүмүүсийн нэг юм.

Д.Маргад

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Зун цаг айсуй

Эх нутагт минь зуны улирал айлчлан ирэх нь дээ. Одоо долоохон хоноод зуны тэргүүн сар гарна.

Хөдөө хээр цагаан зурам годойтол давхилдаж түүнийг чогчиго эргүүлдэн жиргэнэ. Зулзаган ногоо соёолж хөх яргуй боловсрон “Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна”.

Хөх салхин уясаж чихэн дээр сэр сэр салхилан их талын тэртээд хөх униар жирвэлзэн газрын хээлнээ үндэс болгон томрон хөөж мөнх амьдрал дахин цэцэглэхэд бэлэн болжээ. Ай зун цаг. Юутай тансаг, юутай урин билээ.

Манай нэгэн их бичгийн хүн бээр “Монгол орны зун цаг гэдэг бурхны орны диваажингийн үзүүлэнгийн өрөө юм” хэмээн бичиж байсан нь сэтгэлд орж ирнэ. Манай урин цаг гуравдугаар сарын сүүлээс эхлэн аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Энэ үед бид нөгөө өвлийн хүйтэн хахир хайруу цагаа марттал налайна. Үнэхээр мартахаас ч арга үгүй сайхан цаг билээ, манай зун цаг.

Тэнгэр нижигнэн бороо цутгаж, тэр дорхноо л халуу дүүгэн мишээсээр наран хурын бараан үүлийг хага зүсэн гарч ирнэ. Хоолойтой болгон жимбүүрдэн шулагнаж үндэстэй болгон цэцэглэн найгаж төрөл бүрийн өнгө алаглан балын тансаг үнэрт мансууран суухад юун өвөл, юун жавар бодогдох билээ.

Энэ л сайхан зун цаг одоо эхлэн цэцэглэхэд бүрэн бэлэн болж, бурхнаас өгөх дохиог хүлээн байна. Нэг л өглөө босоход улиас хус цэцэглэн анхилам үнэрээ ханхлуулсаар зун цаг айлчлан ирснийг зарлах бөлгөө. Ингэж байгаль дэлхий бүрэн утгаараа шинэчлэгдэн жил жил дэлгэрнэ.

Ж.САНДАГДОРЖ

Гэрэл зурагчин Б.Баярын зургаас нийтлэв