Categories
мэдээ нийгэм

16 дугаар байрныхан гэртээ орохыг хоног тоолон хүлээж сууна

Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд 20 гаруй хонож байна. Одоогоор мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу 16 дугаар байрны суурийн хүчитгэлийн ажил хийгдэж байна. Өнгөрсөн сарын 22-ны орой тус байрны оршин суугчидНийслэлийн онцгой байдлын газарт“БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барихаар суурь нүх ухах үед 16 дугаар байрны хундааманд тулсан. Байранд доргилт өгч, газар хөдөлж байгаа юм шиг чичирхийлэл мэдрэгдлээ” гэж дуудлага өгсөн байна. 16 дугаар байрны оршин суугчдаас ирсэн “Нурах аюулд орж, цууралт өглөө” гэх мэдээллийн дагуу онцгой байдал, цагдаагийн албан хаагчид байрыг хамгаалалтад авсан билээ. Мөн Нийслэлийн онцгой комисс хуралдаж тус байрны оршин суугчдыг яаралтайнүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. МХЕГ-ын газраас тус байранд хяналт шалгалт хийж “Барилгын оройн хэсгийг суурийн хэсэгтэй харьцуулж үзэхэд дөрвөн смхазайлттай, шинээр баригдах барилгын эсрэг тал руу хазайсан байсан. Тодруулбал,барилга дөрвөн см хазайсан нь“БИ ЖИ БИ ЖИ” компанийн ухсансуурийн нүхтэй холбоогүй гэнэ. 16 дугаар байрыг анх барихдаа дөрвөн см хазайлгаж барьсан ч байж магадгүй гэгдэж буй. Мөн барилга байгууламжийн төлөв байдалд ямар нэгэн эвдрэл гэмтэл, хэв гажилт үүсээгүй. Гэхдээ тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг гэрт нь оруулах боломжтой болно” гэх дүгнэлт гаргасан билээ.

“ЭНЭ САРЫН 20 ГЭХЭД ХҮЧИТГЭЛИЙН АЖИЛ ДУУСАХ БАЙХ”

Биднийг 16 дугаар байранд очих үедбарилгыг цагдаагийн хамгаалалтад авсанхэвээр байв. Мөн барилгын суурийн хөрсийг хүчитгэх ажил ид хийгдэж байв. “Бумбод” гэх компанийн ажилтнууд дээрх ажлыг хийж гүйцэтгэж байв. Тус компанийн ажилчдын хэлж буйгаар 16 дугаар байрны хөрсний бэхэлгээ хүчитгэлийн ажил 50 гаруй хувьтай явж байгаа гэнэ. Энэ сарын 25-нд хүчитгэх ажил бүрэн дуусах аж. Гэхдээ төлөвлөгөөний дагуу энэ эрчээрээ ажиллах юм бол энэ сарын 20 гэхэд дуусахаар байгаа гэсэн. “Бумбод”компанийн ажилчид 24 цагаар хоёр ээлжээр ажиллаж байгаа юм байна. Барилгын ил гарсан суурийн хэсгийг дахин бэхэлж, хөрсний гулгалтаас урьдчилан сэргийлж дахин арматурын төмрөөр каркас зангидаж, бетондох аж. Каркас зангидах ажил дуусах гэж байна лээ. Хоёр хоногийн дараа бетон цутгалт эхлэх аж. Оршин суугчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар барилгын суурийн хүчитгэлийн ажлыг өдөр болгон хянаж байна. Зочид буудалд байрлаж байгаа 16 дугаар байрны оршин суугчид ээлж ээлжээр жижүүрлэж, барилгын ажилд хяналт тавьдаг ажээ. Биднийг очих үед ч оршин суугдын төлөөлөл ирсэн байлаа. Тэд “Бид нар зураг төслийн дагуу хүчитгэх ажил хийгдэж байгааг байнга хянаж байна. Одоогоор ажилд ямар нэгэн асуудал болоодхүндрэлтэй зүйл алга байна. Бүх ажил зураг төслийн дагуу явагдаж байна. Хурдхан л гэртээ орох юмсан. Зочид буудалд олон хонохоор тайван ч байж болохгүй. Хийх ажил олдохгүй хэцүү юм. Байранд суулт өгч, хана нь цуурч хүн амьдрах боломжгүйболчихоогүйд баярлаж байна” гэв.

16 дугаар байрны 240 гаруй оршин суугчид “Байшин нурах гэж байна. Нурчихаагүй байгаа дээр нь эсэн мэнд гарах минь” гээд өмссөн хувцастайгаа гарснаас хойш өнөөг хүртэл зочид буудалд амьдарч байна.Оршин суугчид зочид буудалд хэрхэн амьдарч байгааг сурвалжлахаар 16 дугаар байрныойролцоох “Эрхэс” зочид буудал руу орлоо. Буудлын хоёр, гуравдугаар давхрын бүх өрөөнд оршин суугчдын олонх амьдарч байгаа. Цөөн тооны хүмүүс ах, дүү хамаатныдаа амьдрахаар явсан гэнэ. “Эрхэс” зочид буудлын эзэд оршин суугчид байрлах болсноос хойш үйлчлүүлэгч авахгүй байгаа аж. Зочид буудлын зүгээс оршин суугчдад өдөрт гурван удаа хоол хийж өгдөг байна. Өглөөний цайнд талх, чанамал, элгэний нухаш, цайны боов. Харин өдрийн болон оройн хоолонд нэг, хоёрдугаар хоол өгдөг гэнэ. Зочид буудалд хоносон, идсэн хоол ундны бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргах юм. Харин өндөр настай хүмүүс зочид буудлын жижиг өрөөнд орноос өөр тавилга байхгүй, тохижилт муутай газарт тав тухгүй байгаагаа учирлаж байсан юм. Анх байр нь нурах гэж байна гээд зочид буудалд ирж байснаа бодвол сэтгэл санааны хувьд ч тайван болжээ. Гэрээсээ гарсны дараа мэргэжлийн хяналтын дүгнэлт гартал “Орох оронгүй болчихлоо. Байшин нурчихвал хаана очиж амьдрах вэ. Бидний хохирлыг хэн барагдуулах вэ” гээд л байсхийгээд зочид буудлынхаа зааланд бүгдээрээ хуралдаж, ямар ч шийдэлд хүрч чадалгүй өрөө өрөөндөө орцгоодог байжээ. Зарим нь “Нурна гэдгийг мэдсэн бол байраа эртхэн зарчихдаг байсан юм” гэж ярилцаж байсан аж. Харин мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа “Ямар ч байсан эргээд гэртээ орж болох юм байна” гээд бага зэрэг тайвширчээ. Оршин суугчид эхлээдбайр нь шууд нурах юм байна гэсэн ойлголттой явсан болохоор мэргэжлийн хяналтын гаргасан дүгнэлтэд огт итгээгүй гэнэ. “Гэртээ ороод байж байтал дээрээс пархийтэл нураад ирэхюм биш байгаа” гэсэн айдас хүн бүрт байжээ. Одоо харин эргээд гэртээ орох хүсэлтэй хүмүүс сууж байна.

“Эрхэс” зочид буудлын замын эсрэг талын байрны хүүхдийн тоглоомын талбайд 16 дугаар байрны өндөр настнууд нарлаж байв. Харин бага насны хүүхдүүд цэцэрлэгтээ явжээ. Бага ангийн хүүхдүүд хичээлдээ явахаар зочид буудлын өрөөнөөс өвөө, эмээ, аав, ээжийгээ даган гарч явахтай таарав. Харин залуучууд нь бүгд ажилдаа явцгаажээ. Иргэдийн гол бэрхшээлтэй асуудал нь хувцсаа угаах, усанд орох гэсэн. Хувцас угаах газар байхгүй болохоор ах дүү, хамаатан садангийнхаа гэрт амралтын өдрүүдээр хувцсаа угаажиндүүдээд ирдэг байна. Хүүхдүүдээ тоглуулахдаа жижүүрлэж, сургууль цэцэрлэгт нь хамт хүргэж өгдөг гэнэ. Мөн бие биенээ ямар ажил төрөл хийдэг, орой хэдэн цагт ажлаа тараад ирдэг болохыг андахгүй мэддэг болжээ.

“ЗОЧИД БУУДАЛД ОЛОН ХОНОГ БАЙХ ХЭЦҮҮ БАЙНА”

16 дугаар байрны оршин суугч болох өндөр настан Н.Сүхбаттай ярилцлаа.

Зочид буудалд гурав хоног байлгана гэж хэлснээс хойш 20 гаруй хоночихлоо. Байрандаа орж болно гэсэн бэ?

-Анх шинжилгээ дүгнэлт гаргах гурван хоног л зочид буудалд байчихгэж хэлсэн. Одоо болтол байхгүй. Хурдхан байрандаа ормоор байна. 80 гарчихсан хөгшчүүл бид чинь зочид буудалд байхаар хамаг бие хавагнаад, даралт ихсээд хэцүү байна. Дээрээс нь хэрэглээний хамаг юмууд гэрт байгаа болохоор бие өвдөөд сандраад “алив” гээд ухасхийхээр гар доор байдаг юмнууд ч байхгүй. Би бие муутай, таягтай болохоор хооллодог газар луу нь энэ таягаа тулаад явж очиж ч чадахгүй юм. Хурдхан байрандаа ормоор байна. Суурийг нь янзалж дууссаны дараа л оруулах юм гэсэн. Гэхдээ шинжилгээ энэ тэр авч байж шийдвэр гарна гэсэн байх шүү. Энэ байр чинь уг нь бидэнд байгаа цор ганц өмч шүү дээ. Энийг ингээд алдчихвал, эсвэл ямар ч үнэ цэнэгүй болчихвол бид насаараа хураасан юмаа усанд алдчихтай л адилхан болно шүү дээ.

Зочид буудалд олон хонох хэцүү юм байна. Биеэ бариад нэг л эвгүй оргиод байх юм. Хоол унд уг нь сайтай. Гэхдээ өөрийнхөө гараар цай чанаж ууж чадахгүй байна.

-Танай байрныхан тэнд газар ухуулахгүй гэж олон сар тэмцсэн гэсэн үү. “БИ ЖИ БИ ЖИ” компанийн захирал та бүхэнтэй уулзсан уу?

-Барилга барих гэж байгаа компанитай манай байрны залуус олон удаа тэмцэлдсэн. Иргэдийн тэмцлийг огт тоолгүй шөнө оройгоор ухаад байсан. Компанийн захирал удирдах албан тушаалтнууд нь бидэнтэй огт уулзаагүй. Төрийн байгууллага худлаа хэлнэ гэж байхгүй гэж итгээд л үр хүүхэд, ач, зээ нараа дагуулаад гэртээ орно гэж бодож байгаа. Харин нурах гэж байгаа барилга гээд хүмүүс худалдаж авахгүй болчихлоо гэсэн хүмүүс энүүгээр байна. Сонин хэвлэл, зурагтаар манай байрны тухай гарахаар бүгд үзэж байна. Муу мэдээлэл гарахаар сэтгэл сонин болчих юм гэв.

ОРШИН СУУГчДЫГ ГУРВАН УДАА ГЭРТ НЬ ОРУУЛЖЭЭ

16 дугаар байрны дөрвөн ч айл байраа зараад шинэ байранд орох гэж байжээ. Тэгсэн нурах аюултай байр гээд улс даяар зарлачихсан болохоор авах гэж байсан хүмүүс нь ч дахиж утсаар холбоо бариагүй аж. Уг нь гал тогооны өрөө нь тусдаа хоёр өрөө байр 100 сая төгрөг хүрдэг байсан бол одоо худалдаж авах нэг ч хүнгүй болжээ. Оршин суугч н.Ганбатбайрандаа эргэж оронгуутаа байраа зарах гэнэ. Гэхдээ хэдэн төгрөгөөр худалдах ньтодорхойгүй байгаа аж. Оршин суугчдыг цөөн цөөнөөр нь өнгөрсөн сарын 22-ноос хойш гурван удаа гэрт нь оруулан хувцас, эд зүйлсийг нь авахуулжээ. СӨХ-ны дарга нь байр, цахилгаан, дулаан, усны мөнгийг дараа сард нь шилжүүлж бодохоор болсон талаар хэлээд явсан байна. Зочид буудалд амьдарч байгаа иргэд иймэрхүү байдалтай аж төрж байв. Бүгд гэртээ эргэж орохыг хоног тоолон хүлээж сууна.

Э.БААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Сүрэн: Манайхан хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдэж билээ

Тухайн үед гал унтраах багаж хэрэгсэл ийм байв

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

-Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

-Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

-Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

-Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

Зүүн гар талаас эхнийх нь Д.Сүрэн. 1978 он

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

-Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

-Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

-Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

-Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

-Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

-Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

-Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

-Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Вьетнамд махаа гаргах сурагтай

Вьетнам улс манайхаас мах авъя гэжээ. Энэ сарын 20-ны өдөр тус улсын хяналт, шинжилгээний багийнхан манайд ирж махны үйлдвэрүүдтэй танилцаж, махны үйлдвэрлэл стандартын шаардлага хангасан эсэхийг үзэх юм байна. Манайхны зүгээс бог малын мах гаргая гэжээ. Тэднийх ч авъя гэсэн байна. Гэхдээ хөлдөөсөн, түүхий мах авах сонирхолтой юм билээ. Энэхүү экспортод манай улсын 20 орчим аж ахуй нэгж оролцохоор зэхжээ.

Өнгөрсөн онд манай улс ОХУ-д 2217,96 тонн, БНХАУ-д 779,8 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Эдгээр улсуудад гаргасан нийт махны 80 орчим хувийг адууны мах эзэлж үлдсэн 20 хувь нь үхэр, хонины мах байгаа юм. Цаашдаа манай зүгээс хонь, ямааны махыг түлхүү нийлүүлэх бодлого барих гэнэ. Үүнээс гадна Казахстан улс манай махны гуравдагч хэрэглэгч болоод байгаа. Ингэхээр Вьетнам улс нь манайхаас мах экспортолж байгаа дөрөв дэх орон болох нь. Эдгээр орнуудад гаргах махны хэмжээ цаашид өсөх прогнозтой байгааг Махны холбооныхон мэдэгдсэн. Уул уурхайгаас өөр ярих юмгүй байгаа манай улсад мах валютын урсгалыг бий болгох нь гэсэн итгэлийг сэргээж эхэллээ. Болохгүй юм ерөөсөө байхгүй юм. 54 сая толгой мал тал дүүрэн бэлчиж байна. Махны галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тийм болохоор арын ажлыг нь ярих цаг болсныг Махны холбооныхон хэлж эхэллээ. Жишээ нь тэдний санаа зовж буй наад захын ажил гэхэд, одоо Вьетнамд мах гаргалаа гэхэд хамгийн түрүүнд арын хаалганы аж ахуйн нэгжүүдээ тендерт бүү ялуулчихаасай гэхээс эхэлж байна. Ажил алчих вий гэсэн сэтгэл. Учир нь даргын танилууд яадаг гэхээр элдвийн өвчин хуучтай, стандартын бус махыг гаргаснаас болж нэгмөсөн хаачихаж мэдэх аюултай юм. Махны экспорт гэдэг өөрөө тун эмзэг бизнес. Муугаар бодоод хаадагтаа хүрлээ гэхэд Монголын махны экспорт 100 хувь олон улсад хаагдана. Тийм болохоор төр, хувийн хэвшлийнхэн тал талдаа энэхүү асуудал дээр онцгой анхаарал тавих цаг болжээ.

Үүний тулд яах ёстой вэ? Мэдээж манай улс олон улсад тавьдаг шаардлагыг биелүүлэх ёстой. Олон улсад тавьдаг шаардлагатай танилцахад товчхондоо ийм байдаг. Үйлдвэрлэлд ирсэн малын баримт бичгийн хяналт, сэжигтэй малыг хэрхэн тусгаарлаж, устгаж байгааг баталгаажуулах, малын эмчийн хяналт, бүх төрлийн ариутгал, хөргөлтийн бүртгэл, дотоод мониторинг, Мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн хяналт. Эдгээр шаардлагуудыг стандарт болгож, ягштал мөрдөж чадвал Монгол Улс малаа валют болгох хамгийн эхний алхам болно. Эндээс л махны экспортын үйлдвэрүүд Монголд хөгжих нөхцөл бүрдэнэ. Дээрх стандартуудаас гадна монголчуудын уламжлалт ойлголт саад болж байгаа юм. Тухайлбал та бидний шүлсээ залгин хэлдэг “Ай даа, таана мангирын амттай мах уу, мөн ч сайхан даа” гэх үг огт хэрэггүй. Энэ үг бол махны үйлдвэрлэлийн хөгжилд гай болно. Ямарч амтгүй мах байх эхний шаардлага олон улсын стандартад бий. Дэлхийн брэнд махны акулууд болох Австрали, Шинэ Зеланд, Бразил гурван улсын малын махнууд ямар ч амт, үнэргүй байдаг. Эдгээр улсад малынх нь бэлчээрлэж буй орчин нь өөрөө ямар нэг амт шимтгүй өвс ургамалтай, нуга хоолойд бэлчээрлэж байдгаараа онцлог. Малынхаа бэлчээрийг хүртэл ингэж бүрдүүлдэг байна. Олон улсын зах зээл ийм байхад манайхан мангир таана гэсэн домгоосоо салж амтгүй, өвчингүй, өөх тэнцүү байх стандарт руу орох цаг болжээ.

Ер нь бол Монголын хээр талд бэлчээрлэж байгаа 54 сая малынхаа махыг ОУ-ын зах зээлд ашигтай үнээр борлуулж байгаа нь төр засгийн хийж буй сайн ажил. Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед төр үүргээ хамгийн сайн гүйцэтгэж буй хэлбэр энэ. Орчин үед дэлхийн бүх улс орны удирдагчдын хийдэг хамгийн гол ажил нь ард түмнийхээ хийж бүтээсэн баялгийг дэлхийд борлуулж өгөхөд байдаг. Борлуулж өгөх бүх гэрээ хэлцлийг дэлхийгээр нэг амжилттай хийж, үр дүнд нь улс орных нь сан хөмрөг арвижиж, эдийн засаг нь тэлж, хүн ардынх нь амьдрал дээшилж байвал сайн удирдагчтай улс орон байгаагийн шинж юм. Өнөөдөр Путин газ, хийн хоолойн ямар том гэрээнүүдийг Хятадтай хийж чадаж байна. Энэхүү 400 тэрбумын газынхаа гэрээг үзэглэчихээд ямар нүүр бардам эх орондоо бууж байна вэ. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев ураны ямар гүнзгий, урт хугацааны хэлцлээр улс орноо өөд нь гаргав. Барак Обама тэдэн “Боинг” онгоц тэдгээр орнуудад зарчихлаа хэмээн бөөн баяр хөөр, гуяа алгадаад эх орондоо очиж байна. Си Жинь пин гуай өмнө нь Хятадын удирдагч нар төдийлөн очиж байгаагүй улс орнуудаараа сүүлийн жилүүдэд айлчилж наймаа хийж байна. Пакистан, Белорус… гэхчлэн олон оронд очиж Хятадынхаа ард түмний хийсэн бүтээснийг “юм” болгох гээд зүтгэж явна.

Тэгвэл өнөөдөр Монголын ард түмний өнө удаан хугацаанд бүтээж бий болгосон баялаг нь мал, мах байна. Энэ баялгийг л бид олон улсын зах зээлд үнэ хүргэх ёстой. Үүнийг өнөөдрийн төр засгийн удирдагч нар хийх ёстой. Тэгэхийн тулд сая бичсэн маханд тавигддаг стандартуудыг мөрдүүлж, татвар шимтгэлийг нь авч, махаа олон улсад зарвал үржүүлэх үр нөлөө ямар их байхын гайхамшгийг үзэх болно. Махны экспортыг дагаад малаас гардаг бүх л дайвар бүтээгдэхүүн арьс шир, үс ноос бүгд эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаараа орно. Ашгийг нь өнөөх л үржүүлэхийн хүрдээр хүртэнэ. Ашиг шимийг нь үзсэн ард түмэн яадаг вэ гэхээр ажилдаа дэндүү дуртай болно, ажлаа сайн хийдэг болно. Үржүүлэхийн нөлөө гэдэг байгаа байснаасаа хамаагүй дээр гарахыг хэлдэг юм. Тийм болохоор Вьетнамчуудыг монгол хонины маханд улам дуртай болгож аваад цааш том зах зээлээ болгоё. Тэгээд монгол махны маш том борлуулалтын төв нь энэ бүс нутаг болог.

Categories
мэдээ нийгэм

“Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 16-ны өдрийн бямба гаригийн дугаар хэвлэгдэн, уншигчдадаа хүрч байна. Манай сонины өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээллийг тоймлоё.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр гишүүдэд хандан үг хэлж, тэдний сонирхсон асуултад хариулсан билээ. Энэ тухай сурвалжлагыг манай сэтгүүлчид парламентын ордноос сурвалжлан нийтэллээ. Нэг болон хоёрдугаар нүүрээс Ерөнхий сайдын байр суурийг уншаарай.

Бямба гариг бүрт хүргэдэг уламжлалт “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт 23 дугаар сургуулийн 1987 оны төгсөгчид оролцож байна. “Орос школтой нэг ангийнхан” хэмээх тэмдэглэлийг нэг, долдугаар нүүрээс унших боломжтой.

Ирэх 2016 онд манай улсад АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалт болно, энэ уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах албаны дарга Д.Ганхуягийн ярилцлага өнөөдрийн дугаарт гарлаа. Тэрбээр АСЕМ-ын орнуудын уулзалтын онцлог, ач холбогдол, Монголын бэлтгэл хэрхэн хангагдах талаар ярьсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу” нийтлэл хэвлэгдлээ. Бидэнд Европын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн татваргүй гаргах боломж байгаа тухай энд хөндөв. Хоёр том хөрш орноор хүрээлэгдсэн Монголын хувьд энэ бол нэг гарц гэдгийг энэхүү нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.

Өчигдөр Монголын дөрөв дэх тамирчин “Рио-2016” зуны олимпод оролцох эрхээ авлаа. Тэр бол буудлагын тамирчин Г.Нандинзаяа юм. Түүний энэхүү амжилтыг “Өдрийн зочин” буландаа онцолж байна. Г.Нандинзаяа багаасаа л олимпод оролцоно гэж мөрөөдөж явжээ. Түүний мөрөөдөл ийнхүү биеллээ олж байна. Энэ тухай тавдугаар нүүрт хэвлэлээ.

Мөн Москвад болсон ялалтын баярын жагсаалд оролцоод ирсэн дэслэгч Д.Эрдэнэбаттай хийсэн ярилцлага есдүгээр нүүрт гарлаа. Тэрбээр жагсаалын үеийн сонин сайхнаа хуучилсан юм. Эдгээр болон “Өд, бэх”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг амралтын өдрүүдэд та бүхний заавал унших ёстой цаг үеийн мэдээ мэдээллүүд, сонирхолтой булангууд гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Налайхын захирагчийн сонгууль зургадугаар сарын 14-нд болно

НИТ-ийн хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор Багануур, Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргав.

Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, сонгуулийн хэсгийн хороодыг энэ сарын 23-ны дотор байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн удирдаж, сонгуулийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг сонгуулийн Нэгдсэн хороонд үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Оношилгооны цэгүүд амралтын өдрөөр 17.30 цаг хүртэл ажиллана

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
9 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
15 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Амралтын өдрүүдэд 10.00-17.00
16 Баянгол дүүргийн татварын хэлтэс Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00
17 Сүхбаатар дүүрэг СБД 7-р хороо ЗДТГ-ын байр нэг цонхны үйлчилгээ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
18 Сүхбаатар дүүрэг СБД 3-р хороо Саруул төв 2015.01.01-12.31 МЯ-БА 08.30-17.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30
19 Сүхбаатар дүүрэг СБД 17-р хороо НИВА Трейд ХХК-н байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
20 Чингэлтэй дүүрэг ЧД-н 18-р хороо ЛХА Түшиг худалдааны төв 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
21 Чингэлтэй дүүрэг ЧД-н 12-р хороо Хорооны иргэний танхим 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )
СО2 хийн
Ялгарал(г/км)
СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
/төгрөгөөр/

№ Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ

1 Суудлын Такси 30000

2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000

4 3001 дээш 40000

5 Ачааны 1 тн хүртэл 40000

6 1-2 тн 45000

7 2-3 тн 50000

8 3-5 тн 55000

9 5-8 тн 60000

10 8-10 тн 65000

11 10 тн-с дээш 7000

12 Автобус 15 хүртэл 40000

13 15-аас дээш 60000

14 Цистерн 50000

15 Тусгай 40000

16 Чиргүүл 30000

17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000

18 Технологийн 60000

19 Бага оврын 30000

20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000

21 3 дугуйт 10000

НИЙТ ДҮН

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортыг түр хугацаанд яаралтайгаар гаргахгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байна. Учир нь жил бүр хавраас зуны хооронд буюу 6-9 дүгээр саруудад УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг. Мөн энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсон холбоотойгоор ачаалал бүр илүү нэмэгдсэн гэнэ. Хэдийгээр “яаралтай” сунгах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон ч гадаад паспорт олголт, сунгалтын үйлчилгээ хэвийн явагдаж байгааг онцолсон юм.Тун удахгүй яаралтай үйлчилгээ хэвийн горимондоо шилжинэ гэж УБЕГ мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Японы волейболчид Азийн зүүн бүсийн аварга боллоо

Азийн волейболын холбооноос Монголд зохион байгуулж буй Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Монголын эрэгтэй баг тамирчид тус тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан бол хүрэл медалийг Бүгд найрамдах Солонгос улсын баг тамирчид хүртэв. Харин тэмцээний аваргын төлөө Япон, Тайванийн багууд тоглож, Японы волейболчид аваргаллаа. Тайванийн багийн хувьд энэ тэмцээний мөнгөн медалийн эзэд болцгоож байна. Тавдугаар байрт БНАСАУ, зургадугаар байрт БНХАУ-ын Хонконг, долдугаар байрт Хятадын баг тамирчид тус тус шалгарсан юм. Харин БНХАУ-ын Макаогийн баг сүүл мушгив.

Дашрамд дуулгахад Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонконг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Asia’s got talent”-ийн шилдэг оролцогчдын хамтарсан тоглолт болжээ

“Asia’s got talent” шоу нэвтрүүлгийн шилдэг есөн оролцогч хаалтын тоглолт дээр хамтарсан уран бүтээлээ толилуулсан байна. Энэхүү хамтарсан уран бүтээлд манай “Хөсөгтөн” хамтлагийнхан оролцов. “Хөсөгтөн” хамтлагийн хувьд энэ шоунд дэд байрт шалгарч, Монголын урлагийг Ази тивдээ сурталчилж чадсан билээ. Дашрамд дуулгахад “Хөсөгтөн” хамтлагийнхан маргааш үдэд эх орондоо ирэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаралтай хийх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийн гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байна.
Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг УИХ-аас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.
Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.
Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.
Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой. Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.
Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ.
Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цагаар миний бие УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатандаа явж буй 44 хуулийн төслийн цөөн хэдийг л дурьдлаа. Эдгээрийн тухай товч мэдээллийг та бүгдэд урьдчилан тараасан байгаа. Дахин тэмдэглэхэд дээрх 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.