Categories
мэдээ нийгэм

“Монгол анагаах ухаан XXI зуунд” оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж байна

АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд МАУА-ийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Анхдугаар хурлыг Уламжлалт анагаах ухааны институт (УАУИ)-ээс зохион байгуулж байгаа бөгөөд “Монгол анагаах ухаан XXI зуунд” сэдэв дор болж буй. Хурлыг нээжУАУИ-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва үг хэллээ. Тэрбээр академич Н.Төмөрбаатарын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар дурдахдаа мэдрэл судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, мэдрэлийн өвчнийг зүүгээр эмчлэх арга ухаанд мэргэшсэн багш, эмч, судлаач байсныг нь онцолж байлаа.Профессор Н.Төмөрбаатар нь Уламжлалт Анагаахын Сургууль, орчин цагийн Уламжлалт Анагаах Ухааны дэг сургуулийг үндэслэгч аж. Өдгөө түүний суурийг нь тавьсан сургууль нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр 40 гаруй доктор, 200 гаруй магистр хамгаалуулсан Эрдмийн ариун өргөө болж өргөжжээ. АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва цааш нь хэлэхдээ “Багш маань уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд анхны төгсөгчид та бүхэн манлайлагч, туг нь болж явах ёстой шүү” хэмээн онцолж байсныг тодотгож байв. Мөн АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж, Ш.Болд нар багшийнхаа тухай дурсан үг хэлсэн юм. Үүний дараа “Монгол анагаах ухаан XXI зуунд” хуралд зориулж 20 гаруй илтгэлийг хэлэлцэх ажлыг эхлүүллээ. Хурлын төгсгөлд шилдэг илтгэлийг шалгаруулах юм байна.

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ улс-төр

Өнгөрсөн долоо хоногт 11-11 төвд 800 орчим санал гомдол ирсэн байна

Өнгөрч байгаа долоо хоногт “11-11” төв”-д ирсэн төрийн үйлчилгээний цахим машин ажиллахгүй байна гэсэн гомдолд Үндэсний дата төвөөс ТҮЦ машинуудыг үнэт цаасаар цэнэглэх ажлаас шалтгаалан үйл ажиллагаа нь түр саатсан. Одоо бүх ТҮЦ машин хэвийн хэвийн ажиллаж байна гэж хариуллаа.

Өмнөговь аймгийн Ганц модны боомтоор машин гаргахгүй 3-4 хонож байгаа талаар гомдол иржээ. БНХАУ-ын Ганц модны боомтод байрлах нүүрсний хяналтын бүсийг “БЖМ Найзууд” ХХК-ны нүүрс тээврийн жолооч нар нь цалин тавихгүй байна гэсэн шалтгаанаар хяналтын бүсийн хашаа, пүү зэргийг хааж зогссоноос хөдөлгөөн 04 дүгээр сарын 27-ноос зогсч, 140 гаруй нүүрс ачсан машин саатан хүлээж байна. Энэ сааталд гаалийн байгууллагын ажиллагаанаас шалтгаалсан зүйл байхгүй бөгөөд хилийн хяналтын байгууллагуудын ажил болон бусад хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэсэн хариултыг Гаалийн ерөнхий газраас өгчээ.

Улаан будайн мөнгөө авч чадаагүйгээс заримаж ахуйн нэгж тариалалтаа эхэлж чадахгүй байна гэсэн гомдол цөөнгүй ирсэн байна. Гурилын үйлдвэрүүдээс авлагатай аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад шаардагдах үр, шатахуун, ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөргүйгээр гэрээ байгуулан зээл олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулан хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6 үйлдвэр 19.4 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа нь 4 дүгээр сарын 27-ныхоос 2.0 тэрбумаар буурсан гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Хүрхрээ” үндэсний лигийн тоглолт эхлэх гэж байна

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэрийн дор явагдахаар болсон. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд “Дэрэн”, “Соёмбын Барсууд” клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх болж байна. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээ Бразил, Япон, Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол “Хоромхон”, “Дэрэн” багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.

Үндэсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компани урлаг, спорт тэр дундаа хөлбөмбөгийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн, нийгмийн хариуцлагыг дээдэлдэг хамт олон бөгөөд үүний бодит нэгэн жишээ нь өнгөрсөн жил болсон “FIFA WORLD CUP-2014” тэмцээний шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан явдал юм. 100 сая төгрөгийн шагналын сантай МХБХ-ны “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт 2014 оны аварга “Хоромхон FC”, 2011 оны аварга “Улаанбаатар FC” багуудын халз тулаанаар эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр өрхийн эмнэлгүүд ажиллана

Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий зэрэг нийт 14 аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээг авч эхэлсэн. Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 насны бүх хүүхдүүдийг дархлаажуулалтын аянд хамруулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд өрхийн эмнэлэгүүд өнөөдөр ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Одоогийн байдлаар 130 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ

Өнөөдрийн байдлаар нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийснийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Үүнээс 115.6 мянган га-д үр тариа, үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал тариалсан бөгөөд явц 32.5 хувьтай байна.

Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад 48.4-76.7 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад 33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай байгаа аж.

Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.0 хувиар илүү байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа юм.

Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 189 аж ахуйн нэгж, иргэнд 3.8 мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган тонн буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар олгож, үрийн хангамжийг бүрдүүлсэн байна.

Харин 445 аж ахуйн нэгж, иргэнд 1740 тонн шатахууныг 50 хувийн, 324 аж ахуйн нэгж, иргэнд 67.9 тонн ургамал хамгааллын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож, дэмжлэг үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчлийн 1421 дуудлага бүртгэгджээ

2015 оны тавдугаар сарын 14-15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1421 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод:

  • золгүй байдлаар нас барсан 7 хүн
  • дээрэмдэх гэмт хэрэг 1
  • булаах гэмт хэрэг 2
  • хулгайлах гэмт хэрэг 18
  • танхайрах гэмт хэрэг 2,
  • зам тээврийн хэрэг 23, осол 10 гарч 24 хүн гэмтсэн байна.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Япон улсыг зорино

 Ерөнхийлөгч Япон улсыг зорино Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахаар болоод байна. Тэрээр энэ сарын 20-21-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдах олон улсын хуралд оролцохоор юм. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Он гарсаар Япон улсад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар айлчлаад байгаа билээ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалтай зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийх тухай мэдээлэл цацагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

19 шашны байгууллагын хугацааг сунгав

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай.

Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгав. Харин “Сайн үйлс” Христийн сүмийн үйл ажиллагааг түтгэлзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт ”Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ өнөөдрөөс эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой.

Иргэд хөтөлбөр хэрэгжих хугацааны туршид амралтын өдрүүдэд Хүй долоон худагт очиж X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боложтой бөгөөд мэдээллийн цэг, зохион байгуулалт, хамгаалалтын алба, байнгын сахиул ажиллах юм.

Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагийн 11, 13 цагаас Улаанбаатар хотоос Хүй 7 худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас – Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна. Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Монголчууд өөрсдөө л хямралаас гарах аргаа олох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай ярилцлаа.

-Таван толгойн асуудал ид яригдаж байна. Таны байр суурийг сонсъё?

-Таван толгойн орд газар бол гайхалтай их баялаг нөөцтэй. Монголчууд бидэнд хөгжил дэвшил авч ирж, сайн сайхан амьдрах мөрөөдлийг биелүүлэхүйц баялагтай орд. Тийм учраас стратегийн ач холбогдолтой орд гэж үздэг. Эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Хамгийн гол ньэдийн засгийн хувьд үр ашигтай хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Ер нь Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах төрийн бодлого 2008 онд батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор тодорхой болчихсон юм шүү дээ. Тэр тогтоолоор арван зүйл заалттай чиглэл удирдамж батлагдсан. Таван толгойг ашиглахын тулд энэ бодлогыг мөрдөөд гол шалгуур, зарчмаа тодорхой болгоод л явахад болно.

Тодруулбал гурван үндсэн зарчмыг гол шалгуураа болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчтай хамтрах бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид захирагдах ёстой. Үнэхээр энэ орд Монголын газар нутагт оршдог, ард түмний өмч мөн юм бол ийм л байх учиртай. Хоёрдугаарт орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулагч болон манай талдхарилцан ашигтай байх нөхцөлийг гэрээнд тусгах ёстой. Гуравдугаарт баялгийн эзэн буюу Монголын ард түмэндөгөөжтэй байх ёстой.Ердөө л энэ гурван зарчмыг хангаж байвал бусад ямар ч асуудлыг шийдэж болно.Үнэндээ энэ зарчим Оюу толгойн гэрээнд тусгагдаагүйучраас өнөөдөролон асуудал үүсчихээд байна.Тухайлбал, Оюу толгой “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн борлуулчихсан хэрнээ хоёр дахин бага татвар төлж байна шүү дээ. Тиймээс энэ алдааг Таван толгойн төсөлд давтаж болохгүй. Яг энэ байр сууринаас өнөөдөр УИХ-д өргөн барьсан Таван толгойн төслийг авч үзвэл засч сайжруулах заалтууд олонбайна лээ.

-Тухайлбал…

-Стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах тухай асуудлыг албан ёсоор, ажил хэрэгчээр хэлэлцэж дүгнэж, засаж сайжруулах ёстой юм л даа. УИХ-аар албан ёсоор хэлэлцэж эхлээгүй учраас тэр тухай дэлгэрүүлж яримааргүй байна. Тэртэй тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай олон мэдээ, мэдээлэл цацагдажбайна шүү дээ. Энэ бол гэрээний төслийг хэлэлцэхэд харгалзан үзэх ёстой зүйлүүд мөн гэж бодож байна. Хамгийн гол нь УИХ төслийг хэлэлцэхгүй удах нь буруу. Засгийн газрын зүгээс гэрээний төслийг14 хоногийн дотор шийдэж өгөөч ээ гэдэг саналыг УИХ-даа тавьсан. Ерөнхий сайд зүгээр ч нэг ийм санал тавиагүй байх. Яарах учир шалтгаан байгаа биз. Ард түмний сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, төрөөс барьж байгаа бодлого энэ гэрээний төсөлд хэрхэн тусгалаа олж вэ гэдгийг УИХ нухацтайүнэлж, дүгнээд шаардлага хангаагүй гэж үзвэл засч сайжруулах ажлыг түргэн хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэлэлцэх үгүй нь мэдэгдэхгүй болчихлоо. Ер нь бол Таван толгойн гэ­рээ­ний төсөл одоогийнхувил­бараараа бидний хүсэл зо­рилгоос хол. Тэгэхээр өөрчлөх шаардлагатай гэдэг нь ойл­гомжтой байна.

-Таван толгойг нэг бол түргэн шийдэх хэрэгтэй гэж нэг хэсэг нь яарах юм. Нөгөө хэсэг нь заавал Таван толгой гэлтгүй амьдарч болно л гэх юм…

-Асуудал явж явж улам ойлгомжгүй байдал руу орж байна. Мэдээж Таван толгойг түргэвчлэх хэрэгцээ бий. Гэлээ гэхдээ хөнгөн гоомой хандаж болмооргүй байна.Монголын эдийн засаг амаргүй, хүнд сорилттой тулгарчихсан, валютын хомсдолтой, төлбөрийн балансын хямралтай ийм үед ямар ч нөхцөлөөр хамаагүйорд газраа ашиглуулах гэрээ байгуулбал бидэнд л ашиггүй болно.Хүн гуйж юмаа өгөхөөр чинь ямар үнэ цэнэ хүрэх билээ дээ. Тийм учрааснухацтай хандаж, ул суурьтай ярих хэрэгтэй. Улс төржилгүйгээрцэвэр эдийн засаг талаас нь асуудалд хандах ёстой. Таван толгойн орд газрыг ашиглахгүй бол бидний хүнд байдал нэлээд урт хугацаатай үргэлжлэх болно. Стратегийн эн том ордоо эдийн засгийн үр ашиггүй, өгөөжгүй ашиглабал туйлын хариуцлагагүй явдал болно.

-Таван толгойн тойрсон ямар улс төр, эрх ашгууд “яваад” байна гэж та харж байна вэ. Телевизээр янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага нэлээд явж байх шиг байна…

-Наадах янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага чинь л улс төр шүү дээ. Аливааг таагаад, зохиогоод, хардаж сэрдээд, дуулиан шуугиан тараагаад эхэлж байгаа ньөөрөө утга учир муутай, бидний хийж сурсан улс төр. Ийм л байдлаас ангид байж,зөвхөн эдийн засгийнүр ашиг талаас нь асуудалд хандах нь чухал байна.

-Таван толгойн ажлын хэсгийг нэр төдий байгуулагдсан гэдэг шүүмжлэл ч байх юм. Ер нь ажлын хэсэг ямар зарчмаар ажиллаад УИХ ньяаж хэлэлцэх юм бол.Процесс нь яаж явагдах тухайасуугаад байна л даа…

-Ажлын хэсэгт нь ороогүй учраас ажил нь яаж явагдаж байгааг сайн мэдэхгүй. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэхээ шийдээгүй байхад ажлын хэсэг байгуулдаг нь ямар ч учиртай юм. Уг нь хэлэлцэх асуудлаа тогтчихсоны дарааэдийн засагч, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж,тал талаас нь харсан ажил хэрэгч дүгнэлт, сайжруулах санаатайгаар УИХхэлэлцсэн бол үр дүнтэй болох байсан.Орд газрыг ашиглахад баримтлах төрийн бодлоготой Таван толгойн гэрээний төсөл нийцэж байна уу гэдгийг УИХ л дүгнэх ёстой. Хэлэлцэхгүй гэж буцаавал учир утгагүй зүйл болно.

-Бидний эзэмшиж байгаа 1072хувьцааны асуудал юу болох юм бол?

-Гэрээний төсөлд энэ талаар тусгаагүй юм билээ. Нэгэнт ард түмэндээ хувьцаа олгосонюм бол үр өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар заавал тусгасан байх учиртай гэж үзэж байна.

-“Рио Тинто”-гийн удирдлагууд манайд ирнэ гэсэн.Тэглээ гээд Оюу толгойн асуудлыгшийдэж чадах юм болов уу. Тэдний хувьд манайд анх удаа ирж байгаа юм биш л байх…

-Тэд ирж байгаа нь шинэ юм биш. Шинэчлэлийн Засгийн газрын үед Оюу толгойн хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулагчидхуралддаг журам тогтчихсон. Ер нь хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ойр ойрхон уулзаж,асуудлаа шийддэг байх нь зөв. “Рио Тинто”-гийнхан ч ирж байгаа нь зөв. Гэхдээ ирэх, очих гэхээсээ илүү асуудлаа яаж шийдэх гэж байгаа нь чухал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюу толгойн талаар зарчмын тодорхой байр суурь баримталж байлаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын нэгдүгээршатны үйл ажиллагаанд үнэлэлт өгье. Гэрээний хэрэгжилтийг дүгнэе. Гажуудал, алдаа байвал засъя. Үүний дараа хоёр дахь үе шатны санхүүжилтийн асуудлыг шийдье гэдэг нээлттэй байр суурьтай байлаа. Бодитойгоор авч үзвэл эхний үе шатны хөрөнгө оруулалтын явцад ойлгомжгүй зүйлүүд нэлээд бий болжээ.Хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдсөн. Монгол Улсын хууль бүрэн төгс үйлчилдэггүй,ТЭЗҮ-д заасан зардал нь хэтэрчихсэн.ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулж дуусаагүй гэх зэрэг асуудал гарсан. Харин одоо энэ асуудлуудыг яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй байна.

Салан баавгайн үлгэр шиг энэ бүхнийг болсон болоогүй тэр чигээр нь ор тас хаяад дараагийнхаа шат руу шууд орох гэж байгаа биз дээ. Асуудлыг ийм маягаар шийднэ гэвэл буруу л даа.Ер нь сүүлийн үед эвлэрлийн гэрээ гэх мэтийн зүйл дуулдах боллоо. Хэн нь хэнтэйгээ юун дээрбуулт хийж эвлэрэх гээд байна вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Монголдоо ашигтай нөхцөлөөр эвлэрэх гэж байгаа бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Харинөмнө нь баримталжбайсан байр сууринаас ухарч, нөгөө талдаа буулт хийх гэж байгаа бол огт зөвшөөрөхгүй.

-Жишээ нь юун дээр буулт хийж болохгүй гэж…

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын эрх ашиг ноцтой зөрчигдсөн олон зүйл заалт бий.

-Буулт хийхгүй болохоор эдийн засгийн хоригт орчихоод, Оюу толгойгоос хамааралтайгаар хөрөнгө оруулалт нь нэмэгдэхгүй байна л гэх юм…

-Ямар ч байсан ард түмний эрх ашигт харшбуулт хийхийг зөвшөөрөхгүй.

Угаасаа ч Оюу толгойн Оюу толгойн гэрэнд хөрөнгө оруулагч тал онцгой эрх мэдэлтэй байхаар тусгагдсан учир бууж өгөх шаардлага бидэнд байхгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр дахьшатны санхүүжилтийг эхний үе шатны үр дүнгээр санхүүжүүлнэ гээд заачихсан байдаг.Одоо нэмэлт эх үүсвэр татах тухай асуудал яригдаж байгаа.Энэ нь ТЭЗҮ-д үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчлөх тухай шүү дээ. Үүний тулд өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтаа дүгнэж баталгаажуулах тухай ярихгүйгээрэвлэрч байна гээд гүйгээд байж болохгүй биз дээ. Ямар үнээр олдох “эвлэрэл”вэ гэдгийг ярих л учиртай.

-Оюу толгойн асуудал шийдэгдчихвэлгэсэн хүлээлт эдийн засагт байна л даа?

-Энэ төслийн асуудал харилцан ашигтай монголчуудад өгөөжтэй шийдэгдвэл эдийн засагт их чухал. Олон талын үр дүн гарна.Оюу толгой төсөл яаж хэрэгжихийг гадаадын хөрөнгө оруулагчид харж байгаа нь үнэн.Оюу толгой төслийн гэрээнд харилцан ашигтай өгөөжтэй байх зарчмыг тусгаж чадвал цаашид бүх гэрээ, хэлцэлд ийм л жишиг тогтоно.Оюу толгой хөрөнгө оруулалтын зардлаа ТЭЗҮ-д зааснаасаа 30 хувиар хэтрүүлчихсэн байна.Чингэс бондын хөрөнгөөс ч их хэмжээниймөнгийг санхүүгийн баримтаар нотолж чадахгүй. Хоосон бичилт хийчихсэн байна. Монголчуудын өгөөж үр дүн хүртэх хугацаа 30 жилээр хойшилчихсон, Монголын өр төлбөр бидэнд мэдэгдэхгүй, биднээс хамаарахгүйгээр өсөж байдаг жишиг тогтчихсон байна.Ийм байдлыг нь зөвшөөрөөд эвлэрээд байвал цаашид бүх гэрээ хэлцэл энэ жишгээр явна. Энэ хоёр замын алинаар нь ява гэдгийг одоо л шийдэх болоод байна.

-Эдийн засаг өөдлөхгүй нь. Энэ байдлаас гарах ямар гарц байна вэ?

-Эдийн засгийн ирээдүй туйлын бүрхэг болж байна. Энэ хүнд байдлаас гарах хоёр гарц байна. Гаднаас хөрөнгө оруулагчдыг урьж дуудаж тэдний хөрөнгө мөнгөний тусламжтайгаар хүнд байдлаас гарах нэг арга байна.Бүгдээрээ л энэ замыг сонгохын төлөө зүтгэж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх орчин нөхцөл, боломж нь эргэлзээтэй болчихлоо. АНУ-аас Монголд суугаа Элчин сайдАмерикийн хөрөнгө оруулагчдын хуралд хэлсэн үгийг сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулах нөхцөл бүрдээгүй, эрсдэлтэй гэдгийг дэлхий дахинаа зарлачихлаа. Ийм үед гаднаас хөрөнгө оруулагчид уралдан ирнэ гэдэг итгэхэд бэрх. Хэрэв хөрөнгө оруулагч орж ирнэ гэвэл биднээс илүү хөнгөлөлттэй нөхцөл баталгаа шаардах нь ойлгомжтой.

-Ямар хөнгөлөлт…

-Түрүүнд ярьсан шиг нэлээд асуудлаар буулт хийх л хэрэг гарна байх. Ингэж буулт хийх нь бидний язгуур эрх ашигт нийцэх үү.Би лав нийцэхгүй гэж бодож байна. Ийм учраас гаднаасхөрөнгө оруулалт татахарга найдваргүй талдаа байна.Дээрээс нь Оюу толгойд ахиц алга. Тиймээс ойрын үед гаднаас мөнгө орж ирээд манай эдийн засаг сайжирна гэж итгэхэд бэрх байна. Одоо нэг л арга үлдэж байна. Шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэдэг жамтай.Өөрөөр хэлбэл монголчуудөөрсдөө хямралаас гарах ёстой гэсэн үг. Ингэхийн тулд гаднаас мөнгө олох арга замаа хайхын хамт байгаабагахан мөнгөө зөв зохистой зарцуулъя.Хямралын хүнд үед тохирсон бодлого боловсруулъя.Хүсэл мөрөөдлөө хязгаарлаж, бүсээ чангалахаасөөр арга бидэнд үлдсэнгүй.

-Мөнгө яаж олох юм бэ?

-Дотоотын үйлдвэрлэлээ, уламжлалт салбаруудаанэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Ямар үйлдвэрлэл…

-Хөдөө аж ахуй тухайлбал, мал аж ахуй,газар тариалангийн салбарбайна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийг аваад үз. Уул уурхайн салбар нь уналттай. Хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбар өсөлттэй байна. Өнөөхэдэн мал, газар тариаланмаань аминд орж байна.Тийм учраас хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй уул уурхайн салбар бол дэлхийн зах зээлээс ямагт хамааралтай байдаг нь тодорхой. Зөвхөн энэ замаар явбалашиг тус багатай юм.

-Гол нь мөнгөгүй болохоор үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэрх байх л даа?

-Материал баялаг үйлдвэрлэж, олсон орлогоо зөв зарцуулж байж л мөнгөтэй болдог юм.Амар хялбар зорилт биш л дээ. Гэхдээ хямралыг “боломж” болгожэдийн засаг, санхүүжилтийн бодлого үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бүхий л боломжийг дайчлах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгээд байнааа…

-Уг нь миний яриад байгаа зүйлүүд энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байх ёстой. Үр дүнд нь эдийн засаг сэргэж байх учиртай. Гэтэл харагдаж байгаа зүйл бага л байна.

-Төсвийн байдал ямар байгаа вэ. Данс улайж байгаа л гэлцэх юм…

-Төсвийн орлогын төвлөрөлтийг сайжруулж чадахгүй,тасалдсан байдал нь энэ хэвээрээ үргэлжилбэл байдал улам хүндэрнэ. Өмнөх жилүүдэд төсвийн орлого тасраад байсан учраас энэ оны төсвийг багасгаж баталж өгсөн.Гэтэл оны эхнээс төсөв дахиад л тасалдалтай явна. Үүнийг нөхөхийн тулд зарлагаа бууруулахгүй бол зургадугаар сарын эхээр Төрийн сан гүйлгээ хийх чадваргүй болж болзошгүй байна.

-Цалингаа тавьж чадахгүй гэсэн үг үү. Та бодитой зүйл ярьж байгаа биз дээ…

-Би эдийн засагч, санхүүч хүн учраас ярьж байгаа тооныхоо үнэн эсэхийг хариуцдаг юм шүү. Амьдрал үнэний шалгуур гэдэг.Үнэндээ энэ байдлаараа явбалтөрийн сан санхүүжилт хийх бололцоогүй болох нь үнэн шүү.

-Та тодорхой үзүүлэлттэй, баримттайхэлж болох уу?

-Энэ хэвээрээ байдал үргэлжилбэл өнөө жилбатлагдсан төсөв наад зах нь500 гаруй тэрбум төгрөгөөр тасрах болно.Төсвийн алдагдал ДНБ-ий долоон хувьд хүрч болзошгүй байна. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл хасах руу орчихлоо. Төрийн сан хэвийн үедээ сард 300 гаруйтэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг. Гэтэл өнөөдөр Төрийн сангийнгүйлгээ хийх боломжит хэмжээ нь 150 тэрбум төгрөгөөс ч бага байна. Тэгэхээр байдал тодорхой биз дээ.

-Одоо тэгээд төсвөө яаж аврах вэ?

-Төсөвтөө тодотгол хийж, хэмнэлт, хязгаарлалтын хатуу бодлогод шилжихээс өөр арга байхгүй. Улстөржиж эхлүүлээддутуу орхичихсон барилгуудаазогсоохоос өөр арга байхгүй. Зардлаа бууруулах нийгмийн халамжаа зорилтот бүлэгт төвлөрүүлж, сахилга хяналтаа сайжруулах шаардлага тулгарч байна.

-Жишээ нь ямар зардлуудыг бууруулах юм…

-Төрийн албаны орон тоо, зардлаа бууруулахаас эхлээд зөндөө л боломж байна шүү дээ.

-Бүх нам хамтраад засаг барьчихсан, албан тушаалын төлөө оочер дугаар пиг байгаа үед хэцүү л байх даа…

-Эерэг гэхээсээ олон сөрөг дагавартай. Гэхдээ ингэхээс өөр арга зам бидэнд үлдсэнгүй.

-Татварын реформ хийхийг хүлээж, татвар төлөлт багассан. Үүнээс үүдэлтэй төсвийн орлого тасалдаж байна гэх юм. Үнэн үү?

-Татварын өршөөлийн хууль гарах юм гэдэг цуу яриа ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн шүү. Нөгөө талаар Засгийн газар татварын аливаа хяналт, шалгалтаа зогсоогэсэн ньбайцаагчид хуулийн дагуу төлөх татвараа хөөцөлдөхгүй, хөөцөлдөөд ч үр дүнгүй байдлыг бий болгосон нь төсвийн орлого тасалдалтад нөлөөлсөн байх үндэстэй.

-Одоо татварын шинэчлэлийг яаж хийх ёстой юм. Энэ чиглэлээр өргөн барьсан хуулийн төслүүд ямар шатандаа яваа вэ?

-Миний өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлээгүй байж л байна. УИХ хэлэлцэхгүй байна. Уг нь хэлэлцсэн бол эдийн засагт тус нэмэр болох л байсан. Харин одоо ийм хүнд нөхцөлдтатварын шинэчлэл гэдэг нь элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт өгнө гэхээсээ татварыг жигд шударгаар төлдөг байх, татвараас зайлсхийх боломжийг хаах, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд л яригдах болно шүү дээ.Зайлшгүй үед татварыг нэмэгдүүлэх асуудал ч яригдахаас өөр гарцгүй болох нь ч бий.

-Тэгвэл нийслэлийн татварыг яагаад дэмжээгүй юм бэ?

-Тэр бол өөр агуулгатай татвар байсан. Одоо манайд үйлчилж байгаа татварын системтэй нийцэхгүй байгаа тал бий. Хотын татварбайх нь зүйтэй. Гэхдээ хэлбэрээзөв олж, оновчтой шийдвэрлэх учиртай.

-Гэхдээ амьдралаа яая гэж байгаа хүмүүс нэмж татвар төлөхболов уу. Хямралын үед тохирохгүй арга биш үү?

-Үйлдвэрлэл эрхлэхийг нь дэмжээд татвараа төлөхийг шаардахаасөөр яах юм. Тулсан үед орлогоонэмэгдүүлж чадахгүй бол хэрэглээгээ багасгаж зохицуулдаг олон арга бий. Дээр хэлсэн хөрөнгө оруулалт, удирдлагын зардлыг танаад болохгүй бол халамжаа багасгахад хүрдэг.Цалин, тэтгэвэр нэмэхээс татгалзах болдог.

-Төсвийн тасалдлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх боломж байхгүй юм уу?

-Олон хуулийг эргэж харах хэрэгтэй болно доо. Зардал өссөн,орон тоо нэмэгдээд байгаа асуудлууд аяндаа гараад ирсэн юм биш. Өнгөрсөн хугацаанд баталсанхуулиудыг дагаж гарч байгаа үр дагавар юм. Тиймээс энэ бүхнийг эргэж харах шаардлага үүснэ.

-Сая Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх төслийг УИХ дэмжээгүй. Мөрийн хөтөлбөргүй Засгийн газартай яваад байна уу?

-Угаасаа энэ Засгийн газар чинь мөрийн хөтөлбөргүйшүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зогссон гэж үзэж болно. Мэдээж дараагийн шинэ Засгийн газар нь өмнө Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн утгаар нь өвлөж аваад хэрэгжүүлэхгүй нь тодорхой. Тэгж хэрэгжүүлэх байсан юм бол Засгийн газрыг солих шаардлага байхгүй шүү дээ.Шийдлийн Засгийн газарөөрийн гэсэн хөтөлбөрөөгаргаж УИХ-аар батлуулах ёстой байсан ч батлуулаагүй. 1990 оноос хойш мөрийн хөтөлбөргүй яваа долоо дахь Засгийн газар нь энэ. Ийм л гажуудал манайд бий болсныг өөрчлөх хэрэгтэй байна.

-Танай намын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна гээд мэдэгдээд эхэллээ. Та санал нэг байгаа юу. Таны намынхан энэ асуудлыг өргөн барих юм уу?

-Одоохондоо хувь гишүүнийбайр суурь гэж үзэж байна. Намын бодлогын түвшинд яригдаагүй асуудал байна

Я.Мөнгөнцэцэг