Categories
мэдээ нийгэм

Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний хөлсийг хүчингүй болголоо

Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний хөлсийг хүчингүй болголоо

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүргийг судлан үзэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний ил тод, нээлттэй байдалтай танилцах зорилгоор тус төвд ажилласан юм. Тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар баримт бичгийг хүлээн авах, хяналт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхдээ иргэдээс 20 мянган төгрөгийн хураамж авч буйг үндэслэлгүй гэж үзэж, уг төлбөр хураамжийг авахтай холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичгийн хүрээнд иргэдээс дээрх хураамжийг авахад мөрдөж байсан “Архивын сан хөмрөгөөс баримт ашиглах, лавлагаа мэдээлэл олгох, хүлээн авах журам, Барилгын архиваас лавлагаа олгох үнэ тариф”-ыг Барилгын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/128 дугаар тушаалаар хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”, “Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тариф”-ыг мөрдөж ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтуудаас зөрчил илэрчээ

Увс аймгийн прокурорын газраас Улсын бүртгэлийн эрх бүрх бүхий албан тушаалтны явуулсан захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Шалгалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн улсын байцаагчийн Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэврээр арга хэмжээ авсан 6 материал болон Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэх зөрчлөөр 210 хүн арга хэмжээ авсан торгуулийн хуудсыг тус тус татаж хянажээ.

Энэ үеэр бүртгэлийн улсын байцаагч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа зөрчлийн тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажлыг тодорхой дурьддаггүй, зөрчлийг шалгаж, шийдвэрлээгүй байхдаа иргэнээр торгуулийн мөнгийг дансанд хийлгэж шийтгэврийг нөхөж бичдэг, захиргааны шийтгэлд давж заалдах, гомдол гаргах эрхийн танилцуулдаггүй, зөрчлийг хянан шалгаж болохгүй нөхцөл байдал бий эсэхийг шалгаж тогтоохгүйгээр захиргааны шийтгэл оногдуулдаг зэрэг давхардсан тоогоор 21 зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Захиргааны хариулагын тухай хуулийн 9, 11, 12, 17, 18 дугаар зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн байна.

Аймгийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлийг давтан гаргуулахгүй байх, зөрчил гаргасан буюу хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажилладаггүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага бичиж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Мөн тус прокурорын газраас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд анхаарах асуудал” сэдвээр Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт явган хүний гүйлтийн зам барина

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалтыг баталлаа.

Үүнд 2015 онд нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсанаас санхүүжүүлж чадаагүй төслүүд багтжээ. Эдгээр нь

  • Баянзүрх дүүрэгт явган хүний гүйлтийн зам,
  • Сонгинохайрхан дүүрэгт камержуулалт,
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Чингэлтэй далан дээгүүр 80 дугаар гудамжнаас 103 дугаар цэцэрлэг хүртэл авто гүүр барих ажил орж байгаа юм.
Categories
гадаад мэдээ

Жорж Бушийн дүү Жэб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Жорж Бушийн дүү Жэб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө АНУ-ын Флорида мужийн экс захирагч Жэб Буш Невада мужид хэвлэлийнхэнтэй чөлөөт ярилцлага хийсэн. Тэрбээр энэ үеэр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж буй тухайгаа ам алджээ. Сэтгүүлч түүнээс ах Жорж Бушаасаа ямар талаараа өөр вэ хэмээн асуухад Жэб Буш “Би 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. Ялалт байгуулбал өндөр хурдтай, тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөө, илүү олон хүнийг аз жаргалтай амьдруулахын төлөө ажиллана. Өмнөх Ерөнхийлөгчдөөс өөр байх болно” хэмээжээ. Гэхдээ тэрбээр 2016 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ бүрэн шийдээгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Жэб Буш “Би сонгуульд өрсөлдөх талаараа олон хүнтэй зөвлөлдөх шаардлагатай. Тиймээс ч хурдан хугацаанд шийдвэр гаргах болно. Хүмүүс намайг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна” гэжээ. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлаагүй Жэб Буш сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “хэрэв” гэх үгийг орхиж ярьсан байна. Тиймээс тэрбээр Висконсин мужийн захирагч Уокер, Нью-Жерси мужийн захирагч Кристи нарын хуурмаг багийг хуулав. Тэд улс төрийн үйл ажиллагааны комисс байгуулж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж, Америк даяар лекц уншин яваа атлаа өдгөөг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэх дуудлагаас татгалзсаар байгаа хэмээн Нью-Йоркийн хэвлэлд онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт Г.Маралмаа нарын шүүх хуралд бусдын гарт охиноо алдсан иргэн оролцоно

Дөрвөн настай охин О-г төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар нь зодож, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болох юм.

Одоогоос хэдэн жилийн өмнө охиноо Ө.Хэрлэнчимэг гэгчийн гарт онц хэрцгийгээр хөнөөлгөсөн Ц.Гончиг гуай дөрвөн настай охины үхэлд буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хуралд оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Маргааш УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Монгол Улсад төрийн айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны Ням гарагийн 12 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд захирамж гаргаад байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

2015 оны 05 дугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын болон дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.05.15-ны өдрийн хурлаар батлав.

2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 18-ААС 22-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 18-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 18-ны Даваа гарагт:

  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 312 тоот өрөөнд;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
  • “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

  • Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн VIP зочид, төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын даргатай хийх уулзалт 08.00-09.00 цагт “А” танхимд;
  • Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Б” танхимд;
  • Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 211 тоот өрөөнд;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа “Г” танхимд.

05 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 цагаас “А” танхимд;
  • “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

05 дугаар сарын 22-ны Баасан гарагт:

  • Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам болон Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал 09.00 цагаас “Б” танхимд нээлт, “А” танхимд салбар хуралдаан.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний марш, тактикийн тэмцээн эхэллээ

Зэвсэгт хүчний марш, тактикийн тэмцээн эхэллээ Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жил бүр болдог уламжлалтай. Жилээс жилд өрсөлдөөн ширүүсч, тамирчдын чадвар чансаа нэмэгдэж байдгаараа энэ тэмцээний гол онцлог нь юм. Энэ жилийн тэмцээний нээлт өнөөдөр/2015.05.15/ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид боллоо.
Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тэмцээнд оролцогчдын багагүй хувийг эмэгтэй цэргийн албан хаагчид эзэлж байна. Энэ жилийн марш тактикийн тэмцээний онцлог нь оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн төвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн зэргийг дурдаж болох юм.
Нөгөө талаас тэмцээний зохион байгуулалт улам сайжирч, шүүлтийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэн шуурхай, ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа нь марш тактикийн тэмцээнд оролцогчдын идэвхи, чармайлт, баг тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа юм.
Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх ач холбогдолтой.
Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа юм. Хэдийгээр жил бүр энэ тэмцээнд нийслэлийн болон орон нутаг дахь зэвсэгт хүчний бүх ангийнхан оролцдог байсан ч энэ жилийн тэмцээнд орон нутгийн ангиуд оролцож чадаагүй юм. Энэ нь төсвийн хүндрэлээс шалтгаалсан гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Авто оношлогооны цэгүүд өнөөдөр 17.30 цаг хүртэл ажиллах болно

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

15

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Амралтын өдрүүдэд 10.00-17.00

16

Баянгол дүүргийн татварын хэлтэс

Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

17

Сүхбаатар дүүрэг

СБД 7-р хороо ЗДТГ-ын байр нэг цонхны үйлчилгээ

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

18

Сүхбаатар дүүрэг

СБД 3-р хороо Саруул төв

2015.01.01-12.31

МЯ-БА 08.30-17.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30

19

Сүхбаатар дүүрэг

СБД 17-р хороо НИВА Трейд ХХК-н байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

20

Чингэлтэй дүүрэг

ЧД-н 18-р хороо ЛХА Түшиг худалдааны төв

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

21

Чингэлтэй дүүрэг

ЧД-н 12-р хороо Хорооны иргэний танхим

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )

СО2 хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

/төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15 хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000

НИЙТ ДҮН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг урагшлуулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна” гэж хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатанд явж буй 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,

Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг Улсын Их Хурлаас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.

Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.

Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.

Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой.

Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.

Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ.

Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.