Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Бритиш газ”-ын дэлхийд өгсөн гэгээтэй мессэж

Английн “Бритиш газ” компани Монголд хөрөнгө оруулахаар болсон нь сүүлийн үед дуулдсан өөдрөг мэдээбайлаа. Газрын тосны салбарт анх удаа барууны том компани орж ирж байгаа нь энэ. Хөрөнгө оруулагчдын нүүр буруулаад буй Азийн Монголд барууны дэлхийд танигдсан акул компани орж ирж буй нь яах аргагүй том олз. Оюу толгой хөдөлнө гэсэн эерэг сураг хүчтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд анхаарч сонссонсайн мэдээний нэг мөнөөсөө мөн.Цэнхэр гаригийн мөнгөтэй эрхмүүдэдөгч буй гэгээтэймэссэж гэж онцолж болохоор үйл явдал. Дэлхийн 23 оронд ажилладаг, 5200 ажилтантай аварга нэгдэл Монголд хөрөнгө оруулах сонголт хийнэ гэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарчихаад буй энэ үед хөрөнгө оруулагчдад өгч байгааөөдрөг дохио гэхээс аргагүй.

“Бритиш газ”-ын хувьд сүүлийн арван жилд өндөр эрсдэлтэй 15 төсөл дээр ажилласны 14-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь өндөр эрсдэлтэй төслүүдийг амжилтад хүргэдгээрээ дэлхийд танигдсан групп л дээ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын энэ төсөлгеологийн тогтоцын хувьд эрсдэлтэй. Арабын орон болон далай дор байдаг шиг том бассейн байхгүй” гэж зүгээр ч нэг тодотгоогүй. “Бритиш газ”-ын хайгуул хийх талбай геологийн тогтоц талаасаа амар биш гэдгийг газрын тосны салбарынхан онцолдог. Эрсдэлтэй төслийг амжилтад хүргэдгээрээ алдартайАнглийн компанийн хувьд Монголд хэрэгжүүлэх төсөл дээрээ ч өндөр итгэлтэй орж ирсэн нь тодорхой. Тэгэхээр Монголд газрын тосны өөр нэг том төсөл хэрэгжиж эхэлнэ гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Монголд хөрөнгө оруулах нь тодорхой болсон тус групп “Сентрал Азиан петролиум корпорэйшн” компанитай хэлэлцээ хийж, газрын тосны хайгуулын хоёр талбайг эзэмших юм. Засгийн газар саяхан “Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий гэрээгээр хүлээсэн эрх үүргийг “Бритиш газ”-д шилжүүлээд байгаа. Тодруулж хэлбэл Богд-IV, Онги-V талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “Бритиш газ Монголиа холдингс лимитед”, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмшинэ. Богд-IV, Онги-V гэдэг нь Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн урд талын арав орчим сумыг хамарсан хоёр том блок. Эндээс газрын тос олдоод олборлож эхэллээ гэхэд Монголын төр засаг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 47 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг энгийнээр хайгуулд засгаас ямар ч мөнгө гаргахгүй, хайгаад газрын тос олдохгүй бол зөвхөн компаниэрсдлээ хүлээнэ, харин газрын тос олдож, олборлолт явуулаад эхэлбэл засагтайбүтээгдэхүүнээ хуваана гээд тайлбарлачихаж болно.

Энэ талбайнууд багагүй нөөцтэй байж магадгүй нь хайгуул хийсэн компанийн өнгөрсөн жил өгсөн мэдээллээс тодорхой харагддаг. 2D чичирхийллийн судалгааны таамгаар Богд IV талбайд60-100 сая баррель газрын тос, Онги V талбайд22-24 сая баррель газрын тос нөөц байх магадлалтай хэмээн компанийн зүгээс мэдээлж байсан юм.2D чичирхийллийн судалгаагэдэг нь газрын тосны нөөц байж болох талбай байгаа гэдгийг харуулах зорилготой судалгаа. Газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж мэдэх боломжтой гэсэн үг.

Өмнө нь энэ хоёр талбайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хайгуулд гэхэд л 17 сая ам.доллар зарсан гэсэн тооцоо бий. Газрын тосны хайгуул их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан эрсдэлтэй ажил гэдгийг энэ тооноос харж болно. “Бритиш газ”-ын хувьд хайгуулдбагагүй хөрөнгө зарна.“Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий хувьдэдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй ийм үед хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө босгоход амар байгаагүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил батлагдсан Газрын тосны хуульхөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн учраас“Бритиш газ”, “Chevron”, “Anadarko” зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ өрнүүлж эхэлсэн байдаг.Эцэст нь“Бритиш газ”-тай хамтрах фармаут гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор Монголд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд 13.6 сая ам.долларыг хайгуулд зарна. Харин ирэх жил 13 сая ам.доллар орж ирнэ. Засгийн газарт төлөх төлбөрт гэхэд л 1.4 сая ам.доллар зарах тооцоо гарчихаад байгаа юм билээ.

Хөрөнгө оруулалтын урсгал хасахтай гарч буй таагүй үед ам.долларын урсгал газрын тосны салбарт л дажгүй байгааг нотолсон өөр жишээ ч байна. Засгийн газар “Бритиш газ”-аас гаднаУвс-I, Хэрлэн тохой-XXVIII гэсэн талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ талбайнуудад “Увс петролиум”,“Хонгконг велпек” компани хөрөнгө оруулна. Найман жилийн хайгуул, олборлолтод Увс-I дээр гэхэд л 847 сая ам.доллар, Хэрлэн тохой-XXVII дээр 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Дэлхийд эрсдэл өндөртэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг газрын тосны салбарт энэ мэт том хөрөнгө оруулалт орж ирэх боломж уг нь бол бий. Эрсдэл өндөртэй, өчнөөн хугацаа зарж байж сая нэг бүтээгдэхүүнээ гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг салбар гэдгийг нь ганцжишээгээр нотолъё. Тамсагийн сав газрын гэрээг “Соко интернэшнл” компани 1993 онд хийж байж. Үүнээс хойш таван жилийн дараа анхны тос гарчбагахан олборлолт хийж эхэлсэн байдаг. Хэзээ хойно 2005 онд “Петро Чайна”-д гэрээний эрх үүргээ зуун хувь шилжүүлсэн баримт бий. Энэ үеэс хойш арван жилийн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж үйлдвэрлэлийн олборлолтын хэмжээнд ирсэн, хоёр жилийн дараа олборлолтоо 1.7 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн гэхээр газрын тос гэдэг өчнөөн хугацаа, хөрөнгө мөнгө зарж байж амжилтад хүрдэг салбар болох нь харагдана.Тэгэхээр ийм өндөр эрсдэлтэй салбарт нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтаа үргээчихгүйхэн шиг дэмжээд явмаар байна. Нэг зүйлийг онцлоход эх орончид барууны хөрөнгө оруулагчдад яагаад ч юм хачин дургүй. Хайгуул хийхээр өрмөө зоонгуут л нутгийнх нь хэдэн хүнийг авч очоод хэл үг гаргадаг жишигтөдийгөөс өдий хүртэл үйлчилсээр байгаа.Хэд хэдэн төсөл дээр жишээ авч онцолж болно. “Бритиш газ” дээр ийм хандлага битгий л давтагдаасай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэцүүхэн байдалд орсныг хэдэн тоогоор нотолъё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал оны эхний улиралд хасах 72 сая ам.доллар байж. Түрүү жилийн эхний улиралд энэ тоо нэмэх 294 сая ам.доллар байсан гэхээр богино хугацаанд хэр эрчтэй уруудсаныг харж болно. Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагынхан “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үргэлжилсэн уналт төлбөрийн тэнцэлд дарамт нэмсээр байна шүү, эдийн засгаа дажгүй байлгая гэвэл хөрөнгө оруулалтын урсгалаа нэмэхэд анхаараарай” гэсэн зөвлөгөөг өгч эхлээд байна. Ямартай ч барууны том компани газрын тосны салбарт ороод ирлээ. Энэ харилцаа урт удаан хугацаанд амжилттай өрнөвөл“Бритиш газ” шиг томчууд нэг биш хэд хэдээрээ ч орж ирэх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг татварын байцаагчдын гарын салаагаар урсаж байна вэ

-25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанид “Татварын өргүй” гэсэн бичиг хүртэлгарган өгчээ-

Эдийн засаг хямарч, дээр дооргүй хэмнэх, танах горим руу шилжиж байна. Гэтэлулсын төсвөөс тэр тусмаа татварын мөнгөнөөс хумслагчдын хэрэг буурахгүй байгаа нь нууц биш. Төрийн албанд шургалж,амар хялбар аргаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завших явдал гарсаар байна. Тухайлбал,саяхан Баянгол дүүргийн татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн дарга Н.Буянжаргалыг албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэдгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоожээ. Түүний хэргийгшүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Тэрбээр тасгийн дарга болсныхоо дараа буюу 2009 оноос эхлэн өөрийн ажилладаг Баянгол дүүргийнтатварын хэлтсийн данснаас аж ахуйн нэгж болон нэр бүхийкомпанийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж хувьдаа завшсан гэнэ.

Тэрбээрэхнэр Х-гийнхээ үүсгэн байгуулсан компанийндансанд 2010 оны хоёрдугаар сард 39, мөн оны 11 дүгээр сард 15, 2011 оны хоёрдугаар сард 39 сая төгрөг шилжүүлэн авчээ. Мөн Н.Буянжаргал нь найз П-ийнхээ данс руу 2009 оны 11 сард 37 сая төгрөг шилжүүлсэнаж.Түүний хууль бус үйлдэл үүгээр ч зогсоогүй байна. Татварын өртэй нэгэн компанийн удирдлагаас 25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанид “Татварын өргүй” гэсэн бичиг хүртэлгарган өгчээ. Энэ мэтээрганцхан татварын тасгийн дарга ийм олон сая төгрөгийг ойр тойрныхоохүмүүсийн данс руу шилжүүлсэн нь олны гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ганцхан дүүргийн тасгийн газрын дарга ийм хэмжээний мөнгө завшиж болдог юм бол дүүргийн дарга, Нийслэлийн болон газрын дарга нар яадаг гэсэн үг вэ гэсэн эргэлзээ төрж байгаа юм.Хувийн бизнес хийхээсээ илүү төрийн албанд орохыг хүсэгчдийн тоожил ирэх тусам нэмэгддэгтнэг их гайхаад байхааргүймэт. Хувийн бизнес хийж байхаар энэ мэтээрАшиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуутөрийн албанд орохдоо“ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээнмаягт бөглөөд ордог нь нэр төдий зүйл гэдэг нь ч харагдах биз. Үнэн чанартаа хувийн бизнес хийснээс илүү төрөөсмөнгө олж болдогучраастөрийналба хаших нь“хаданд” гарчавлигыних хэмжээний мөнгө араасаа дагуулдаг нь нууц биш.Нэг жилд дунджаар50гаруй сая төгрөгийг улсаасцалин авч байгаад өөрийн болгоно гэдэг амархан болохоор л тэр биз. Тасгийн даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм байна.Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй байдаг гэнэ. Нөгөө талааралбан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын программд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Мөрдөн байцаагчдын ярьж байгаагаар бол өөрийнойр тойрныхондоодансаар шилжүүлсэн мөнгө нь баримтаар нотлогдож байгаа ч ямар аж ахуйн нэгжийн татварын өрийг бусад аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн гэдэг нь нарийн тогтоогдохгүй байгаагэнэ. Үүнээс үзэхэддээрххэрэг нь зөвхөн нотлох баримтаар цаасан дээр баталгаажсанүйлдлүүд нь гэсэн үг аж. Тэгэхээр тасгийн даргын дансны бус аргаар хувьдаа завшсан байж болох хэдэн төгрөг бийг тогтоож чадахгүй байгаа аж. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр арга хэмжээг авахыг тус дүүргийнхэнд сануулсан байна. Энэ нь дан ганц Баянгол дүүрэгт гардаг зөрчил биш аж. Нийслэлийн бүх дүүргүүдэд ийм зөрчил гардаг гэдгийгхуулийнханхэлжбайгаа юм. Тэгэхээр татварын байцаагч нарын гарын салаагаар Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг урсаж буйг таах аргагүй юм.

Тус дүүргийн татварын хэлтсийн мэдээлэл, бүртгэл хариуцсан ажилтнуудаж ахуйннэгжүүдийн татвар төлөлтийн талаар худал мэдээлэл оруулдагнь ч тогтоогдсон байна. Тэдгээр хүмүүсийннэг нь Н.Буянжаргал байсан гэдгийг эхсурвалжууд бас хэлж байна. Татвараа илүү төлсөн компаниудынмөнгөнөөс өөр компанийнтатвар төлөлтийн бүртгэлд авч бүртгэж байсан нь мөн нотлогдож байгаа ажээ.

Хагас жилийн өмнө татварын байцаагчид өөрсдийгөө хоёр тэрбум гаруй төгрөгөөр шагнаж, урамшуулсан гэх асуудал олны эгдүүцлийг хүргэж, тэдний булхай луйврыг дэлгэн тавьжбайсан билээ. Тэгтэл тэдний урамшууллын мөнгө нь хоёр тэрбум биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон байдаг. Энэ тухай аль дүүргийн хэн гэдэг эрх мэдэлтэн хэдэнсая, тэрбум төгрөгийг урамшуулал нэрээр өөртөө олгож байсанжагсаалтыг ч манай сонин тухайн үед нь олон нийтэд дэлгэж байсан.Хамгийн гол нь энэ их хэмжээний урамшууллын мөнгийг хэн авч байсан бэ гэдгийг тодруулах, сайтар шалгах шаардлага гарч байсан. Улсын төсөвт буцаантөлүүлэх арга хэмжээ шийдвэрүүд ч тухайн үед гарч байв.Гэвч тэр их хэмжээний мөнгийгбуцаан төсөвт төвлөрүүлсэн эсэх ньөнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс гэхэд574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байдаг. “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж байсан билээ. Энэ бас л иргэдийн татвар төлөгчдийн мөнгө. Татварынхан ийм маягаар төсвийн мөнгөнөөс хумсалж байгаа ньолон нийтийн хардлага, эсэргүүцлийг төрүүлэхээс хэтэрхгүй байгаа юм. “Аж ахуйннэгжийн татвар төлөх бүртгэлийг буруу хийнэ”, ”Татварын өргүй” гэсэн бичиг хийж авлига авна”, ”Дараа нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн” хэмээн өөрсөндөө урамшуулал олгоод байхад төсвт төвлөрөх ёстой мөнгө хэд байсан хичнээн нь дутсан гэдгийг мэдэж, тооцоолж чаддаггүй нь хачирхалтай.

Харинард олон төлөх ёстой мөнгөө төлөөд лнуруун дээрээ хамаг ачааг үүрсээр явна.Жил гаруйн өмнө Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Гансүх нарын хүмүүсийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан билээ. Ч.Гансүх нь хууль бусаар хөрөнгөжиж, 17 тэрбум төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгийг угааж, нууц амраг О.Бямбасүрэн, хүү Ч.Ганзулынхаа данс руу шилжүүлсэн байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгасан юм. Шүүхээс Ч.Гансүхэд 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулж байв. Түүнчлэн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.Мөн Баянгол дүүргийн Татварынхэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Энхбатыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэн50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулсан байдаг. Мөн хууль бусаар олсон 592 сая 835.500 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая 41.300 төгрөгийг гаргуулж Татварын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ мэт хэргүүдээс харахад л татварын байцаагч нартөсөв төвлөрүүлэх их мөнгөн дээр сууж өөрийн дураар завшиж суудаггүй гэх баталгаа байхгүй юм. Эцэст нь иргэдийн амин зуулга амьжиргаа доройтож буй. Харин тэр их мөнгийг тэрбум тэрбумаар нь халааслаад суудаг татварын зарим нэг ажилтнууд баяжиж, хэдэн жилийн ялаар шийтгүүлээд өнгөрч байна.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвадорж: Цонхны ирмэг дээр сууж байгаа хүүхэд хүүтэй минь адилхан харагдаад аврах ёстой гэж бодогдсон

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутагт байдаг 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхон дээр өнгөрсөн баасан гаригт бага насны хүүхэд гараад суучихсан нь тэр хавийнхныг сандаргав. 25 дугаар байрныхан болон тэр хавьд явж байсан хүмүүс цуглаж хүүг аврахаар зарим нь онцгой байдлын газрын болон цагдаад дуудлага өгч, нөгөө хэсэг нь дор нь хөнжил барьж байсан тухай хүмүүс ярьсан. Нэг залуу доод давхрын тагтаар дамжиж байрных нь цонхыг хагалж, хүүг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас энэ тухай “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны тавдугаар давхарт бага насны хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна” гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Аврах ангийн зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход таван давхрын цонхны тавцан дээр Б (дөрвөн настай, эрэгтэй) гарсан байсныг иргэн Л буулгасан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ахлах ахлагчид хүлээлгэн өглөө” гэсэн мэдээллийг ирүүллээ.

Өчигдөр 25 дугаар байранд очиход хэрэг тарих шахсан хүүгийн гэр эзэнгүй байлаа. Хөрш эмэгтэй нь “Сүрхий юм болох шахлаа. Өнгөрсөн баасан гаригт ажлаа тараад иртэл байрны өмнө олон хүн цуглачихсан хашгиралдаад байсан. Дээшээ хартал жаахан хүүхэд цонхны ирмэг дээр суучихсан, уйлж байсан. Тэнд байсан хүмүүс сандарч, хашгиралдаад байхаар хүүхэд айж, улам чанга орилоод болдоггүй. Тэнд байсан залуучууд дор нь хөнжил барьчихаад “Миний хүү хөдөлж болохгүй шүү” гээд л орилоод байлаа. Унавал тосч авах гэж байгаа нь тэр. Хүү хөдөлсөн л бол унах гээд байсан. Тэгтэл азаар нэг залуу дөрөвдүгээр давхрын тагтаар дамжиж, нөгөө айлын цонхыг хагалж ороод хүүг дотроос нь татаж авсан. Сэтгэл цэлмэх шиг л болсон шүү. Тэр хүүхэд цонхныхоо салхивчаар гараад ирмэг дээр нь суучихсан байгаа юм. Дүү нь цонхоор харчихсан зогсч байсан. Аав, ээж нь нэлээд хожуу ирэх шиг болсон” гэлээ.

Дөрөвдүгээр давхрын айлд ороход гэрийн эзэн “Манай дүү ирчихсэн байж таараад тэр хүүг аварсан юм билээ. Манайх эзгүй байсан бол тагтаар дамжиж дээш гарах тун хэцүү байсан. Азаар дүү минь байж таараад хүүг аварсанд баяртай байгаа” гэв.

Ингээд хүүгийн амийг аварсан залуутай ярилцлаа. Түүнийг Б.Лхагвадорж гэдэг. “Тохилог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг юм байна.

-Дөрвөн настай хүүгийн амь аварсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Хүүхэдтэй хүн бүр тэр хүүг аврахын төлөө чадах бүхнээ хийх байсан. Аав хүний хувьд үүргээ л гүйцэтгэсэн гэж бодож байгаа.

-Азаар та тухайн үед доод давхрынх нь айлд байж таарчээ?

-Манай ахынх дөрөвдүгээр давхарт нь амьдардаг юм. Эхнэр хүүхэдтэйгээ ахындаа иртэл дээд давхрын айлд хүүхдүүд уйлалдаад байсан. Гэр бүлийн маргаан гарсан юм болов уу, хүүхдээ яагаад уйлуулаад байгаа юм бол гэж бодоод ахындаа яваад орсон. Гэтэл байрны гадаа хүмүүс шуугилдаад эхлэв. Цонхоороо хартал яг манай цонхны доор олон хүн цуглачихсан, дээшээ хараад орилолдоод байсан. Дээшээ хартал жаахан хүү цонхны ирмэг дээр хөлөө унжуулчихаж. “Намайг авраарай” гэж орилоод байсан нь л санагдаж байна. Би гэдэг хүн нэг мэдэхэд хүүгээ дагуулаад байрны гадаа гарчихсан байсан. Гаднаас нэг харчихаад ахынх руугаа гүйлээ. Тэгэхэд миний хүү “Ааваа хаачих гээд байгаа юм бэ” гэж орилоод үлдсэн. Хүүгээ орхиод гүйчихэж байгаа нь тэр. Ахынд ороод шууд тагтаар дамжиж дээшээ гарсан. Тэгтэл нөгөө айлын тагт нь бас цоожтой.

-Тагтны хаалт нь жижиг нүхтэй юм билээ. Та яаж багтав?

-Ядаж байхад хаалт цонх нь жижиг зайтай. Нэг нүхнийх нь цонхыг хагалаад орсон санагдаж байна. Тухайн үед юу хийгээд байгаагаа мэдэхээ больчихдог юм билээ. Ямар ч байсан тэр айлд хурдан орох ёстой гэдгээ мэдэрч байсан. Гэрт нь ороод салхивчаар хүүг татаж оруулахад хүмүүс алга ташаад байсныг сайн санадаг юм. Кинонд тоглоод байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Хүүг тэврээд тайвшруулахад яг миний хүүгийн үнэр үнэртсэн. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.

-Таныг ороход хэр хугацаа өнгөрсөн бол?

-Хүүг татаж гаргахад 30-аад секунд л болсон байх.

-Тэр хүү яагаад цонхоороо гараад ирмэг дээр суучихсан юм бол?

-Аавыгаа ирэхгүй болохоор айгаад цонхоор үсрэх гэж байсан гэж ярьсан. Хүүхдийн л бодол шүү дээ. Цонхоор үсэрвэл айхавтар юм болно гэдгийг мэдэхгүй байгаа хэрэг. Хүүхдүүдээ харгалзах хүнгүй битгий үлдээж байгаач гэж гуймаар байна. Аргагүйдээд гарлаа гэхэд цонхоо сайн бэхэлж баймаар байна. Гай гэдэг хэлж ирэх биш. Хоромхон зуурын л асуудал шүү дээ.

-Хүүгийн аав ээж нь хэзээ ирсэн бэ?

-Аав ээж нь гарахдаа хаалгаа гаднаас нь түгжчихсэн учраас бид гарч чадаагүй. 20-иод минутын дараа аав нь орж ирсэн. Сандарчихсан явна лээ. “Баярлалаа хөгшөөн” гээд гар барьсан. Хүнээс юм авах гэж гарахдаа хоёр хүүдээ хүүхэлдэйн кино тавьж өгчихөөд явсан гэсэн.

-Айхавтар юм болох гэж байсныг аав нь мэдсэн болов уу?

-Гадна байсан хүмүүс хороо, хэсэг рүү нь бас ярьж хэлсэн юм билээ. Цагдаа, хороогоор дамжиж байж ээжтэй нь холбогдож чадсан гэсэн. Тэгээд аав нь сандарч ирсэн нь тэр.

-Онцгойгийнхон хэр удаж ирсэн бэ?

-Намайг орсны дараа цагдаа нар ирсэн гэсэн. Төд удалгүй онцгойгийнхон ирсэн байна лээ.

-Хүүгийн аав, ээжтэй дахин холбогдсон уу?

-Үгүй. Аавыг нь ирэхээр л гараад явсан шүү дээ. Гараад иртэл хүү минь ээжтэйгээ уйлчихсан зогсч байсан. Хүү минь таван настай. Тэр хүү яг л миний үртэй адилхан харагдсан. Хэрвээ тухайн үед би алхам хийж чадаагүй бол хүүгийнхээ өмнө ямар их гэмших байсан бол гэж бодогдоод байгаа. Би бас “Тохилог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллахын хажуугаар “Универсаль систем” компанид холбоо дохиоллын инженер хийдэг. Камер суурилуулахаар хэд, хэдэн удаа өндөрт гарч байсан туршлага минь их хэрэг боллоо.

Б.Цэцэгдэлгэр

Гэрэл зургийг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойг хөдөлгөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират Улсад албан ёсны ажлын айчлал хийж байгаа билээ. Энэ үеэр “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар хэвлэлийн албан мэдээнд “Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна. Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ”гэсэн байна. Харин энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу олгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюутолгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэжээ.

Харин “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна. Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэврлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү 2013 оноос хойш зогссон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болж байна. Тус зэс, алтны ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм. Ил уурхайн олборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос тус компани зэсээ экспортод гаргаж эхэлсэн байдаг. Энэхүү бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн тэрбум ам. доллар хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг Дэлхийн банк болон гадаадын томоохон арилжааны банкуудаас зээлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д очлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ.

Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ёслол”-д оролцсон бол өнөөдөр Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож үг хэлэх юм. Уулзалт Дубай хотын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт “Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд” нийтлэл хэвлэгдэн гарлаа.Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын үр дүнгийн талаар дээрх нийтлэлд зурагласан байна.

“Өдрийн сурвалжлага” тусгай гэрэл ашиглан усан дотор хүнсний ногоо ургуулж байгаа тухай өгүүлнэ. “Баянбүрд ногоон төгөл” компани гидропон, лед гэрэл ашиглан гурван төрлийн салатны навч тарьж байгаа аж. Энэ тухай сонирхолтой сурвалжлагыг тэргүүн нүүрнээс эхлүүлэн ушаарай. Мөн Засгийн газрын хуралдааны танхимд өчигдөр гарсан галын талаарх сурвалжлагыг онцолсон байгаа.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн С.Отгонбаярын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Таван толгойн төслийг яаралтай явуулбал эдийн засгийн хямралыг даван туулах гарц хэмээжээ. Мөн эрхэм гишүүн хүний эрх, сонгуулийн системийн талаар яриа өрнүүлсэн байгаа.

“Үйл явдал” нүүрнээс МЧБ-ийн холбооны тэргүүн Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүсийн хэвлэлд хандсан мэдээллий сонирхоорой. Тэд сүүлийн үед олны анхаарлын төвд орсон салбарынхаа асуудлаар мэдээлэл өсөн юм.

“Цонхоо нээе” нүүрт нар харах эрх чөлөөгөө хязгаарлуулсан орон сууцны оршин суугчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа тухай сурвалжлагыг толилуулсан байгаа.

“Цаг үе” нүүрнээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлахдаа Гандантэгчинлэн хийдэд тарьсан модыг бурхан шашны тэргүүнүүд хэрхэн бэлгэшээсэн тухай нийтлэл хэвлэгдлээ. Тэд “Бурхан багшийн гэгээрсэн бодь мод Гандантэгчинлэн хийдэд ургана” гэжээ.

“Соёл урлаг” нүүрт“Авьяаслаг Азичууд” шоунд эх орныхоо нэрийг мандуулж, хоёрдугаар байрт шалгарсан ”Хөсөгтөн” хамтлагийн аяны богцыг задаллаа.Тус хамтлагийн ахлагч Д.Ариунболдын ярилцлагыг энэ нүүрнээс уншаарай.

“Спорт” нүүрт мөсөн хоккейн дэлхийн аваргын тэмцээнд канадчууд дахин тэргүүлж, 25 дахь удаагаа аварга болсон онцолжээ.

Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн сумдад туслах хандивын аянд нэгдэцгээе

Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Хамгийн сүүлд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дамнасан хээрийн түймэрт олон хүн өртөж, гэр орон, мал болоод эд хөрөнгөөрөө хохирсон. Гамшиг дагуулсан гал түймэрт малчид, тариаланчин өрхүүд ихээр хохирч байгаа юм. Гэр орон, эд хөрөнгө, хонь малаа түймэрт алдсан иргэдэд одоо багахан тус ч томд тооцогдохуйц үнэтэй болсон. Энэ үед нийслэлийн сургуулийн сурагчид “Хайрын будаа” аяныг сургууль бүртээ өрнүүлэн гудас, хөнжил, будаа, гурил, гоймон зэрэг өөрсдийн хэмжээнд өгч болох хүнс, эд зүйлсийг цуглуулснаа өнөөдөр гардуулсан юм. Нийслэлийн сурагчдын хандив Улаан загалмайн контайнерт багтахаа байжээ. Сурагчид нийтдээ 26 мянган эсгий гудас, 27 мянган хөнжил, 15 тонн цагаан будаа, тонн гаруй гурил, нэг боодол хувцас, 35 ширхэг ургамлын тос зэрэг сэтгэлийн илгээмж цуглуулсан байна. Нийслэлийн сурагч бүрийн дэм тусаар бүрдсэн тусламжийн цуваа өнөөдөр гал түймэрт өртсөн гурван аймгийг зорин хөдөлсөн. Сурагчдын халуун сэтгэл, дэмээр бүтсэн энэ тусламж гал түймэрт орон гэр, эд зүйлс, өмч хөрөнгөө алдсан малчин, тариаланчдад томоохон тус болно хэмээн итгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ нутагт хаврын тариалалт 50-60 хувьтай байна

ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцжээ. Тус аймгийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн тухайд тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон. Харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчдадаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-наас онцоллоо. Мөн техник технологийн хувьд ч тодорхой хэмжээний урамшууллыг олгож эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Японд 1000 инженерийн хөтөлбөрт суралцах хүмүүс батламжаа авлаа

Монгол, Япон улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 1000 инженерийг хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр бэлтгэх төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа. Тэгвэл өнөөдөр БСШУЯ-наас энэ төслийн хүрээнд Япон улсын их, дээд сургуулиудад хамтарсан судалгааны чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачид тодорч, батламжаа гардан авлаа. Өөрөөр хэлвэл МУИС, ШУТИС-ийн нийт 12 баг өөрсдийн мэргэжлийн дагуу 14 хоног Япон улсад судалгаа явуулж, суралцана. Тухайлбал, Эрчим хүч,байгаль орчны инженерчлэл чиглэлд эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгааг ШУТИС-ийн багш Б.Бат-Эрдэнэ оюутан залуустайгаа хамтран хэрэгжүүлжээ. Харин Д.Сүнжидмаа профессорын хувьд “Үнсийг барилгын материалд үйлдвэрлэлд ашиглах” ногоон технологиороо шалгарч, оюутнуудтайгаа Япон улсад суралцах боломжтой болсон юм. Мөн дээрх төслийн хүрээнд болон их сургууль, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрхийн танхим, МУИС, ШУТИС харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд харилцан бие биеийн эрх ашиг, сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллгааг эрчимжүүлэх замаар идэвх санаачилгатай хамтран ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдын ярилцлагыг уншаарай

Дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулдаг “Авьяаслаг Азичууд” шоунд манай “Хөсөгтөн” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, улс орныхоо нэрийг мандуулсан. Монголын өв соёлыг дэлхийд гайхуулсан залуу уран бүтээлчдийг тус шоуны шүүгч нар өндрөөр хүлээн авсан юм. “Авьяаслаг Азичууд” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Хөсөгтөн” хамтлагийн аяны богцыг “Өдрийн сонин”-оос тольдоорой. Тус хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой хийсэн “Хөсөгтөн” түрүүлчихнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан” хэмээх гарчиг бүхий ярилцлага мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ.