Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гандан стилийн үгс

Экс Ерөнхийлөгч Н.Бага­банди “Титэм” үг тэрлэдэг. Гандантэгчинлэн хийдийнханан дээр тэрлэсэн гоё үгсийг “Гандан стиль”-ийн хэмээн тодотгохоор шийд­лээ. “Уурлуулсан хүн рүү далайхаас өмнө, уур руугаа далайн номхотгох нь чухал, хязгааргүй сэтгэлээ хазаарлан дарагч л хамгаас гарамгай баатар мөн” гэнэ дээ.Уураа барьж сурахад тустай өөр нэг ашигтай дөрвөн мөртийг одоо хүргэе.

“Хамаг сэтгэл амгалан болоод, хараал ерөөлийгогтоос тоолгүй,

Хажуугаас чамайг үгээр дэлдэвч, хагарсан хонх шиг дуугаа хураана” гэж байгаа юм.Болдоггүй хар муу сэтгэлээ дарж сурах өөр нэг жор байна. “Уураа урвуулж хайраар дар, улмаар хорслоо энэрлээр дар, хуурах санаагаа үнэнчээр дар, хувхай хармаа өглөгөөр дар” гэжээ. Бага байхад эмээ маань “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг” гэдэг сэн. Хорыг хороор гэдэг бол харин энэ удаа усыг сүүгээр сүлдэгтэй агаар нэг “технологи” байгаа биз.

“Яллаа дийллээ гэвч өстөн төрүүлж үлдээнэ. Ялагдан уналаа гэвч өширхөн гомдож зовно. Ялах ялагдах хоёрыг эгнэгт гэтэлгэгч хүн л ямагт амгалан жаргаж баясгаланд сая хүрнэ” гэсэн сургаальтай мөрүүд дурайна. Өглөгийн дээд нь номын өглөг гэнэ билээ. Юугаараа баян түүгээрээ дайл гэдэг дээ. Хүнд хэрэгтэй тустай үгсийн эрэлчин бидний өглөгийн дээд нь үгс билээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Гөрөөсөн толгой одтой, улаан бич өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 20. Буд гариг, Билгийн тооллын 2. Гөрөөсөн толгой одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 05.25 цагт мандан, 20.36 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба сан тавиулах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлдсайн. Хувцас исгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиходмуу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-д Баабарын “Эх орончийн төрх” нийтлэл нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Энэ дугаарт нэрт нийтлэл Баабарын “Эх орончийн төрх” нийтлэл гарлаа. Нийтлэлд “…Нийгмийн өмнө хариуцлагаа мэдэрч, хуулийн дагуу татвараа төлөөд явдаг иргэнийг л хамгийн их эх оронч гэмээр санагдах юм” гэжээ. Дэлгэрэнгүйг III нүүрээс уншина уу.

Тэргүүн нүүрт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулсан үйл явдлыг онцоллоо. Монголд зургаан тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх уг гэрээ нь Монголын эдийн засгийг сэргээх зам гэж эдийн засагчид үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ярилцлага өгөхдөө “Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр төслөө явуулна. Хоёр том түгжээг мултална гэж байсан. Нэгнийх нь түгжээг мулталлаа гэдгээ зарлаж байх шиг байна” гэж дурьдлаа. Д.Хаянхярваа гишүүний цаг үеийн ярилцлагыг I, II нүүрээс унших боломжтой.

Айлууд мөдхөн зусландаа гарах нь. Гэтэл үүнтэй давхцаад зам засварын ажил эхэлжээ. Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шарга морьтын гүүр, Шарга морьтын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийхээр зураг төсөл нь гарчихсан байгаа. Засварын ажил одоо эхлээгүй байгаа бөгөөд яг айлуудыг зусландаа гарахтай давхцахаар болжээ. Дэлгэрэнгүй сурвалжлага I, IV нүүрт нийтлэгдлээ.

V нүүрт Монголын худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагвадоржтой хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Япон, Монголын эдийн засгийн түншлэл ямар шатанд байгаа, ирээдүйд хэрхэн хөгжих талаар ярьсан юм.

Хөвсгөл аймагт энэ сарын 8-нд ахуйн түймэр гарч, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед онцгойгийнхон хэрхэн ажилласан талаар эх сурвалж ярилцлага өглөө. Уг ярилцлагыг VII нүүрээс уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрт Колумбад хөрсний нуралт болж, 61 хүн амиа алдсан, Ийнглак Чинаватыг батлан даалтад гаргасан, АНУ-ын Ерөнхийлөгчид Линдси Грэм өрсөлдөх болсон зэрэг мэдээлэл гарлаа.

Сүхбаатар аймагт гарсан түймрийн үеэр Очирхуяг гэдэг залуугийн гэр бүл түлэгдсэн талаар манай сонин цуврал сурвалжлага гаргасан. Энэ нийтлэлийг уншаад залуус нэгдэж тэдний гэр бүлд туслахаар болжээ. Энэ тухай XI нүүрээс уншина уу.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулгыг Хууль төрөхийн өмнө буландаа онцоллоо. Одоо мөрдөж байгаа хуулиас хүнлэг, эрх чөлөөг хангах талд чиглэгдсэн гэх хуулийн төслийн талаар XII нүүрээс унших боломжтой. Харин XIII нүүрт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан соёлын өвийн талаар ярилаа.

XVII буюу Гоёл, соёл нүүрт “Graduation show”-г онцолоо. Сити дээд сургуулийн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг уг шоуны онцлог нь гоо сайхны төрлийг анх удаа оруулж ирсэнд оршиж байна. Гоо сайхан гэхээр хүмүүс салоны будалт, засалтуудыг төсөөлдөг. Тэгвэл энэ нь дэлхийн урлагийн янз бүрийн чиг хандлагуудыг шингээсэн загварын олон янзын шийдэлтэй бие даасан урлаг аж. Урлаг судлаачдын онцолдог, шүүмжлэл өрнүүлдэг “Graduation show” талаарх мэдээллийг өнөөдрийн дугаараас уншина уу.

Эрүүл мэнд нүүрт озон эмчилгээг Монголд нэвтрүүлсэн “Чин ачлал” эмнэлгийн үйлчилгээний талаарх ярилцлага нийтлэгдлээ. Мөн элэгний хорт хавдрын шалтгаан, вирусын эсрэг эмчилгээний талаар “Монголын элэг цөс нойр булчирхайн нийгэмлэг”-ийн тэргүүн, ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй хийсэн ярилцлага XIII нүүрт хэвлэгдлээ. Элэгний хорт хавдрын шалтгаан нь архи, вирусээс гадна махны хэтэрсэн хэрэглээ гэж тэр ярив.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тарианы хөвөн хуурамчаар үйлдвэрлэн зарж байсныг илрүүлжээ

“Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа хэрэг гарчээ. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж буй юм. Тиймээс тарианы хуурамч хөвөн худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж, байна.


Categories
мэдээ нийгэм

“Graduation show”-ны тухай “Өдрийн сонин”-д нийтэллээ

Дизайны урлагийг цогцоор нь үзүүлсэн “Graduation show”-г “Өдрийн сонин” онцоллоо. Сонгодог урлагийн талаар мэргэшсэн сэтгүүлч Н.Пагма уг шоуны талаар шүүмжлэл бичлээ.Сити дээд сургуулийн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг уг шоуны онцлог нь гоо сайхны төрлийг анх удаа оруулж ирсэнд оршиж байна. Гоо сайхан гэхээр хүмүүс салоны будалт, засалтуудыг төсөөлдөг. Тэгвэл энэ нь дэлхийн урлагийн янз бүрийн чиг хандлагуудыг шингээсэн загварын олон янзын шийдэлтэй бие даасан урлаг аж. Урлаг судлаачдын онцолдог, шүүмжлэл өрнүүлдэг “Graduation show” талаарх мэдээллийг маргаашийн дугаараас унших боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн зам засвар ямар шатанд байгааг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай

Айлууд мөдхөн зусландаа гарах нь. Гэтэл үүнтэй давхцаад зам засварын ажил эхэлжээ. Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шарга морьтын гүүр, Шарга морьтын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийхээр зураг төсөл нь гарчихсан байгаа. Засварын ажил одоо эхлээгүй байгаа бөгөөд яг айлуудыг зусландаа гарахтай давхцахаар болжээ. Дэлгэрэнгүй сурвалжлага “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаарын I, IV нүүрт нийтлэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Шалтгаангүй халагдсан төрийн албан хаагчдыг ажилд нь буцаан томилохыг шаардав

МАХН-ын удирдлагууд төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, П.Ангараг, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Ардчилал шударга ёс, Монголын залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэх нар оролцсон юм.

Тэд төрийн албыг гутаан доромжилж тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчдыг олноор нь халж оронд нь хамаатан садан, найз нөхдийн хүрээнд мэдлэг боловсрол тэнцэхгүй хүмүүсийг томилж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга томилогдон очсон цагаасаа албан тушаалтнуудаа халж, бүр манаачаа хүртэл сольсон байгаа нь ямар эрээ цээргүй үйлдэл болохыг харуулж байгаа хэрэг гэв. Улмаар аль намаас томилогдсон байх нь хамаагүй. Гол нь төрийн алба тогтвортой, албан хаагчид хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхлын үүднээс хэлмэгдэх учиргүй гэсэн юм.

Түүнлчэн ялангуяа МАН-аас томилогдсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хуулийг уландаа гишгэж Төрийн албаны тухай хуулийн дагуу шалгуур хангаж томилогдож ажиллаж байсан олон хүнийг хоморголон шахаж, албан тушаалаас нь халсан эрээ цээргүй үйлдлүүд гаргасаар байна гэсэн юм.

Тиймээс МАХН-ын удирдлагууд энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороонд шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч шалтгаангүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдыг эргүүлэн албан тушаалд нь томилохгүй бол өөрсдийг нь огцруулах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Categories
гадаад мэдээ

Эболагийн халдвартай хүмүүс 27 мянгад хүрлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, Эбола вирусын халдвар авсан хүний тоо Баруун Африкт 27 мянгад дөхөж очжээ. Тавдугаар сарын 13-наас хойш Эбола вирусийн өдөөсөн өвчний улмаас 52 хүн нас барж, 161 шин халдвар бүртгэгдсэн байна.

Эбола вирусийн өсвөрийн тархалт эхэлснээс хойш Баруун Африкийн Сьерра-Леоне, Гвиней, Либери улсад өвчний улмаас 11117 хүн нас барж, 26 мянга 885 хүн халдвар авчээ. Либерид 10666 хүн халдвар авсны 4806 хүн нь нас барсан байна. Сьерра-Леоне 3 мянга 906 хүн нас барж, 12 мянга 593 хүн халдвар авчээ. Гвинейд үхэгсэд ба халдвар авагчид цөөн бөгөөд тус тус 3626 ба 2405 хүн болсон байна.

Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д халдвар бүртгэгдсэн ч нийлээд араваас даваагүй билээ. Нигерид 20 хүн халдвар авсны найм нь нас барсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Буриадын сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцлаа

Буриадын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж, санал солилцон, харилцан туршлагаасаа хуваалцсан юм. Буриадын сэтгүүлчид Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар болон парламентын мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчилдаг, хэвлэл мэдээллийн хэдэн сэтгүүлч Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг тухай сонирхож дэлгэрэнгүй мэдээлэл авав. Уулзалт ярилцлагын дараа сэтгүүлчдийн төлөөлөл парламентын сэтгүүлчдийн өрөө, Төрийн ордонтой танилцаж дурсгалын зураг авахуулав.

Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн ээлжит сургалт болно

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтыг 2009 оноос эхлэн амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулсан манай сургалтад 2009-2013 онд нийт 32 сэдвээр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид хичээл заасан бөгөөд энэ сургалтын талаарх эерэг хандлага сэтгүүлчдийн дунд бий болсон гэж бид дүгнэдэг юм. Түүнчлэн сургалтад оролцогсдын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх болон хууль эрх зүйн мэдлэг ч тодорхой хэмжээгээр дээшилсэн нь тэдний бэлтгэн нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага зэргээс харагдаж байгаа нь бидний сургалт амжилттай явагдаж буйг илтгэх биз ээ.

Бид энэ удаад сургалтаа 2015 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Өртөө толгой” амралтын газарт зохион байгуулахаар товлоод байна.

Энэ удаагийн сургалтын сэдвийг сэтгүүлч та бүхний ирүүлсэн саналд үндэслэн гаргасан бөгөөд хичээл заах багш нар нь бүгд тухайн чиглэлээр онол, практикийн өндөр мэдлэгтэй Улсын Дээд шүүхийн шүүгчид байгаа тул сургалт үр өгөөжтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тухайлбал, энэ сургалтын үеэр авилга, албан тушаалын гэмт хэрэг, өрсөлдөөний эрх зүй, гэр бүлийн маргаан болон шүүх хуралдаан хойшлох шалтгаанууд, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих, иргэн, захиргааны хэргийн харьяаллын ялгааны тухай, сэтгүүлчид иргэний ямар асуудлаар шүүхэд дуудагддаг зэрэг олон сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцах болно.