Categories
мэдээ нийгэм

Монгол нарны эрчим хүчээр Хятадыг хангах боломжтой гэв

Энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулагдах “АСЕМ: Монгол улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хуралд АСЕМ-ийн гишүүн болон гишүүн бус байгууллагуудын 100 орчим албан ёсны төлөөлөгч, эрдэмтэд оролцох гэж байна. Хурлын үеэр Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын боломжуудыг олон улсад танилцуулахаар болжээ. Ази-Европын орнуудын эрчим хүчний хэрэгцээг судлан, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэх юм байна. Сонирхуулж хэлэхэд зөвхөн нарны эрчим хүчийг ашигласнаар Монгол Улс БНХАУ-ыг эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд Холивудын түвшний кино цогцолбор байгуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголд Холивудын түвшний киноны цогцолбор байгуулах талаар ярилцлаа. Уулзалтад БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Hollywood film Academy”-ийн гэрээт төлөөлөгч “Cinemajic entertainment” компанийн захирал, продюсер Брэдли Хонг, Уолт Дисней компанийн харьяа ESPN, ABC, CBC, TS Turner Sport сувгуудыг үүсгэн байгуулагч, продюсер, Олимпийн зохицуулах продюсер Майкл Пёорл, Холивудын Тулааны урлагийн найруулагч, орлон тоглогч/Жет Ли, Жеки Чан, Жэйсон Стэдэм зэрэг Холивудын алдарт жүжигчдийн тулааны дасгалжуулагч. Карибын тэнгисийн дээрэмчид, Кун фу Панда, Оддын дайн гэх мэт уран бүтээлүүд дээр ажиллаж байсан/ Эрик Чан, Өвөр Монголын Киночдын нийгэмлэгийн тэргүүн Нин Чай, Монголын кино урлагийн зөвлөлийн тэргүүн Д. Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Эдгээр хүмүүс “Hollywood film school Mongolia” ХХК-ны урилгаар манай улсад ирээд байгаа юм. “Hollywood film school Mongolia” ХХК нь Холивудын киноны сургуулийн сургалтын модулийг худалдаж аван Монголын кино урлагийн сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгаж, БСШУ-ны сайдаас кино урлагийн сургалт явуулдаг төрийн өмчийн сургуулиудад дээрх модулийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн юм. Мөн Монголд Холивудын хэмжээний томоохон киноны цогцолбор байгуулж түүнийхээ харьяа кино урлагийн сургууль байгуулах, кино урлагийг дэмжих сан байгуулах, Уолт диснейг Монголд оруулж ирэхээр зорьж байгаагаа дуулган төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Уулзалтын төгсгөлд БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Та бүхнийг Монголд ирсэнд баяртай байна. Ялангуяа Монголд Холивудын кино урлагийн сургалтыг нэвтрүүлж, сургууль байгуулах гэж байгаад их талархаж байна. Та бүхний зорьж буй Монголд Холивудын хэмжээний томоохон кино цогцолбор байгуулах ажил болон сургууль байгуулах ажилд бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэх болно. Үүний тулд киноны хуулиа яаралтай хийх шаардлагатай байгаа. Кино урлагийг дэмжих сан байгуулах саналыг ч мөн их дэмжиж байна. Франц улсад жишээ нь нэг хүн 9 доллараар кино үзлээ гэхэд 1 доллар нь тэр сан руу орж байдаг. Манайд энэ зохицуулалт их хэрэгтэй. Бид үүнийг хуулиндаа тусгаж өгнө. Монголд Моливуд байгуулах тухайд та бүхэн кино цогцолборийнхоо техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө бэлдээд ирвэл бид Засгийн Газарт санал тавьж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж болно.” гэв. Мөн Холивудаас 2016 онд “Чингис хаан” кино бүтээхээр зорьж байгаа бөгөөд зураг авалтын 20 хувийн Монголд хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр Хятадын Кино урлагийн төлөөлөгчид “Чингис хаан” киног Монгол улстай хамтран хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд, зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа хүсч байгаагаа илэрхийлсэн юм. БСШУ-ны сайд энэ ажилд ч мөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойг хөдөлгөх шийдвэр Чингис бондын ханшид нөлөөлжээ

“Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн хийгдэж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч байна. “Чингис бонд”-ын ханш сүүлийн хоёр жил гаруйн хугацааны дээд цэгтээ хүрээд байна. Зах зээлд анх гаргасан 100 ам.долларын түвшиндээ тун ойртоод байна гэж шинжээчид онцолж байгаа юм. Мягмар гарагийн арилжаагаар дөрвөн хувь давсан огцом өсөлт гарсан аж. “Оюу Толгой” төслийн хоёр дахь шат ажил хэрэг болохоор болсон нь зах зээлд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар тун таатай мэдээлэл болсныг харж болохоор байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулагчид 2.9 тэрбумын ашиг хүртжээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 32 удаа явагдаж, нийт 2.352.607 ширхэг үнэт цаасыг 235.2 тэрбум төгрөгөөр арилжжээ. Үүнээс 88.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хийгдэж, 2.9 тэрбум төгрөгийн өгөөжийг хөрөнгө оруулагчид хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/427 дугаар захирамж гаргалаа. Өнөөдөр бага сургууль ТББ-ын “Өнөөдөр бага сургууль”, Арвист хангай ТББ-ын “Арвист хангай бүрэн дунд сургууль”, Шинэ зуун билэг ТББ-ын “Шинэ зуун билэг бүрэн дунд сургууль”, Монгол эдийн засаг ТББ-ын “Монгол эдийн засгийн ахлах сургууль”, Түшээ гүн ХХК-ийн “Түшээ гүн ахлах сургууль”, Эрдмийн хүрд ТББ-ын “Эрдмийн хүрд ахлах сургууль” Монголын дауны холбоо ТББ-ын “Оюуны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тусгай хэрэгцээт бага сургууль”-ийг тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо. Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав.
Мөн шинээр байгуулагдсан дээрх сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТОСК-ийн бариулсан цэцэрлэгийг төр худалдан авахаар болжээ

Төрийн орон сууцны корпорацийн захиалан бариулсан “Буянт ухаа-1” хорооллын 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг төр худалдан авахаар болжээ. Энэхүү шийдвэрийг даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Уг хоёр барилгыг худалдан авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс 24 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/426 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/207 захирамжаар томилогдсон “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай” шинжээчийн хэсгийн 2015 оны дөрөвдугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Анархүү цэцэрлэг ХХК-ийн “Анархүү”, Налайх-Од ХХК-ийн “Налайх-Од”, Буман жаалууд цэцэрлэг БСБ-ын “Буман жаалууд”, Буман хүүхдийн өргөө ТББ-ын “Элит хүүхдүүд”, Их хонгор үрс цэцэрлэг ТББ-ын “Их хонгор үрс”, Цовоо жаалууд цэцэрлэг ХХК-ийн “Цовоо жаалууд”, Маргад хотхоны үрс цэцэрлэг ТББ-ын “Маргад хотхоны үрс”, Нарны үрс цэцэрлэг БСБ-ын “Нарны үрс”, Өнгөт ухаан цэцэрлэг ТББ-ын “Өнгөт ухаан”, Хөөрхөн маамуу ХХК-ийн ”Хөөрхөн маамуу”, Жаргалан гурав цэцэрлэг ТББ-ын “Жаргалан-3”, Ирээдүйн гүнтэн цэцэрлэг ТББ-ын “Ирээдүйн гүнтэн”, Их гүрний эрин үе-ирээдүй цэцэрлэг ХХК-ийн “Их гүрний эрин үе-ирээдүй”, Уран жаал цэцэрлэг ТББ-ын “Уран жаал”, Эрдэмт андууд цэцэрлэг ТББ-ын “Эрдэмт андууд”, Бадди баавгай цэцэрлэг ТББ-ын “Бадди баавгай”, Мянган буян цэцэрлэг ТББ-ын “Мянган буян”, Жаргалант-Яргуй цэцэрлэг ТББ-ын “Жаргалант яргуй”, Боролдойн цаг цэцэрлэг БСБ-ын “Боролдойн цаг”, Гэгээн ертөнц цэцэрлэг ТББ-ын “Гэгээн ертөнц”, Шидэт хаант улс цэцэрлэг ТББ-ын “Шидэт хаант улс”, Гарьди тамир цэцэрлэг ТББ-ын “Гарьди тамир”, Мэргэн ухааны булаг цэцэрлэг ХХК-ийн “Мэргэн ухааны булаг”, Гэрэлт-Ундарга нар цэцэрлэг БСБ-ын “Гэрэлт-Ундарга нар” цэцэрлэгүүдэд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаар нь бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа.

Харин шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгорт газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг багийн нутагт газар хөдөлсөн гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Тодруулбал, тус сумын нутагт өчигдөр өглөөний 7.00 цагийн орчим 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм байна. Газар хөдлөлтийн голомт нь сумын төвөөс баруун зүгт 35 км-т “Дунд-Аргалантын нуруу” гэдэг газар байсан гэж албаныхан хэлж байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраас өмнө татвараа төлөхийг анхааруулав

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар тав хоног амарна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралтын өдөр бямба, ням гаригт таарч байгаа юм байна. Долдугаар сарын 11, 12-ний өдөр бямба, ням гаригт тохиож байгаа аж. Иймээс долдугаар сарын 13-18-нд нийтээрээ амрах тов гарчээ. УИХ-аас Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон гэсэн тайлбар хийв.