Categories
мэдээ эдийн-засаг

Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах талаар хэлэлцэв

Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум боллоо. Уг форумд гадаад, дотоодын нийлсэн 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцсон юм. Бизнес эрхлэгч залуучууд Ази, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэж байгаа нь форумын онцлог гэж зохион байгуулагчид нь хэлж байна.

Форумд оролцогчид банк санхүү, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр зэрэг найман салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн дүнд Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчдийн өмнө нээж өгөх, бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэгэ туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулсан юм.

Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблейг Засгийн газар, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яам, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Зэсийн үнэ өсөв

Хятадын эдийн засгийн мэдээг хүлээн зэсийн үнэ мягмар гаригийн биржийн арилжаагаар өссөн байв. Долдугаар сарын фьючерсийнх нь үнэ Comex бирж дээр 0,14% —иар өсөн фунт нь (0,45 килограмм орчим) 2,91 доллараар арилжаалагдсан байна.

Аж үйлдвэрийн металлын томоохон хэрэглэгч Хяатадын аж үйлдвэрийн идэвхжилтийн мэдээг хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. “Хятадын эрэлт оны сүүлийн хагаст нэмэгдэнэ. Тэр нь доллараар арилжаалагддаг зэсийн үнийг нэмэгдүүлнэ” гэж Argonaut Securities-ийн шинжээч Хелен Лау (Helen Lau) хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг Арабын бизнесменүүдтэй уулзлаа

Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхдээ,

Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой ирсэн. Рио Тинто компанитай “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслол олон улсын санхүү, худалдааны том төвүүдийн нэг Дубай хотноо тохиосонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс нь АНЭУ шиг байгалийн арвин баялагтай орон. 80 гаруй төрлийн байгалийн эрдэс баялаг олборлодог. Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна.

Энэ айлчлалын үеэр өөрийн орны томоохон, шилдэг төслүүдээ танилцуулна. Монгол Эмират хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нхйттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүрэн берет”-ийн эзэд тодорлоо

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгууллаа. “Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай албаны бахархал болж чадсан юм. Цагдаагийн байгууллага уг шалгалтыг 1998 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Шалгалтаар гараанаас гарахдаа цэрэгжилч жагсаалч байдлыг шалгуулахаас эхлэн 1, 2 дугаар ката үзүүлэх, давшилт хийн цонх, хонгилоор нэвтрэх, тэмээн шатаар авирах, саадтай замаар гүйх, инженерийн торон доогуур 300 м газар мөлхөх, гуалин авч 100 м гүйх, хорт утаанд орох, байлдааны самбо үзүүлэх, шавар саад туулах, өндрийн буулт тактик ажиллагаа болон гардан тулаан, бууны задаргаа эвлүүлэг хийх, урт, богино буугаар магазин сольж буудах, гар дээр суниах, 12 км замыг гүйж туулах зэрэг авхаалж самбаа, бие бялдрын хурд, хүч шаардсан нийт 21 цэгт дасгалуудыг бүрэн хийж гүйцэтгэн барианд орсноор “Хүрэн берет”-ийн болзолд хүрч чаддаг.

Энэ удаагийн шалгалтад хүнд хүчир бэлтгэлийг даван туулж, өөрийгөө сайтар бэлтгэгдсэн гэж үзсэн 28 алба хаагч өөрийн хүсэлтээр шалгалт өгч 25 алба хаагч “Хүрэн берет” гардан авлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза-12” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Гэгээн муза” наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж буй бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны 15:00 цагт, Академийн шагнал гардуулах ажиллагаа 16:00 цагт тус тус болох юм. Энэ жилийн “Гэгээн Муза”-д нэр дэвшиж буй бүтээл, уран бүтээлчдийг танилцуулж байна.

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Чөлөөт хос” /УДЭТеатр/

• “Галдан бошигт хаан” /Ховд аймгийн ХДТеатр/

• “Хар торгон хамжаар” /БНХАУ-ын ӨМӨЗОроны “Хаан титэм” соёлын компани/

• “Өнгөрсөн цагийн салхи” /ОХ-ны Буриад улс Хоц. Намсраевын нэрэмжит ДУАТеатр /

Шилдэг жүжгийн зохиолч

• Н.Сүхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр

• Н.Ган “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг найруулагч

• Н.Найдандорж “Чөлөөт хос” жүжгээр

• Б.Мөнхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр

• Г.Дорж “Хар торгон хамжаар” жүжгээр

• Саян Жамбалов “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг тайзны зураач

• н.Мягмарсүрэн “Чөлөөт хос” жүжгээр

• Ц.Энхтуяа “Галдан бошигт хаан” жүжгээр

• Д.Хуяг “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

• н.Энхбаяр “Чөлөөт хос” жүжгээр

• Б.Мөнхболд “Галдан бошигт хаан” жүжгээр

• Д.Батмөнх “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

• Э.Тодгэрэл “Чөлөөт хос” жүжгийн Мамбретогийн дүрээр

• Б.Цэнд-Аюуш “Галдан бошигт хаан” жүжгийн Галдан хааны дүрээр

• У.Хүлэгдэй “Хар торгон хамжаар” жүжгээр

• Үржин Гармаев “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

• Чингис “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр

• Ц.Баясгалан “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр

• С.Лхамхүү “Галдан бошигт хаан” жүжгийн Ану хатны дүрээр

• Б.Сарантунгалаг “Хар торгон хамжаар” жүжгээр

• Дарима “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

• Ольга “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

• Должин “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Хүний дуу хоолой” /Монгол/

• “Ялаа” /Монгол/

• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/

• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/

• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/

• “Улаан дэнлүүт асар” /Монгол/

• “Амок” /Косова/

• “Гараа надад өгөөч” /Орос/

• “Ганцаараа” /Эстон/

• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/

Шилдэг найруулагч

• Н.Наранбаатар “Танихүй эмэгтэй захидал” жүжгээр

• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр

• Л.Эрдэнэ-очир “Ялаа” жүжгээр

• Б.Бат-Өлзий “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр

• Н.Төмөрбат “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

• Nura “Амок” жүжгээр

• Meosmart “Ганцаараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач

• Н.Батбилэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр

• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр

• З.Ёндон “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр

• Л.Цэрэндулам “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

• н.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр

• Б.Одончимэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр

• Б.Энхжаргал “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

• Б.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр

• Castrillo Mariacristina “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин

• Л.Баасанжаргал “Ялаа” жүжгээр

• Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр

• Mentor Zymberaj “Амок” жүжгээр

• Hendrik Toompere “Ганцаараа” жүжгээр

• Nicolai Gorokhov “Гараа надад өгөөч”

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Арван хоёр сар” /УХТеатр/

• “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” /Орхон аймгийн ХЗТеатр/

• “Алладины шидэт дэндлүү” /”Шилдэг өнгө” продакшн/

• “… Дараа” /Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театр/

Шилдэг жүжгийн найруулагч

• М.Ариунтуяа “Арван хоёр сар” жүжгээр

• Ё.Баярмагнай “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр

• Ц.Хүсэлбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгээр

• Ким Со Неон “…. Дараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач

• В.Энх-Амгалан “Арван хоёр сар” жүжгээр

• Б.Сайханбаяр “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

• н.Эрдэнэпүрэв “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бэлтрэгийн дүрээр

• н.Мөнхбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр

• Кан Жу Сеон “…Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр

• С.Оюунболд “Арван хоёр сар” жүжгийн Дагавар охин дүрээр

• Т.Мөнхсайхан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Тооройн дүрээр

• О.Золзаяа “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бүжингийн дүрээр

• Х.Баярмаа “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Жасмины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

• Г.Золбоот “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Бирдийн дүрээр

• Жан Се Хюн “… Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

• Э.Ганчимэг “Арван хоёр сар” жүжгийн Охины дүрээр

• Х.Батмөнх “Арван хоёр сар” жүжгийн Хойд эхийн дүрээр

• Ким Со Неон “… Дараа” жүжгээр тус тус өрсөлдөж байна

Categories
мэдээ нийгэм

Нийт хүүхдийн 30 хувь нь улаан бурханы вакцинд хамрагджээ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 6391 тохиолдол бүртгэгджээ. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эмнэлзүйн шинж тэмдгээр халдвар авсан нь батлагдсан байна. Улаан бурханы вакцинжуулалт улсын хэмжээнд үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 110.925 хүүхэд хамрагдаад байгаа юм. Энэ нь нийт хүүхдийн 30 хувь аж. Улаан бурханы дархлаажуулалт энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе

G “Армстронг”-той гэрлэ

“Миний нэр Армстронг. Америк гаралтай би бээр дэлхий хэрсээр 35 хотоор түүхээ зузаалж явна.Талын монголд хөл тавьсан нь хоёр зуун дамнасны хойно учирч байна. Өнөөдөр би 155 нас хүрчээ”.Эл захидлыг модон шалны үйдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Армстронг” брэнд монголчуудад илгээжээ. Дэлхийд хийц,чанараараа танил болсон энэ брэнд монгол гэрийн босго алхахдаа ч олон жилийн баталгаа амлаж, танд “үнэнч” байх тангараг өргөж байна.

Тэгвэл, “Армстронг” брэнд гэж чухам хэн бэ… 155 жилийнтүүхээс нь тантай хуваалцъя.

Брэндийн эцэг “Армстронг”

Шотланд-Ирланд гаралтай цагаачдын хүү, 24 настай Томас Мортон Армстронг хуримтлуулсан 300 ам.доллараараа 1860 онд Америкийн Питтсбург хотноо үйс огтлолын жижигхэн мужааны мухлаг худалдан авчээ. Сүйт бүсгүй нь мөн түүнийг дэмжиж, их хэмжээгээр санхүүжүүлж байсан гэдэг.Азаа ийнхүү сорьсон нь ч түүнд амжилтыг авчирсан юм. Эхэндээ үйсийг гар аргаар зордог байсан бол 1862 оноос техник ашиглан үйсний холтсоор бөглөө хийдэг болжээ. Португал, Испани төдийгүй Хойд Африкийн уудам нутгаас авчирсан үйс модыг ашиглан сайн чанарын лонхны бөглөө үйлдвэрлэж, түүнийгээ 1861-1865 оны иргэний дайны үед Цэргийн эвлэлд нийлүүлэх гэрээ байгуулсан нь хамгийн чанартай лонхны бөглөө үйлдвэрлэгч, нийлүүлэгч болсон аж. Олон нийтэд өргөн хүрээнд танигдах эхлэл нь эндээс тавигдсан гэж хэлж болно. Улмаар Нью-Йоркийн эмийн сангийн компанитай гэрээ байгуулж, дайны дараа Америк даяар түгээлт, борлуулалтын сувагтай болж амжжээ. Ийнхүү брэнд гэх томъёоллыг энэ эрхэм тухайн үеийн Америк оронд нэвтрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр үйсэн бүтээгдэхүүнүүд дээрээ “Armstrong” гэх нэрээ сийлж, худалдаанд гаргаснаар өөрийн бүтээгдэхүүний чанарыг олон нийтэд тунхаглан, хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг. Энэ бол 1864 он байлаа.

Эхэн үедээ Америкийн импортлогчдоос түүхий эдээ худалдан авдаг байсан бол 1878 оноос Испаниас шууд нийлүүлж, боловсруулдаг болсноор бөмбөрцөг даяар үйлдвэрлэлээ эрхэлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Түүнээс ердөө 12 жилийн дараа л гэхэд Томас Армстронг “Armstrong” нэрийн дор нэгдсэн 750 ажилтан бүхий дэлхийн үйсний хамгийн том компанийг босгож чадсан байна.

Армстронг алхам тутамдаа бизнесээ өргөжүүлэн, сайжруулж байв. Тухайлбал, 1890 оноос үйсэн хавтан, жийргэвч, уян хатан өнгөлгөө зэргийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Харамсалтай нь, Томас Армстронг 1908 онд насан эцэслэж, түүний хүү Чарльз Дикей Армстронг аавынхаа бизнесийг залгамжлах болжээ.

Хүү Чарльзийн удирдлага дор “Armstrong” компани хулдаасан шал үйлдвэрлэж эхэлжээ. Английн иргэн Фредрик Валтоны зохион бүтээсэн аргаар шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсон аж. Үйлдвэрлэлийн процессийг энгийнээр тайлбарлавал, үйсний үртэс, ашигт малтмалын хаягдлыг тосны хамт өндөр температурт халааж, нягтаршуулан, улмаар өнгө оруулагч пигментээр өнгөлдөг байжээ. Улмаар Чарльз Армстронгоос хойш “Armstrong Cork”компани хэд хэдэн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн гэдэг. Гэхдээ шинэ ерөнхийлөгч солигдох бүрт Томас Мортон Армстронгийн эхлүүлсэн бизнес улам хөгжин цэцэглэж, бөмбөрцөг даяар чанараараа танигдан, алдар хүнд нь өссөөр байсан юм. Жишээ татъя. 1936 онд уудам Америк орон даяар эдийн засгийн уналтад сөгдөж байхад “Armstrong” компани хамгийн ашиг орлоготой жилийг үзэж гайхалтай амжилт гаргасаар байсан гэдэг.

Иргэний дайны дараа Америкт барилгын шинэ материалын хэрэгцээ асар их хэмжээгээр үүсэн гарав. Үүнийг мэдэрсэн “Armstrong” компани асфальт хавтангийн үйлдвэр хоёр, шилэн хавтангийн үйлдвэр, лонхны бөглөөний үйлдвэр зэргийг шинээр барьжээ. Үүнээс гадна компани нь аж ахуйн цавууны бизнесийг өргөжүүлж, сав баглаа боодлын хэлтэстээ шилэн савны үйлдвэрлэлийг нэмжээ. 1950 онд жилийн борлуулалт 163 сая доллар хүрч, орлого нь түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрэв.

1980 он гэхэд “Armstrong” эргэлт буцалтгүй дэлхийн хэмжээний аж ахуйн нэгж болон өөрчлөгдөж, зөвхөн үйсэн бөглөөний бизнесийн компани байхаа нэгэнт больсон юм.

Өнөөдөр, Томас Мортон Армстронгоос хойш таван үеийн дараа “Armstrong” 10800 ажилчныг эгнээндээ багтаасан өнөр “айл” болжээ. Дэлхийн хэмжээний эл компани олон улсадорон сууцны дотоод заслын болон барилга байгууламжид өргөн ашигладаг бүтээгдэхүүнүүд болох бүх төрлийн шал, тааз, хана, цавуу сэлтийг үйлдвэрлэж байна. Түүнчлэнбарилга, автомашин, нэхмэлийн зэрэг үйлдвэрлэлд өргөн ашигладаг жийргэвч, тусгаарлагч материалыг үйлдвэрлэдэг болжээ. Өдгөө Хойд Америкт керамик хавтан үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг агаад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтаараа АНУ-аас гадна олон улсын зах зээлийн гуравны нэгийг эзэлдэг гэсэн баримт бий.

50 жилийн чанарын баталгаат “Armstrong”-ийн шал

155 жилийн буурал түүхтэй, дэлхийн брэндийн эцэг эл компанийн бүтээгдэхүүн чухам яагаад олон улсад ийнхүү алдар нэрээ түгээж чадсаныг одоо сонирхъё. Чингэхдээ модон шалаар нь жишээ авч танилцъя.

“Armstrong” брэнд модон шаландаа 50 жилийн чанарын баталгаа өгдөг гэвэл та итгэх үү? Тэгвэл “Насны хэрэглээ” байх чанарыг “Armstrong” танд амлана. Дэвшилтэт технологийн “Valinge”түгжээтэй, ус үл нэвтрүүлэх агууламжтай учраас чанараа хэзээ ч гээхгүй аж. Түүнээс гадна үелсэн олон давхаргатай учир хэлбэрээ алдахгүй, агшиж сунахгүй. Орчин үеийн орон сууцуудад өргөн ашиглаж буй энгийн стандартын шал эднийд бий агаад учраас дэлхийн тансаг зэрэглэлийн орон сууцуудад өргөн ашигладаг гэнэ.

/Эндээс ногоон байгууламжийн шагналт зураг орж болно/:“Armstrong” брэнд чанараас гадна байгальд ээлтэй гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ компанийн төв оффис болох “701” барилга нь АНУ-ын ногоон байгууламжийн зөвлөл буюу USGBC-гээс олгодог “Алтан шагнал”-ыг хүртсэн байна. Эрчим хүч, байгаль орчинд ээлтэй байгууламжийг нь үнэлэн эл шагналыг олгожээ.

Харин үйлдвэрлэлийнх нь хувьд “Armstrong”брэндийн модон шал нь хүний биед хортой формальдегид бодисыг арилгаж, саармагжуулах тусгай технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, Е0, Е1 стандарт болон бүх төрлийн хүнд металл бодисын хязгаарыг тогтоосон “Floor score” шаардлагыг хангасан байдаг. “Armstrong”нь ой модыг хамгаалагч “Hardwood Forestry” сангийн гишүүн бөгөөд 1993-2001 онд нийт 1.250.000 мод тариалсан байдаг. Энэ үйлсийг нь үнэлж, 2001 онд АНУ-ын ой мод, байгаль орчин хамгаалагч Гинфорд Пинчот-ын нэрэмжит шагналыг хүртээж байжээ.

“Armstrong”-ийн модон шалны хээ судал нь дахин давтагдахгүй, үй олон сонголттой. Сонгодог Америк, Модерн, Коунтри, Орчин үеийн хэмээн тэдний загварыг ерөнхийлөн ангилж болохуйц аж.

/Сонгодог Америк загварын зураг/:Сонгодог Америк загварт л гэхэд Хойд Америкийн сайн чанарын улаан царс, агч болон пекан модны гадаргууг гараар зорж сийлэн будсан хэв маяг давамгайлдаг. Энэ нь Америкийн эртний сонгодог хэрэглээг тодотгох агаад ялангуяа матт гадаргуу нь сонгодог хэв маягийг тод товруун илтгэж өгдөг. Ихэвчлэн хар бор өнгө ашиглан урласан модон шал ихэмсэг, хээнцэр орчныг таны ертөнцөд бүрдүүлнэ.

/Модерн сонгодог загварын зураг/:Харин Модерн сонгодог загварын хувьд тэгш гөлгөр гадаргуутай ба хөнгөн цайвар өнгө давамгайлна. Хойд Америкийн интоор, хушга, агч мод болон улаан царсаар Модерн сонгодог загварын шалыг урладаг. Модны байгалийн судлыг хэвээр үлдээж, цэвэр модон үзэмжийг тодотгон байгальд ойр мэдрэмжийг төрүүлнэ. Матт болон гялгар гадаргуутай.

/Коунтри загварын зураг/ Тэгвэл Хойд Америкийн пекан, улаан царс, агч мод зэргээр Коунтри загварыг урладаг. Гадаргууг бага зэрэг зорж будсан байх нь тансаг хэв маяг илтгэнэ. Цайвар шаргал, агч модны шаргал, буудайны шаргал ба чулуулаг саарал зэрэг өнгө давамгайлдаг.

/Орчин үеийн загварын зураг/ Орчин үеийн загварын тухайд ихэвчлэн улаан царс болон агч мод ашигладаг боловч нэг хэв маягт автдаггүй. Тэгш гадаргуутай ба модны байгалийн ан цавыг багасган засаж янзалсан байдаг. Гялгар улаан, матт хул болон агч модны өнгө давамгайлна.

“Армстронг” брэндийн хатуу модон шал

Гурав болон олон давхаргат гэсэн хоёр төрөлт хатуу модон шал нь инженерийн шийдэлтэй гэдгээрээ бусдаасялгардаг. Мөн “Armstrong” брэндийн шалны түүхий эд нь модны зөвхөн нэг л үеийг ашигладаг учир илүү тэнцвэртэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, модны үеүд өөр өөр агшилт үзүүлж, эрс тэс шинж агуулдаг учир нэг модыг бүхэлд нь нэг шаланд ашиглахад тухайн бүтээгдэхүүн тэнцвэргүй, эдэлгээ муутай болох сөрөг талтай. Иймд бусад брэндээс ялгарахын тулд модны нэг л үеийг ашиглаж үйлдвэрлэл явуулдагт “Armstrong”-ийн үнэ цэнэ оршино.

Инженерийн шийдэлтэй хатуу модон шал дараах давхаргуудаас бүрдэнэ. Үүнд:

  • 1.Өнгөлгөөний давхарга: Хатуу лакан давхарга нь зурагдаж үрэгдэхээс хамгаалдаг.
  • 2.2 мм-ийн зузаантай зураг, хээ гаргах цэвэр модны давхарга
  • 3.Тэнцвэржүүлэх цэвэр модон давхарга
  • 4.Үелсэн олон давхарга
  • 5.Тэнцвэржүүлэх цэвэр модон суурь давхарга

Ийм шалны үйлдвэрлэлдээ “Armstrong” Хойд Америкийн хус мод болон эвкалипт мод ашигладаг. Энэ нь хамгийн бат бөх, нягтрал сайтай, угсрахад хялбар, үзэмж сайтай, усанд тэсвэртэйг илтгэх чухал үзүүлэлт юм. PPG Lacquer буюу технологийн хувьд хамгийн сайн лакыг ашигладаг үйлдвэрлэдээ ашигладаг. Хэрэглэгч хүсэлтээрээ гялгар болон матт бүрэлтээс сонгох боломжтой. Тэнцвэржүүлэх суурь давхарга нь хус мод юм.

Өөр нэгэн давуу талыг тодотгоход, “Armstrong”-ийн инженерийн шийдэлтэй хатуу модон шаланд формальдегидийн ялгаруулалт хамгийн бага байдаг. “Broadway”, “Beverly Hills”, “Manhattan”гэсэн үндсэн гурван цуврал таны сонголтод ирж байна.

/Бродвэй шалны зураг/: “Broadway”цувралын тухайд гараар урласан тансаг зэрэглэлийн энэ цуврал “Armstrong” брэндийн нүүр царай болно. Суурь материал нь хус мод агаад цулгуй болон байгалийн модон хээтэй гадаргуу бүхий энэ цувралыг гэрийн нөхцөлд ашиглах нь илүү тохиромжтой хэмээн “Armstrong”-ийнхон зөвлөдөг.

/Беверли хилссийн зураг/: Харин халаалттай шаланд ашиглах боломжтой цуврал нь “Beverly Hills”. Сонгодог урлагийг санагдуулам энэ трэнд Америк хэрэглэгчдийн дунд түгээмэл тархаад байгаа. Цэвэр хус модоор үйлдвэрлэж, эртний өнгө аяс болон кристалл маягаар өнгөлсөн бөгөөд Америкийн чинээлэг айлууд гэртээ энэ шалыг ашигладаг аж.

/Манхаттан зураг/: “Manhattan”загварын тухайд уламжлалт болон сонгодог цувралуудын нэг. Гэрийн нөхцөлд тохиромжтой, халаалттай шаланд ч ашиглах боломжтой энэ шалны гадаргууг цулгуй болон байгалийн модны хээ давамгайлсан учир урлагийн шинж агуулдаг хэмээн мэргэжилтнүүд сайшаадаг.

Ийнхүү 155 жилийн буурал түүхтэй, 50 жилийн чанарын баталгаатай, Америкчуудын сонголт болсон “Armstrong” брэнд монгол гэрийн босго алхаж байна. Өнгө, хийц, чанараараа өрсөлдөгч үгүй “Армстронг” брэндтэй та ГЭРЛЭ!

Categories
мэдээ нийгэм

”Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг эхлэхээр тохиролцлоо

”Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг эхлэхээр тохиролцлоо

СИНГАПУР. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар, дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” болон түүний охин компани болох “Туркойз Хилл Ресурс” зэс, алтны “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын ханш өнөө өглөө гурван хувиар өслөө.

Бонд арилжааны “Tradeweb” компанийн ханшийн мэдээллээр, Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өнөөдрийн хамгийн эхний худалдаагаар 3.125 хувиар өсөн 92.375 цент болсон бол Монголын Худалдаа, хөгжлийн банкны /ХХБ/ өнгөрсөн долоо хоногт 105.1/106.1 центийн ханшаар гаргасан засгийн газрын баталгаатай, 2020 онд төлөгдөх 9.375 хувийн хүүтэй 500 сая долларын бондын ханш өнөөдөр бараг гурван хувиар өссөн байна. ХХБ-ны энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш тав гаруй хувиар өсөөд байна.

“Оюутолгой”-н талаарх хэлэлцээр Монголын засгийн газрын санхүүг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн Монголын дайсагналыг тойрсон айдсыг багасгана.

“Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нь Монголын эдийн засагт маш чухал бөгөөд Монголын иргэдэд ашиг тусаа өгнө” гэж Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд, “Бидний хамтарсан хэлэлцээр нь Монгол бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай улсуудын нэг, Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй улс болохыг онцлон харууллаа” гэсэн юм.

Монголын “Mongolian Mining Corporation” компани, Хятадын “Shenhua Energy” болон Японы “Sumitomo” корпорациас бүрдсэн консорциумын хөрөнгө оруулалт хийх дөрвөн тэрбум долларын өртөг бүхий “Тавантолгой” нүүрсний төслийн асуудлаар мөн адил тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээж байна.

2014 оны эцсийн байдлаар улсын өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэж, 2014 оны 12 дугаар сард 2.3 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц 2015 оны гуравдугаар сар гэхэд 1.7 тэрбум доллар болж буурсныг “Fitch” агентлаг тэмдэглээд, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” гэж үнэлэн хэтийн төлөвт сөрөг үнэлгээ тавьсан юм. Гэхдээ урьд шөнө нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, “Оюутолгой”-н талаарх сүүлд байгуулсан хэлэлцээр нь энэ сөрөг хандлагыг хувиргаж болох юм.

“Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг эхлэхээр тохиролцлоо

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Монгол Улс болон уул уурхайн “Рио Тинто” групп зэс, алтны “Оюутолгой” ордын 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажилтай холбоотой хоёр жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэлээ. Талууд тохиролцоонд хүрсэн нь Монголын эдийн засагт томоохон дэмжлэг болно.

Урьд шөнө Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Дубай хотод гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь Монголын хувьд “түүхийн шинэ хуудас”-ыг нээлээ гэж тус улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд, “Одоо, маш тодорхой боллоо. Монгол бол нээлттэй улс” гэлээ.

“Оюутолгой”-н маргааны улмаас 2012 онд 4.5 тэрбум доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 400-хан сая доллар болж буурсан юм. Азийн хөгжлийн банкны мэдэгдсэнээр, Монголын эдийн засаг энэ онд гурав гаруйхан хувиар өсөх хандлагатай байна.

“Майн-голиа”

Ашигт малтмал, үүний дотор нүүрсээр баялаг учраас “Майн-голиа” гэж нэрлэгдэх болсон Монголын хувьд “Оюутолгой”-н өргөтгөлийн ажил нь хөгжлийн шинэ хөшүүрэг болох боломжтой.

“Оюутолгой”-н баялгийн 80 гаруй хувь байгаа гүний уурхайн ажлыг өрнүүлэхэд таван тэрбум доллар шаардлагатай. Үүний дийлэнх хувь буюу дөрвөн тэрбум долларын санхүүжилтийн багцыг дэлхийн 10 гаруй банк бүрдүүлээд байгаа юм.

“Туркойз Хилл Ресурс”-ын мэдэгдсэнээр, төслийн санхүүжилтийг эцэслэн шийдэх, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг хянах болон гүний уурхайн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг асуудалд талууд одоо анхаарлаа хандуулна.

1700 ажилтныг цомхтгох шийдвэр гаргаж, “Рио Тинто” болон Монголын Засгийн газар байнга маргаантай байсны улмаас гүний уурхайн ажил 2013 оны дундуур зогссон билээ.

“Оюутолгой” энэ онд 195 мянган тонн зэсийн баяжмал, 700 мянган унц алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

“ОЮУТОЛГОЙ” УУРХАЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖЭЭ

ВАШИНГТОН. /FinacialTimes/. “Оюутолгой” ордын удаан хүлээлгэсэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын гэрээг Монголын Засгийн байгууллаа гэж Англи-Австралийн уул уурхайн компани өчигдөр мэдэгджээ.

Нарийн мэдээлэл өгөөгүй ч “Оюутолгой”-н бүтээн байгуулалтад томоохон алхам боллоо гэж “Рио Тинто” компани мэдэгдэв.

Рио Тинто компани Монголд аль хэдийн зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч далд уурхайн зардал болон ашгийг хэрхэн хуваах талаар Монголын Засгийн газартай маргаантай байсан юм.

Даваа гарагт байгуулсан гэрээгээр хөрөнгө оруулагчдын асуудлыг зохицуулж, төслийн санхүүжилтын асуудлыг шийдэж өгч байна гэж Рио мэдэгдэв.

Рио Тинто компанийн зэсийн уурхайн гэрээний тухай мэдээлэл тодорхой болж байна. “Оюутолгой” төсөл дээр Монголтой хамтарч буй Канадын “Рио Тинто” компанийн охин компани “Turquoise Hill” компани төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхийн тулд хэд хэдэн буулт хийлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгджээ.

Юуны түрүүнд, “Turquoise Hill” нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудалд буулт хийсэн байна. Боловсруулах болон тээврийн зардлыг хассан орлогоос хоёр хувийг хайлуулах үйлдвэрийн ашиглалтын төлбөр болгон Монголд төлөх ажээ.

Мөн “Оюутолгой”-н борлуулалтын орлогоос таван хувийг Монголд төлөх ёстой байсан бөгөөд одоо уг хувь хэмжээг ямар нэг зардал суутгалгүйгээр нийт орлогоос тооцон төлөхөөр болжээ. Энэ нь Монголын хувьд сайн зүйл юм. Мөн бүтээн байгуулалтын ажлын удирдагын зардлын зарим хэсгээс авах хувиа “Turquoise Hill” компани бууруулсан байна.

Эцэст нь, Монголын татварын байгууллагаас гаргасан анхны тооцоогоор “Turquoise Hill” компани 127 сая доллар төлөхөөр гарсан ч үүний оронд 30 сая доллар төлөхөөр болж, хоёр тал татварын маргааныг шийдвэрлэжээ.

Өнгөрсөн жил хийсэн техник-эдийн засгийн үзүүлэлтийн судалгаагаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 7.4 тэрбум доллар /одоогийн цэвэр ханшаар/ шаардлагатай бөгөөд үүний хоёр хувьд ч хүрэхгүй эдийн засгийн нөлөөлөл бүхий гэрээ байгууллаа гэж “Turquoise Hill” мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ”Хайрын хүч” тоглолт болно

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир. Эхнэр Болормаа нь маш ховор тохиолддог ясны хорт хавдартай нь оношлогдож эмчлүүлж байгаа юм. Бүсгүйг аврах мөнгийг цуглуулах хандивын тоглолтыг ангийн хамт олон, найз нөхөд нь зохион байгуулахаар болсон билээ. Энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолт болох гэж байна. Энэ тоглолтонд “Эмоци” продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, “L guards”, “Салхи”, 3 бүдүүн, “Outlaw”, “Мөнхийн реп”, “Нэгэн зүгт”, “Take off”, “Fire”, “Sync”, “Motive”, “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Галзуу үнэг айлын хот руу дайрчээ

Сүүлийн үед мал, амьтны галзуу өвчин ихээр гарч байна. Тухайлбал, Булган, Говь-Алтай зэрэг аймагт галзуу үнэг айлын хот руу орж ирсэн хоёр ч тохиолдол гарчээ.

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар хаваржиж байсан малчин Х-ийн хот руу галзуу үнэг дайрчээ. Хот руу орж ирсэн үнэгийг устгаж, дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тодорхойлогдсон байна.

Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд үнэг орж ирснийг устгажээ. Жсгатсан үнэгнээс дээж авч түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.