Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхий сайд Оросоос айхгүй байхыг уриалав

Украины Ерөнхий сайд А.Яценюк Европын Холбооны гишүүн орнуудад хандан ОХУ-аас айхгүй байхыг уриалав. Тиймээс Европын Холбоонд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг нэгтгэж хүрээгээ тэлэх нь зүйтэй хэмээн тэрээр онцолсон байна. Украины Засгийн газрын тэргүүн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадааРига хотод болж буй “Зүүний түншлэл” нэртэй дээд хэмжээний уулзалтын талаар яриад“Айхгүй байж, зоригтой хөдлөх хэрэгтэй. Зүй ёсоороо бол Оросууд та бүхнээс айх ёстой” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн банк 1.2 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо

Дэлхийн банкнаас Албани улсад 1.2 тэрбум ам.долларын зээлийг ирэх таван жилийн хугацаанд олгохоор болсон тухайгаа мэдэгдлээ. Ирээдүйд Европын Холбооны гишүүн болохоор төлөвлөж буй тус улсад эдийн засгийн болон бусад төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ мөнгийг зориулах юм байна. Санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэнээр тус улсад хуучин системэсээ салж, хөгжих томоохон боломж олдож байна хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ спорт

Хардэн: Ойр хавьд улаан майктай хүн Дуайтаас өөр байсангүй

НБА-гийн Өрнөд бүсийн аваргын төлөө тоглож буй “Голдэн стэйт”, “Хьюстон” багуудын хоёр дахь тоглолт 99:98 оноогоор нутгийн эздийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтын төгсгөлд “Хьюстон”-ы довтлогч Хардэн багаа ялалтанд хүргэх хугацаа, боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадалгүй бөмбөгөө алдсан билээ. Тэр тухайгаа Хардэн хэлэхдээ “би бөмбөгийг авангуутаа боломжоо ашиглах хэрэгтэй хэмээн бодоод гүйсэн. Гэхдээ тэдний багийн хоёр ч тоглогч намайг нягт хамгаалж байсан тул нүдний үзүүрт харагдсан анхны улаан майктай хүнд дамжуулаад хартал тэр нь Дуайт байлаа. Тиймээс таван секунд үлдсэн шүү, хурдан бөмбөгөө буцааж аваад довтлох хэрэгтэй гэх бодол гялс хийж яарснаас багаа хөөдчихлөө” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг анхааруулав

Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байна. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна. 2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байжээ.

2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн танадалт судалгаанаас үзвэл иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад гэсэн ангилалд багтжээ. Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Манай улсад мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс. Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхын орон нутгийнхаа Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байна.

Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай болжээ Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байх хэрэгтэй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 24 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан. “Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж 8 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Улаанбаатар хотод шинээр үйл ажиллагаа эрхлэх хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.

“Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгосноор цэцэрлэгийн бүлгийн тоо 72 – оор, хүүхдийн орны тоо 1324 – өөр, сургуулийн өмнөх боловсролын сургалт 1, 2 хувиар нэмэгдэж байна. Харин хувийн өмчийн их, дээд сургуулийн дэргэд ахлах сургууль 4, бүрэн дунд сургууль 2, бага сургууль 2 тус тус байгуулагдсанаар ерөнхий боловсролын 8 сургуульд 1500 – аад хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Мөн шинээр байгуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд нийт 326 ажлын байр нэмэгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, сургууль Соёлын төвийн барилгыг актлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй тус дүүргийн 23 дугаар хороонд байрлах нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг актлав. Мөн шинээр цэцэрлэг барихтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 16 дугаар хороонд байрлах 425 сая 756 мянган төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээ, Хан – Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн 449 сая 848 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.

Баянзүрх дүүргийн Цагаадаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 23 дугаар хороонд байрлах Соёлын төвийн барилгыг 1985 онд Орос цэргийн ангийн 350 хүний суудалтай соёл үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулж байжээ. Одоогоор барилгын дээврийн хучлага цоорч, бороо цасны ус доош нэвчин хучлага хавтан, хана, таазны өнгө будаг урсаж, модон хийц, дүүжин тааз эвдэрч, цахилгааны монтажууд богино холболт үүссэн кабель утаснууд тасарсан байдалтай байгаа юм.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 21 дүгээр цэцэрлэг нь 1963 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж байжээ. Харин 2014 оноос үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Хан – Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн барилгын суурин дээр нийслэлийн ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/32 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж төсөвт батлагдсан. Энэ хүрээнд тус цэцэрлэгийг акталж, нийслэлийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

06 сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй


Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

15

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Амралтын өдрүүдэд 10.00-17.00

16

Баянгол дүүргийн татварын хэлтэс

Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

17

Сүхбаатар дүүрэг

СБД 7-р хороо ЗДТГ-ын байр нэг цонхны үйлчилгээ

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

18

Сүхбаатар дүүрэг

СБД 3-р хороо Саруул төв

2015.01.01-12.31

МЯ-БА 08.30-17.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30

19

Сүхбаатар дүүрэг

СБД 17-р хороо НИВА Трейд ХХК-н байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

20

Чингэлтэй дүүрэг

ЧД-н 18-р хороо ЛХА Түшиг худалдааны төв

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

21

Чингэлтэй дүүрэг

ЧД-н 12-р хороо Хорооны иргэний танхим

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 09.30-17.30

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )

СО2 хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15 хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000

НИЙТ ДҮН

Categories
мэдээ нийгэм

Соёл, урлагийн ажилтнуудын дунд семинар зохион байгуулж байна

Монголын соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд болоод мэргэжилтнуудын сургалт семинарыг Олон улсын хүүхдийн найрамдал зуслан дээр өнөөдөр зохион байгуулж байна. Семинарт БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож илтгэл хэлэлцүүлэхээс гадна урлагийн тоглолт, дасгал хөдөлгөөн зэрэг нэгэн өдрийг эрүүл агаарт, үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа юм. Тус семинарын зургаас хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэгчид эрсдлийн үнэлгээ хийв

МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Саруул” худалдааны төвд МХЕГ, СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагуудын удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч, худалдагч нарын төлөөлөл болох 80 гаруй хүн оролцлоо.

Сургалтаар худалдааны газруудад хийсэн 2011-2014 оны эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээлэл, түүнд дүн шинжилгээ хийсэн тухай танилцуулсан байна. Үзүүлэх сургалтанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг найман хэсэг болгож өөрсдөөр нь хяналтын хуудсаар “Саруул” худалдааны төвд эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, илэрсэн зөрчил, түүнээс үүсч болзошгүй эрсдэл, урьдчилан сэргийлэх арга зам, эрсдэлийн үнэлгээ хийсний үр дүнг ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгүүлэв.

Үзүүлэх сургалт нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг зөвлөн тусалсан ач холбогдолтой юм.

Хяналтын хуудас нэвтэрснээр бизнесийн байгууллагууд өөрийгөө хянах хяналтын тогтолцоотой болсноос гадна хяналт шалгалтыг нээлттэй байлгах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл хяналт шалгалт нэрийн дор улсын байцаагч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, бизнест эрхлэгчдэд дарамт шахалт үзүүлдэг гэсэн ойлголт бүрэн арилж байна. Мөн улсын байцаагч юуг шалгах нь шалгуулагч талд ойлгомжтой, ил тод боллоо гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений Зээлийн гэрээг 2008 оны 05-р сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Хоёр тал бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээг байгуулах нөхцөл бүрдээгүй байна. Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг гаргасан байна.

Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байгааг хууль санаачлагч танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.