Categories
мэдээ нийгэм

Монгол руу нийт 12900 хос гутал тусламж болгон илгээжээ

Энэ сарын 22-ны баасан гаригт БНСУ-ын Сөүл хотын Гуангхуамүн талбай дээр өнгө өнгийн зургаар чимэглэж будсан олон тооны гутал, пүүзээр бяцхан үзэсгэлэн гарчээ. Тэдгээр нь Цагдаагийн газарт хураагдаад байсан брэнд бүтээгдэхүүний дууриамал гутлууд хэдий ч чанар сайтай аж.

Солонгос иргэд дээрх гутал, пүүзүүд дээр арилдаггүй будгаар төрөл бүрийн зураг, чимэглэл хийн өнгө төрхийг нь өөрчилсөн байна. Улмаар нийт 12900 хос гутлыг Монгол улс руу илгээх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан талаар “Mongol radio” уламжиллаа.

Сөүл хотын захиргаа 2007 оноос эхлэн Монгол, Непаль, Мьянмар, Вьетнам зэрэг орны тусламж хэрэгтэй байгаа иргэдэд зориулан тусламжиин гутлыг цуглуулж эхэлсэн ба 2014 оны 12 дугаар сарын байдлаар 50000 хос гутлыг тусламж болгон илгээжээ.

Categories
мэдээ нийгэм

Чулуун овооны тойргийн замыг хаажээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ны өдрийн 06 цаг хүртэл хийх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье.

Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар явж Чулуун овооны зүүн талын Петровис ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хоёр боксчин хүрэл медаль хүртлээ

Өсвөр, залуучуудын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн Тайван улсын Тайпэ хотноо үргэлжилж байна. Манай тамирчид мөнгөн медалийн төлөө тулалдаж, хоёр нь хүрэл медалийн болзол хангажээ. 54 кг-д Дорнод аймгийн тамирчин Л.Ангараг ОХУ-ын Селина Анастасиатай, 57 кг-ын жинд Эрдэнэт бокс клубын тамирчин М.Намуун АНУ-ын Кроскет Занетай тулалдаж, хүрэл медалийн эзэд болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал үргэлжилж байна

“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Корпорейт зочид буудалд үргэлжилж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IXчуулганыүеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник,технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдолыг тодотгосон” юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2013 оны арваннэгдүгээр сард болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XIуулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн билээ. АСЕМ-ын гишүүдийн баталсан хамтын ажиллагааны санаачлагуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд орсон.

Бельги Улсын Брюссэль хотноо 2014 оны дөрөвдүгээр сард болсон Ази-Европын орнуудын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний хурал олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсан юм. Үүний дагуу 2015 оны тавдугаар сарын 22-23 өдрүүдэд “АСЕМ: Монгол Улс– Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг”хурал Улаанбаатар хотноо болж байна.

Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцож байна.

Энэ хурлын зорилго нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд:

· Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх;

· Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх;Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох;

· Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх; үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийн талаар тус тус хэлэлцэх юм.

“АСЕМ: Монгол Улс– Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн спортын бөхийн өдөр тохиож байна

Украиний бөхийн спортын холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Тедеев 2015 оны тавдугаар сарын 23-ны өдөр тохиож байгаа Дэлхийн бөхийн өдрийн мэндийг дэвшүүлсэн байна.

Уг мэндчилгээндээ “111 жилийн тэртээ, 1904 оны тавдугаар сарын 23-ны өдөр ДАШТ анх удаа болж байсан билээ. Бүтэн зуу гаруй жилийн түүхтэй бөхийн спортын өдрийг дэлхий даяар өнөөдөр хоёр дахь удаагаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Бөх бол хүн төрөлхтөний мэддэг хамгийн эртний, хамгийн шудрага спортын төрөл байсныг түүхчид нотолж байна. Эрт дээр үеэс бөхчүүд дэвжээнд гарч хэн нь илүү хүч тэнхээтэй, ур чадвартай болохоо тодруулдаг байжээ. Тэр үеэс мянган жил өнгөрсөн ч бөхийн дэвжээг сонирхогчдын харц салахгүй байсаар өдийг хүрчээ. Дэлхийн бөхийн хамтын нийгэмлэгт Украиний бөхчүүд хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын нэг байсаар ирсэнд бид бахархаж байна. Дэлхийн спортын бөхийн өдрийн мэндийг дэвшүүлж эрүүл энх, энх амгалан, гэр бүлийн илч дулааныг хүсэн ерөөж байна.” гэж онцлон дурдсан байна.

Categories
гадаад мэдээ

Хүчиллэг чихэр идсэний улмаас хэл нь түлэгдэж цоорчээ

Австралийн нэгдүгээр ангийн сурагч, 7 настай Лачлан Канак гэдэг хүү АНУ-д үйлдвэрлэсэн “Warhead Juniors” гэдэг хүчиллэг чихрийг байнга иддэг бөгөөд хэл нь түлэгдэж цоорчээ.

Хүүгийн ээж фэйсбүүк хуудастаа “Үүнийг бусдад мэдээлэхгүй өнгөрч чадашгүй нь. Миний хүү Warhead Juniors идсээр байгаад хэл нь цоорчихсон. Одоо хүү минь юм ч зажилж чадахгүй байна” гэж бичжээ.

Америкт үйлдвэрлэсэн хүчиллэг энэ чихрийн савалгаан дээр дөрвөөс дээш насны хүүхдэд зориулав гэж бичсэн байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шадивланд гал гарч, 2 га газар шатаад байна

Өнөөдөр 11 цагийн орчим Шадивланд гал түймэр гарч, нийт 2 га газрыг хамраад байгаа ажээ. Галыг Онцгой байдлын албан хаагчид цурманд оруулсан мэдээлэл байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаад бөгөөд урьдчилсан дүгнэлтээр бөөгийн зан үйлээс болж гал алдсан байх магадлалтай аж. Хуурайшилт ихтэй байгаа учир гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан иргэддээ анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд голд живсэн хоёр сурагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон талаар бид мэдээлсэн. Энэ тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 15 автомашин, нийт 55 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагаа үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүд тодорлоо

tseregӨнөөдөр Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдийг шалгаруулах болон жагсаалын тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү уралдааны тэргүүн байранд н.Дамдинбазарзахирагчтай Хилийн 0252 дугаар анги, дэд байранд н.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги, гуравдугаар байрт н.Отгонгэрэл захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги тус тус шалгарлаа. Мөн тусгай байрын шагналыг Зэвсэгт хүчний 150-р ангийн албан хаагч нар хүртэв.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг гурав дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд Цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, Цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, Цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэв. Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 30 анги, байгууллага оролцсоноос дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулсан.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923.5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр зохион байгуулсан байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан есөн ангийн цэргийн жагсаалын ажиллагаа Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр болжээ. Цэргийн жагсаалын ажиллагаанд ротын захирагч 1, салааны захирагч 3, бөмбөрчин 1, 30 цэргийн албан хаагч бүхий 3 салаа, нийт 95 цэргийн албан хаагч оролцсон байна.

Шалгарсан есөн ангийг Ротын зэвсэгтэй жагсаалын үзүүлбэр, Ротын зэвсэггүй жагсаалын үзүүлбэр, Рот жагсаалын дуу дуулах байдал, Рот ёслолын жагсаалаар алхах байдал, Ротын хувцасны жигдрэлт, хувцас дүрмийн дагуу өмссөн байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэжээ.

Өнөөдөр 19.00 цагт Чингисийн талбайд үдшийн цэнгүүний арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын газрын жорлонгийн нүхэнд хүн унаж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд” амралтын газрын жорлонгийн нүхэнд нэг хүн унаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 07:59 цагт ирүүлжээ. Улмаар дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн С /24 настай, эмэгтэй/ нь нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 3 дугаар хэсгийн 178 тоот хашаанд нүх ухаж байсан нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 15:15 цагт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь цээжин хэсгээрээ шороонд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн байна.