Categories
мэдээ нийгэм

Автобус баазынхан ажил хаяж байна

Зорчигч тээврийн нэгтгэл буюу хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3”, Цахилгаан тээвэр компаниудын ажилчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд нэгдэн ажил хаялт зохион байгуулж байна. Ажил хаялт өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхэлсэн бөгөөд тэдний шаардлагыг хүлээн авч хоёр тал тохиролцож чадвал ажилдаа гарцгаана гэж байлаа. Нийтийн тээврийнхэн өмнө нь ажил хаялт зарлахаа мэдэгдэж байсан ч олон нийт, ард иргэдийн төлөө ажлаа хийж байсан бол энэ удаад жинхэнэ утгаараа ажил хаялт зарлаж, тээвэрт гарахгүй гэнэ. Эдгээр баазууд нийслэлийн 31 чиглэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм. Ажил хаях болсон шалтгаан нь авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг тэд өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, Зам тээврийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо /МАТНХ/, ҮЭ-ийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын, тарифын хэлэлцээрийг 2013 оны зургадугаар сард байгуулжээ. Хэлэлцээрийг одоо дүгнэж, цаашид энэ хэвээр байх уу, үгүй юу гэдгийг шийдэх талаар ярилцах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүсэлтийг хүлээж аваагүй, холбогдох байгууллагын албан тушаалтнууд нь хариу өгөөгүй учраас ийнхүү ажил хаялт зарлаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Гэр орныг нь нэгжинэ гэдэг хүнийг гутаан доромжилж буй хэлбэр биш үү” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дугаар хэвлэгдэн уншигч, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс тоймлон хүргэе.

Долоо хоног бүрийн даваа гаригт нийтэлдэг “Танайд өнжье” буланг бэлтгэхээр манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Баян сумыг зориод ирсэн юм. Тус сумын нутагт “Агт-Эрдэнэ” галынхан уяа сойлгоо эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал дээр очиж хийсэн “Танайд өнжье” буланг нэг, 12-13 дугаар нүүрээс уншаарай.

Өчигдөр нийслэл болон төвийн аймгуудад цахилгаан тасрав. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Зүүн түгээхийн дэд станцад гал гарсны улмаас ийнхүү цахилгаан тасарсан юм. Энэ тухай сурвалжлан, өнөөдрийн дугаарын нэгдүгээр нүүрт мэдээллээ.

Г.Дэнзэнг АТГ-аас баривчлан саатуулаад байгаа билээ. Түүний өмгөөлөгч Д.Содномдорж АТГ-ын дарамтаас болж өмгөөлөл үзүүлэх боломжгүй болсон тухайгаа манай сонинд ярилаа. Г.Дэнзэнд холбогдсон гэх хэргийн тухай тэр өөрөө хэвлэлд юу гэж ярьсан талаар болон өмгөөлөгчийнх нь ярилцлагыг “Баримт, үйл явдал” булангаас уншина уу.

Харин “Улс төр” буланд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ярилцлагыг хэвлэлээ. Түүнийг намын гишүүнчлэлээ сэргээх гэж байгаа гэсэн мэдээлэл түгээд буй. Энэ асуудалд ямар хариулт өгснийг хоёр, тавдугаар нүүрт нийтэллээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр бол сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг. Энэ тухай бид тойм бүртээ хүргэж, тухайн өдрийн дугаарын гуравдугаар нүүрт гарсан нийтлэлийг уншигчдадаа онцолж байдаг билээ.Өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт нийтлэлч Н.Гантулгын “Гэр орныг нь нэгжинэ гэдэг хүнийг гутаан доромжилж буй хэлбэр биш үү” хэмээх нийтлэл хэвлэгдэв. Сая АТГ-аас Г.Дэнзэнгбаривчлахдаа гэрт нь нэгжлэг хийж, гэр орныг нь сандаачсан тухай өмгөөлөгч нь ярьж байсан. Өмнө нь ТЕГ-ын сөрөх тагнуулын албаны дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гэрээс нь баривчлахад яг тийм тохиолдол гарч, гэр орныг нь ухаж төнхсөн тухай эхнэр нь манай сонинд өгсөн ярилцлагадаа ярьж байсан. “Тэнгри холдинг”-ийн захирлын гэргий ч бас гэрт нь нэгжлэг хийж, бусниулсан тухай ярилцлагадаа хэлж байв. Энэ бүхэн юуг өгүүлээд байгааг гуравдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншаарай.

Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон “Гэгээн муза” наадмын талаар найруулагч Б.Мөнхдоржтой хийсэн ярилцлага, Тайландад загвар өмсдөг Б.Билгүйтэйтэй хийсэн ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас хүлээн авна уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд өнөөдөр маэгаширагийн 6-с барилдаж буй Аойяматайг давж, 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв. Энэ өдөр их аварга Хакүхо Харүмафүжид унаснаар нэмэлт барилдаан гараагүй юм. Харүмафүжи ийнхүү залуу дүүгээ эзэн хааны цомыг авахад туслав.

Башёгийн 14 дэх өдөр буюу өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатод ялагдсан бол Тэрүнофүжи сэкивакэ Миёогирюүг давснаар тэд адил 11 даваатай болоод байсан юм. Хоёр бөхийн хувьд хоёул өнөөдөр учраагаа давах бол нэмэлт барилдаан гарах байлаа. Гэвч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давж, Хакүхо Харүмафүжид унаснаар түрүү бөх нэмэлт барилдаангүйгээр тодров.

Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан.

Өнгөрсөн гуравдугаар сарын башёд Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан бөх бол Ичиножёо. Тэрээр мөн л сүүлийн өдрийг хүлээж байсан юм. Учир нь 15 дахь өдөр сэкивакэ Ичиножёо озэки Гоёодогоор 13 дахь даваагаа авсан. Улмаар Хакүхо Харүмафүжид унавал тэдний хооронд нэмэлт барилдаан гарах учиртай. Гэвч ёкозүна Хакүхо Харүмафүжиг давснаар Эзэн хааны цомыг 34 дэх удаагаа өргөсөн юм.

Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг эхлэхээс өмнө өнөөдөр сүмо бөхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад Ичиножёог энэхүү башёд түрүүлэх юм бол озэки цол олгохыг дэмжинэ гэжээ. Түүнд озэки цол олгохыг тавдугаар сарын 27-д болох сүмо бөхийн холбооны захирлуудын хурлаар шийдвэрлэх аж.

Макүүчи:

Ёкозүна Хакүхо 11-4

Ёкозүна Харүмафүжи 11-4

Озэки Кисэносато 11-4

Озэки Котошёогикү 6-9

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-3

Комүсүби Ичиножёо А.Ичинноров 8-7

Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9

Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 9-6

Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 2-13

Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-7

Дээд зиндаанаас гадна бусад зиндаанд монголын бөхчүүд амжилттай барилдлаа. Жюүрёод Кагамио Б.Нанжид 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, ирэх долдугаар сарын башёд дээд зиндаанд барилдахаар болов.

Жюүрёо:

Токитэнкү А.Хүчитбаатар 10-5

Сэйро А.Өнөболд 8-7

Асасэкирюү Б.Дашням 7-8

Кагамио Б.Нанжид 12-3

Categories
мэдээ спорт

Мастерс 2015: Монголын баг хоёрдугаарт жагсчээ

Олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдэж буй дэлхийн шилдгүүд хүч үзэх “World masters” Морокко улсын Рабат хотноо өчигдөр эхэлсэн.

Чансаагаараа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг “World Masters” тэмцээний эхний өдөр Монголын баг хоёр алт, хоёр хүрэл, шагналт V, VII байр эзэллээ.

Дэлхийн 50 орны шилдэг жүдочид хүч үзэж буй тэмцээнд Монголын баг хоёрдугаарт бичигдэж байна.

Өнөөдөр -100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, -70кг-д Ц.Наранжаргал, +100кг-д Ө.Дүүрэнбаяр, 81кг-д О.Ууганбаатар нар зодоглоно.

Барилдааныг 18.00 цагаас сайтаараа шууд дамжуулан та бүхэндээ хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 1935 төгрөг болж буурлаа

Монголбанкны албан ханшаар ам.долларын төгрөгийн эсрэг 1935 төгрөгт хүрч, сулраад байна. Ам.долларын ханш тавдугаар сар гарсаар аажмаар суларч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1940-өөс доошилж, буурсан юм. Харин өнөөдрийн байдлаар дахин 1935 төгрөг болж буураад байна. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногт 500 сая ам.долалрын бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд үзэглэснээр ханш буурч эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас жолоо барих түр зөвшөөрлийг олгоно

Шинэ жолооны үнэмлэх хэвлэгдэх хүртэл жолоочийн түр зөвшөөрөл олгохоор болсон. Тэгвэл даваа гаригаас жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт жолоочийн түр зөвшөөрлийг олгохоор болоод байгаа.

Жолоочийн түр зөвшөөрлийг жолооч нарт үнэ төлбөргүй өгөх бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очих ёстой юм байна.

Жооочийн түр зөвшөөрлийг жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд олгоно гэж ЦЕГ-ын Лицензийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мягмар гарагаас Улиастайн гүүр орчимд зам хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ – ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Гэгээн Муза”-гийн шилдэгүүд тодорчээ

Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулах “Гэгээн муза-2015” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 2014 оны 11 сард хуралдсан Юнескогын дэргэдэх олон улсын Театрын Институтын 34-р хурлаар үйл ажиллагааны хувьд олон улсын наадам хэмээн баталгаажуулж, олон улсын наадмын драмын хороонд бүртгэгдсэн нь 12 дахь жилдээ зохиогдсон тус наадмын онцлог байв.

Тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилалд өрсөлдлөө. Шүүгчдээр УДЭТ-ын дэд захирал Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Гэгээн Муза академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин Сарантуяа, УДЭТ-ын найруулагч УГЗ Найдандорж, УГЗ, найруулагч Ганхуяг, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Соронзонболд, СТА, зураач Ариунболд, Урлаг судлаач, Профессор Мягмарсүрэн, урлаг судлалын ухааны доктор дэд Профессор Батсайхан, Театр судлаач Нямсүрэн нар ажилласан юм.

Мөн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоос гадна Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм байна. Мөн Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас ирсэн уран бүтээлчид оролцлоо.

Хөгжимт жүжгийн төрөлд

Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны Хаан титэм соёл компаний бүтээл Хар торгон хамжаар жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл Чөлөөт хос жүжгээр

Хүүхдийн жүжгийн төрөлд

Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

Шилдэг найруулагч УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл Алладины шидэт дэнлүү жүжгийн Алладины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын Мөрөөдлийн байшин театрын бүтээл Дараа жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

Хүүхэд оролцоотой бүтээл Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын Сүүлчийн хичээл жүжиг

Нэг хүний жүжгийн төрөл

Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр

Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл Хүний дуу хоолой, Ялаа жүжгүүдээр

Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов Гараа надад өгөөч жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл Хүний дуу хоолой жүжгээр

БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин

Шүүгчидийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжиг Гран при шагнал тус тус хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 06 цагаас нийтийн тээврийнхэн ажил хаяна

Зорчигч тээврийн нэгтгэл буюу хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын ажилчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд нэгдэн ажил хаяхаар болжээ.

Ажил хаялт маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэх юм байна.

Нийтийн тээврийнхэн өмнө нь ажил хаялт зарлахаа мэдэгдэж байсан ч олон нийт, ард иргэдийн төлөө ажлаа хийж байсан бол энэ удаад жинхэнэ утгаараа ажил хаялт зарлаж, тээвэрт гарахгүй гэнэ. Эдгээр баазууд нийслэлийн 31 чиглэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм.

Ажил хаях болсон шалтгаан нь авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг тэд өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, Зам тээврийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо /МАТНХ/, ҮЭ-ийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын, тарифын хэлэлцээрийг 2013 оны зургадугаар сард байгуулжээ.

Хэлэлцээрийг одоо дүгнэж, цаашид энэ хэвээр байх уу, үгүй юу гэдгийг шийдэх талаар ярилцах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүсэлтийг хүлээж аваагүй, холбогдох байгууллагын албан тушаалтнууд нь хариу өгөөгүй учраас ийнхүү ажил хаялт зарлахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Сэлэнгийн хөлбөмбөгчид Үндэсний аварга боллоо

Хөлбөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2015” тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж, өчигдөр аваргаа тодрууллаа.

Хүрэл медалийн төлөө энэ жилийн “Үндэсний цом”-ын шигшээ тоглолтын нээлтийн тоглолтод учраа таарсан Дархан-Уул, Дорнод аймгууд өрсөлдөж, 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо. Дорнод аймгийн шигшээ баг 2013 онд “Үндэсний цом”-ын тэмцээний анхны ялагч болж байсан түүхтэй.

Харин аваргын алтан медалийн төлөө Увс, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч үзэн, 2:1 харьцаагаар Сэлэнгэ аймгийн хөлбөмбөгчид ялснаар 2015 оны үндэсний цомын эзэд боллоо.

Харин Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг “Үндэсний цом-2015” тэмцээний мөнгөн медалийн эзэд болж, амжилтаа ахиуллаа.