Categories
мэдээ нийгэм

Маргааш Улиастайн гүүр орчимд зам хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ – ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт 2015 оны тавдугаар сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсээс 1494.4 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 – ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн бүсийн цэвэрлэгээний нээлтийг “Зунжин худалдааны төв”-ийн урд талбайд хийлээ. Цэвэрлэгээнд хог хаягдлын үйлчилгээний 15 байгууллага, Монголын оюутны холбоо, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийт 10381 хүн оролцлоо.

Их цэвэрлэгээг Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зуслан, ногоон бүсэд хийсэн бөгөөд цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслангийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2.3 сая м2 талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1494.4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэв.

Тус цэвэрлэгээнд тээвэрлэгч 15 байгууллагын 117 машин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨААТҮГ-аас зуслангийн замын цэвэрлэгээнд зам талбайн 60 үйлчлэгч, хог тээврийн 2 машин ажиллалаа.

Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал, удирдлагын хэлтэс, “Шинэ тосгон хөдөлгөөн”, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн”, “Ирээдүйн хөгжлийн төв” ТББ-ууд хяналт тавьж ажиллав.

Categories
мэдээ спорт

Индонезод монголын нэрэмжит гольфын тэмцээн боллоо

Индонез улсад Монголын нэрэмжит гоьфийн тэмцээн энэ сарын 23-25-нд боллоо. “Монголд аялцгаая” уриатай уг тэмцээнд нийт 166 хүн бүртгүүлсэнээс 128 хүн тэмцээнд оролцжээ.

Оролцогчид18 нүхэнд 128 тамирчид хуваагдан тоглож, 11 шагналын төлөө өрсөлдсөн байна.

Тэмцээний үеэр тус улсад суугаа Монголын консулын хамт олон тэмцээнд оролцогчдод монгол үндэсний хоол, зоогийг хийж өгч, үйлчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус тэмцээнд Индонез улсад суугаа орон орны элчин сайд оролцсон гэнэ. Мөн энэ үеэр Индонез улсад суугаа элчин сайд Ш.Батцэцэг гамшигт нэрвэгдээд байгаа Балба улсын ард түмэнд туслах санд хандив өргөжээ.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг үнэлсэн наалт наана

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны 51 ажлын хэсгийн ахлагч, хяналтын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Нэгдсэн уулзалтын үеэр 2015 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш хийсэн ажлынхаа талаар танилцуулж хэрхэн хамтран ажиллах талаар солилцов. Энэхүү уралдааны хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг бодитоор хийж хэрэгжүүлэх үүднээс дүүрэг, хороод ч хоорондоо өрсөлдөн ажиллахаар болжээ.

Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 15 мянган аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээнд хяналт тавьж эхэлсэн бөгөөд байгууллагууд, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа юм. Хоёр долоо хоногийн дараа үүрэг даалгаврын хэрэгжилттэй эргэн танилцаж биелэлт нь хангалттай бол “smile”наалт , хангалтгүй бол “гахай” наалт наах юм. Аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх наалтаа ажлын хэсгийн гишүүд хүлээн авч үүрэг даалгаврын хэрэгжилттэй ирэх даваа гаригаас танилцах гэж байна.

Хог хаягдал, цэвэрлэгээний чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж шаардлагатай тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр болон бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа дэлхийн чансааг тэргүүллээ

Хамгийн сүүлд АНУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө “Рио 2016” олимпийн эрхээ өвөртөлсөн, ОУХМ Г.Нандинзаяа чансааны 14-р байрт бичигдсэн байна.

Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп,дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдлээ

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.

Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

http://mnb.mn/uploads/assets/image/p19g5o0d8q125q1lji12mr19v515qp2.jpg

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ


Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2 хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15 хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000

НИЙТ ДҮН

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-20.30

Амралтын өдрүүдэд

09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-20.30

Амралтын өдрүүдэд

09.30-19.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд

08.30-18.30

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн түр зөвшөөрөл олгож эхэллээ

Хууль зүйн сайдын А/102 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн үнэмлэхээ гээгдүүлсэн жолоо нарт “Жолоочийн түр зөвшөөрөл” олгоно. Тодруулбал, ЦЕГ-ын Лицензийн төвөөс энэхүү зөвшөөрлийг авах бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон гэх мэт шалтгаантай жолооч нар түр үнэмлэхийг авах боломжтой юм.

Жолоочийн түр зөвшөөрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудсанд жолоочийн түр зөвшөөрөл авсан хүний талаар тэмдэглэл хийх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70006996 утсаар лавлах боломжтой юм.

Дашрамд дурдахад, түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу 3 сар хүртэлх хугацаагаар олгох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хураагдаж улсын орлого болсон автомашины дуудлага худалдаа болно

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна.

Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8.30 цагаас бүртгэн 9.30 цагт дуудлага худалдаа явагдана.

Автомашинуудыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13.30-16.00 цагт Хан-Уул дүүрэг, дунд голын хойно Цагдаагийн авто баазын зүүн талд байрлах Гаалийн Ерөнхий Газрын саарал өнгийн сэндвичэн агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

ОТ-н Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө

АНЭУ-ын Дубай хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлалын үеэр Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд холбогдох байгууллага, компаниудын төлөөлөл гарын үсэг зурсан.

Хөрөнгө оруулалтаар нийтдээ 6 тэрбум ам.доллар орох бөгөөд далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар манайд ашигтайгаар шийдэгдсэн гэж үзэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дэлгэрэнгүйг http://www.zasag.mn/news/view/9880 линкээр орж үзнэ үү.

Categories
мэдээ цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрийнхэнтэй хамт СУМО ҮЗЛЭЭ

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. 2015.03.22-ны 16.15 цаг

“Өдрийн сонин” Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа сэкивакэ Г.Ган-Эрдэнийн гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өчигдөр мэргэжлийн сумогийн башёд анх удаагаа түрүүлж озэки цолны болзол хангаад буй түүний гэр бүлээс хийсэн сурвалжлагаа уншигчдыхаа хүсэлтээр дахин хүргэж байна.

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдааныг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрт очиж аав ээжтэй нь хамт үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 20 дахь сумоч. Бас маш богино хугацаанд цолонд хүрсэн гэдгээрээ сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа. Энэ сарын башёгоос эхлэн сэкиваки цолтой барилдаж байгаа тэрээр хару башёд тун сайн барилдсан юм.

Тэрүнофүжигийн аавынх 13 дугаар хороололд байдаг ажээ. Харин амралтынхаа өдрөөр Сэлбэ дэх зуслангийнхаа байшин руу явчихдаг юм байна. Хаягийг нь заалгаж аваад сумо эхлэх үеэр яваад очтол гэр дүүрэн хүн бужигнаж байв. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэхээр Г.Ган-Эрдэнийн хамаатан садангууд нь цуглажээ. Бас Японы “Ёми үри” сонины сурвалжлагч орчуулагчийнхаа хамт ирчихсэн ярилцлага авч байлаа. “Хүү сайн барилдаж байгаа. Монгол, Японы хамгийн том сонины сурвалжлагчид манайд хүрээд ирэхээр сайхан байдаг юм байна. Хүүгээрээ л их бахархаж байна даа” гэж Г.Ган-Эрдэнийн өвөө Жүгдэр гуай ярив. Гэрийн эзэд хөдөөгүүр ажилтай явж байгаад урьд шөнө иржээ. Хүүгийнхээ сүүлийн өдрийн барилдааныг гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр шөнөжин давхисаар хотод ирсэн гэв.

Хар пиджактай голд сууж буй нь Г.Ган-Эрдэнэ. Тавдугаар ангид байхдаа

Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах юм байна. Аавыг нь Д.Гантулга, ээжийг нь Ж.Оюун-Эрдэнэ гэдэг. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан гэнэ. Аав ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа “Эвий миний хүү” гээд хошуу дэвсээд л ярих юм. Аав ээж нь ганц хүүгээ нэлээн эрхлүүлж өсгөсөн болохоор тэр үү Г.Ган-Эрдэнэ их зөөлөн зантай, томоотой гэсэн. Хүүгээ барилдахын өмнө аав ээж хоёр нь багадаа ямар хүүхэд байсан тухай хуучлаад, хоол унд идэж уу гэсэн шигээ дуу шуутайхан байв. Үе үе зурагт руугаа харчихаад яриагаа үргэлжлүүлэх ажээ. Монгол бөхчүүдийг гарч ирэхээр “За энэ хэдийгээ харчихъя. Манай хүүхэд сумод барилдаж эхэлснээс хойш монгол бөхчүүдийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болсон. Өмнө нь давчихаасай гэж боддог байснаас биш одоогийнх шиг сэтгэл зовдоггүй байлаа” гэв. Ээж нь яриан дундуураа босоод бурхандаа зул өргөн залбирч байлаа. Ингэж ярьж байтал 16 цаг 10 минутын орчимд Г.Ган-Эрдэнэ барилдахаар дэвжээн дээр гарч ирэв. Саяхан л хүүгийнхээ тухай ярин орон дээрээ сууж байсан ээж нь хэд хэдэн удаа өндөлзөж байснаа босоод явчихлаа. Олон хүн байгаа болохоор багтахгүй нь гээд босож байгаа юм болов уу гэж бодтол “Би хүүгийнхээ барилдахыг харж чаддаггүй юм” гэж байна. Их л догдолж байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэсэн чигтээ малгайгаа өмсөөд гадаа гарав. Цонхоор хартал сүү өргөөд зогсож байлаа. Харин бусад нь зурагтынхаа өмнө суугаад барилдаан эхлэхийг хүлээж байв. Үеэл ах нар нь байж ядаж байгаа бололтой нэг харахад хоёр алгаа хооронд нь үрээд л, дахиад харахад байдгаар нь атгачихсан суух ажээ. Хажууд нь суугаад зоригжуулж байгаа аятай “Манай Батаа давна аа” гэж чанга чанга хэлж байв. Аав нь харин дуугарч чадахгүй байгаа бололтой хоёр гараа чанга атгачихсан, зурагтнаас нүд салгалгүй ширтэж байв. Ингээд хамгийн сүүлийн ёсолгоогоо хийж барилдаан эхлэхэд гэрээр нэг шуугиад явчихлаа. Хөдөлгөөн бүрт нь дэм өгөн орилолдож гарав. “За сайн байна. Хоёр гарыг нь хумьчихлаа. Ээ дээ наанаасаа мавашины барьц авчихвал” гэхтэй зэрэгцэн лав барьц автал бөөнөөрөө “Батаа яг зөв. Наадах чинь зайлж магадгүй юм байна шүү. Барьцаа лавшруулна шүү” гэлцэв. Өрсөлдөгч нь дэвжээний зах руу жаахан түрвэл “Батаа аа” гээд гэрээр нэг орилж байлаа. Эрчүүд нь ч яахав орилолдоод үзэж байхад үеэл эгч, дүү хоёр нь нүүрээ нэг дараад, хурууныхаа завсраар нэг харах ажээ. Тэрүнофүжи ч сайн барилдаж өрсөлдөгчөө дэвжээний захад түрэн гаргахад бүгдээрээ алга ташин баяр хүргэн бие биенээ тэвэрч авав. Хүргэн З.Одгэрэл нь цонх руу гүйж очоод ээжийгээ дуудан эрхий хуруугаа гозойлгож байна. Ж.Оюун-Эрдэнэ эгч хүүгээ даатган хангай дэлхийдээ сүү өргөж байгаад орж ирэхэд нь гэрийн эзэн тосож аваад хацар дээр нь үнсээд “Ялчихлаа” гэв.

Ээж Ж.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ барилдааны өмнө зул өргөв.

Тэрүнофүжи хару башёг хоёрхон унаатай дуусгав. Арван гурав дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулахад гэрийнхэн нь бөөн баяр болжээ. Орой нь хүүтэйгээ интернэтээр холбогдоход “Аваргаас айлгүй сайхан барилдлаа. Санасан юмаа хийсэндээ ч их баяртай байна” гэж хэлжээ. Түүний хувьд хару башё эхлэхийн өмнө Японы хэвлэл мэдээллийнхэнд “Аваргыг давмаар байна” гэж ярьж байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд санасандаа хүрчээ. Аваргыг өвдөг шороодуулсан түүний хувьд сүүлийн өдрийн барилдаан тун чухал байв. Сүүлийн өдөр Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой таарсан байв. Хэрэв их аварга Хакухо өвдөг шороодвол Тэрүнофүжитэй даваагаараа тэнцэх тул нэмэлт барилдаан болох байв. Дэлгэцээр Тэрүнофүжигийн царайг байн байн харуулахад гэрийнхэн нь ам амандаа яанаа гэлцэн дуу алдах ажээ. Ингээд хоёр аваргын барилдаан эхэлж ширүүхэн өрсөлдсөөр Хакухо М.Даваажаргал давж 34 дэх түрүүгээ авлаа. Хакухо давснаар нэмэлт барилдаан болохгүй болсон ч гэлээ гэрийнхэн нь алга ташиж байв. М.Оюун-Эрдэнэ эгч “Хоёр аварга маань ёстой нэг аваргууд шиг сайхан барилдлаа. Их аварга аргагүй хүчтэй шүү дээ. Миний хүү энэ башёд сайн барилдаж, аав ээжийгээ баярлуулж байна.Энэнээс илүү яахав” гээд алга ташин баяр хүргэж байв.

Батаа гэдэг нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Гэрийнхэн нь түүнийг Батаа гэж дууддаг юм байна. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь баярлан өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч нэр хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Аав ээжийнх нь нэр хүнддээд байгаа юм байлгүй. Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэжээ. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон гэнэ. Тиймээс гэрийнхэн болон ойр дотнынхон нь түүнийг Батаа л гэж дуудна. Сургууль соёлд орсон хойноо найзууд нь Ганаа гэж дуудах болжээ.

Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж хүн байжээ. Ерөнхийдөө том биетэй, сумынхаа наадамд ноцолдоод начин, заан цол авчихдаг хүмүүс байж. Харин Г.Ган-Эрдэнийн хувьд 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Тэр үеийн хүүхдүүд голдуу 3.2-3.6 кг жинтэй төрдөг байсан бол Г.Ган-Эрдэнэ 4.2 кг төржээ. Эмч нар мундаг том хүү эх барьж авлаа, ирээдүйд аварга болох биз ээ хэмээн бэлгэшээж байсан гэнэ. Тэднийх хүүгээ нэг ой хүртэл нь Дарханд амьдарч байгаад Улаанбаатарт нүүж иржээ.

ТЭРҮНОЖҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ АСАШЁОРЮҮ АВАРГЫГ ХАРААД СУМОГООР БАРИЛДЪЯ ГЭЖ ШИЙДЖЭЭ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ багаасаа олон төрлийн авьяастай байжээ. Цэцэрлэгт байхдаа бүр загвар өмсдөг байсан гэнэ. Өмссөн хүрмээ нэг мөрөн дээрээ тохож явж байгаад үзэгчдийн өмнө ирэхээрээ өөдөөс нь шиддэг аальгүй хүү байсан тухай аав нь инээдээ барьж ядан ярилаа. Бас их гоё дуулдаг, бүжиглэдэг байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа урлагийн үзлэгээрээ дуулж, бүжиглэж байх үеийнх нь бичлэгийг үзүүлэв. Ангийнхаа хүүхдүүдээс том биетэйг ч хэлэх үү тэр дунд ёстой нэг үзүүлж өгч байна лээ. Дуулах авьяас нь өнөө хэр хэвээрээ гэсэн. Сүүлийн үед ажиглаад байхад миний муу хүү аав, ээжийн тухай дуу их дуулах юм. Бодвол санадаг л байх даа гэж аав нь ярина лээ. Нээрээ л өнгөрсөн арванхоёрдугаар сард Японд очиж монгол бөхчүүдтэй ярилцлага хийж явахад “Улаанбаатар” хоолны газар Г.Ган-Эрдэнэтэй олон таарсан даа. Очих бүрт монгол хоолоо захиалчихсан сууж байна. Хоолоо идэж дууссан хойноо “Энхтуяа эгчээ, караокены сул өрөө байгаа юу” гэж асуудаг байлаа. Харахад тэр том биедээ баймгүй эрх төрхтэй, тэгсэн хэрнээ таарах бүртээ “Эгч ээ, ажил амжиж байна уу” гэж санаа тавин асуудаг байв. Энэ тухайгаа гэрийнхэнд нь хэлвэл “Айлын ганц хүү болохоор эрхлүүлэлгүй яахав. Гэхдээ миний хүү буруу эрхлээгүй ээ. Их л зөөлөн хүн дээ” гэж байна. Аав нь ингэж ярихдаа хүүгээ санасан уу яасан уруул ам нь тэрүүхэн тэндээ өмөлзөх шиг болно лээ. Бас хүү нь математикийн хичээлдээ тун сайн байсан, ээж нь нэг хэсэг хүүгээ спортоор биш, тоогоор явуулна гэдэг байсан тухай сонирхуулсан. Тэрээр “Олонлог” сургуулийн төгсөгч бөгөөд тооны Ганболд багшийн хайртай шавь байсан гэнэ.

Г.Ган-Эрдэнэ гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо, самбоор хичээллэж эхэлжээ. Тэр үед Спортын төв ордон дээр хичээллэдэг байсан “Тэмүүжин” хүүхдийн бөхийн секцэнд явж эхэлснээс хойш спортоос холдоогүй юм байна. Бас 17 настай байхдаа хамт бэлтгэл хийдэг хүүхдүүдийн хамт Өвөрхангайн наадамд очиж барилдан үзүүрлээд G-Mobile-ын 93037061 дараа төлбөрт дугаараар шагнуулаад ирж байсан удаатай. Уг дугаараа аавдаа бэлэглэж, аав нь гурван ижл гаруйтай барьж байгаад одоо мобикомын дугаар барьж байгаа гэнэ.

Д.Гантулга гуайн төрсөн эмэгтэй дүү нь Монгол Улсын гавьяат тамирчин, начин А.Ганбаатарын төрсөн дүүтэй гэр бүл болжээ. Ингээд хүргэн талдаа улсын цолтой бөхчүүлтэй болчихож. А.Ганбаатарын төрсөн дүү А.Төмөрбаатар гэж хүн дархан аварга Ж.Мөнхбат аваргын шавь байсан гэнэ. Нэг өдөр Г.Ган-Эрдэнийг хоёулаа аваргатай уулзанаа хө гээд дагуулаад явжээ. Ингээд Ж.Мөнхбат аваргатай уулзуулан “Энэ хүүхэд бөх болох уу” гээд шинжүүлтэл “Ирээдүй байна, манай сургуульд оруулчих” гэжээ. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат “Их шавийн дээд сургууль”-ийг үүсгэн байгуулаад байсан болохоор зөвлөснийх нь дагуу тус сургуульд оруулжээ. Ингээд удалгүй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр аваачиж өгөн жудогоор хичээллүүлжээ. Жудогоор хичээллэх хугацаандаа 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аваргын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2008 онд кураш бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан байна. Яг тэр үед мэргэжлийн сумод их аварга Асашёорюү Д.Дагвадорж ид бужигнуулж байсан цаг. Г.Ган-Эрдэнэ аваргын барилдааныг гэртээ зурагтаар шимтэн үзээд “Ер нь сумогоор барилдъя” гэх болжээ. Ингээд ээж Ж.Оюун-Эрдэнэ нь хүүгээ дагуулаад Япон руу аялахаар явжээ. Буцаж ирэхдээ Г.Ган-Эрдэнэ “Ер нь сумогоор барилдаж болмоор юм байна” гэж ярих болсон гэсэн гэнэ. Тэгсэн нэг өдөр Ж.Мөнхбат аварга утасдаад “Японы Тоттори сургуулийн сумогийн багш нар ирж хүүхдүүд авахаар болсон байна. Чи шалгуулаад үз” гэжээ. Японоос багш нар очих гэж байгааг Хакухо М.Даваажаргал аавдаа дуулгасан гэнэ. Ингээд багш наро ирж сонгон шалгаруулалт хийгээд дөрвөн хүүхэд аваад явсны нэг нь Г.Ган-Эрдэнэ байж. Харин түүнтэй хамт одоо сэкиваки цолтой барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров шалгалтад тэнцэж япон руу явж байжээ. Тэр үед Г.Ган-Эрдэнэ 120 гаруй кг жинтэй байсан бол өдгөө 180 кг жинтэй. Очоод сумогийн хүнд хэцүү бэлтгэл хийдэг ч гэлээ гэрийнхэндээ хэцүү байна, шантарч байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй гэнэ. Сүүлд жүрёо зиндаанд амжилттай барилдаж байхдаа аав ээжийгээ Японд урин аялуулах үеэрээ “Анх ирсэн үед ч хэцүү байсан шүү. Үнэхээр хэцүү бэлтгэл сургуулилт хийдэг байсан” гэж цухасхан дурьдаад өнгөрчээ.

Тэрүнофүжи шинэ он гарсны дараахан ээжтэйгээ утсаар ярихдаа “Энэ жил би заавал озэки цолонд хүрнэ” гэж амалжээ. Хүүгийнхээ ам гарахыг сонссон ээж нь цагаан хэл амнаас хол байх болтугай гэсэндээ башётой өдөр бүр хүрээ, хийдээр явж хэл амны ном уншуулдаг гэсэн. Түүний аав ээж хоёр нь Г.Ган-Эрдэнийг 2011 онд анх Япон руу явахад аав ээж хоёр нь хоёр сая төгрөгийг иен болгон өгч явуулж байсан гэнэ. Замын зардал, сургуулийн төлбөр зэргийг Тоттори сургуулийнхан дааж байсан бөгөөд очсон хойноо тэр бүр мөнгө төгрөг нэхэж байгаагүй гэсэн. Харин ч бүр сайн барилдахын хэрээр цалин мөнгө авч өнгөрсөн жилийн тавдугаар сард аавдаа хар, ээждээ цагаан өнгийн “Toyota Harrier” маркийн хайбрид машин өгч явуулсан гэнэ. Бас зарим сард хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө гэр рүүгээ явуулдаг ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН