Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 1-нд бүх нийтээр амарна

Ирэх даваа гаригт Эх үрсийн баярын өдөр тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдрийг нийтээр тэмдэглэх баяр гэж үздэг тул улс орны хэмжээнд нийтээр амрах юм. Тэгэхээр ирэх долооо хоногийн даваа гаригт бүх албан байгууллагууд амарч, Эх үрсийн баярыг тэмдэглэх нь ээ.

Энэ өдөр Чингисийн талбайд хүүхдүүдэд зориулсан цогц арга хэмжээ, баярын үйл ажиллагаа болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

87 уулзварт биет зохицуулалтыг хийж гүйцэтгэжээ

2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд үүний дотроос нэлээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсан. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1-4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа.

Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15 цаг 20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарсны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалалтай байв. Улаанбаатар хотын авто замыг 100 хувь гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчид 20 хувийг нь хяналтандаа авч, үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биедээ хүндэтгэлтэй хандана уу гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Кливленд” гуравдахь ялалтаа байгууллаа

Дорнод бүсийн аваргын төлөө тоглож байгаа Кливленд баг өнөөдөр нутагтаа эргэн ирж “Атланта”-гийн эсрэг гурав дахь тоглолтоо гүйцэтгэлээ. Лэброн Жэймсийн баг энэ өдрийн тэмцэлд эхэн хэсэгтээ муу тоглож тоглолтын төгсгөл рүү хожигдох дөхөж ирсэн ч гэлээ сүүлчийн мөчид аз эз, авъяас чадварынхаа ачаар үндсэн цагт оноог тэнцүүлэн дуусгаж чадсан. Ингээд нэмэлт цагт Лэброн Жэймс болон Смитийн ачаар ялалт байгуулж тооны харьцааг 3:0 болголоо. Нэмэлт цагийн дараа тооны харьцаа 114:111 гэсэн тоогоор дууссан нь энэ тоглолт хэр зэрэг өрсөлдөөнтэй байсныг батлах буй за. Жэймс энэ өдөр талбайд 47 минутийг өнгөрөөхдөө 37 оноо, 18 самбар, 13 дамжуулалт гүйцэтгэж багийнхнийгаа тэргүүлжээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ

Төрийн өмчит Нийтийн тээврийн компанийн ажилчид ажил хаясан асуудлаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын А зааланд мэдээлэл хийнэ.

Учир нь Зорчигч тээврийн нэгтгэл буюу хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын ажилчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд нэгдэн өнөөдөр ажил хаяад байгаа юм.

Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн эрхийг дээдлэе” парадад 1000 орчим дугуйчин оролцлоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос өнгөрөгч ням гарагт “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм.

“Хүүхдийн эрхийг дээдлэе” өдөрлөгт 07-50 хүртэлх насны нийт 1000 орчим дугуйчид оролцсон бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс Баруун дөрвөн замыг зорьж, улмаар Зүүн дөрвөн зам руу хөдөлж, тэндээсээ буцаад төв цэг хүртлэх маршрутын дагуу аяллаа. “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос санаачилсан энэхүү өдөрлөгийг ХАХНХ-ын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Өнөр бүл” гэр бүл хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв,Нийслэлийн замын цагдаагийн газар, “Эй Би” хүрээлэн, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, “Оргил” дугуйн клуб, “UB social” байк, “Romanza” лоунж, “Нинж гоо” ХХК, “Итали зайрмаг” зэрэг олон байгууллага дэмжиж хамтран ажилласан юм.

Урлаг соёлын тоглолт, сонирхолтой сюрприз, амтат бэлгээр дүүрэн өрнөсөн тус өдөрлөгт “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр, “Ардчилсан хүчний холбоо”-ны тамгын газрын дарга Ч.Чимэд-Отгон, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцож, өөрсдийн сэтгэгдлийг хуваалцлаа. Мөн энэ үеэр “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр шилжин явах бамбараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад гардуулж, хүүхдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүслээ. “Хүүхдийн эрхийг дээдлэе” өдөрлөгийн хүрээнд зарим хүмүүсээс авсан сэтгэгдлийг уншигчиддаа сонирхуулья.

“Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр: Нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр зорьсон

-Энэ өдөрлөгийн хүрээнд та бүхэн ямар санал санаачилга дэвшүүлж, уриалга гаргахыг зорьсон бэ?

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос санаачлан дугуйн парадыг анх удаа зохион байгууллаа. Унадаг дугуйг сонгож авсан шалтгаан нь гэвэл, сүүлийн үед зам тээврийн осолд хүүхдүүд маш их өртөх болсон шүү дээ. Тиймээс энэ өдөр төв замын зорчих хэсгээр дугуйчдаа явуулан нийт жолооч нар болон автозамын хөдөлгөөнд оролцож буй бүх хүмүүст хандан “Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж оролцоорой” гэсэн уриалга гаргаж, санаа сэдэл өгөхийг зорьсон юм. Монголын ирээдүй бол хүүхэд. Харин хүүхэд багачуудын маань ирээдүй бол өнөөдөр бидний хэлж ярих үг, хийж бүтээх үйлдэл байх болно. Энэ ч утгаараа, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон газар өнөөдөр биднийг дэмжин оролцож байна.

-Хүүхдийн төлөөх үйл ажиллагаа тань ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэсэн?

-Тийм ээ, энэ үйл ажиллагаа маань ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Манай холбооны зүгээс дараагийн сарын бамбараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудалтай холбоотой, олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж чадахуйц тодорхой албан байгууллага, томоохон компаниудаас сонгож өгнө. Энэ шилжин явах бамбараа бид бүхэн Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олонд гардуулж өглөө.

-Танай холбооноос цаашид хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?

-Хоёрхон хоногийн өмнө бид “Оюун санааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлаа амжилттай зохион байгууллаа. Оюутан залуусын маань өмнө тулгарч буй саад бэрхшээл, тулгамдаж буй асуудал болон ирээдүйн амьдралын чиг хандлага, хөгжил боловсрол зэргийг тодорхойлох зорилготой юм. Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн сургуулиудын оюутан залуус өргөнөөр оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцахын сацуу өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавьж, шилдгүүдээ шалгарууллаа.

Цаашид бид Олон улсын залуучуудын байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Япон, Герман, Америк зэрэг орны залуучуудын байгууллагаас эх орондоо урьж хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага солилцох, гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгөө бий. Ер нь цаашид нийгэм болон хувь хүний хөгжилд хандсан олно ажлыг зохион байгуулахаар зорьж явна.

“Ардчилсан хүчний холбоо”-ны тамгын газрын дарга Ч.Чимэд-Отгон: Ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа дүгнэнэ

-Энэ өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буйн хувьд, таны сэтгэгдэл?

-“Ардчилсан хүчний залуучуудын холбоо” болон “Ардчилсан хүчний холбоо”-ноос хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нийтдээ таван сарын хугацаанд явагдана. Томоохон албан байгууллага, компаниуд дангаараа юмуу аль эсвэл хоёр гурваараа нэгдээд нэг сарын хугацаанд хүүхдийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ олон нийтэд харуулах юм. Ирэх аравдугаар сард эдгээр байгууллага, компаниудаас хүүхдэд чиглэсэн тодорхой үйл ажиллагаа, зорилтот ажлуудаар нь дүгнэж шилдгийн шилдийг шалгаруулах зорилготой байгаа. Хойч ирээдүй минь болсон хүүхэд багачуудынхаа төлөө монголын ард түмэн нэгдэж, олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Хүүхдийн төлөөх үйлсэд нэгдэхээр зорьсон газрууд хэрхэн оролцох юм бол?

-Албан байгууллага, компаниудын хувьд нэг сарын хугацаанд хүүхдийн төлөө юу хийж бүтээхээр төлөвлөж буйгаа бидэнд төсөл хэлбэрээр ирүүлэх ёстой. Энэ маягаар тус үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдэж, хийх ажлуудаа төсөл хэлбэрээр ирүүлсэн олон газар бий. Тэр бүхнээс бид бүхэн шалгаруулж Хүүхдийн төлөө үндэсний газарт илгээх юм. Тус газрынхан өөрсдийн сонгосон байгууллага, компаниудад шилжин явах бамбараа гардуулж үйл ажиллагааг нь хянаж явах ёстой. Харин ирэх аравдугаар сард үйл ажиллагааныхаа үр дүнг нэгтгээд шилдэг байгууллага, компаниудыг олон нийтэд танилцуулан хаалтын арга хэмжээ зохион байгуулна.

-“Ардчилсан хүчний холбоо”-ноос нийгэмд хандсан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулсан нь бий?

-Тийм ээ, манай холбооны хүрээнд маш олон клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл мэнд, спорт сонирхогчид, уул уурхай, явган аялал гэх мэт. Эдгээр клубүүдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна бид нийгэмд хандсан олон арга хэмжээ зохион байгуулахыг эрмэлздэг. Өнгөрсөн жил “Ардчилсан хүчний холбоо” болон Эрүүл мэндийн клубтэй хамтран мансууруулах бодисын эсрэг зорилготой “Саруул Монгол” аяныг зохион байгуулсан. Маш өргөн цар хүрээг хамарсан энэ аянд олон байгууллага оролцож байлаа. Цаашид манай холбооноос Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдэд чиглэсэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийд казино байгуулах санал гаргажээ

АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцуулжээ. Тодруулбал, нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан талаар мэдээлэл хийсэн байна.

Ерөнхий сайдын Дубайн айлчлалын хүрээнд Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар мэдээллийн үеэр дурдсан байна. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.

Харин УИХ-ын дарга АН-ын бүлгийн хуралдаанд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөрХөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийсэн байна.

Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлжээ. Энэ асуудлаар бүлгийн гишүүд харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэж үзжээ.

Дубайн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж. Тиймээс 6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх давуу талтай. Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой гэж УИХ-ын дарга саналдаа тусгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлэг гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус намын бүлгээс ажилгүйдэл, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван дэд ажлын хэсэг байгуулжээ.

Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн ахлагч С.Одонтуяа “Энэ долоо хоногт анхаарал тавьж ажиллах зүйл бол Шинэ яармаг төсөл. Яармагийг иргэд тэндээ сургалт үйлдвэрлэлийн төвд сураад ажлын байр, орон байраар хангагдах чухал төсөл дээр АН-ын бүлэг ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна” гэсэн юм.

Ажилгүйдлийн дэд ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахалж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сайнбаяр шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын шатрын холбооны ээлжит VII их хурал энэ сарын 23-нд болж, холбооны харьяа клуб, академи, холбоодын төлөөлөгчид болон спортын мастераас дээш цолтой шатарчид, нийт 147 төлөөлөгч оролцжээ.

Хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, МШХ-ны дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, сонгууль явуулсан бөгөөд ерөнхийлөгчөөр Ц.Сайнбаярыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр 15 хүнийг сонголоо.

Ц.Сайнбаяр нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, дипломатч мэргэжилтэй. Тэрээр 1991-1998 онуудад Гадаад харилцааны яам, Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж, 1998-2000 онуудад Лондонгийн дипломатын Академид суралцсан. 2003 оноос “UK chess challenge” тэмцээний хамтран зохион байгуулагч, 2011 оноос “UK Chess Academy”-г үүсгэн байгуулан эдүгээ тэргүүнээр нь ажиллаж байна.

Ц.Сайнбаяр нь Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн Азийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Цол олгох комиссын гишүүн, Дасгалжуулагчийн комиссын гишүүний болон МШХ-ны ОУШХ дахь төлөөлөгчийн албыг давхар хашиж байна.

Categories
мэдээ спорт

“World Masters”-т багийн дүнгээр III байрт жагсав

Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-нд боллоо. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглов. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, нийт 14 тамирчин “World masters”-т уригдсан юм.

26 орон ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс хоёр алт, хоёр хүрэл медаль, V байр 1, VII байрт 2 жүдоч орж, багийн дүнгээр Япон, ОХУ-ын ард гуравдугаар байрт бичигдлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумьяа алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр V, 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар VII байр эзлэв.

Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авсан байна.

Монголын жүдоч:

Эрэгтэй:

60 кг – Г.Болдбаатар (Хүрэл медаль)

Д.Амартүвшин (VII байр)

Г.Хэрлэн

66 кг – Д.Төмөрхүлэг (Хүрэл медаль)

73 кг – С.Ням-Очир, Х.Цагаанбаатар

Г.Одбаяр (V байр)

81 кг – О.Ууганбаатар

100 кг – Н.Түвшинбаяр

+100 кг – Д.Өлзийбаяр

Эмэгтэй:

48 кг – М.Уранцэцэг (Алтан медаль)

52 кг – А.Цолмон

57 кг – А.Сумъяа (Алтан медаль)

70 кг – Ц.Наранжаргал (VII байр)

Categories
мэдээ нийгэм

“Өгий” цомд тэргүүлбэл 1.5 сая төгрөг гардана

Эх болсон байгальтайгаа зүй бусаар харьцсаны болон дэлхийн дулаарал, цөлжилтийн үрээр жил ирэх тусам олон гол мөрний урсац, нуур, цөөрмийн усны түвшин нь багассаар байгаа билээ. Монголын үзэсгэлэнт нууруудын нэг Өгий ч нэгэн адил усны түвшин нь дундарснаар нарны шууд тусгал ёроолд нь хүрч зэрлэг өвс, ургамал ихээр урган бохирдож байгаа учир нуураа хамгаалах, түүний усны түвшинг нэмэгдүүлж цэнгэгшилтийг хангах, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор байгуулагдсан “Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ, “Шинэ Мянган” УЗН хамтран “ӨГИЙ ЦОМ” яруу найргийн наадмыг 2015 оны 06-р сарын 13-нд өгий нуурын эрэгт зохион байгуулах юм.

Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр оролцоно. Оролцох найрагчдын бүтээлийг 2015 оны 06-р сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авна. Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 15 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 15 яруу найрагчаас дараагийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5-р байр эзлүүлнэ.

Наадмын тэргүүн байр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ цом, өргөмжлөл Дэд байр 1000,000/ нэг сая төгрөг/ өргөмжлөл гутгаар байр 800,000/ зуун мянга/ өргөмжлөл Тусгай байр 500000 / таван зуун мянга/ өргөмжлөл тусгай байр 500000 / таван зуун мянга/ өргөмжлөл гардах аж.

Найргийн наадмын дэлгэрэнгүй 11327964 утсаар мэдэгдэх ба selenge_v@yahoo.com хаягаар бүтээлээ ирүүлэх юм.

Хоёрдугаар шатанд шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг 2015 оны зургаадугаар сарын 11-ны өдөр “Монголын Зохиолчдын эвлэл”-ийн мэдээллийн самбар болон өдөр тутмын сонин мэдээллийн сайтуудад нийтлэнэ. Мөн наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“PC” тоглоомын газарт дэлбэрэлт болжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг өчигдөр оройны 19:25 цагт хүлээн ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход “PC” тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байжээ.

Энэ үеэр хүн өртөөгүй бөгөөд дэлбэрэлт болох үед эзэнгүй байсан байна. Хэргийн газарт цагдаагийн газраас үзлэг хийжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 22 дугаар гудамжны 1485 тоотод хийн зуухнаас хийн газ алдаад байна гэсэн дуудлагыг өчигдөр үдээс өмнө 11:34 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 6 албан хаагч, 1 автомашинтай очиход хөгжлийн бэршээлтэй иргэн А-н төслийн хийн зуух нь хийн газ алдаж байсныг аюулгүй болгосон байна.