Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпорацийн /МСК/ Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм.Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцох ажлыг хариуцсан Ажлын хэсэг, компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй Үндэсний ажлын алба байгуулаад байгаа талаар ярилцлаа.

МСК нь хоёр дахь компакт гэрээг харьцангуй цөөн улстай байгуулдаг. Тийм учраас уг гэрээг хэрэгжүүлэх улс орны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг юм байна. Уг гэрээг боловсруулахад 2 жил орчим хугацаа шаардагдах бөгөөд компакт гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 5 жилийн хугацаанд төслүүдийг хэрэгжүүлдэг болох талаар уулзалтын үеэр хатагтай Дэйна Хайд танилцуулав.

МСК-ийн зүгээс санхүүжилт хийх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх салбарыг тодорхойлохын өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа хийх юм байна. Уг судалгааг Үндэсний ажлын алба эхлүүлсэн байна. МСК-ийн шугамаар буцалтгүй тусламж авах орны Засгийн газар компакт гэрээ хэрэгжүүлэх эрмэлзэл, үүрэг амлалтаа батлах, гэрээ боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд МСК-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх нь чухал юм байна.

Компакт гэрээ байгуулах улс орныг шалгаруулах шийдвэр гаргахдаа тухайн улсын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг аж. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс эдгээр үзүүлэлтийг амжилттай биелүүлж чадсан тул ийнхүү МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Идлэг шонхорыг улс төрчдөөс хол байлгахыг уриалав

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “Идлэг шонхор хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан Шонхор шувууг Гадаад хэргийн яам, улс төрчдөөс хол байлгахыг уриалж мэдээлэл хийлээ. Тэд “2013 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, арилжаа худалдааны зорилгоор гадаад гаргахыг таван жилээр хориглосон. Гэвч энэ наанаа шонхор шувууг хамгаалж буй мэт боловч, цаанаа цөөн хэдэн сайд, улстөрчдийн дан бизнес болж буйд эмзэглэж байна” гэв. Тиймээс энэхүү тогтоолоо хүчингүй болгож арилжааны чиглэлээр гадаадад гаргаж болно гэсэн хуулийн заалтыг сэргээхийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс хүс байгаа аж. 2009 оноос идлэг шонхорыг гадаадад гаргах нь эрс нэмэгдэж, өнгөрсөн хугацаанд нийтдээ 300- 385 шонхор гадагшаа гарсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголчуудын эрх зөрчигдөж байна гэв

Монгол Улсад элэг нэгт, Монголоо гэсэн сэтгэлтэй өвөрмонгол иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар “Монгол хүн монгол хүндээ туслая” төрийн бус байгууллага болон Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголд одоогоор 1000 орчим Өвөрмонгол иргэн ажиллаж, сурдаг аж. Гэтэл тэднийг шуудайтай мөнгө шиг харж байна хэмээн тэд ярьсан юм. Тухайлбал, Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг Монголын гурван иргэн хужаа хэмээн зодсон бөгөөд амиа аврахын тулд тэрээр хоёр давхараас үсэрч хугархай хөлтэй цэргийн ангийн хашааг давсан байна. Түүнийг цэргүүд барьж аван түргэн дуудахад эмч нь нутагтаа очиж яаралтай мэс засал хийлгэхгүй эд эс нь үхжиж байна гэжээ. Гэтэл түүнийг хэргээс мултрахын тулд хөлөө хугалж, биеэ хөх няц болгож өөрийгөө гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн хэмээн хэрэгт холбогдуулах гэж байхад нь хүний эрхийг хамгаалагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж нутаг руу нь явуулжээ. Мөн тэрээр хүчнийхнээс амь аврагдахын тулд гомдолгүй гэж мэдэгдээд, хохирч үлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шууд давж заалдах шатны журмаар шийдвэрлэхээр зохицуулсан байгаа ажээ. Энэ нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн билээ.

Үүний дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хуралдах Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай горимоор үргэлжилж байна.

Хуралдаан хаалттай болж буй нь Оюутолгой ХК-д хийсэн шалгалтын дүнг сонсч байгаатай холбоотой юм.

Мөн Төрийн ордны “Б” танхимд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Тухайлбал, уг хууль батлагдвал 2015 оны долдугаар сарын 15-ний өдрөөс дагаж мөрдөх санал олонхийн дэмжлэг хүлээгээд байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Онигоо болсон болсон явдал бий, сумын ИТХ хуралдаад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго зорилтоо бүрэн хангаагүй гэж гэж үзэж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна. Мэдлэг нимгэнтэй төрийн албан хаагч бол хуулинд их төөрнө дөө” гэлээ.

Мөн зарим гишүүд орон нутагт гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Захиргааны хэм хэмжээг Захиргааны хуулиар тогтооно. Энэ хууль нь зөвхөн УИХ-аас гаргах баримт бичигт хамаарна” гэсэн тайлбарыг хийж байв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар төлөлт дуусахад зургаан хоног үлдлээ

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

• 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

• 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

• 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

• 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

• 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.

Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

Categories
мэдээ нийгэм

”Эх орны хүнс-Эрүүл хүнс” өдөрлөг болж байна

“Эх орны хүнс-Эрүүл хүнс” үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөг яг одоо Эрх чөлөөний талбайд болж байна. Энэхүү өдөрлөг энэ сарын 25-28-ны хооронд болох юм.

Өдөрлөгт дотооддын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдахаас гадна үйлдвэрүүд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ямар шат дамжлагаар, ямар технилогоор үйлдвэрлэдэг болохыг хэрэглэгчдэд дэлгэрэнгүй танилцуулж байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байцаагчид иргэдэд эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж, салгаж таних зэрэг зөвлөмжүүдийг өгч байна.

Харин өдөрлөгийг зохион байгуулагчид сүүлийн таван жилд хүнсний дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг онцолж байв. Тухайлбал дотоодын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг эх орны үйлдвэрүүд хангаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Бүх нийтийн гүйлтэнд зургаан орны тамирчин гүйнэ

“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг зургаан улсын тамирчин Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгааг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээллээ.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар марафон-2015” тэмцээн зургаадугаар сарын 6-нд болно.

Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм.

Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ боллоо

Монголын хүндийн өргөлтийн спортын мастер Ц.Амраа агсны нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-нд Дархан-Уул аймагт боллоо. Тэмцээнд “Хүч”, “Алдар” спорт хороо, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгийн болон БХИС, ХСИС зэрэг нийт 10 багийн 130 тамирчин өрсөлдөв. Ингээд байгууллагын дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай ТСБТСДунд сургууль 428 оноогоор тэргүүн байр эзэлж, М. Сэлэнгэбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн тамирчид 384 оноогоор хоёр, Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн тамирчид 205 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбооноос томилогдсон шүүгчид шүүн явуулжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан-Уул аймгийн ИТХ дарга Б.Даваасамбуу, Монголын хүндийн өргөлтийн холбооны ЕНБД Д.Даваадорж, дэд ерөнхийлөгч Ц.Хасбаатар нарын хүмүүс оролцсон байна.

Тэмцээний үеэр Дархан –Уул аймгийн дасгалжуулагч Сэлэнгэбаатар, Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Дэмбэрэлдорж нарыг МҮОХ-ны “Алтан очир” одон, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Чинзориг, Олон улсын шүүгч Л.Одгэрэл нарыг “Олимпийн алтан медаль”-иар тус тус шагнажээ.

ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ

МЕДАЛЬТ БАЙРЫН ТАМИРЧИД

ЭМЭГТЭЙ

Жин

\кг\

Байр

Тамирчны нэр

Байгууллага

Нийлбэр дүн

\кг\

36

1

ЧИНБОЛОР

ДАРХАН

42

2

ЭРДЭНЭСОЛОНГО

ӨВӨРХАНГАЙ

36

40

1

НАМУУНАА

ТСБТСДС

52

44

1

ГАНТУЯАА

ДАРХАН

72

2

О.ОЮУНЖАРГАЛ

БАГАНУУР

72

3

АРИУНСАНАА

ӨВӨРХАНГАЙ

51

48

1

ТУНГАЛАГ

ТСБТСДС

116

2

НЯМЗУЛ

ХӨВСГӨЛ

95

3

САРАНЖАВХАА

ДАРХАН

90

53

1

А.БУМ-АЮУШ

ТСБТСДС

125

2

Э.БУРМАА

ТСБТСДС

120

3

БОЛОРЧИМЭГ

АЛДАР

106

58

1

ЭНХТАМИР

ТСБТСДС

130

2

БУЛГАНЗАЯА

БАГАНУУР

107

3

БАТЧИМЭГ

ХӨВСГӨЛ

90

-63

1

ДАРХИЖАВ

ТСБТСДС

147

2

МИНЖИНСОР

АЛДАР

112

3

ХОНГОРЗУЛ

ДАРХАН

100

+63

1

БИЛЭГСАЙХАН

ТСБТСДС

185

2

АНУЖИН

ТСБТСДС

155

3

УЯНГА

ДАРХАН

115

ЭРЭГТЭЙ

Жин

\кг\

Байр

Тамирчны нэр

байгууллага

Нийлбэр дүн

\кг\

36

1

Э.ЭРДЭНЭБИЛГҮҮН

47

2

Т.БАТМӨНХ

ДАРХАН

45

40

1

ДАГДАНСАМБУУ

ӨВӨРХАНГАЙ

112

2

Э.ТӨРТОГТОХ

ХҮЧ СПОРТ ХОРОО

85

3

Б.ЛУВСАНДАМБА

ӨВӨРХАНГАЙ

85

44

1

БАЛЖИНЯМ

ТСБТСДС

93

2

НЯМХИШИГ

ДАРХАН

92

3

ЗОРИГТ

АЛДАР

85

50

1

ДАВААХҮҮ

ДАРХАН

122

2

ГАН-ЭРДЭНЭ

ОРХОН

111

3

ХОСХҮЛЭГ

ТСБТСДС

108

56

1

ӨНӨБОЛД

ТСБТСДС

158

2

СОД-ОРГИЛ

ДАРХАН

128

3

Д. ТЭМҮҮЖИН

БАГАНУУР

120

62

1

НЯМБААТАР

ТСБТСДС

147

2

ЛХАГВА-ОЧИР

ХӨВСГӨЛ

140

3

ТОВУУДОРЖ

ДАРХАН

120

-69

1

ДАВААГОМБО

ТСБТСДС

190

2

ТЭЛМЭН

ТСБТСДС

159

3

АМАРТҮВШИН

ДАРХАН

155

+69

1

ШИЖИР-ЭРДЭНЭ

ТСБТСДС

185

2

БАТТУЛГА

ДАРХАН

165

3

БЯМБАДЭЛГЭР

ХӨВСГӨЛ

135

ОЮУТНЫ УАШТ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД

ЭМЭГТЭЙ

ЖИН

\КГ\

БАЙР

ТАМИРЧНЫ НЭР

БАЙГУУЛЛАГА

НИЙЛБЭР ДҮН

\КГ\

48

1

ЗОЛБОО

ДАРХАН

108

2

НЯМЗУЛ

ХӨВСГӨЛ

102

3

АЛТАНЦЦЭЦЭГ

БХИС

91

53

1

БУМ-АЮУШ

ДАРХАН

116

2

МЯГМАРЦЭРЭН

БХИС

102

3

ЗИМА

ДАРХАН

102

58

1

БАЯРЦЭЦЭГ

БХИС

185

2

ЭРДЭНЭТУЯА

БХИС

157

3

БААСАНЖАРГАЛ

ӨВӨРХАНГАЙ

131

63

1

ОТГОНТУЯА

БХИС

165

2

ОТГОНЖАРГАЛ

БХИС

135

3

БУЛГАНЗАЯА

БАГАНУУР

105

69

1

М.АНХЦЭЦЭГ

МҮИС

234

2

АНУЖИН

ТСБТСДС

135

3

МИНЖИНСОР

БХИС

110

-75

1

Б.ЭНХТАМИР

ДАРХАН

190

2

МЯГМАРСҮРЭН

ХӨВСГӨЛ

95

+75

1

Э.БИЛЭГСАЙХАН

МҮИС

169

2

УЯНГА

ДАРХАН

115

ЭРЭГТЭЙ

ЖИН

\КГ\

ХҮЙС

ТАМИРЧНЫ НЭР

БАЙГУУЛЛАГА

НИЙЛБЭР ДҮН

\КГ\

56

1

Г.УУГАНБААТАР

БХИС

180

2

ӨНӨБОЛД

БХИС

156

3

ҮНЭНЖИН

БХИС

137

62

1

БАЯРНЯМ

ХҮЧ СПОРТ ХОРОО

230

2

ЧАНААДОРЖ

БХИС

223

3

БАТБОЛД

МУИС

161

69

1

МАРТ

БХИС

244

2

ДАВААГОМБО

БХИС

230

3

ОЮУНБАТ

ДАРХАН

217

77

1

Ч.ОЧИРХУЯГ

ДАРХАН

250

2

МЯГМАРДОРЖ

ХҮЧ СПОРТ ХОРОО

235

3

БАЯНМӨНХ

МУИС

195

85

1

ОРГИЛСАЙХАН

ДАРХАН

264

2

МӨНХБАЯР

ХӨВСГӨЛ

205

3

БАЛЖИННЯМ

БХИС

195

94

1

Б. ЦЭНД-АЮУШ

ДАРХАН

248

105

1

Х.БИЛГҮҮН

МҮИС

212

2

ДОРЖСЭМБЭ

ДАРХАН

205

ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН УАШТ-ИЙ ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООСОН БОЛОН

ЦОЛ ЗЭРГИЙН БОЛЗОЛ ШИНЭЭР ХАНГАСАН ТАМИРЧИД

  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАМИРЧИН ОУХМ БААСАНЖАРГАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 58 КГ-ЫН ЖИНД ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 68 ОГЦОМДОЖ ЗАЛУУЧУУДЫН РЕКОРДЫГ 1 КГ-ААР АХИУЛЛАА.
  • ОУХМ АНХЦЭЦЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 69 КГ-ЫН ЖИНД ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 108 КГ-ЫГ ӨРГӨЖ ӨӨРИЙН ТОГТООСОН РЕКОРДЫГ 1КГ-ААР ШИНЭЧИЛЛЭЭ
  • СПОРТЫН ДЭД МАСТЕР БАЯРНЯМ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 62 КГ-ЫН ЖИНД НИЙЛБЭРЭЭР 230 КГ-ЫГ ӨРГӨЖ СПОРТЫН МАСТЕРЫН БОЛЗОЛ ХАНГАЛАА
  • ОУХМ ЧАГНААДОРЖ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 62 КГ-ЫН ТҮЛХЭЛТТЭЙ ӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД 128 КГ-Г ӨРГӨЖ ӨӨРИЙН ЭЗЭМШДЭГ РЕКОРДОО 1КГ-ААР АХИУЛЛАА
Categories
мэдээ улс-төр

Татварын өршөөл үзүүлэх хуулийн төслийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж, дэмжлэг хүлээлээ.

Ийн хойшлуулсан нь дээрх хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай. Хууль батлагдсан нөхцөлд хүн бүрт ижил тэгш үйлчилж байх ёстой тул Хууль зүйн байнгын хороогоор давхар хэлэлцэх шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нар гаргасныг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар энэ асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар мөн хэлэлцэхээр боллоо.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Төслийн үндсэн зорилго нь хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан илрээгүй орлого, хөрөнгийг ил гаргахад чиглэж байна.

Мөн Хөрөнгө орлогоо ил болгож, сайн дурын үндсэн дээр тайлагнах, мэдүүлэх хугацааг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс 6 сарын хугацаанд үйлчлэхээр зааж өгсөн аж.

Үүнийг үндсэнд нь татварын өршөөлийн хууль гэж ойлгож болох юм байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбарлаж байгаагаар бол хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох журмыг Засгийн газар батлах юм.